Page 5 of 7

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Apr 21, 2022 3:38 pm
by spain man
Сайхан л хожлоо… Лиг одоо ер нь бат… Нэг хожил авахад математикийн хувьд ч баталгаажаад ирнэ…

Вазкуйз, Начо хоёр фуллбэк дээр бүүр үйлсгүй байна аа… Ситиг шахаж тоглоно гэхээр зүрх халгаж байна шүү… Өчигдөр одоо Осасуанаг шахахад л сүйрч байна лээ дээ ккк… Мэнди л ирмээр байна… эхний тоглолт дээр өайхгүй байх магадлал өндөр… Марсэло ядах нь ирээсэй…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 27, 2022 5:30 am
by poseidon
Карвахал гурван гоолд буруутан болчихов уу даа? Бензема аймаар аймаар... Түрүүлээсэй... ккк

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 27, 2022 10:51 am
by Reda
Энд 31 мин-н тойм бна, бараг 1 үе юмуу хаашайн кк

https://player.crazyvidup.com/player/ht ... autoplay=1

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 27, 2022 11:09 am
by meesh
Бэнз аааймар байнаа, одоо гэртээ нэг нухацтай үзэхэд бараг аваад залахым биш үү_.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 27, 2022 4:53 pm
by 21Grams
Аа энэ сити чинь гэхдээ аймаар баг байна. 6-7 гоол энүүхэнд зоочихоор 100% боломжууд үүсгэлээ. Нилээн л дээрэлхүүллээ. Одоо гэртээ үзээтэй үзээтэй. Лигэд хэдийгээ амрааж байгаад нухацтай бэлдээсэй. Касэмиро ирчихнэ, уул нь.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 27, 2022 6:04 pm
by Gooner
Бэнз гоё юмаа , Ронд 10н жил даруулсан гэхээр өөр багт бас яах ч байсан юм билээ..

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sun May 01, 2022 1:28 pm
by Цоомоо
Ligtee ene season uneheer togtvortoi, busad bagaas iluu blaa.
Bayar hurgey.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sun May 01, 2022 3:51 pm
by Makaveli
:beer

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon May 02, 2022 12:49 pm
by Өсөхбаяр
за Баяр хүргэе. мундаг тогтвортой тоглосоор түрүүллээ.
гэснээс Энэ муу Испаниол бүр нэг цаанаасаа танай бутач хүүхэд шиг нөхдүүд байхым даа хаха :ногоон:

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 6:11 am
by spain man
За бас нэг гайхалтай тоглолтын гэрч боллоо… Гүүүэээ нээрэн, манайхан түрүүлнэ гээд шийдчихэж… Гурав дахиа түрүүлэх хэмжээний багийг комбэйк хийж хожлоо… 1:0 ээр, нийлбэр дүнгээр 5:3 аар хожигдож байгаад 10 минутын дотор нийлбэр дүнгээр тэргүүлнэигэдэг зөвхөн Реал Мадрид л чадах байх… Ямар аймаар сэтгэлзүй вэ… Хамгаалалтын шугам тэр чигтээ супэр байлаа, бүр нэгийг нь ч өөлөх юм алга…

Родриго, Камавинга хоёр нээрээ манай жинхэнэ алтан сэлгээ болжээ, Сульшер юм уу хайшаа юм… Хоёулаа супэр байлаа… Родригог би харин Винигээс илүү болно гэж боддог байсан, бараг батлагдав уу, маш сийрэг тоглогч шүү… Камавинга бас бөмбөг удаахгүй, шууд хуваарилаад явчихдаг нь гоё, хамгаалалтад жоохон ширүүн шаардлагагүй алдаа хийчихдэг нь засарвал бас яалт ч үгүй потенциалтай хүүхэд юм…

Бэнз бас л хийдгээ хийж байна шүү… Дамжуулалт өгөөд, пэн ээ бүтээгээд, хийгээд… Кино кино…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 7:26 am
by Адмирал
Мөнгөний багуудыг бүгдийг нь хусаад хаячих шив кк

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 8:50 am
by Jaal_huu
Нодлин манай дээр төвийн алтан гурвалыг нь мань Канте тонгорчихсон, тэгсэн энэ жил хожигдоод ирэнгүүд хурд нь саарсан 3лаа суулгаж бгаад comeback хийчдэг шүү эцэг Карло
Мундаг бнаа. Түрүүлээд манайд мөнгө өгөөрэй хэдэн цаас нь хаа юм гэшшш ккк

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 9:12 am
by J@x
Ашгүй финал дээр аль нэг багийг нь дэмжиж үзэх боломжтой тоглолт гарах нь :ногоон:

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 9:28 am
by fond
Родриго чинь ёндоотой л гар юм

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 9:36 am
by meesh
Аймар сэтгэлзүй вэ, танайхтай шигшээд тогловол гоё доо гэж бодож байсан ёсоор боллоо. Парист уулзацгаая.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 11:23 am
by El Payaso
Айхтар ёндоотой байгаа юм байна. Энэ эрчээрээ түрүүлэх вий дээ.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 2:59 pm
by kayo
Нээрээ үнэн СЛ-н ёндоотой нөхөд шүү, бүүр нэг цаанаасаа зүгээр хожигдож байсан ч хамаагүй хожил ирэх л болно гэсэн сэтгэл зүйтэй болчихсон. Манайхан бол аль хэдийн сэтгэлээр унаад нэмээд гоол алдчихсан байгаа даа. СЛ-г гурав авахдаа бас л их ёндоо дагасан даа. Энэ жил бүүр аймар байна. Бараг шат болгон дээр эвгүйтэж байгаад ёндоорч байна, ялангуяа энэ Родриго нээх олон гоолдоод байхгүй мөртлөө дан чухал гоол хийж байна шүү.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 3:37 pm
by spain man
Харин яг энэ эргэн ирэлт хийдэг нь манайхнаас гадна айлын сэтгэлзүйд шууд нөлөөлж байгаа байх өө… Хэчнээн тэргүүлж байсан ч үнэн дарамттай, нэгийг хусахад л за баларлаа гээд боддог биз хаха… Ливэрт нэгийг алдаж эхлээсэй хаха

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 3:38 pm
by ТӨӨГӨӨ
Ёндоотой бэсда нар шүү. Гэхдээ бэт алсангүй :eek:

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 5:34 pm
by Өсөхбаяр
ёндоо мадрид гэж нэрлэвэл таарна

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu May 05, 2022 6:37 pm
by Бороо
Аваргуудын лигт манай сэтгэл зүй үнэхээр шал өөр юмаа. Ямар гоё тоглолт үзчихвээ. ПСЖ, Челси, Сити гээд өнгөрсөн жилийн финалистууд, хамгийн том фаворитуудыг нухаад финалд гараад ирлээ. Заа тэгээд Ливерпүүлтэйгээ. Гоё тоглолт гарах байхаа. Нөхдүүд 4 жилийн өмнөх хариугаа авна гэж үзэх биз..

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri May 06, 2022 9:30 am
by Reda
Бороо wrote:Аваргуудын лигт манай сэтгэл зүй үнэхээр шал өөр юмаа. Ямар гоё тоглолт үзчихвээ. ПСЖ, Челси, Сити гээд өнгөрсөн жилийн финалистууд, хамгийн том фаворитуудыг нухаад финалд гараад ирлээ. Заа тэгээд Ливерпүүлтэйгээ. Гоё тоглолт гарах байхаа. Нөхдүүд 4 жилийн өмнөх хариугаа авна гэж үзэх биз..

Хамгийн томтой нь одоо таарах гд бна аа.

Моу Челсид бхдаа хэлж бсн нэг үг нь эдний одоо бгаа байдалтай их зохицох юм. Манай баг ялагдаж бно, гол нь эцсээ хүртэл үзэлцдэг бх хэрэгтэй, тгд хожигдвол харамсах юм бхгүй гд.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri May 06, 2022 10:52 am
by Бат-Оргил
гоё зодоонууд болж байна аа.
Дахиад нэг гоё зодоон үзье. Түрүүлээрэй.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri May 06, 2022 11:08 am
by Бороо
Ливерпүүлийг үгүйсгээд байгаа юм байхгүй шүү Реда. Улирлын өмнө хамгийн том фаворит нь ПСЖ, Сити гэж яригдаж байсан болохоор тэгж бичлээ.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri May 06, 2022 8:25 pm
by spain man
Бэнз торгуулийн цохилт авчирчхаад Родригогоос пэн цохиж, хэт трик хийх үү гэж асуусан юм байна, Родриго харин татгалзаж… Тэр үргэлж цохидог, бэлтгэл дээр ч хамгийн сайн цохигч учраас тэр цохих хүн нь гэж бодсон гэнэ ээ…


Манайх пэн цохивол хэцүү шүү, баахан залуучууд, Гэхдээ сэтгэлзүй нь илүү байх байсан болов уу…