REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby El Payaso » Sun May 08, 2022 2:41 pm

Тэрийг хараад харин гайхсан. Тийм чухал үед Родригогоос яагаад асуусан юм бол. Нөгөөх нь тийм дарамт дунд хийж амжих уу.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby spain man » Sun May 08, 2022 3:01 pm

Багийн уур амьсгал гоё байгаагийнх… Аваргуудын лигт, хагас шигшээд, Ман Ситигийн эсрэг хэт трик хийх боломж асар ховор болохоор тэгээд найр тавьсан биз… Родриго довтолгооны тоглогч хойно пэн цохидог л байх…

Анчи бас хэлсэг байсан, миний ажиллаж байсан хамгийн гоё уур амьсгалтай бүрэлдэхүүн гэж… Багийн тоглогчид хоорондоо бүгд нэг түвшинд харилцдаг, хэн ч бусдаасаа илүү гэсэн хандлага байдаггүй ээ л гэсэн байна лээ… Хувцас солих өрөөнөөс Бэйлийг хасчихвал тэгээд супэр л юм шиг байгаа юм… Бэнз, Модрич, Марсэло гээд лидэрүүд бүгд яах аргагүй найс гайяс л даа…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Makaveli » Sun May 08, 2022 5:59 pm

Ганц гуйх зүйл байна. Чи л битгий очоод үзээсэй билээ. :wink:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby spain man » Sun May 08, 2022 6:57 pm

Хаха, харин билеэт хайгаад л байна… Уефа дээрх бүртгэл нь дуусчихсан, манай сайт дээрх нь яах нь уу, клуб эхлээд сошио нартаа санал болгоод дараа нь мэмбэршиптэй хүмүүстээ санал болгодог, уг нь албан ёсны мэмбэр боловч асар хурдан дуусдаг юм билээ… Псж ийн билэт 1 минутын дотор дууссан, манай талбайд хийх тоглолт нь… Эль класско ч бараг тэгж дууссан, арай л гэж гагц суудал олсон доо… Финал бол бүр хэд дахин цөөн гэхээр найдвар муу байна аа…

Манайх ч Барса дээр угаасаа худ формэйшнтэй тоглоцон л доо, мэнди байгаагүй, бэнз байгаагүй… Модрич фолс 9, гол нь Начо жигүүрт Дэмбээд эдлүүлчихсэн, бүтэн гараагаараа бол хожих л байсан гэж бодож байна…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby spain man » Sun May 22, 2022 4:48 am

Мбаппэ гэрээгээ сунгажээ, цүцүцү… Псж ёстой амаар нь гартал чихлээ мөнгө, гэрээгээ сунгасан гээд 300 сая, татварын дараа 100 саяын цалин, эсэн бусын бонус, амлаж… Гэрээнээс гадуур ч өчнөөн юм бий байх өө… Ёстой л татгалзах аргагүй санал тавьж… Гэхдээ Псж арай л утгагүй шаажийна аа, ноднин жилийн алдагдал нь 270 сая евро, одоо хэд болох юм байгаам… Энэ санхүүгийн фэйр флэй нтэр бол зүгээр зайл зайл…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby 21Grams » Sun May 22, 2022 4:21 pm

Нэмээд спортинг дирэктор, дасгалжуулагчаар хэнийг ажиллуулахаа зөвлөнө. Багаас хэнийг явуулах, авчрахаа бас хамт шийдэх юм гэнэ үү? Ийм юм байж болдог юм уу?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Mojul » Sun May 29, 2022 5:36 am

За үнэхээр авах эрхтэй байлаа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby 21Grams » Sun May 29, 2022 5:48 am

Guardian of the Galacticos… take a bow Tibo Courtois!!!
Last edited by 21Grams on Sun May 29, 2022 6:53 am, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Бороо » Sun May 29, 2022 6:18 am

Тибо Куртуагаа магтъя!!! Валвердегийн дамжуулалт Виництусын төгсгөл тэгээд гоолын баяр дэндүү гоёмсог байлаа.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Бороо » Sun May 29, 2022 6:19 am

Багаа аваргуудын лигт 9 улиралд 5 түрүүлэхийг нь хардаг бид ч азтайяаааа
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby A-Nightmare » Sun May 29, 2022 6:26 am

Bayar hurgey
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby 21Grams » Sun May 29, 2022 6:56 am

Ene jiliin run ch la decima-s duitsehuits setgel hudulgum bailaa. Gaihaltai. Heroes.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby ТӨӨГӨӨ » Sun May 29, 2022 8:35 am

Бөглөрч2 бөглөөс нь гараад аймар шаах юмаа. ЧЛ-с бараг уйдсан байхаа. Карло баавар бна шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby spain man » Sun May 29, 2022 9:16 am

Мадридиста нарын хувьд үнэхээр гайхалтай улирал болж өнгөрлөө. Миний хувьд ч стадиондоо зочилсон, тоглолтын уур амьсгал, нэг үнэт зүйлтэй тэр олон мянган хүнтэй цуг мөрөөдлөө биелүүлсэн мартагдашгүй улирал. Клубүүд шилжилтийн үеэ маш хэцүү давдаг, бид Ливерпүүлийг лиггүй гучин жил, Арсеналыг топ дөрвөөс гадуур, Фергигээс хойших Юнайтед, Европа лигийн Барса гээд л олон жишээ мэднэ. Харин ийм үеийг Пэрэз шиг ерөнхийлөгчтэй бол маш хялбар хэр нь бүр лигт түрүүлээд зогсохгүй аваргуудын лигт ч түрүүлчихдэг юм байна. Зүгээр ч нэг түрүү биш хамгийн хүнд, бэрх оноолтоор давж гараад бүр нэр төртэй аваргаллаа. Реал Мадрид бол яалт ч үгүй Европын хаад гэдгээ дахиж нотоллоо. Багийн цөм болсон хэд маань 35, 36 тай, хөлбөмбөгт бол зодог тайлдаг нас. Манай хэд харин үнэхээр хүсэл тэмүүлэлтэй, жинхэнэ бадрангуй улирлыг үдлээ шүү. Форм бол түр зуурынх, класс бол үүрдийнх гэсэн хэлц хөлбөмбөг дээр байдаг. Нэмээд коуч Пинтусын нөлөө ч их байгаа байх. Англи медиа ч манайхыг бүр оноолт бүр дээр ямар ч боломжгүй, дууссан, хөгшин, аз гэх мэт **н** зүйлсийг ичгүүргүй, ямар ч хүндлэлгүйгээр савируулж байлаа. Хамгийн гайгүй нааштай байсан нь Рио, Жо Коул хоёр байв уу... Жо Винициус дээр Арнолдын хийх хамгаалалтыг онцолж байсан, яг тэрүүгээр нь боллоо шүү ккк... Би ч бас Арнолд довтолгоо сайн дэмждэг ч хамгаалалт тааруу гэж найзтайгаа ярилцаж байлаа.

Бэнз, Бэнз Бэнз... Баллон д Ор хүртэх эрхтэй тоглогч.... Пипита, Бэнз гэсэн сонголтоос Бэнзийг авч үлдсэнд би анх сэтгэл дундуур байсан даа... Эхний хүрэлт тун тааруу, төгсгөл бас супэр биш, софт гээд би дургүй л байсан... Гэтэл одоо... Ямар аймшигтай клач улирал байв аа....

Модрич. Анх бүдүүн Роналдог дагаж 2003 оноос хойш дэмжсэн, Роналдогоос хойш Гути, Икэр хоёрт хамгийн хайртай, Араас нь Рамос болсон. Тэгээд Рамос яваад Модрич болсон доо. Жинхэнэ шидтэн, манай эргэн ирэлтүүд дээр голлох үүрэгтэй оролцсон, хөлийн гадраар Родригод хаясан тэр гайхамшигтай дамжуулалт биднийг энд авчирсан. Түүхэнд үлдэх дамжуулалт. Сая ч бас аймшигтай прэссийг нөхөр л гоё аргалж гоолын үндсийг тавилаа. Хамгаалалт, довтолгоо, найруулга гээд жинхэнэ ачааны хүндийг үүрдэг тоглогч. Яаж орлуулах тухай бодсоор байтал мань эр дөч хүрэх нь ээ. Ер нь л орлох тоглогч үгүйг нь мэднэ, түүний хийдэг зүйлсийн хагасыг гүйцэтгэчих хүн л ядаж олох юм сан... Псжтэй хариу тоглолтын өмнө Модрич бид хэрэв Псж ийг ялчих юм бол Аваргуудын лигт түрүүлнэ гэж мэдэгдэж байсан, тэрэндээ хүрлээ.

Дон Карло. Карло өвөө ч гэлцдэг бид. Өөрийгөө хөлбөмбөгийн түүхэнд мөнхөлж чадлаа. Топ таван лигт түрүүлсэн цор ганц дасгалжуулагч, аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн цор ганц дасгалжуулагч болжээ. Хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг дасгалжуулагчийн нэг. Магадгүй шилдэг нь ч байж мэднэ. Ноднин эвэртонд байсан хүн одоо аваргуудын лигийн финалд ялаад зогсож байна. Жинхэнэ жентельмэн. Карлогоос гучаад жилийн өмнө дасгалжуулагч байсан хүн, одоо орчин үеийн дасгалжуулалт, тактик ямар ялгаатай вэ гэсэн "Нэг их ялгаагүй дээ, миний зарчим бол хүн л байхыг эрхэмлэдэг" гэж хариулсан юм билээ. Өөрөөр хэлбэл тоглогчдыг тэргүүнд тавьж, ойлголцож чаддаг хүн. Тоглогчидтой маш сайн харилцаа тогтоосон нь амжилтынх нь нэг үндэс боллоо. Багийн уур амьсгал бүр гайхалтай байсан юм билээ энэ улирал. Лидэр, нас, цалин гээд тоглогчдодын дунд ямар ч зэрэг зиндаархал үгүй, маш эвсэг байсан. Сая бас тактикийн хувьд Клоппоос илүү онолоо. Сууж хамгаалаад, айлын дайраад байсан тэмпийг их эвтэйхэн аргалаад өөрсдийнхөө тактикийн дагуу тоглолтыг удирдчихлаа. Би гоол алдахгүй хоёрдугаар үе хүргэчихвэл учиртай гэж бодож байсан, яг тийм л зүйл бас болсон.

Тибо. За бас л буруугаа хүлээх ёстой. Навасыг байсаар байтал, дээрээс нь ирээдүйд Де Хеа ирэх боломжийг хаах учраас би их л дургүй байсан, бас багаасаа тэгж дарамт шахалт үзүүлж явдаг тоглогч нарт би жаахан дургүй. Үнэхээр хүсэж ирсэн, байх ёстой байрандаа ирсэн хүн гэдгээ нэг улирлын дараанаас харуулж эхэлсэн. Анх ч ээдээ бас л эвгүй байсан даа. Гэтэл одоо бүх цаг үеийн финалын шилдэг перформансын нэгийг үзүүлээд, өөрийгөө харуулаад, тэрнийгээ дэлхий даяар бүр тунхаглалаа. Финалын өмнө Реал Мадрид финалд гарсан бол хожигдоггүй юм гэж мэдэгдсэн, тэрнийгээ ч өөрийн биеэр биелүүлэв. Нөхөрт бас англи медиад гомдол байдаг юм билээ. Чэлситэй хийсэн бүтээсэнд нь одоо хүртэл нэг их тоомжиргүй ханддаг, одоо намайг хүндэтгэх цаг болсон гэдгээ финалын дараа шууд хэлнэ лээ.

Вини. "Мбаппэ өнөөдөр мартагдсан" гэж Пэрэз хэлсэн байна лээ. "Жинхэнэ миний ерөнхийлөгч". Би ч нөхрийг цэвэр санхүүч болохоор 3 жилийн дараа ирэхэд нь вэлком гэж хэлэх байх гэж айсан байсан, сая энэ үгээрээ тэр хаалгыг хаах шиг боллоо. Мбаппэд хохь нь л гэж хэлье даа. Тэр алхаа Мэсси, хэвтэр Нэймар хоёртой аваргуудын лигт тоглохыг нь харъя хахах... Мөрөөдлийн баг нь хаалгаа нөхөрт хаалаа. Мөнгө хөөгөөд фермерийн лигтээ үлд үлд. Газар тосны мөнгөөрөө легаси үлдээхийг нь харна аа гэж. Мадридиста нар ч ер нь авчрахыг хүсэхээ больсон, үзэн ядаж байна лээ дээ. Пэрэзийг бидэнтэй ижил үзэл бодолтой байгаад баяртай байна өө. Винид сайжрах зүйлс их бий. Гэхдээ сайжирч чадна гэдгээ энэ улирал харууллаа. Энэ улиралд би нөхрөөс ийм хүлээлттэй ер байгаагүй. Үнэхээр шат алгасаж ахьсан. Одоо нөхөрт бага зэрэг даруулга, финиш, шийдвэр гаргалт зэрэг зүйлс дээрээ ажиллах шаардлага бий.

Родриго. Нөхрөөс ч би их юм хүлээдэг. Винигээс илүү тоглогч болноо л гэж найддаг. Фитнэсс жоохон муу, гэхдээ үнэхээр "тоглоомыг өөрчлөгч" байж чадаж байгаа хүн. Сэлгээгээр орж ирж байгаа ч довтолгооны хоёр дахь гол хүн шүү дээ. Ирэх улирал тэсрэлт болно оо. Винигээс угаас нэг дүү хүн.

Карвахал. Манай академийн бүтээгдэхүүн болохоор ч тэрүү угаас хайртай. Сүүлийн хоёр гурван улирал бэртэл гэмтлээс шалтгаалан форм бага зэрэг муу байсан, гэхдээ энэ улирал өндөр түвшинд үдлээ. Хакимигаа буцааж аваагүйн шалтгаан шүү дээ. Финалын перформанс аймаар байлаа. Би ч Диазаас айж байлаа. Бүр бүтэн халаасаллаа. Манэ, Салах хоёр яахав дээ... Тоглолтыг нь мэдэх хойно, аргалж болно гэж горьдож байсных. Салах бас эвгүй зүтгэлээ, зүтгэлээ. Гэхдээ нөхөр байсан бол гэдэг дөрвөн жилийн өмнөх асуулт нь хариугаа авсан байх аа ккк... Тэр үеэс хойш манайх муудсан, Ливэр сайжирсан шүү дээ...

Валвэрдэ. Ди Мариаг минь санагдуулдаг шүү. Жигүүрт ч, дунд ч тоглочихдог, хөдөлмөрч тоглогч. Хөдөлмөр хүнийг амжилтад хүргэдгийн нотолгоо шүү мань хүн. Ямар гоё дамжуулалт хаяв аа. Тэр гүйлтүүд бол бас янзын. Үнэхээр хурдтай тоглогч шүү. Камавингатай нийлээд ирээдүйд дунд бужигнуулах байх аа.

Алаба. Ямар гоё тоглогч вэ. Довтолгоо гоё дэмждэг фуллбэк л гэж мэддэгээс ийм мундаг характертай, ирээд шууд талбай дээр лидэршип үзүүлээд явуулчих ийм тоглогч гэж ер бодоогүй. Хүлээлтээс давсан тоглогч. Дээр нь үнэгүй, хүсэж ирсэн гээд... Фэнүүдийн дунд хүндлэл шууд авсан... Эль Классикод хожигдоход фэнүүдээс уучлал гуйгаад явж байгаа нь үнэхээр гоё санагдаж билээ. Тэр цагаас хойш маш л дуртай болоод байгаа.

Милитао. Хамгаалалтыг нуруун дээрээ үүрч яваа тоглогч маань. Ахлагчийн эзгүй эхний улирал айж л байлаа. Найдлага алдахгүй гэдгээ харуулсан, ирэх жилээс бүр алаад өгөх биз ээ. Бразилд минь ийм хамгаалагч гарч ирж байгаа болохоор давхар баяр.

Касимейро. Гайхалтай гурвалын нэг тулгуур гэдгээ дахин нэг нотолсон тоглолт. Урагш явуулсан дамжуулалт муутай ч хамгаалалтад хана хэрэм юм аа, яалт ч үгүй. Түүх бичилцсэн хүн шүү дээ бурхан минь. Бүх цаг үеийн шилдэг багийн гарааны тоглогч гэдгээрээ насан туршдаа бахархах хүн.

Кроос. Герман чанар шүү дээ. Пэрэзийн супер наймааны нэг. Модрич, Кроос, Касимейро гурвыг 60 саяд, нэмээд Валвэрдэ чинь 5 сая. Кроос гараанд байхад тоглолтын хэмнэл цаанаа л нэг бидний гарт байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Өнөөдөр ч дуулиан шуугиангүй хийх ёстой юмаа яс л хийлээ. Үргэлж л байдаг шигээ.

Камавинга. Энэ франц хүү ч юм дуулгах нь ээ. Халгиа цалгиа ихтэй, 18 тай хүү гэхэд бас л гоё байгаа юм аа. Кроос, Модрич нараас их юм сурч байгаа л даа. Агуу тоглогч нар гарч ирэхэд суралцах хүн заавал байдаг гэж би боддог. Мэсси жишээлбэл Роннигүй байсан бол одоогийн яг энэ түвшинд хүрэх байсан гэдэгт би эргэлздэг.


За тэгээд хоёр улирал дараалан ахлагчаа үдэх нь ээ... Сэгсгэр маань Реал Мадридын бүх цаг үеийн хамгийн их цомтой тоглогчоор тодроод явж байна. Хэдийгээр сэлгээ болсон ч хувцас солих өрөөний уур амьсгалд маш чухал нөлөөтэй хүн. Дөрвөнтөө аваргуудын лигт түрүүлчхээд анх удаа түрүүлэх гэж буй хүн шиг л түгшиж, догдолж байгаа нь илэрхий байлаа. Өмнөөс нь маш их баяртай байна өө. Дахин нэг удаа Сибелист ахлагчийн хувиар далбаагаа зүүх нь.. Нөхөр уг нь гэрээгээ сунгах хүсэлтэй байгаа юм билээ. Харамсалтай нь Рудигэр ирснээр Мэнди эзгүйд Алабад тоглох орон зайг гаргах гээд байгаа бололтой.

За нэг иймэрхүү, Ливэрийн фэнүүддээ баяр хүргэе ээ. Сайхан тоглолт үзүүллээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby El Payaso » Sun May 29, 2022 12:00 pm

Сор гэсэн багуудыг дараалж баваал түрүүллээ. Карло аймаар сивитэй боллоо шүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby )(ottaь » Sun May 29, 2022 12:21 pm

Премиер лигийн эхний 3н байрт орсон багуудыг дараалан гэвтүүлсээр аваргаллаа... Аргайгүй аймар юм.
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1175
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Өсөхбаяр » Sun May 29, 2022 2:14 pm

АЛ-д аргагүй ёндоотой күүрнүүд юмаа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby poseidon » Sun May 29, 2022 2:31 pm

сайхан түрүүллээ. Янзын байлаа. гоё гоё. Сити л биш бол премьер лигээс түрүүлээгүй нь дээр хахаха
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby orangeman » Sun May 29, 2022 3:36 pm

Баяр хүргэе
том багуудтай том ялалтаар хожиж аварга боллоо


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby mick » Sun May 29, 2022 6:21 pm

Respect…
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby mick » Sun May 29, 2022 6:21 pm

Respect…
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby kayo » Mon May 30, 2022 8:29 am

За баяр хүргэе, яалтчгүй реалын цом юм байна. Анчеллето ч мундаг юмаа, үнэн тактикч юм. Нээх талбай дээр юм хэлж байгаа харагддаггүй, бохь зажлаад л зогсож байдаг, хашир бурхи бүх юмийг тооцоолчихсон сууж байдаг байх даа. Ийм хөгшин багаар хамаг л том ододтой багуудыг хуссаар байгаад СЛ авчихдаг, ПЛ-ийхэнг бол гаргаасангүй дээ. Ер хаалгаруу цохиж чадахгүй л явж байснаа ганц довтолгоогоор гусчихдаг. Куртуа бол үнэн найдвартай байлаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Цогоо » Mon May 30, 2022 8:30 am

:ногоон:

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Forza Juve » Mon May 30, 2022 8:30 am





АЛ-ын финалд ёндоотой гарууд шүү. Ер нь багууд АЛ-ын финалд Реалтай таарвал сэтгэл зүйн дарамтад цаашдаа орж байхаар нөхцөл байдал үүслээ шүү.

Суперлиг гээд бужигнуулаад, УЕФА-гийн босс Сеферины уурыг хүргээд хөөх гээд байсан жил түрүүлээд эвгүй авлаа шүү :loll: Би шигшээ тоглолтын үеэр Сеферины байдал, царайг л харж суулаа :-o
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

Postby Бороо » Mon May 30, 2022 3:42 pm

Улирлын өмнө би лав ийм гайхалтай зүйл хүлээж байгаа гэж итгээгүй. 2 төвийн хамгаалагчаа нэг дор явуулчихсан, ямартай ч аваргуудын лигийн хүлээлт бол байхгүй л байсан. Карло өвөөгөө зүгээр дахин дахин шүтье. 2 удаа Реал Мадридад ирэхдээ 2ууланд нь дэлдэн чихтийг аваал ирлээ.

Энэ улирал бол хэлж ярих юм дэндүү ихтэй улирал болж өнгөрлөө. ПСЖ, Челси, Сити, Ливерпүүл гээд ямар аймшигтай учраануудыг хожив. Аль ч тоглолтон дээр манайхыг цааш шалгарна гэж хэн ч итгэлтэй хэлж чадахгүй байсан гээд бодохоор, хэлэх ч сайхан үг олдохгүй байна.

Намар Бенз, Винициус лаг формлог байхад нь хавар формоо алдчих вий гэж нууцхан айж байсан. Бензема алтан бөмбөгөө нэр төртэй хүртэх нь ээ. Винициус өвөөгийн удирдлага дор цаашдаа илүү сайжрах биз.

Модрич хийдгээ хийсээр л. Кроос, Касемиро, Модрич 3 маань яалтачгүй энэ алтан үеийн үндэс суурь нь юмдаа. Өнөө цагт 30 нас ч зүгээр залуу нас болцон юм бишүү дээ. Энэ 3-ын залгамж халаа ч айхтар байна шүү.

Финалын тоглолт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Чебаллос сандраад байж сууж байхад Бензема, Модрич, Карвахал нар тайван гэгч нь хөзөр тоглоод сууж байсан гэнэ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron