Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Wed Aug 08, 2018 11:42 am

Image

Аваргуудын Лигт гурвантаа дараалан түрүүлсэн яруу алдарт Реал Мадрид клубын 2018/19оны улирал эхлэхэд бэлэн боллоо. Франц мэргэжилтэн Зиданаар удирдуулсан Реал Мадрид Европт нэгэнтээ дархлааг тогтоон хэний ч санаанд оромгүй улирлыг өнгөрүүлсний дараа тэрхүү амжилтын гол түлхүүрүүд болох Зидан, Кристиано нар багаа орхисон нь мадридиста нарын хувьд гэнэтийн шийдвэр байсан. Багийн домгууд маань фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээн нэг нь шинэ адал явдлыг хайн явсан бол, нөгөө нь карьерынхаа амралтыг авсан юм.

#ИРЭХ УЛИРЛЫН ЗОРИЛГО

Ирэх улирлын зорилго бол мэдээж тодорхой. Өнгөрсөн улирлын амжилтаа ахиулах.

#ХҮНДЭТГЭЛ

Image

ЗИДАН
Анх 2016 оны 1сард ирэхэд нь хэн ч тэрнийг 2 жил хагасын дараа ийм амжилт үзүүлнэ гэж бодож байгаагүй. Дасгалжуулагчийн хувиар анхны аваргуудын лигийн түрүүгээ хүртэхэд АЗТАЙ нэгэн гэж байсан ч тэр дараагийн 2 улиралдаа өөрийгөө хэдийнэ баталж харуулсан. Түүнийг эргэн ирнэ гэдэгт итгэж байна. #GraciasZizou

КРИСТИАНО
Мадридад бараг л нэгэн арваныг өнгөрөөсөн супер одоо явуулах нь ихэнх дэмжигчдийн хувьд тийм ч амар байгаагүй. Явахаа зарлах хүртэл нь итгэсэн хүн ч ихээхэн ховор биз. Гэхдээ бүгд түүний шийдвэрийг хүндэтгэсэн. Реал Мадридын түүхэн дэх хамгийн гайхамшигтай тоглогчдын нэг тэрээр сүүлийн жилүүд дэх ялгуусан амжилтын хамгийн том гялалзах од нь байсан юм. Тэр хэзээ ч бэрхшээл, адал явдлаас айдаггүй. Хүнийг хөдөлмөр ямар болгодгийн тод жишээ. Шинэ адал явдалд нь амжилт хүсье. #GraciasCristiano

#ХУЛЕН ЛОПЕТЕГУЙ

Image

Зидан багаа орхихоо мэдэгдсэний маргаашнаас Реал Мадрид боломжит бүх л дасгалжуулагчидтай нэр холбогдож эхэлсэн. Дэлхийн аваргаас өмнө шинэ дасгалжуулагчаа авчрах талаараа мэдэгдэж тэмцээн эхлэхээс ердөө 2 хоногийн өмнө шигшээ багийн дасгалжуулагч Хуленыг зарласан билээ. Шигшээ багийн удирдлагууд үүнд ундууцаж Хуленыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2 жилийн турш шигшээ багийн хамт ялагдал гээчийг амсаагүй Хулен гол сорилдоо орохынхоо өмнө ийнхүү нийслэлд ирсэн юм. Одоо л өөрийгөө харуулах цаг шүү..

#БҮРЭЛДЭХҮҮН

ImageImageImage

ХААЛГАЧ
Жилийн жилд манай багийн хамгийн найдвартай байдаг байрлал. Кико болон Зиданы 2 дахь хүү нарын хувьд багаас явах нь бараг л цаг хугацааны асуудал мэтээр яригдаж буй. 1-р хаалгач Навас байсаар байтал топ хаалгач авчирна гэж хэдэн ч жил яривдаа. Энэ зунжингаа л Тибо Куртуатай нэр холбогдож байна. Челси орны хүнийг нь авч байж явуулна гээд байгаа. Тибог ирсэн ч Навас явахгүй гэдгээ мэдэгдсэн. Юу болохыг харж л байя.

ImageImageImageImage
ImageImageImageImage

ХАМГААЛАГЧ
Нэг хэсэг шүдний өвчин байсан байрлал шүү. Тэр үеийг бодвол байрлал бүр дээрээ дэлхийн шилдгүүдтэй болжээ. Марсело, Карвахал шиг фүллбак, Варане шиг хурдтай, Рамос шиг хүчирхэг мэдрэмжтэй, Начо шиг юниверсаль хамгаалагчидтай байна гэдэг сайн хэрэг шүү. Валлехо, Тео нарын хувьд өнгөрсөн улирал хангалттай өөрсдийгөө харуулж чадаагүй хэдий ч залуу хүүхдүүдэд энэ жил тоглох минут хангалттай байх болно. Мөн Одриозола хэрхэх нь сонирхол татаж байна шүү.

ImageImageImageImage
ImageImageImage

ХАГАС ХАМГААЛАГЧ
3 дараалан түрүүлэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байсан нөхөд бол мэдээж манай дундын шугамынхан. Модрич маань энэ жил 33 хүрч байгаа гэхээс бусад нь залуучууд. Тэгэхээр ирэх улиралд Мадридын дундын шугам хүчирхэг хэвээр байх болно. Тэдэнд эргэлзэх шалтгаан алга.

ImageImageImageImageImage

ДОВТЛОГЧ
Ирэх улиралд магадгүй хамгийн их санаа зовоож буй байрлал бол урд шугам. 9 жил Мадридын довтолгоог авч явсан Кристиано явснаар довтолгооны хүч нилээд суларсан нь ойлгомжтой. Мбаппе, Неймарыг авчирна гэж шуугиж байсан хэдий ч Реал Мадрид хэнд ч санал тавиагүй, тавихгүйгээ мэдэгдсэн. Бейл, Бензема нарын хувьд чухал цаг ирж. Бейлд бэртэл гэмтэл л хамгийн том саад болж буй. Гэхдээ тэр лидершипээ үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Мадридын довтолгооны шугам тэднээс хамаарна. Now or never! Мөн Лукас, Асенсиогоос энэ жил фанатууд их зүйл хүлээх нь ойлгомжтой.

#СОЛИЛЦОО НАЙМАА

ИРСЭН ТОГЛОГЧИД

Image

Алваро Одриозола
Энэ жил 22 настай өсөх ирээдүйтэй баруун жигүүрийн хамгаалагчийг 30 саяар Реал Сосьедадаас худалдан авсан.

Image

Андрей Лунин
Реал Мадридад ирж буй анхны Украйн тоглогч. 19 настай 191см өндөртэй хаалгач.

Image

Винициус Жуниор
18-аас доош насны хамгийн үнэтэй тоглогч. Энэ жил 18 нас хүрсэн түүнийг өнгөрсөн жил 45 саяар авч буйгаа зарлан ёстой л нэг хүмүүсийг алмайруулж орхисон. Одоо тэрэнд өөрийгөө харуулах л үлдлээ. Авьяас, ур чадвартай нь ярих юмгүй, харин толгой нь хэрхэн ажилладаг юм болдоо.

ЯВСАН ТОГЛОГЧИД

Image

Ахраф Хакими
Өнгөрсөн улиралд давгүй тоглолт үзүүлж байсан Морокко залууг Хулен ирж Одриозолаг авснаар Дортмунд руу 2 жилийн зээллэгээр явуулсан. Ирээдүйд нь амжилт хүсье.

#ӨМСГӨЛ

Image

#ЛИГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

Image

Real Madrid v Getafe: 19/08/2018
Girona v Real Madrid: 26/08/2018
Real Madrid v Leganes: 02/09/2018
Athletic Bilbao v Real Madrid: 16/09/2018
Real Madrid v Espanyol: 23/09/2018
Sevilla v Real Madrid: 26/09/2018
Real Madrid v Atletico Madrid: 30/09/2018
Deportivo Alaves v Real Madrid: 07/10/2018
Real Madrid v Levante: 21/10/2018
Barcelona v Real Madrid: 28/10/2018
Real Madrid v Real Valladolid: 04/11/2018
Celta Vigo v Real Madrid: 11/11/2018
Eibar v Real Madrid: 25/11/2018
Real Madrid v Valencia: 02/12/2018
Huesca v Real Madrid: 09/12/2018
Real Madrid v Rayo Vallecano: 16/12/2018
Villarreal v Real Madrid: 22/12/2018
Real Madrid v Real Sociedad: 06/01/2019
Real Betis v Real Madrid: 13/01/2019
Real Madrid v Sevilla: 20/01/2019
Espanyol v Real Madrid: 27/01/2019
Real Madrid v Deportivo Alaves: 03/02/2019
Atletico Madrid v Real Madrid: 10/02/2019
Real Madrid v Girona: 17/02/2019
Levante v Real Madrid: 24/02/2019
Real Madrid v Barcelona: 03/03/2019
Real Valladolid v Real Madrid: 10/03/2019
Real Madrid v Celta Vigo: 17/03/2019
Real Madrid v Huesca: 31/03/2019
Valencia v Real Madrid: 03/04/2019
Real Madrid v Eibar: 07/04/2019
Leganes v Real Madrid: 14/04/2019
Real Madrid v Athletic Bilbao: 21/04/2019
Getafe v Real Madrid: 24/04/2019
Rayo Vallecano v Real Madrid: 28/04/2019
Real Madrid v Villarreal: 05/05/2019
Real Sociedad v Real Madrid: 12/05/2019
Real Madrid v Real Betis: 19/05/2019

БОЛОМЖИТ БҮХ ЦОМД ТҮРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ УРАГШАА ! :gold :gold :gold :gold :gold
Last edited by Rain on Wed Aug 08, 2018 5:13 pm, edited 2 times in total.
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Wed Aug 08, 2018 11:45 am

Анх удаа сэдэв нээж байгаа болохоор алдсан зүйл их байгаа байх.. 2017 оны улирлыг билгэдэн энэ улирлын сэдвийнхээ нэрийг ингэж сонголоо..
ХАЙРТАЙ БАГИЙНХАА ШИНЭ УЛИРАЛД АМЖИЛТ ХҮСЬЕ, HALA MADRID
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Wed Aug 08, 2018 5:32 pm

Image
Валлехо өвдөгний гэмтлийн улмаас хэдэн долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ.. Яг хугацаа нь тодорхой бус.. Энэ хүүхэд ч гэмтлээс салахгүй нь ээ..

АНУ дахь нөхөрсөгүүдээ дуусгаад манайхан Мадрид буцжээ.. 11-нд Милантай тоглоод тэгээд 15-нд супер цомын тоглолттой..

Челси Кепаг рекорд үнээр аваад, Куртуа ч ирэх нь тодорхой болж байх шиг байна даа.. 35 сая гэхээр өнөө үед хямд ашигтай наймаа ч муу Навасыгаа бодохоор өмнөөс нь тийм санагдаад байх юм.. Куртуа Мадридад ирцэн байгаа гэнэ..

Ковачичийг явуулмааргүй байгаа ч өөрийнх нь шийдвэрийг хүндэлж байна өө.. Гэхдээ Челси рүү нэг улирал лооноор явуулаад худалдах гэрээ хийхгүйн гээздээ.. Тэгэхээр бас ч гэж яах вээ.. Хулен Коваг явбал өндөр зэрэглэлийн хагас авчирна гээд хэлчихэж.. Энэ хүн ер нь Бензематай бүтэн улирал болно л гэж үзэж байгаан байхдаа.. Майорал болоогүй гэдгээ хангалттай харуулчихаад байхад л хүн авахгүй байгаад байгааг нь ойлгох юм алга.. Холбогдсон ч хүн байхгүй ингэж байгаад наймааны цонх хаагдах юм байна дөө
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Realist » Wed Aug 08, 2018 8:02 pm

:-D :-D :-D
Hala Madrid :eek:
Лигээ копатай авах болтугай, өөр ч хүсэх юм алгадөө
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15560
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby mick » Wed Aug 08, 2018 8:04 pm

Урнаалдаагүй энэ жил баларнаа эднийх...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13310
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Thu Aug 09, 2018 1:14 am

Шинэ дас шинэ хэв маяг .Энэ жил аваргуудын лигт угаасаа амжихгүй Юве ПСЖ тэй таарвал хожигдох байх .Дотоодын цомоо л түүмээр байна .Нөхөрсөг тоглолтуудаас сайн зүйлүүд их ажиглагдлаа Зизугийн үед эсрэг багаа их тоглуулдаг байсан бол одоо эсрэгээрээ маш сайн хамгаалж прессинг хийж бөмбөг эзэмшиж тика такархуу юм хийгээд 70 хувьтай Рома дээр эзэмшсэн байх юм .Гол нь Барса Байерн шиг хоорондоо паслаад хаалгаруу цохидоггүй л байхгүй бол тоглолтын хэв маяг гоё байна лээ .Себаллос энэ улиралын нээлт болж магадгүй л юм даа .Бас Бейл энэ жил урах шинжтэй одоо нэг багийн лидер гэдгээ харуулах хэрэгтэй дээ .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 400
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Thu Aug 09, 2018 4:06 am

Бороо гоё нээжээ. :eek: Куртуаг маргааш зарлах юм байна. Зүтгэсээр байгаад ирлээ дээ. Харин нөгөө хаа ч явсан цуг гээд байсан нөхөр нь цалингаа нэмүүлээд Чэлсидээ үлдэх юм шиг байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3785
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Thu Aug 09, 2018 9:08 am


Куртуа ирлээ ирлээ.. Welcome :sup:
6 жилийн гэрээ хийжээ. Ийнхүү Реал, Атлетикод 2ууланд нь тоглосон 45дахь тоглогч болов.. Мөн 1967 оноос хойш Реал Мадридын төлөө тоглох гэж буй анхны Бельги тоглогч болж.. /Fernand Goyvaerts/
Өнөөдөр Испанидаа 1 цагаас танилцуулга нь болох юм байна..
35саяар өөрийгөө аль хэдийнэ баталчихсан, дэлхийн аваргын алтан бээлийтэй хаалгачийг авчихнаа гэдэг чинь өнөөдрийн хувьд бол амжилттай наймаа.. Кейлорынхоо өмнөөс тийм байгаа ч багаа бодохоор бас зөвөө зөв..
Кейлор явахгүй гэдгээ дахиад хэлжээ.. Ингээд Кико явах нь тодорхой болох шив..
Луниныг нэг тийш нь зээлэх байх.. Нөгөө Зиданы хүү харин яах юм байгаан..

Зөрөөд Ковагаа нэг улирал Челси рүү зээлчихлээ.. Гэхдээ Челсигийн хувьд ямар нэгэн худалдан авах нөхцөл нтр байхгүй болохоор, ирэх жил багтайгаа нэгдэнэ гэнэ.. Хулен Коваг явбал орлох топ тамирчин авчирна гэсэн байсан, одоо хэнийг авчрах юм байгаан.

Валлехо 4-6 долоо хоногийн дараа гэмтлээсээ эргэж ирнэ гэжээ..

Манай удирдлагууд ирэх жилийн Сантиаго Бернаебеу трофид Ювентусыг урьж тоглох хүсэлтэй байгаа гэнэ. Учир нь тэр тоглолтын үеэр Кристианы үдэлтийг хийж өгөхийг хүсч байгаа аж..
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby CrossBonez » Thu Aug 09, 2018 9:42 am

Ultra Madridista wrote:Шинэ дас шинэ хэв маяг .Энэ жил аваргуудын лигт угаасаа амжихгүй Юве ПСЖ тэй таарвал хожигдох байх .Дотоодын цомоо л түүмээр байна .Нөхөрсөг тоглолтуудаас сайн зүйлүүд их ажиглагдлаа Зизугийн үед эсрэг багаа их тоглуулдаг байсан бол одоо эсрэгээрээ маш сайн хамгаалж прессинг хийж бөмбөг эзэмшиж тика такархуу юм хийгээд 70 хувьтай Рома дээр эзэмшсэн байх юм .Гол нь Барса Байерн шиг хоорондоо паслаад хаалгаруу цохидоггүй л байхгүй бол тоглолтын хэв маяг гоё байна лээ .Себаллос энэ улиралын нээлт болж магадгүй л юм даа .Бас Бейл энэ жил урах шинжтэй одоо нэг багийн лидер гэдгээ харуулах хэрэгтэй дээ .

Рома угийн эсрэг багаа тоглуулж байгаад шийтгэдэг баг биздээ. Шинэ менежер тэгээд бөмбөг барьж тоглуулах гэж байна уу? Зизу бол РМ-д тогтсон философи хэрэгтэй гэсэн байсан, одоо ч Рон байхгүй юм чинь Круйф-н total football руу зүтгэсэн нь дээр байлгүй дээ.
Kroenke out.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3391
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Хойд өргөргийн 48 градуст...

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Thu Aug 09, 2018 10:02 am

Image

Серхио Регуйлон, Хави Санчез 2 үргэлжлүүлэн үндсэн багт бэлтгэл хийхээр болжээ.. Теогийн наймаа бүтэхээр Хулен Регуйлоныг үндсэн багт дэвшүүлж, 2дахь сонголтоор авч үлдэх бололтой.. Валлехо гэмтсэн учир Хави Санчезыг орлуулах гэнэ..
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Thu Aug 09, 2018 10:49 am

Дэлхийн аваргын шилдэг хаалагчийг авдаг уламжлал юмуу даа 2014 оны дэлхийн аваргын дараа Навасыг авж байсан .Куртуа бол ДДХ ээс илүү гэдгээ дэлхийн аваргаар харууллаа ш д ДДХ г том тоглолтон дээр галзуурч байгаа тоглолтын ер нь харсангүй .Хэний ч мэдэхгүй хаалгач ингэж үнэ хүрч байхад Куртуаг ингэж авна гэдэг ёстой хожсон наймаа даа .Навас цомын тоглолт Куртуа лигийын тоглолт гэж гаргах байх даа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 400
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Thu Aug 09, 2018 10:51 am

CrossBonez wrote:
Ultra Madridista wrote:Шинэ дас шинэ хэв маяг .Энэ жил аваргуудын лигт угаасаа амжихгүй Юве ПСЖ тэй таарвал хожигдох байх .Дотоодын цомоо л түүмээр байна .Нөхөрсөг тоглолтуудаас сайн зүйлүүд их ажиглагдлаа Зизугийн үед эсрэг багаа их тоглуулдаг байсан бол одоо эсрэгээрээ маш сайн хамгаалж прессинг хийж бөмбөг эзэмшиж тика такархуу юм хийгээд 70 хувьтай Рома дээр эзэмшсэн байх юм .Гол нь Барса Байерн шиг хоорондоо паслаад хаалгаруу цохидоггүй л байхгүй бол тоглолтын хэв маяг гоё байна лээ .Себаллос энэ улиралын нээлт болж магадгүй л юм даа .Бас Бейл энэ жил урах шинжтэй одоо нэг багийн лидер гэдгээ харуулах хэрэгтэй дээ .

Рома угийн эсрэг багаа тоглуулж байгаад шийтгэдэг баг биздээ. Шинэ менежер тэгээд бөмбөг барьж тоглуулах гэж байна уу? Зизу бол РМ-д тогтсон философи хэрэгтэй гэсэн байсан, одоо ч Рон байхгүй юм чинь Круйф-н total football руу зүтгэсэн нь дээр байлгүй дээ.

Харин их бөмбөг барьж богинын дамжуулалт ихтэй тоглож байна Галактико 2 бүрдсэн цагаас эхлэн яг өөрсдйин тоглолтын арга барилгүй байгаад байсан энэ шинэ дас суулгаж магадгүй л юм .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 400
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Seikoni » Thu Aug 09, 2018 12:38 pm

Rain гоё л нээсэн байна шд.
Яг хэрэгтэй наймаагаа хийсэнгүй зун өнгөрлөө, яахав ирээдүйгээ харж байна л гэж ойлгохоос. Үнийн хувьд л тун дажгүй юм. Хүүхдүүд нь Испанид байдаг, тэд нарыг бодож байна ухааны юм л ярьж энэ Куртуа. Касиллагийн 13 номерыг авах бололтой.
Навас дахиад хоёр жилийн гэрээтэй, ээлжлээд солбиод явчихаж болох байлгүй дээ тэгээд.
Лунины тоглохыг харсан бас л өөртөө итгэлтэй, чацтай гоё л тоглогч байна лээ. Кастилладаа нэг жил тоглуулаад Испанид нэг багт зээлчихээсэй билээ.

Ковадаа амжилт хүсье дээ. Ирэх жил Хулен мулт үсэрсэн байвал эргэж ирэх магадлал өндөр л байх. Хулен ч илт испаниудаа дэмжээд байна. Асенсио, Искогийн нар гарч дээ. Одоо энэ үлдсэн хугацаанд хэнийг авчрах юм бол доо.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10866
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Thu Aug 09, 2018 4:59 pm

Image
Марко Асенсио Виллемсем 1996 оны 1 сарын 21-нд Испаний Палма хотод Гилберто, Мариа нарын 2 дахь хүү болон мэндэлсэн. Түүний ээж нь Голланд хүн, тэрээр 2 дахь хүүдээ Голландын нэрт хөлбөмбөгчин Марко Ван Бастены нэрийг өгсөн юм.

Түүний амьдралдаа авч байсан анхны бэлэг нь бөмбөг. Энэ л үеэс хүү хөлбөмбөгт ухаангүй дуртай болсон ба энэ талаараа дурсахдаа
"Хүүхэд байхдаа бөмбөг авч хөлбөмбөг л тоглох дуртай байлаа мөн бусад спортод ч муугүй байв. Гэхдээ эцэг эх маань миний хичээл сургуульд үргэлж санаа тавьдаг байсан."

"Бага байхаасаа л би Реал Мадридыг дэмждэг байсан, яагаад гэдгийг мэдэхгүй."

Нэг өдөр бид гэр бүлээрээ амарч, далайн эргээр алхаж байхад Перезийн завь байсан. Миний ээж эхлээд тэрнийг олж хараад тэр даруй бид түүнтэй уулзахаар гүйн очсон юм. Миний ээж түүнээс бидэнтэй хамт зургаа даруулахыг гуйн, миний хүү нэг л өдөр Реал Мадридад тоглох болно гэж хэлсэн. Амьдралын маань сайхан мөчүүдийн нэг.

Нэг өвөл манай агент чамд хэлэх гайхалтай мэдээ байна гэж хэлсэн. Би юу хэмээн асуухад тэр хариуд нь Реал Мадрид чамайг сонирхож байна гэсэн. Тэр үед хэд хэдэн багаас санал ирж, шийдвэр гаргаж чадахгүй байсан юм. Мадридад тоглолтоор ирсэн байхад тоглолтын өмнө Фиорентино над руу залгаж ярилцсан тэгээд л би Реал Мадридын тоглогч болохоор тохиролцчихсон. Нэг л өдөрт бүх зүйл болсон. Мадридад байсан болохоор шууд гарын үсэг зурж, бэлтгэлийн талбайгаар ч зочлоод амжсан. Маш хурдан болоод өнгөрсөн шүү.

2016онд албан ёсоор Асенсио Реал Мадрид клубт нэгдэн клубын ерөнхийлөгч түүний танилцуулган дээр: "Тэр зүгээр нэг дэлхийн шилдэг тоглогчдын нэг болохгүй, тэр алтан бөмбөгийг хүртэж чадах тоглогч. Амжилтанд хүрэх бүхий л нөөц бололцоо түүнд бий. Тэр даруухан, хөдөлмөрч, ухаалаг гайхалтай тоглогч. Түүний хамтрагчид бүгд түүнийг мэднэ."

Image

Маркогийн аав Гилберто Испани Угарт-н ойролцоо төрсөн. Түүний гэр бүлийнхэн Майоркад амьдардаг байсан бөгөөд Гилберто буудалд ажилладаг байжээ. Энэ л үед тэрээр эхнэртэйгээ танилцсан юм.
Ах Игор Асенсио нь мөн хөлбөмбөгчин бөгөөд Platges de Calvià багт хамгаалагчийн байрлалд тоглодог.

Image

Түүний ээж Мариа нь түүнийг 15 настай байхад хорт хавдраар өөд болсон юм. Марко ээжийнхээ талаар дурсахдаа:Ээж минь өнгөрөхөд үнэхээр хэцүү байсан. Манай гэр бүл үнэхээр ойр дотно. Үргэлж нэгнийгээ тусалж дэмжин, урам өгдөг. Одоо ч ойр дотно хэвээрээ. Оруулсан бүх гоолоо ээждээ зориулдаг даа.

Image
Асенсио хүүхэд байхаасаа Зиданыг шүтэж өссөн бөгөөд ханаар нь дүүрэн Зиданы зураг байдаг байжээ. Шүтээнийхээ удирдлаган дор гайхалтай улирлуудыг өнгөрөөнө гэдэг ч хэн хүний хийдэг зүйл биш байх.
"Хүүхэд байхаасаа л би Зиданыг шүтдэг байсан. Өрөөгөөр минь дүүрэн тэрний зураг байдаг байлаа. Одоо тэрний удирдлаган дор тоглож буй нь нэр төрийн хэрэг"
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Thu Aug 09, 2018 5:59 pm

Асэнсиог аваач гээд Надал ерөнхийлөгчид нилээн ятгасан гэдэггүй бил үү?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3785
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Thu Aug 09, 2018 6:06 pm

Keylor Navas confirms that he is staying:

"I want to leave Real Madrid as much as I want to die"
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3785
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Fri Aug 10, 2018 9:17 am


Куртуагийн албан ёсны танилцуулга боллоо. Багийн лого үнсээд сүйд бүр хэхэ.. Олон багаас санал ирсэн, Реал Мадридаас илүү өндөр үнэтэй санал ирсэн ч би хүүхдүүдтэйгээ ойр байхыг хүссэн учраас энэ сонголтыг хийлээ гэж.. Их л хүсч ирлээ дээ, амжилт хүсье. Өдөр танилцуулгаа хийгээл орой шууд бэлтгэлдээ оржээ..
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Jaal_huu » Fri Aug 10, 2018 9:39 am

Атлетикод зээлэгдэж байхдаа ирэхгүй барихгүй гэж байгаад л ирсэн тэгхэд л сэтгэл нь явчихсан байсан юм байна лдаа
Хэн хэн нь баяртай байгаа л юм байна :ногоон:
Image

keep the blue flag flying high
User avatar
Jaal_huu
 
Posts: 1977
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby rednasca » Fri Aug 10, 2018 1:27 pm

хөгийн хорт могой...
явчихсан хойноо элийрч өгөх юмаа...
Хазард ирээсэй ч гэх шиг...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20354
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: ажил, гэр, нет...

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Seikoni » Fri Aug 10, 2018 2:47 pm

кк. Манай Кова тэгээд гараа мараа хүсээд явсан, очоод танайд бат гарч чадах юм болов уу даа.

Манайх Кова явсан чинь нөгөө Лациогийн алдарт Милинкович-Савичийг дахиад сонирхоод эхэлсэн л гэнэ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10866
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby rednasca » Fri Aug 10, 2018 5:10 pm

Кова батөө... Канте, Жоржиньо, Ковачич гээд төвдөө бужигнуулна гэж найдаад л байна шдээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20354
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: ажил, гэр, нет...

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Rain » Fri Aug 10, 2018 8:44 pm

Албан ёсоор Тео Сосьедад руу нэг улирал зээлээр явлаа. Регуйлоныг үндсэн багт дэвшүүлэх бололтой.
Image Arbeloa: "When everyone thought that Real Madrid is dead, we came back as the CHAMPIONS OF EUROPE!"
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Seikoni » Fri Aug 10, 2018 9:15 pm

Теод амжилт хүсье дээ. Хулен ирэнгүүтээ л дэмий гэчих шиг боллоо. Гэхдээ яахав оронд нь академийн залуу юм даа.
Баерны Тиаго гэсэн шуум гарлаа, за бараг дэмий биз дээ. Баерн тэгье гээд. Хулентэй нөгөөдөх нь ажиллая гэж байгаа бололтой. Хүн авчрахгүй гэхээр арай нимгэн болчих гээд байх шиг, авах гэхээр олигтой хүн байдаггүй. Хулен ч хүссэн хүмүүсээ явуулж авчирч байна даа. Улирлын дундуур хусуулбал энэ наймаанууд нь дараагийн хүн дээр яах юм бол доо.
Касилла ч дараагийн баг тодорч буй бололтой. Борха Майорал бас дараагийн багаа ярьж байгаа бололтой. Тэгвэл тэгээд Винишис нь бат үлдэх юм байлгүй. Энэ залууг уг нь нэг жил өөр газар жаал хөгжүүлэх хэрэгтэй байсан юм даа.
Модричийн цалинг нэмж буй сурагтай.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10866
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Fri Aug 10, 2018 10:33 pm

Image


"ХААН'-аа явуулсан Реал Мадрид

Ердөө 2 сар гаруйханы өмнө Реал Аваргуудын лигт 13 дахь удаагаа түрүүлж уг тэмцээнд 3 удаа дараалж түрүүлсэн анхны баг болсон билээ .Тэр үед бүх л Реалыг дэмждэг фанатууд баяр хөөрт умбаж байсан цаг саяхан.Зун болгон л Роналдог Реалаас явна гэж шуумардаг байсан энэ жил ч мөн адил шуум явж гэтэл энэ нь шуум биш бодит зүйл байлаа .Реалын удирдлагууд бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчоо зүгээр л явуулчихлаа .Реал домог болсон тамирчидаа зүгээр л явуулдаг нь анх удаа биш Раул ,Касиллас энэ удаа Роналдо .Роналдо бол Раул ,Касиллас шиг зүгээр нэг явуулчих тоглогч биш тэрээр Реалын 438 тоглолт 450 гоол оруулсан .Раул ,Касиллас ид үеээ өнгөрөөгөөд явсан бол Роналдо бол өөр 33 настай ч кареерынхаа хамгийн шилдэг улиралуудын нэгийг өнгөрүүлээд байсан .Түүнд дахиад 3-4 жил топ түвшинд тоглох боломж нөөц хангалттай байлаа .Роналдо олон ярилцлагандаа Реалд зодог тайлахыг хүсч байна гэж дурьдсан байдаг .Реал хэдий ноён оргил клуб ч домогт тоглочидоо ашиглаад л зүгээр явуулдаг ямар ч хүндлэл гэдэг зүйл тэдэнд байхгүй .Роналдог явахад Gracias Ronaldo гэсэн фэйсбүүкд оруулсан бичлэгнээс өөр юу ч байхгүй .Багийн ахлагч Рамос хүртэл Роналдо бол бусад домогт тоглогчдоос өөр тэр хамгийн шилдэг нь хүртэл гэж хэлсэн .Рамосоос гадна Кроос ,Бейл,Марсело,Модрич гээд багийн шилдгүүд сошиалаар салах ёс хийсэн хүндэтгэлийн пост оруулсан.Хэдий улиралын дундуур энэ наймаа хийгдсэн ч том цом авсныхаа дараа Бернабеуд цугларч цомоо тэмдэглэдэг шиг Роналдог үдэх ёслолын ажиллагааг Реалын зүгээс зохион байгуулж болох л байсан .Хамгийн агуу тоглогчоо зүгээр нэг зараад явуулсан нь дээрээс нь ямарч үдэлтгүй явуулсан нь үнэхээр харамсалтай .

Хэдий клубээс том тоглогч байдаггүй гэдэг ч Роналдогийн хувьд бол өөр тэр бол Реал Мадрид гэсэн үг .Олон хүмүүс Реалын дундыг шугам үнэхээр сайн тийм болохоор Роналдо олон гоол оруулж байгаа гэдэг .Хэдий Модрич ,Кроос дамжуулалтаар хангалттай хангадаг ч түүнийг төгсгөж гоол оруулна гэдэг Роналдогоос өөр хүн хийж чадахгүй .Роналдо зөвхөн гоол оруулахаас гадна түүний тэмцэгч чанар, ялагч чанар ,бусдад нөлөөлөх бусдыгаа зоригжуулах уриалах манлайлах чадвар гоол оруулахаас ч нөлөөтэй байсан .Роналдо Реалыг ялагч клуб болгосон ноён оргил болгосон .Реал Роналдод 4 удаа дэлхийн шилдэг болоход нь тусалсан бол Роналдо Реалыг ноён оргил клуб болгосон .Реалын тамирчид талбай дээр дэлхийн шилдэг манайд байгаа гэсэн сэтгэлзүйтээ байдаг байсан бол энэ улиралаас эхлэн өөр байна тэдний лидер байхгүй болсон .Ер нь сүүлийн хэдэн жил Аваргуудын лигт түрүүлэхэд ер нь бусад багуудаас зөвхөн Роналдо гэдэг агуу тамирчинтай байснаараа л давуу байж олон хожил авсан .Ла Дечима авдаг улирал хагас шигшээд Байерны хаалганд хийсэн 2 гоол ,11 дэх удаагаа түрүүлдэг жил Вольсфбургд эхний тоглолтонд 2:0 ээр хожигдоод Бернабеуд болсон тоглолтонд Роналдо 3 гоол ганцаараа оруулж багаа ялалтанд хөтлөн дараагийн шатанд шалгаруулж улмаар түрүүлж байсан .Тэр тоглолтонд Рон 3 гоол хийгээгүй байсан бол түрүүлэхгүй байлаа .Дараа жил нь шөвгийн 8 д Байернтай таарж Роналдо 2 тоглолтонд 5 гоол дараагийн шатанд Атлетикогийн эсрэг 3 гоол хийж улмаар финалд Буффоны эсрэг 2 гоол оруулж 2 дахь удаагаа Аваргуудын лигт түрүүлсэн анхны баг болгосон .Neuer,Oblak,Buffon гэсэн дэлхийн шилдэг хаалгачид ингэж гоол хийх тоглогч Роналдогоос өөр хэн ч биш хэдий сайн дундын шугамтай байлаа гээд Рон шиг төгс гүйцэтгэдэг тоглогч биш л бол хэн ч хийхгүй .Энэ жилийн хувьд бүгд мэдэж байгаа ПСЖ ,Байерн,Юве гээд бүгдэнд нь гоол хийж багаа чирсэн .Юве дээр унаж татаж хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг гоол оруулсан .Үнэндээ бусад клубээс нэг түвшин илүү байх ганц нөхцөл нь зүгээр л Роналдо гэдэг ганц тоглогч байлаа .Одоо тэр тоглогчоо алдсан Реалын хувьд фаворит багийн байр суурьнаас шууд хасагдаж байна.

Ирэх улирал магадгүй Ронгүй Реал европын топ 5 клубд чүй ай багтах байх .Ронтой Ююе ,Барса,ПСЖ,Атлетико,Байерн,Сити гээд шууд Реалаас хүчирхэг багууд боллоо .Роны Реалд үзүүлэх нөлөө дэндүү их .Энэ жил Ронтой чүй ай хожсон Юве Ронтой цуг Реалын эсрэг гэхээр хэн нь илүү байх нь ойлгомжтой .Ингээд Реал Аваргуудын лигийн фаворит байдлаа дахин хэдэн жил алдах нь тодорхой .Том багийн эсрэг том тоглогч л гоол хийнэ .Тэр нь зөвхөн Рон байсан Реал ирэх жилээс түрүүлэх хэмжээнд яригдахгүй болов уу .

Роны оронд өөр ирсэн ямар ч тамирчин Азар,Неймар ,Кейн гэх мэт тамирчинд тоглолтыг ганцаараа эргүүлэх чадвар Роны хажууд хол дутна .

Реалын төлөө 438 тоглолт хийж 450 гоол оруулж 15 цом 4 Баллон Д'Ор хүртсэн бүх цаг үеийн ноён оргил хамгийн шилдэг тамирчинаа хүндэтгэн үдэж цаашдын кареерт нь амжилт хүсье дээ .Хаан мандан бадраг #King #CR7 #Siiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii #HalaMadrid
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 400
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby someone » Sat Aug 11, 2018 3:39 am

Ultra Madridista-тай 100% санал нийлж байна.
someone
 
Posts: 986
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Next

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests