Page 1 of 7

REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Aug 12, 2021 4:14 pm
by Бороо
Image

РЕАЛ МАДРИД клубын 118 дахь улирал эхлэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн улиралд аваргуудын лигт шөвгийн 4, лигт сүүлийн тойрог хүртэл аваргын төлөө өрсөлдсөн ч өөрсдөөс шалтгаалах зүйлээ хангалттай хийгээгүйн улмаас хоосон хоцорсон. Ирэх улирлын зорилго мэдээж тодорхой боломжит бүх цомд эцсээ хүртэл тэмцэж, түрүүлэх.

Image

Итали мэргэжилтэн КАРЛО АНЧЕЛОТТИ дутуугаа гүйцээн, дундуураа дүүргэхээр 2 дахь удаагаа эргэн ирлээ. 2 жилийн хугацаанд Мадридыг удирдахдаа 12 жил хүлээсэн дэлдэн чихт, Эзэн хааны цом гээд лигийн цомоос бусдыг нь хүртсэн бөгөөд ийнхүү 6 жилийн дараа ирээд байна.

БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач:
1. Куртуа
13. Лунин

Хамгаалагч:
2. Карвахал
3. Милитао
4. Алаба
6. Начо
12. Марсело
19. Одриозола
23. Менди
? Валлехо

Хагас хамгаалагч:
8. Кроос
10. Модрич
14. Касемиро
15. Валверде
17. Лукас Вазкүйз
22. Иско
? Чебаллос
? Одегаард

Довтлогч:
7. Азар
9. Бензема
11. Асенсио
20. Винициус
24. Мариано
25. Родриго
? Бейл
? Йович

СОЛИЛЦОО НАЙМААНЫ ЦОНХ
Ирсэн тоглогч: Алаба үнэгүй ирж, Валлехо, Одегаард, Чебаллос, Бейл, Йович нар зээллэгээс эргэн ирсэн.
Явсан тоглогч: Рамос үнэгүй явж, Варане-г МанЮтд-д худалдан, Кубо, Брахим Диаз нарыг зээллэгээр явуулсан байна.

Image

Сүүлийн жилүүдийн гайхамшигт амжилтын томоохон хэсгүүд болох Рамос, Варане нар маань 16, 10 жилийн дараа багаа орхин тус тусын зам мөрөө хөөсөн. Мадридын төлөө хийсэн бүх зүйлд нь БАЯРЛАЛАА. Амжилт хүсье.

Image

ЛИГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

Matchday Date Fixture
1 Aug 15 Alaves vs Real Madrid
2 Aug 22 Levante vs Real Madrid
3 Aug 29 Real Betis vs Real Madrid
4 Sep 12 Real Madrid vs Celta Vigo
5 Sep 19 Valencia vs Real Madrid
6 Sep 22 Real Madrid vs Mallorca
7 Sep 26 Real Madrid vs Villarreal
8 Oct 3 Espanyol vs Real Madrid
9 Oct 17 Real Madrid vs Athletic Club
10 Oct 24 Barcelona vs Real Madrid
11 Oct 27 Real Madrid vs Osasuna
12 Oct 31 Elche vs Real Madrid
13 Nov 7 Real Madrid vs Rayo Vallecano
14 Nov 21 Granada vs Real Madrid
15 Nov 28 Real Madrid vs Sevilla
16 Dec 5 Real Sociedad vs Real Madrid
17 Dec 12 Real Madrid vs Atletico Madrid
18 Dec 19 Real Madrid vs Cadiz
19 Jan 2 Getafe vs Real Madrid
20 Jan 9 Real Madrid vs Valencia
21 Jan 19 Athletic Club vs Real Madrid
22 Jan 23 Real Madrid vs Elche
23 Feb 6 Real Madrid vs Granada
24 Feb 13 Villarreal vs Real Madrid
25 Feb 20 Real Madrid vs Deportivo Alaves
26 Feb 27 Rayo Vallecano vs Real Madrid
27 Mar 6 Real Madrid vs Real Sociedad
28 Mar 13 Mallorca vs Real Madrid
29 Mar 20 Real Madrid vs Barcelona
30 Apr 3 Celta Vigo vs Real Madrid
31 Apr 10 Real Madrid vs Getafe
32 Apr 17 Sevilla vs Real Madrid
33 Apr 20 Osasuna vs Real Madrid
34 May 1 Real Madrid vs Espanyol
35 May 8 Atletico Madrid vs Real Madrid
36 May 11 Real Madrid vs Levante
37 May 15 Cadiz vs Real Madrid
38 May 22 Real Madrid vs Real Betis

¡HALA MADRID! :gold :gold :gold :gold

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Aug 12, 2021 7:39 pm
by spain man
Цэнгэлдэх, ковид гээд наймаа хийхээ байлаа... Хийсэн ганц нэг наймаа нь фэйлдчихсэн, яамаар ч юм... Ахлагчаа явуулчихсан, энэ Пэрэз юу хийж байгаагаа мэдэж байгаа юм болов уу? Супэр лиг нь дашийн шог болчхоод байдаг, их л тодорхойгүй нөхцөл байдал үүсчихээд байна...

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri Aug 13, 2021 1:01 am
by Өсөхбаяр
танай Перезд бодол бий л дээ.. зэвүүн хөгшин шүү. АЛыг хэд ч авчихав одоо хэсэг даруухан бж бнаад санхүүгийн асуудлаа нэг мөр шийдчих бх л даа

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sun Aug 15, 2021 4:29 am
by Mojul
Bale жэрси дугаараа хэнд алдчихаав ккк 18тай тууж явах чинь

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sun Aug 15, 2021 10:31 am
by Бороо
Mojul wrote:Bale жэрси дугаараа хэнд алдчихаав ккк 18тай тууж явах чинь

Асенсио авсаан

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Aug 25, 2021 10:15 am
by Бороо
Image

Мбаппед албан ёсоор санал тавьсан сурагтай. 160 сая. Нөхрийн гэрээ дараа жил дуусна, шинэ гэрээний 3 төрлийн саналуудад нь татгалзаад байгаа юм байна. Мбаппе зөвхөн манай руу л явна гэсэн бололтой.
Ирэх жил үнэгүй ирэх үү? Эсвэл энэ зун худалдаж авах уу?

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Aug 25, 2021 4:45 pm
by kayo
Перез 2,3н жил мөнгө цуглуулсан одоо энэ Мбаппег авчихаасай. Тэгэхгүй бол дараа жил үнэгүй авчихаад дахиад мөнгөтэй, Халланд энэ тэр гэж магадгүй л юм, кк.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Aug 26, 2021 10:45 am
by Бороо
ПСЖ ямартай ч манай эхний саналыг режект хийжээ. Леонардо Реал Мадридтай дахин хэлэлцээр хийнэ гэж бодохгүй байна гэхдээ Мбаппе багаа орхих хүсэлтэй байгаа, зөвхөн Реал руу явах сонирхолтой байгаа хэдий ч бид гэрээг нь сунгаж үлдээхийг хүсч байна гэсэн байна.

Манай зүгээс шинэ санал тавихаар бэлдэж байгаа л юм байна.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Aug 26, 2021 3:08 pm
by Бороо
Одриозолаг Фиорентина руу 1 улирал зээллэгээр явуулахаар 2 баг тохиролцсон гэнэ. Одоо тоглогч ОК гэвэл зарлах юм байна.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Aug 26, 2021 5:16 pm
by Gooner
Энэ жил ямар ч байсан санал тавьсан, баг чинь үгүй гэчлээ гэдэг мэссэж Мбаппэд өгөөд дараа жил Мбаппэ, Погбаг авчих байх аа, цэцэг түүгээд сурж байна ковидоос болоод кк. Гэхдээ Мбаппэ би ямар ч байсан фрийгээр явахгүй гэсэн багтаа мөнгө хийнэ гэж, ПСЖ болохоор Монакод төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, хэлсэн үнэ төлөөд авбал ав авахгүй бол бид гүрийнэ гэж, Реал яахав ёс төдий мөнгө хэлээд энэ үнээрээ бол авчий, үгүй бол хүлээе даа гэсэн шүү юм болоод байх шиг байгаам.

Реал дараа жил Рүдигэр, Горэцка, Погба, Мбаппэг фрийгээр түүх тактиктай байгаа гэсэн юм харсан. Энэ жилдээ ингэж аргацаагаад Летикотой аваргын төлөө үзэж чадвал үзээд, дараа жил их дайралт хийх биз.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sat Aug 28, 2021 6:00 pm
by spain man
Энэ жилдээ авчих гээд үзээд байна лдаа… Нэг жилийн хугацаанд юу ч болоо билээ… Барса шилжилтийн үе дээрээ явж байна, манайх одооноос чангарчихвал Барсаг хэдэн жил нар харуулахгүй байх боломжтой… 170 дээр нэмэлтүүдтэй гэрээний санал тавьж… Мбаппэ ирчихвэл Пог үнэгүй ирнэ… Нэмээд ирэх жил Хааландыг чихдэхэд асуудалгүй… Эргээд Галактикос бүрдэх гээд дуншаад байна даа…

Модричийг Пог орлоно, Дм дээр Фэдэ, см дээр кроос гээд дунд шугам ч дажгүй… Хаалгач сайн, жигүүрийн хамгаалалт ч болж байгаа… Одоо нэг эвтэйхэн СВ л хэрэгтэй дээ…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sat Aug 28, 2021 10:50 pm
by Boldono
Месси ирсэн байхад Мбаппэ нэг жилдээ харзнах байлгүй дээ. Ямар ч байсан гэрээгээ сунгах байх.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sat Aug 28, 2021 10:52 pm
by Boldono
Пог дараа жил 29 хүрнэ. Хөнгөн талдаа нөхөр модричийг орлоно ч гэж байхгүй байх.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sat Aug 28, 2021 11:01 pm
by spain man
Явмаар байна гээд албан ёсоор хэлчихсэн шдээ, Мэсси ирэхээр яагаад үлдэнэ гэж… Өөрийнхөө айдол Рон той тоглох боломж байхад ирээгүй хүн шүү дээ, Мбаппэ…

Угаасаа одоо тоглож буй см үүдээс Модричийг шууд бүрэн орлох тоглогч алга… Погд дээд түвшинд тоглох 4 жил хангалттай бий… Тэгээд Кроос гээд яг уорлд класс хагастай тоглохоор өөр болох байх өө, Юнайтэдэд байдгаас…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Sep 01, 2021 9:35 am
by Gooner
Реал ч айхтар байна шүү, Камавинга авчихаж, дараа жил Мбаппэ, Погба гээд яваад өгвөл дор нь цус сэлбэлт хийхээр байна.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Sep 06, 2021 6:20 am
by john wick
Ирэх жил Мбаппе, Погба хоёрыг үнэгүй, Хааландыг Дортмундаас авчих магадлалтай гэсэн байхын урьдчилсан тохироо хийгдсэн гэж энд тэнд бичигдсэн байна

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Sep 06, 2021 11:04 am
by mazi
Кроос Модрич 2 тэй гэрээ сунгахку байлгүйдээ

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Sep 06, 2021 11:35 am
by Kro
Кроос угаасаа сая сунгахдаа зодог тайлахаа зарлачихсан биз дээ.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Sep 06, 2021 3:11 pm
by spain man
Модрич ирэх зун, нэмээд Иско, Бэйл, Марсэлогийн гэрээ дуусна… Манайдаа өндөр авдаг гол хүмүүс… Тэгээд 23 оны зун Бэнз, Кроос бас дуусна… Их пал хийтэл шинэчлэл хийх гээд байна… Гоё залуучууд ирэр байх аа…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Sep 09, 2021 4:49 am
by john wick
Eduardo Camavinga-ийн танилцуулгыг хийжээ гоё наймаа

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri Sep 17, 2021 2:16 am
by spain man
Интэртэй сайхан л үзлээ… Куртуа гоё байлаа даа… анх авахад нь их л дургүй байсан, одоо ч тэгээд бараг хамгийн тогтвортой тоглогч болчихлоо шүү…

Винисиус энэ жил өөр байна аа… Формлог байна шүү…

Камавинга 30 гаруй минут тоглоод нэг гоол, нэг ассист хуслаа, хэлэхэд эрт ч дажгүй зохицох шинжтэй… Уг нь харуудаас янзын дм үүүд төрдөг дөө.. Виейра, Эссэйн, Турэ, Макэлэлэ, Кантэ гээ л…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri Sep 17, 2021 3:55 pm
by Цоомоо
Үе солигдох явцаа эвтэйхэн хийчихэх байна шүү ер нь.
Тоглолтын агуулга нь ч миарсан юм алга.
Ирэх зун супер залуучуудаас түүчихнэ гэж байгаа.
Барсагаас хамаагүй түрүүлээд цомууд аваад эхлэх байх.
Яахав энэ жил Ат.Мадрид гэхдээ арай фаворит байх аа.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri Sep 17, 2021 5:20 pm
by john wick
Шинэчлэл хийх процессоо багууд огцом хийхээр уруудаад сэхэж чадахгүй их уддаг юм шиг харагдаад байгаа харин зугуухан хөгшин тоглогчиддоо шууд явуулалгүй залуучууддаа туршлагатай болгож байж явуулах нь илүү үр дүнтэй байна. Реал Мадридийн менежментийн баг зөв бодлого хэрэгжүүлж байна. Дээрээс нь Ла Лиг цалингийн цэс тогтоож өгсөн нь академийн залуучуудад боломж нээж өгч байгаа нь бас сайн талтай.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Sep 23, 2021 5:55 am
by spain man
Анчи ирээд баг гоё дирэкт тоглож байна шүү… Бөмбөг аваа л урагшаа, бөмбөгний араас тэмцэлтэй сайхан байна…

Залуус бас мундаг болжээ… Дунд Камавинга, Фэдэ, Асэнсио гэж гарав… Асэнсио хэт трик, Бэнз дабл, Иско нэгийг хийлээ… Асэнсио тогломоор байна гэж байгаа л боломжоо сайн ашиглалаа… Винисиус, Родригогоос гадна Мигэл Гутиррэз бас их ирээдүй үнэртүүлж байна даа… Мэндиг бүүр үгүйлүүлэхээргүй тоглох юм… Винисустэй их гоё хосолж байна.. Урагш уралдуулсан, хөндлөн дамжуулалтууд нь супэр…

Милитао бас чангарчээ…

Алаба бас класс юм аа… Гүнээс найруулчих шахуу л тоглож байна шүү…

Бэртэл гэмтлээс холуур байвал Атм тай лигт үзээтэй юм байна аа…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Sep 23, 2021 9:16 am
by Radiohead
Мбаппе ч ирэх жил ирэх нь тод юм байна даа. Бенз ахиад 1 2 жил гоё тоглохоор юм биш үү