Page 3 of 78

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Thu Sep 15, 2016 10:58 am
by Realist
Манайх талбайдаа ёндоогоороо л аваа хаячлаа. Өчигдөр тоглолтын турш айлд эдлүүлсээн. Спортинг ёстой гоё тогложийнлээ. Нэгээр хоорондоо дамжуулаал бараг л Барса. Айлыг ингэж тоглоно гэж хэн нь ч төсөөлөөгүй гэлтэй. Одоо Бенз ингэж сугарч байхад Моратагаа гараанд зоохоор байна.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Thu Sep 15, 2016 11:25 am
by Reda
Az az


Sent from my iPhone using Tapatalk

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Thu Sep 15, 2016 12:56 pm
by Gooner
Image

Реал ч үйлдвэрлэдэг юм байна аа..

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 16, 2016 9:01 am
by PrOXy
энд нэрсээс харж байхад яг кантера гэхэд хэцүү, зүгээр "б баг" буюу кастийяадаа худалдаж авсан хүмүүс зөндөө байх шиг байна. тэр болгоныг кантера гэдэггүй юм л даа. жишээ нь, кико фемениа бол манай ч мадридын ч кантера биш. б багт тоглуулах гэж худалдаж авч байсан залуу. дараа нь пигодоод явсан болохоор 2 тал сайн мэдэх байх.. :ногоон: за тэр фелипе луйс, хоселу, жота, бурхи, фран рико, барраль гээд л тийм нөхдүүд олон байна даа. энэ нөхдүүд бол б багт нь удаан ч тогтоогүй байх.

би ла фабрикаг муулах гээгүй шүү. үнэхээр сайн ажилладаг. ялангуяа сүүлийн жилүүдэд маш олон мундаг тамирчид бэлдэж байгаа. харамсалтай нь өөрсдөө ашиглахгүй, хетафе руу голцуу явуулчихдаг болохоос кк..
гэхдээ унаган кантерано гэхэд бас ядаж бүүр багаас нь биш юм гэхэд жувениль, инфантиль, кадете буюу 13-17 насандаа орсон хүүхдүүдийг хэлдэг байх ёстой л доо.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 16, 2016 8:35 pm
by spain man
Манайх ч бид хожихгүй яахав гсн байртай эхэлсэн... Бардсан байх... Эсрэгээрээ Спортингийн дас их гоё бэлдсэн байна лээ, хамгаалалт нь мундаг... Хагасуудынх нь шилжилт нтэр ямар айхтар байв аа... Довтолгоонд ч мундаг ойлголцож байсан, хана тавиа л урагшаа амархан орж байсан... Марселогоор маань наадсан даа...

Хамес үлдсэнийхээ шалтгааныг, Мората ирснийхээ шалтгааныг харууллаа даа...

Бэйлийг сэлгэсэн нь риск хийхгүй гсн үүднээс гэж тайлбарласан байна билээ...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 16, 2016 9:11 pm
by CAHAKA
Спортын арбитрын шүүх манай давж заалдсан асуудалд эерэг шийдвэр гаргаж , ямар ч байсан бандуулаад байсан хүүхдүүд эргээд тоглох боломжтой болж байгаа юм байна. Трансфер цонхын талаар харин мэдээ алга.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Sat Sep 17, 2016 9:11 am
by 21Grams
Бэйл Испаниолыг өнжинө гэнэ. Хамес гарч магад. Диего Лопез эднийд ирсэн юм бн.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Sat Sep 17, 2016 12:37 pm
by PrOXy
CAHAKA wrote:Спортын арбитрын шүүх манай давж заалдсан асуудалд эерэг шийдвэр гаргаж , ямар ч байсан бандуулаад байсан хүүхдүүд эргээд тоглох боломжтой болж байгаа юм байна. Трансфер цонхын талаар харин мэдээ алга.


манайх давж заалдаад бараагүй. танайх үнэхээр хүчтэй, нөлөөтэй юмаа... трансфер бан ч удахгүй арилах биз. харин муу атлетиг яах юм байгаан.
тэр хүүхдүүдийн өмнөөс баярлаж байна. харин манай 10-аад хүүг тоглуулахгүй л байх даа. ихэнхийг нь хөө гэж тушаагаад, нутаг буцаагаад баахан юм болж билээ.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Sat Sep 17, 2016 4:34 pm
by Seikoni
Рейес, Хурадо, Лопэз гээд манайд тоглож явсан нөхдүүд очсон байна лээ. Бэнз, Бэйл нар гарахгүй. Бас Модрич, Кроос нарын ч аль нэгийг гаргахгүй үзэх бололтой. Мората, Хамес, Иско, Кова энэ тэр гээд. Ирэх долоо хоногт Виллареалтай болохоор наана нь амрааж байгаам байх. Коэнтрао хамтарсан бэлтгэл хийгээд эхэлсэн. Одоо ч удахгүй биз ээ.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Mon Sep 19, 2016 8:41 am
by Seikoni

12 минутын тойм.
Шөнө үзэж чадсангүй ээ. Сэрүүлэг тавиад нэмэр алга. Хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар аргуу л тоглолт байсан бололтой. Гэхдээ яахав 3 оноогоо ингээд л зоволгүй аваад яваад байвал. Лигт 16 дараалж хожсон рекордтойгоо тэнцэж байгаа юм гэнэ. Ямартай ч сайн гоё формондоо орж өгөх болоогүй байгаа нь харагдаад л байх шиг байна. Уг нь Кроосыг суулгасан байсан ч Касемиро маань гэмтээд гарчихаж гайгүй л байгаасай билээ. Модрич маань л жаахан хэцүү байгаа байх даа. Нөгөөдөр бол Модричийг эрт авсан нь л дээр дээ. Асенсиог тун тааруу тоглолоо гэж байна, залуу хүүхэд болоогүй биз дээ. Кико маань харин гоё хоёр сэйв хийжээ. Улам л тайван болсон мэт харагдлаа. Кэйлорыг байхгүйд ямартай ч түлсэнгүй. Ер нь лигт үе үе гараанд гаргаж байх ёстой гэдгийг харуулж байна шүү.
Харин Хамес гоё болж ирж байна шүү. Зангаа засаад ингээд тэмцээд гараад ирнэ гэдэг чинь. Гоол нь ч гоё орж. Иско, Хамес хоёрыг ялангуяа энэ Кроос, Модрич дээр маш их сэлгэх хэрэгтэйм байна. За тэгээд Рон, Бэйл бүтэн сайхан амраад авлаа. Одоо СБ-д Виллареал дээр эхнээс нь сайн балбаад өгөх хэрэгтэй. Лигийн гайгүй багуудтай ингээд тулж эхэлж байна.
Сэлгээд тоглоод оноо аваад байна гэдэг чинь хамгийн чухал зүйл гэж Зизу хэлж. Жилд 60 гаруй тоглолтод оролцох болохоор 24 хүн бүгд ашиглагдана санаа зовох юм байхгүй ээ л гэж. Зоригтой сэлгээд байгаа нь бүх хүмүүст таалагдаж байна. Лукас маань бас л боломжоо гоё ашиглаж байна шүү. Коэнтрао ирчихвэл тэгээд бүгдийг нь сайхан сэлгээд яваад байх боломжтой болно.
Диего Лопэс маань үс суулгуулжээ, ямар ч их үстэй болсон юм.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Mon Sep 19, 2016 12:09 pm
by rednasca
нээрээ чи л хэлээгүй бол Лопезийг танихааргүй байна шүү...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Mon Sep 19, 2016 9:11 pm
by Бороо
Ла Лигт 4 тойргийн дараах байдлаар 12 гоолыг 11 өөр тоглогч оруулсан байна. Бейл л 2 гоол оруулсан. Улирал эхэлснээс хойш нийтдээ 6 тоглолт хийж 12 өөр тоглогч гоолдоод байгаан байна..
Бенземагийн гоол BВС хамт тоглож эхэлсэнээс хойших 300 дахь гоол юм байна.
Касемирогийн гэмтэл ноцтой эсэхийг нарийвчилсан шинжилгээ хийж байж тогтоох юм гэнэ. Ямартай ч шар шумбагчдын эсрэг хийх тоглолтыг өнжинө.
Хамес 133 өдрийн дараа гараанд гарч тоглосон нь Эспаньолын эсрэг тоглолт байжээ. Хамгийн сүүлд 5 сарын 8-нд Валенсиг талбайдаа хүлээж авдаг тоглолтонд гараанд гарч байсан юм байна.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Tue Sep 20, 2016 7:13 am
by Seikoni
Image

Хөөрхий Лукас Силва зүрхний асуудлаас болоод Спортинг руу явж чадаагүй. Амраад эмчилгээ хийлгэж тестлээд тэгээд эргээд бэлтгэлдээ гарч байгаа юм байна. Ямартай ч Де Ла Ред энэ тэр шиг зодог тайлчихааргүй байсан бололтой. Ла лигт бүртгүүлээгүй болохоор мань хүн 1 сар хүртэл тоглолтод оролцох эрх байхгүй баахан л бэлтгэл хангагч хийх нь дээ. Касемирог байхгүй үед харин сайхан бэлтгэл хангаж өгөх нь дээ. Доороос дандаа Энцог дуудаад байдаг байсан. Өвөл тэгээд гайгүй формтой бол лооноор ёстой явах биз.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Tue Sep 20, 2016 10:41 am
by Zoe


RAMOS DIVE AND AVOID RED CARD.

MANAIHIIG JUJIGCHIH GENE UURSDUU AIMAR SHAADAG YUM BJ L

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Wed Sep 21, 2016 9:41 am
by Seikoni
Модрич, Пэпэ, Касемиро нар оролцохгүй. Бэйл, Рон нар гараандаа гарах нь. Кова, Кроос хоёр ардаа гараад урд нь Хамес юм уу Иско гэж гарч ирэх нь дээ. Виллареал нэг ч хожигдоогүй байгаа юм гэнэ. 3 хоногийн дараа Лас Палмастай.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Thu Sep 22, 2016 4:24 am
by CAHAKA
Талбайдаа барсангvй ээ шар шумбагчдыг. Барсагийн дараалсан ялалтыг эвдэж чадсангvй рекордыг хамтдаа эзэмшихээр боллоо. Бруно Сориано ч харих яагаачгvй байна даа , дундын шугамыг эзэгнэлээ.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Thu Sep 22, 2016 8:31 am
by spain man
Модричгүй бол манай царай нэг иймэрхүү.. Утгагүй баахан кросс.... Баахан булан... Англичууд шиг л үзлээ ккк... Гэхдээ айлын хамгаалалт бас аймаар байлаа даа... Дунд шугам нь ч үнэн идэвхтэй үзлээ...

ББС бас фит биш байна өө... Дээр нь хоорондоо ерөөсөө холбогдож өгсөнгүй... Рон, Бэйл хоёр авсан нь буудаад явж өгсөнгүй... Бэнз өөрийнхөө хэдэн боломжийг дээш нь мөргөөд дууссан...

Бас энэ зизу "Б" плантай болмоор байна... Заавал 4-3-3 гэж үзэх нь алба биш гэдгийг жаахан ойлгоосой... 4-2-3-1 рүү шилжээд, хамес, иско хоёрыг арай бүтээлчээр ашиглаж үзмээр санагдаад байгаа юм даа... Сэлгээ нь бас дэндүү ойлгомжтой... Бэйлийг Вазкуйзаар, Бэнзийг Мората... Өмнөхөөсөө яг юу нь дээрдэнэ гэж? Хүмүүсээ сэлгэхээс гадна болохгүй байгаа тоглолтын тактикаа өөрчлөх хэрэгтэй шд...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 23, 2016 7:33 am
by Seikoni
За баларчээ. Касемирогийн гэмтэл ноцтой байж. Энэ жилийн намар ч аргуу байх нь дээ. Ямартай ч 2 сар аут гэнэ. Маркос л яг үлдэх байсан юм. Одоо тэгээд Карлогийн үе шиг Кроос Модрич ардаа үлддэг үе ирж байна даа. Мань хоёр ч туйлдана даа, яана.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 23, 2016 8:25 am
by crusader
Манай Ковачижийг сайн ашиглаа одоо...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 23, 2016 11:43 am
by Canix
spain man wrote:
Бас энэ зизу "Б" плантай болмоор байна... Заавал 4-3-3 гэж үзэх нь алба биш гэдгийг жаахан ойлгоосой... 4-2-3-1 рүү шилжээд, хамес, иско хоёрыг арай бүтээлчээр ашиглаж үзмээр санагдаад байгаа юм даа... Сэлгээ нь бас дэндүү ойлгомжтой... Бэйлийг Вазкуйзаар, Бэнзийг Мората... Өмнөхөөсөө яг юу нь дээрдэнэ гэж? Хүмүүсээ сэлгэхээс гадна болохгүй байгаа тоглолтын тактикаа өөрчлөх хэрэгтэй шд...

Хаха Б плантай, тактик нь болж байгаа, сэлгээ нь сайн болоод хожоод явсан юм биш үү? Бэнзийг Моратагаас өөр хэнээр солино гэж? Искогоор солихуу :-o Хөлбөмбөгт хожигдох, тэнцэх байх л асуудал. Ганц тэнцлээ гээд Зиданы тактик муу, сэлгээ ойлгомжтой болохгүй гэсэн үг БИШ.
60, 70 минут тоглоод ядарсан довтлогчынхоо оронд эрч хүчтэй тоглогч гаргаж ирж тоглолтоо сэргээхэд сэлгээний утга учир оршдог юм ш дээ. Хичнээн сайн тоглогч ч гэсэн улирлын бүх тоглолтонд 100 формтой байна гэж байхгүй. Бэнз, Рон, Бэйл хэн нь ч аль нэг тоглолтод муу тоглож болно. Болохгүй байгаа тоглогчоо сэлгэнэ.
Амьдралдаа нэг удаа бөмбөг өшиглөж үзээгүй чам шиг нөхдүүд нэг их мундаг мэргэжилтэн шиг том том шаагаад байхаар дургүй хүрээд биччихлээ. Уучлаарай.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 23, 2016 1:39 pm
by Бороо
КАСЕМИРО Las Palmas, Dortmund, Eibar, Betis and Legia Warszawa-тай хийх 5 тоглолтыг өнжих юм байна. Яг л сарын зай байна даа.
МАРСЕЛО бас 2 долоо хоног OUT болжээ. Las Palmas, Dortmund, Eibar-г өнжинө. Тэгээд шигшээн цугларалтын дараагийн тоглолтуудаас оролцож эхлэх юм байна.
Ахлагч маань Ла Лигт хэдийн 4 шар хуудас авсан байгаан байна. Одоо 1-г авахад дараагийн тоглолтыг өнжих нь байна.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Fri Sep 23, 2016 9:45 pm
by rednasca
Ancellotti: "The main difference I find between the clubs [Bayern Munich & Real Madrid] is that here I count with a president who was a footballer and easily understands what is going on"...
Карло өвөө ингэж дуугарч байна гэхлээр л...

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Sat Sep 24, 2016 7:37 am
by Seikoni
Үе үе цухуйлгаад л байдаг юм, харин ч өөрийгөө их сайн дарж байгаа юм Карло. Пэрэз ёстой бүтэхгүй гар л даа. Тэгснээ Рафаг авчирч энэ тэр.

Кэйлор эргэж иржээ. Гараанд гарч тоглоод одоо жаахан дасал болж эхлэх байх. Палмас чинь энэ жил лайтай эхэлж байгаа. Өнгөрсөн жил ч манайх мачийж байж нэг 3 оноо салгаж байсан газар даа. Касемиро байхгүй болохоор одоо Иско юу, Хамес уу гэдэг асуудал эхэлж байх шив. Ядаж байхад их ядарвал Дортмунд дээр бас хэцүүдэх гээд байдаг. Дортмунд Фрайбургийг өчигдөр хожоод нэг хоног илүү амралттай орж ирэх юм байна.

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Sat Sep 24, 2016 11:39 am
by Бороо
La Liga under Zidane
- With Casemiro
• 14 Games
• 14 Wins
• 0 Draws
• 0 Losses
- W/O Casemiro
• 11 Games
• 7 Wins
• 3 Draws
• 1 Loss

Re: Real Madrid C.F. 2016/2017: Junto a Los Campeones 33ª

PostPosted: Sun Sep 25, 2016 8:25 am
by Mojul
Өдөр тоглолтын төгсгөл үзсэн. Рон сэлгээгээр суулгахад нэлээн ууртай байналээдээ юм хум шидээд л. Гэтэл баг нь төгсгөлд гоал алдаад тэнцчихсэн бүр дурамжхан сууналээдээ.