Page 4 of 7

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Apr 07, 2022 11:11 am
by Өсөхбаяр
энэ Бэнз бүр галзуурч бнаа..

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Apr 07, 2022 3:20 pm
by spain man
Сайхан алалцав аа… Бэнз члд бэк тү бэк хэт трик айн… Аймаар… Яг гарааны хамгаалагчид маань гараад найдвартай байлаа даа… Вини хүү бас гайгүй хичээлээ, хар хүүр чихь хэдэн тоглолт маш муу байсан, энэ удаа нэг хүн шиг тоглолоо…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri Apr 08, 2022 4:26 pm
by Цоомоо
KO дээр бэк тү бэк хет-трик өмнө нь байсан уу ер нь?

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Fri Apr 08, 2022 10:19 pm
by Бороо
Бенз хасагдах шатанд бэк тү бэк хеттрик хийсэн 2 дахь тохиолдол нь. Өмнө нь Кристиано 17 онд Байерн, АТМ-н эсрэг бэк тү бэк хеттрик хийж байсан.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Sun Apr 10, 2022 6:48 am
by spain man
Хэтафэг талбайдаа хоёр тэгээр эвтэйхэн нухчихлаа… Вини гоолын дамжуулалтаа хөлийн гадар хэсгээрээ дамжуулсныгаа Лука Мэжикээс суралцсаан л гэж…

Модрич, Кроос, Карвахалаа амраагаад авлаа… Мэнди бэртэлтэй гэв үү?

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 9:39 am
by kayo
Жинхэнэ драм болжээ, яг шууд үзсэн реалыхан бол галзуурах л шахсан байх даа. Нутаг дээрээ 3-0 хусуулж байгаад 80 дээр тэнцүүлээд нэмэлт дээр хусчихдаг. Энэ жил арай СЛ авчих юм биш биздээ.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 11:45 am
by El Payaso
Реал гэхдээ английн хоёрыг бол барахгүй бх аа.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 1:03 pm
by 21Grams
КСМ мотор задрах цаг иржээ. Кроосын сэлгээгээр Камэвинга орж ирээд тоглолт эргүүлж л байна. Бас Кроос суухдаа их унтууцаж байна лээ. Даруухан хүн харагддаг, худлаа шүү.
Ямартаа ч шалгарлаа. Лондонд аятайхан хожсон. Талбайдаа дээрээ их л зүдэрлээ. Аз нь манай талд байлаа. Орой Атлэтико Ситиг шоглочих юм шиг санагдаад байх юм.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 2:15 pm
by Reda
Зүдэрлээ гэж анхнаасаа яс үзсэн бол бас өөр шд, хэт тайван үзээд сүүлд харин эвгүйдэх дөхлөө. Англи топ багуудын эсрэг гоолын зөрүү зайтай гэж хэт тайван үзэх бас дэмий юм. Манайх Лив дээр гд л.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 2:18 pm
by Өсөхбаяр
АЛ-д эднийх ёндоотой гэж нээрээ

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 3:33 pm
by Makaveli
El Payaso wrote:Реал гэхдээ английн хоёрыг бол барахгүй бх аа.

Таны таамаг байгаа онодоггүй болохоор их л бэлэгшээж байна шүү. :loll:

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 5:11 pm
by poseidon
Түрүүлэх нь дээ

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 6:27 pm
by spain man
Муу байсан шүү, маш муу байсан… Би бол Ситид элэглүүлж байхаар мултарчихаасай л гэж бодов хаха…

Манайх үнэхээр шинэчлэл хийхгүй бол болохооргүй л дутуу байна даа, агуулгын хувьд… Модрич, Кроос, Касимэйро бцтрах цаг аргагүй болсон… Нас ч явсан, ханасан, хөлбөмбөг хувьслаа… Класс тулдаа л ингээд үлгэн салган яваад байна… Кроос угаасаа тэмп барьж тоглодог, тэгээд одоогийн энэ хурдтай хөлбөмбөгт хэцүү, зохицохгүй байгаам аа… Каси ч яахав, угаасаа л нураагч болохоор өөр юу ч ярихав… Айлуудын дм ийн пассуудыг харахаар л мань эр хоцрогдсоныг мэдрэх юм… Маэстротойгоо юу ярих вэ дээ, нас л гэхээс… Модричийн тэр пасс нээрээ, зүгээр урлаг…

Гэснээс Начо бүүр больжээ… Эль классико дээр хутгалж дууссан, өчигдөр бас… Нөхөр гараанд гарвал тэгээд топ багуудыг яагаад ч барахгүй… Рүдигэрийг ирэх жил авчрах юм биш үү дээ… Алаба, Мэнди хоёр зүүнд ээлжлээд, Төвд Рүдигэр Милитао гээд тогловол гоё болох байх… Карва маань бас нас явж, яг фит байхаа болиод удаж байна дөө… Бэнз бас… Хөгширч, хамстринг бас л асуудалтай байгаад байна… 120 баытугай 90 тоглоход ч хэцүү л байна… Ядахад их прэссинг хийдгийг ч хэлэх үү…

Хааланд, Рүдигэр, Мбаппэ, баруун жигүүрийн хамгаалагч, нэг уорлд класс см хэрэгтэй байна даа…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 8:10 pm
by poseidon
spain man wrote:Муу байсан шүү, маш муу байсан… Би бол Ситид элэглүүлж байхаар мултарчихаасай л гэж бодов хаха…

Манайх үнэхээр шинэчлэл хийхгүй бол болохооргүй л дутуу байна даа, агуулгын хувьд… Модрич, Кроос, Касимэйро бцтрах цаг аргагүй болсон… Нас ч явсан, ханасан, хөлбөмбөг хувьслаа… Класс тулдаа л ингээд үлгэн салган яваад байна… Кроос угаасаа тэмп барьж тоглодог, тэгээд одоогийн энэ хурдтай хөлбөмбөгт хэцүү, зохицохгүй байгаам аа… Каси ч яахав, угаасаа л нураагч болохоор өөр юу ч ярихав… Айлуудын дм ийн пассуудыг харахаар л мань эр хоцрогдсоныг мэдрэх юм… Маэстротойгоо юу ярих вэ дээ, нас л гэхээс… Модричийн тэр пасс нээрээ, зүгээр урлаг…

Гэснээс Начо бүүр больжээ… Эль классико дээр хутгалж дууссан, өчигдөр бас… Нөхөр гараанд гарвал тэгээд топ багуудыг яагаад ч барахгүй… Рүдигэрийг ирэх жил авчрах юм биш үү дээ… Алаба, Мэнди хоёр зүүнд ээлжлээд, Төвд Рүдигэр Милитао гээд тогловол гоё болох байх… Карва маань бас нас явж, яг фит байхаа болиод удаж байна дөө… Бэнз бас… Хөгширч, хамстринг бас л асуудалтай байгаад байна… 120 баытугай 90 тоглоход ч хэцүү л байна… Ядахад их прэссинг хийдгийг ч хэлэх үү…

Хааланд, Рүдигэр, Мбаппэ, баруун жигүүрийн хамгаалагч, нэг уорлд класс см хэрэгтэй байна даа…

Барсагийн сэдэв дээрх саяхны ярианууд яаг л иймэрхүү байсансан... Манайхан дахиж битгий ингэж яриасай... түй түй мод тогших... хахаха

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Wed Apr 13, 2022 11:59 pm
by spain man
Танайх ч тэгэхдээ Пэдриг гараанаас авахад л Левантэтэй түвшин ойролцоо л шаажийлээ дээ хахах...

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Apr 14, 2022 12:55 am
by poseidon
spain man wrote:Танайх ч тэгэхдээ Пэдриг гараанаас авахад л Левантэтэй түвшин ойролцоо л шаажийлээ дээ хахах...

хахаха тэр ч үнэн шүү... :lol:

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Thu Apr 14, 2022 12:47 pm
by Boldono
Тэхдээ л зангарагаараа гараад ирэх юм аа.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Apr 18, 2022 5:13 am
by spain man
Янзын хожлоо шүү… 2:0 тэгээс Писхуанд комбэйк хийнэ гэдэг, бас л гоё сэтгэлзүйтэй байна аа…

Манай хамгаалалтын, хамгаалалтын ч гэж Вазкуйзийн хоёр алдаа гай болох дөхлөө… Нөхөр нээрээ рб биш болохоор тэгээд хэцүүм даа… Сүүлд Карваг байранд нь тавиад Алабаг зүүнд тавиад начо төвд тоглосон нь оновчтой байлаа… Сэлгээнүүд янзтай байлаа шүү… Хоёр сэлгээ гоолдлоо… Родриго сэлгээнээс хэмнэл гоё өөрчлөх юм… Бэнз тааруу байж байж хожлын гоол 90 + дээр хуслаа… Үнэхээр клач байна аа… Яг одоо Баллон Д Ор шалгаруулбал шууд л авахаар хэмжээнд байна шүү…

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Apr 18, 2022 10:35 am
by El Payaso
Анчи бас болоогүй байжээ. Баиернаас яваад Наполи, Эвертон гээд яалт ч үгүй нас нь яваад хуучирч бна ингэсгээд дуусах бх гэж бодож бсн бас бга л юм бна. Анчи чинь одоо ла лига авчихвал бас хосгүй амжилт шаах юм бишүү. Англи, Итали, Франц, Герман, Испанид түрүүлнэ. Ийм коач өмнө нь байсан уу?

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Apr 18, 2022 1:21 pm
by Цогоо
Риал л аймаар тасарчхаад байгаагаас биш арын хэдэн баг нь хоорондоо мангар ойрхон яваа юм байна шт. Барса, Сэвия, Атлэтико гурав 60 оноотой, Бэтис 57, Сосиэдад 55 оноотой гэж байна. Яахав Барса бүгдэнгээс нь хоёр тоглолт дутуу гэхээр бас давуу талтай байгаа юм. Гэхдээ л Риалынхан ёстой гэнэтийн гай таардаггүй л юм бол түрүүлж байгаа газар байна дөө. Гэснээс энэ Барсаг сапирах нь гээд баярлаад байсан чинь яагаад ингээд хоёрдугаарт бичигдээд явж байдаг билээ? :ногоон:

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Apr 18, 2022 2:57 pm
by Cule
2-т бичигдэх чинь өөрөө сапирч явааг хангалттай илтгээд байгаам лд :ногоон:

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Apr 18, 2022 5:12 pm
by Цогоо
Cule wrote:2-т бичигдэх чинь өөрөө сапирч явааг хангалттай илтгээд байгаам лд :ногоон:
онгироо шт муусаймнууд. хаха

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Apr 18, 2022 5:48 pm
by Цоомоо
Яг одоо Алтан бөмбөг гэвэл Бенз байна даа нээрээ.
Хэдэн ч клач гоол хийв.
Лигтээ түрүүлэх нь тод, мэргэн бууч, СЛ-д семид, мэргэн бууч гээд.

Сити, Ливерпуль -ийн аль нэг лиг, СЛ-ээ давхар авахгүй л бол бараг Бенз авах байх даа ер нь.
Энэ 2-ын нэг давхар авбал тэгээд өөр юм болох байх.
Сити авбал КДБ, Ливерпуль авбал бараг Мане юу.
Ливерпуль гэхдээ хоорондоо саналаа хуваагаад таардаг л даа бас.
Мане, Салах, ВВД тэнцүү хуваагаад хаха.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Mon Apr 18, 2022 6:06 pm
by Reda
Цоомоо wrote:Сити авбал КДБ, Ливерпуль авбал бараг Мане юу.
Ливерпуль гэхдээ хоорондоо саналаа хуваагаад таардаг л даа бас.
Мане, Салах, ВВД тэнцүү хуваагаад хаха.


Харин довтлогч нар нь ойролцоо төвшнийх болохоор 1 нь авахаар нөгөөд нь харамсалтай бх даа кк.
Сала ПЛ-н мэргэн бууч, Манегаас 7 гоол илүү яваан бна.

Re: REAL MADRID C.F. 2021/22: THE SECOND ERA OF ANCELOTTI

PostPosted: Tue Apr 19, 2022 5:14 am
by spain man
Анчи ч бас орчин үед хуучнаараа л хусаад байгаа хүн шд, манайх ч олд скүүл тоглолттойгоо л үлдчихээд байна… Класс нь хайчих вэ гээд давгүй тоглоод байгаа юм… Нөхөр гэхдээ гоё прагматик… Шууд болохгүй байгаашаа суулгаад, солиод өөрчлөөд үзээд байгаа юм… Барса дээр Начо зүүнд тоглоод утгаараа баг алсан, тэгэнгүүд сая лб гүы болонгуутаа Карвахалыг шууд зүүнд тавьсан, баруунд вазкуйз тоглоод хоёр гоол дээр буруутан болонгуут суулгаад, карваг баруундаа, Алабаг лб, Начо төвд гээд тоглоно лээ… Манайх ч үндсэн бүрэлдэхүүн байвал сайн тоглоод байгаа юм уг нь… Нэг нь бэртэхээр л асуудал үүсээд байна… Бүрэлдэхүүн нимгэрсний л шинж… Ирэх жилээсинаймаа шажигнах байх аа…

Барса Кадист талбайдаа хусуулаад, онооны зөрүү 15 боллоо… Найзууд Сосьедад дээр бараг манай цомыг өгчих шинжтэй…