Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs...

Postby hosko » Tue Oct 29, 2013 5:41 pm

Image

Image
Garrett Ellwood/Getty Images

2012-13 улирлын аваргын цомыг авахад бидэнд ганц тоглолт, ганц шидэлт, ганц торгуулийн шидэлт, хэдхэн хором л дутсан. Спорт өөрөө ийм л хуультай байдгаас хойш яалтай ч билээ дээ...

Аваргын цом алган дээр ирэх нь холгүй байгааг мэдэрсэн учраас баг энэ зун тийм ч том өөрчлөлтүүдийг хийлгүйгээр дахин нэг удаа хөгшчүүл хэмээн гоочлууланхан улирлаа эхлүүлэхээр зэхсээр...

Алдрын оргилд дахин нэг удаа гарахад ойрхон байсан гэдгээ мэдэрсэн ахмад тоглогчид илүү их өлсгөлөн чанартайгаар, харин залуус маань туршлага ур чадвар нь нэмэгдээд илүү эрч хүчтэйгээр эргэн ирж буй учраас БИД энэ жил АВАРГА цолыг авч болох нэгэн гол нэр дэвшигч байх болно...

АМАРГҮЙ ЭНЭ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ ХАМТДАА... ImageImageImageImageImage

2012-13 улирлын үр дүн:

● 58-24 (.707)- Өрнөд бүсийн 2-р байр
● Баруун өмнөд дивизоны тэргүүн баг
● Өрнөд бүсийн аварга
● НБА-гийн финалд Хит багт хожигдсон (4-3)

Түлхүүр статууд : Сайн болон муу

Image
(Nathaniel S. Butler/NBAE/Getty Images)

Өнгөрсөн жил үзүүлсэн амжилт нь олон жил тогтвортой амжилт гаргаж ирсэн багт улам илүү нэр хүндийг, бас итгэл найдварыг авч ирсэн нь дамжиггүй...

Сагсан бөмбөгийн бүх үндсэн үзүүлэлтээр лигийн эхний хагаст байгаа бөгөөд нэг л үзүүлэлтийг эс тооцвол эдгээр үзүүлэлтүүдээр эхний 10-т багтаж байгаа.

Тэр нэг үзүүлэлт бол довтолгооны самбар... Лигт хэдэд жагсаж байгаа бол гэж үү???

29-д... :RD

Довтолгооны самбарт тун муу байгаа байдал сүүлийн хэдэн жил Спэрсийн фэн бүрийг тоглолттой орой болгон шахуу уурыг нь барж буйг Спэрс багийг дэмждэг хэн хэнгүй мэдэрдэг байх...

Хэдийгээр довтолгооны самбар нь энэ спортын хамгийн чухал элемент биш ч гэсэн багт оноо авах 2 дахь боломжийг олгодогоороо ДАХИН АМьДРАХ эрч хүч, боломжийг өгдөг сагсан бөмбөгийн нэгэн чухал хэсэг юм...

Энэ үзүүлэлт л биднийг яагаад финалд, тэр тусмаа 6 дахь тоглолтонд хожигдсон бэ гэдэг асуултын хариулт биш гэж үү... :smile:

За тэгэхээр довтолгооны самбарын асуудлаа шидэж чадаад, үлдсэн бусад үзүүлэлтүүдээ өнгөрсөн жилээсээ ахиулдаггүй юмаа гэхэд бууруулалгүйгээр үзээд байхад нэг юмнаас зулгааж л таарах байх шүү...

Багт яг одоогоор бидний хэлдэгээр бүр нэг тийм тасарчихсан атлетик гар байхгүй нь үнэн... Тийм ч учраас бид үүнийг дамжуулалтаараа нөхөж, оноогоо зулгаадаг... Ингэхдээ харин нэг их ӨӨЛИЙ-ҮҮП хийгээд байдаггүй нь мөнөөх атлетик нөхөр байхгүйтэй, мөн Поп өвөөгийн философитой тэр бүр таараад байдаггүй учраас Спэрс баг сүүлийн 2 жилд ердөө 5 удаа л дээрх гайхалыг хийсэн гээд шоолуулж байх вэ дээ... Гэхдээ зүгээрээ тэглээ гээд муудсан юм алга л байна... Бөмбөг торонд л унаж байвал оноо болдог энэ хорвоод бөмбөгийг яаж тийш нь аваачих нь сонин биш...

Баг үндсэн араг ясаа бараг хэвээр нь хадгалж үлдсэн учраaс өнгөрсөн улирлын эерэг статуудаа хадгална хэмээн найдахын зэрэгцээ довтолгооны самбараараа лигт 29-өө байг гэхэд 20-оос дотогш ороод ирэх учраа Поп өвөө энэ удаадаа олох байх хэмээн мөн итгэнэм...

Кавай үнэхээр ирэх он жилүүдийн багийн лидер болж чадах эсэх?

Image
/Getty Images

All-Access: Kawhi Leonard

http://www.youtube.com/watch?v=JOFyCc0k_hI

Ийм асуулт сүүлийн үед их гарах болсоон... Хариулт нь мэдээж ТИЙМ байвал гоё... :eek:

Кавайгийн талаар ямар нэгэн эсрэг утгатай үг, өгүүлбэр, санаа бодол цухалзуулж байгаа Спэрсийн фэнийг хайвч бараг л олдохгүй болов уу...

Баг нэгэн эринээс нөгөө рүү шилжихэд юу юугүй ойрхон болсон энэ үед түүнийг дараагийн Мөсөн хүн, Адмирал, ТД шиг биш юмаа гэхэд Бовенээс арай илүү зүйлийг багт өгөөсэй хэмээн залбирч суугаа хүн олон бий...

Тэр хэдийнээ лигийн топ хамгаалан тоглогчдийн нэг болсоноо өнгөрсөн финалын тоглолтын үеэр Леброныг хамгаалж байсан тоглолтоороо харуулсаны дээр довтолгооны ур чадвар нь ч улам ихээр хөгжиж буй нь олон түмний нүдэн дээр ил харагдсан...

Түүний бөмбөг эзэмшилт болон дундын зайн шидэлтүүд гүйцэтгэх чадвар өнгөрсөн жил үлэмж сайжирсан бөгөөд мөн алсын зайнаас ч тун боломжийн гүйцэтгэл үзүүлээд буй...

3 дахь жилээ НБА-д тоглохоор бэлтгэж байгаа залуухан хөвгүүнд цаашид хөгжих боломж дүүрэн бий ч чухам яг хэдий хэмжээтэйгээр гэдгийг нь одоохондоо хэлж мэдэхгүй... Энэ асуултын хариултыг үндсэндээ энэ жил бидэнд өгөх болов уу...

За тэгээд залуу хүүгээс минь гэмтэл бэртэл холуур байхад болно доо болно...

Биг Фунтаментал дахин нэг удаа гялалзах уу?

Bill Simmons's Appreciation of Tim Duncan

http://www.youtube.com/watch?v=HZpRYBGBT_M

Өнгөрсөн жил ТД-г тийм хэмжээнд тоглоно гэж бараг хэн ч төсөөлөөгүй байх... Магадгүй Поп өвөө ч тэгж бодоогүй байж мэднэ... :RD

Гэхдээ л энэ агуу эр биднийг зурагтын өмнөөс баяр хөөртэй л босгодог тэр л түвшиндээ эргээд очсон... Очих очихдоо 40 нэлээн дөхөж яваа насандаа шүү дээ...

2012-13 оны улиралд тэрбээр 30 мин дунджаар тоглохдоо 17.8 оноо, 9.9 самбар авч, бүх одод болж, улмаар бүх НБА-гийн 1-р багт нэрлэгдсэн...

Үүнийг 37 настайдаа хийж чадсан... :eek:

Тэр энэ жил дахин нэг насаар хөгшрөх ч гэсэн өмнөх жил шигээ яагаад тоглож чадахгүй гэж...

НБА-гийн түүхэн дэх хамгийн агуу хүчний довтлогч дахин нэг удаа түүхэн улирлыг өөрийнхөө намтарт нэмж чадах уу гэдэгт мөн л энэ улирал хариулт өгнө...

Зун хийгдсэн шилжилтүүд:

Image
Getty Images

Гол импортууд: Марко Белинелли (2 жилийн $5.6 сая), Жефф Айрес(2 жилийн $3.5 сая), Жим Бойлен (туслах дасгалжуулагч), Сион Маркс (туслах дасгалжуулагч);

Гол экспортууд: Гари Нийл (2 жилийн $6.5 саяар Бакст нэгдсэн), Дежуан Блэйр (1 жилийн $1.4 саяар өст Даллас руу явсан), Т-Мак (зодгоо тайлав), Майк Буденхолзер (Атлантагийн ахлах дас), Бретт Браун (76-гийн ахлах дас)


Багийн бүрэлдэхүүн:

Багийн бүрэлдэхүүн 14 тоглогчтойгоор улирлыг эхлүүлж байна... Нэг хоосон зай болох жижиг довтлогчийн байрлалаа Сэм Янг, Кори Магетти, сүүлд нь Жош Ховардаар нөхөх гэж үзээд болсонгүй шиг... Гэхдээ Жош манай хөгжлийн лигий Аустин Торос руу очиж тоглож байгаа болохоор улирал дундаас тоглож мэдэх л юм...

Image


Хамгийн том ирсэн наймаа: Марко Белинелли

Баг өнгөрсөн зун үндсэн тоглогчдоо хадгалж үлдэхээр шийдэж, Ману болон Тиаго нарт их хэмжээний мөнгийг зарцуулсанаар тийм ч их мөнгийг хүн зах дээр хаяж чадахгүй нь тодорхой болсон...

Хэдий тийм ч Бели хэмээх НБА-гийн тэнэмэл Итали залууг багтаа харьцангуй боломжийн үнээр тоглуулахаар олж ирсэн... Уг нь тэнэмэл хүнийг нэг идээшүүлээд авсан байхад л ч их л хэрэг болдог гэдэг дээ... Хамгийн ойрын жишээ нь манай муу Бовен энд ирэхийн тулд 9-н (Еврөп болон НБА-г оруулаад) өөр багт тоглож үзсэн хүн гээд байгаа...

Хэдий цалин цавуу бага ч гэсэн Маркогийн багт гүйцэтгэх үүрэг асар том юм...

Ер нь бол ийм цалингаар 27 настай энэ товаришийг олоод ирсэн нь үндсэндээ бол ХУЛГАЙ-н хэрэг ч байж мэднэ.. Мэднэ ч гэж дээ хулгай л даа яах аргагүй...

Бөмбөг зална, хаанаас ч оноо түүхээ гадарлана, бас муугүй хамгаалалттай түүнд Поп өвөөгийн тактикт хэрэглэгдэх олон газар, мөч, боломж гарч ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй...

Хамгийн гол нь нөхөр европ бараа, тэгээд бас муубүй баскетбоол АйКү-тэй учраас манай системд харьцангуй хурдан уусах магадлалтай... Өнгөрсөн зун шигшээ багтайгаа Еврод оролцож, удирдаачийн үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн хүн...

Түүнд нэг л асуудал байгаа нь шидэлтийн хувь... Үүнийгээ л өндөр болгох хэрэгтэй... Өнгөрсөн улиралд 39%-тай довтолсон гэсэн таагүй үзүүлэлттэй ч 40%-тай аркны араас шидсэн гэж байгаа... Манайд илүү сул шидэлтүүд гаргаж өгөөд байх боломжтой учраас эрхбиш хувь нь өсөх байлгүй...

Хамгийн бүдүүн явсан наймаа: Дежуан Блэйр

Хэдийгээр Поп өвөө Гари Нийлийг түүнээс илүү ашигладаг байсан ч багт байсан хамгийн сайн довтолгооны самбар авдаг хүн нь Блэйр байсан учраас түүнийг алдсан нь багт том алдагдал юм...

Нуруу намтай хэдий ч бас ч үгүй хэдэн оны турш манайд төв дээр тоглож, фэнүүдийн хайртай тоглогчдийн нэг болсон түүнийг Поп өвөө ПО болохоор л суулгаад эхэлдэг нь түүний мөнөөх л намхан нуруутай холбоотой... Гээд яалтай, тэгээд төрчихсөн хүнийг... Улмаар цаг өнгөрөх тусам түүнд олддог минут буурсаар багаасаа явлаа даа...

Гари болон Нийл нар явсантай холбоотойгоор зун бичиж байсан сэтгэгдэлээ оруулахад гэмгүй байх гэж бодоод оруулав...

Image

За ингээд Нийл маань багаасаа албан ёсоор явлаа... Тэрбээр Бугануудтай 2 жилийн 6.5 саяын гэрээ хийж... Хэдийгээр ЧА-ууд зарлагдсан өдөр түүнийг манайх 1.1 саяын саналтайгаар хязгаарлагдмал ЧА-аар зарласан ч өнгөрсөн долоо хоногт энэхүү хязгаарлалтаа авч, түүнийг чөлөөтэй ЧА болгоод байсан билээ... Буганууд энэ улиралд багаасаа 2 ч чухал тоглогчоо (Эллис, Рэдик) явуулаад байсан бөгөөд Нийлтэй гэрээ үзэглэсэнээр ямартай ч Редикийн орон зайгаа нөхөж чадлаа... Өмнө нь тэд Эллисийг орлуулахаар О.Ж.Мэйо-тэй гэрээ байгуулаад амжсан байгаа... Нийл өнгөрсөн финалд 46,7%-тай шидэж, 9.4 оноог дунджилж байсан ба финалын 3 тоглолт дараалж 2 оронтой тооны оноо аваад байсны дотор 3 дахь тоглолтонд авсан 24 оноо нь мэдээж багтана... Тэрхүү 3 тоглолтонд аркны араас 11-17 гэсэн амжилттай шидэж байсан (3 дахь тоглолтонд 6-10)... Харин сүүлийн 3 тоглолтонд 3-аас 2-8 гэсэн үзүүлэлтэй шидэж, нийтдээ 12 оноо авсан нь тоогүй...

Нөхөр НБА-д өнгөрүүлсэн 3 улиралдаа 9.7 оноог дунджилж байсны дээр 3-аас 39.8%-тай довтолж байсан нь тун чамлахааргүй үзүүлэлт...

Би Нийлийг аваргын төлөө өрсөлдөхүйц баг руу л битгий яваасай гэж бодож байснаар минь боллоо... Тэгээгүй бол бас л багийнхаа эсрэг таарах юм бол эвгүй шүү дээ... кк

Түүнийг Спэрс байх хугацаанд нь Поп довтолгоонд чөлөөтэй оролцохыг зөвшөөрсөн ч Нийл уг боломжоо үндсэнд нь хэтрүүлэн ашиглаж байснаас болоод Поп-той сайн байсан харьцаа нь ганхаж эхэлсэн гэж мэргэжилтнүүд дүгнээд байсан нь үнэний ортой...

Ямартай ч Нийл Спэрсийн фэнүүдэд сайнаар л дурсагдах учиртай тоглогч... Анх гэрээ байгуулаад байсан жилээ улирлын өмнөх тоглолтонд ЛА Клиперсийн эсрэг баззэрдаж, тун хүнд байдлаас багаа ялуулж байсан мөчөөс эхлээд л тэр хайр татаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй болов уу...

Мэдээж хэрэг түүний хамгийн дурсагдах ёстой шидэлт бол Мемөфисийн эсрэг ПО-ийн эхний раундад хийсэн тэр шидэлт... Дээрх зурган дээрх мөч шүү дээ...

За тэгээд Нийлдээ ирээдүйн спортын замнал болон хувийн амьдралд нь сайн сайхныг хүснэм...

Манай багийн өмсгөлийг нэр төртэйгээр 3 улирал өмссөн чамд баярлалаа...

Амжилт...



Image

Дахин нэг залуу маань багаа орхиж байх шиг байна даа... Өнгөрсөн улирал дундаа орж байхад л энэ зун багаасаа явах нь тодорхой болсон ч яг ингээд яваад өгөхөөр нь бас л хайран байна даа... Нөгөө сүх далайтал үхэр амар гэгчээр л явсан бололтой юмаа...

Блэйр, Блэйр, Блэйр...

Түүнд Спэрсийн фенүүд хайртай... Магадгүй Их-3-ийнхаа л дараа орохуйц хэмжээгээр түүнд хайртай... Ер нь бол 2 дахь Малик Роүз минь байсан юм шүү дээ... Түүнийг багийн анд Хилийн хамтаар олон жил Спэрс багийн нүүр царай болж явнаа гэсэн зүйлсийг хэвлэлүүд, интернет сайтууд өдөр тутам л шахуу бичдэг байсан даа нэг хэсэг... Гэтэл одоо тэр 2 маань 2-уулаа багаасаа явжээ... :smile:

Хилийн Индиана руу явах мэдээ хамгийн хүнд туссан хүн бол Блэйр... -Бид хамтдаа суугаад, Спэрсийн төлөө олон жил зүтгэх болноо хэмээн ярилцдаг байсан шүү дээ хэмээн тэрбээр хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэж байсныг тодхон санаж байна...

Image

Анх 2009 оны драфтын 2-р раундын 37-гоор сонгогдон Спэр болсон түүнийг драфтын хамгийн том хулгай болсон хэмээн Хойд Америк даяар шуугиж байсан юм... Үнэндээ ч 2 өвдөгний ужиг гэмтэл, нурууны намханаас болж л жаахан хойгуур сонгогдсоноос биш түүнд илүү дээгүүр сонгогдох боломж маш их байсан... Спэрс багийн дасгалжуулалтын баг болон удидрлагууд түүнийг өөрсдийн систэмдээ тааруулж болохуйц нэгэн чухал эд анги болж чадна гэж үзээд сонгосон нь алдаа болоогүйг ялангуяа түүний НБА-д өнгөрүүлсэн эхний 3 улирал нь батласан...

НБА-гийн дебют тоглолтоо Нью Орлеансын эсрэг хийж тухайн тоглолтонд 14 оноо, 11 самбар авч их ирээдүй буйгаа харуулан, улмаар ЭСПН-ээс гаргасан ТОП-50 рүүкий тоглогчийн 2-рт нэрлэгдэж байв...

Мөн 2010 оны 1-р сард Тандерийн эсрэг нэмэлт цагт 109-108-аар ялалт байгуулсан тоглолтонд 28 оноо, 21 самбар гэсэн амжилт үзүүлсэн нь Спэрс багийн төлөө Тим Данканаас хойш 20-20 гэсэн үзүүлэлт үзүүлсэн анхны тоглогч болсон явдал байсны зэрэгцээ сүүлийн 27 жилийн хугацаанд бүх НБА даяар драфтын 2-р раундаар сонгогдсон тоглогч 20-20 үзүүлсэн анхны тохиолдол болсон юм...

DeJuan Blair 28points 21rebounds in 31Mins Vs. Oklahoma City

http://www.youtube.com/watch?v=d9nwhrROQs8

Түүний 2 дахь удаагийн 20-20 гэсэн үзүүлэлт тухайн улирлын сүүлчийн тоглолтонд таарсан Далласын эсрэг тохиосон ба тус тоглолтoнд Блэйр 27 оноо, 23 самбар авсан билээ...

Ер нь түүнийг Ноён 20-20 гэсэн ч болох аж...

Учир юу гэвэл Rookie Challenge хэмээх Бүх Одод залуусын хооронд болдог тэмцээнд 22 оноо, 23 самбар авч энэ тэмцээний түүхэн дэхь анхны бөгөөд цорын ганц 20-20 гэсэн амжилтыг үзүүлсэний дээр 23 самбар нь энэ тэмцээний дээд амжилт болон тэмдэглэгдэн үлджээ... Мэдээж тэрээр тухайн жилийн Rookie Challenge-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Тайрик Эвансын хамтаар тодорсон...

2010 NBA All-Star Weekend I Rookies Challenge recap

http://www.youtube.com/watch?v=VJmFBDYiPzU

2011-12 оны улиралд 9.5 оноо, 5.5 самбар болон 1.2 дамжуулалтыг 64 тоглолтонд оролцон үзүүлж, багийн нэгэн чухал хэсэг яах аргагүй болоод байсан ч ПО-ын тулаанд түүнийг ПОП өвөө төдийлөн ашиглаагүй...

SA you always in my heart! хэмээн өчигдөр тэр жиргэсэнийг харахад...

НБА-д элсэн орсон цагаасаа л эхлэн тэрбээр СА-гийн төлөө хоёргүй сэтгэлээр өөрийгөө зориулсаныг нь түүний хэлж байсан үгс, ялалтын төлөө зүтгэж байсан хичээл зүтгэлээс нь хялбархан харж болно... Түүнийг ПО-д олон ч удаа суулгаж байсан ПОП-ын шийдвэрийн талаар нэг ч удаа болов гомдол мэдүүлж байсныг нь би л хувьдаа санахгүй байна...

Түүний НБА дэх дараагийн зогсоол нь Даллас... Юм гэж их сонин шүү... Далласын эсрэг хамгийн мундаг тоглодог байсан шахуу 2 залуу бол Хилл болон Блэйр нар байсан... Хэрвээ НБА.ком руу ороод Блэйрын статыг харах юм бол Далласын эсрэг нэлээд олон дээд амжилтаа тогтоож байсан байх жишээтэй... Төдийлөн минут олдоогүй байсан 2013 оны улирлын онооны дээд амжилт болох 22 оноо нь ч Далласын эсрэг хийсэн үзүүлэлт...

DeJuan Blair Full Highlights vs Mavericks 1/25/2013

http://www.youtube.com/watch?v=CbTKxQJ2sh0

За тэгээд шинэ багтаа сайн идээшиж гарааны эрх олж авахын төлөө зүтгээд байж дээ залуу минь... Уг нь Далласт яг одоогоор байгаа бигменүүдийг бол манай хүн бенч рүү шидчих боломжтой л харагдаад байгаа юм... Ийм залуугаа Далласт ганцхан саяар тоглуулна гэхээр нээрээ... Даллас л азтай юм даа...

Далласын хамтаар гэртээ ирэх тоглолтыг чинь тэсэн ядан хүлээнэ... ;)

Амжилт залуу минь... :eek:

Image




Баг дунд өрнөх тулаанууд:

Image
Garrett Ellwood/Getty Images

Сэлгээний холбогчийн байрлалаа гэж...

3 өрсөлдөгч бий... Кори, Миллс, Коло... Кори-Ми-Коло...

Эдгээр тоглогчид өөрсдийн гэсэн давуу талуудтай, мөн түүнээсээ ч илүү шахуу том сул талуудтай... Үүнд л гол асуудал байгаа юм...

Коло бол бөмбөгийг тоглогчиддоо дамжуулж, нөгөө 2-оо бодоход илүү ашигт дамжуулалт өгч чадна... Гэхдээ шидэлтийн хувь болон хамгаалалт нь авах юмгүй...

Миллсийн хувьд тэрээр өнөөгийн НБА дэх магадгүй хамгийн сайн оноо түүх чадвартай тагжаахай байж мэднэ... Гол асуудал нь мөн л хамгаалалт...

Кори бол яг л найдвартай хийх мөчдөө л шиддэг, мөн түүний бөмбөггүй шилжилт маш сайн... Тийм ч учраас нөгөө гайхал олдож өгдөггүй довтолгооны самбарыг хааяадаа шүүрээд олоод ирэх нь ч бий... Гэхдээ нөгөө 2-оосоо ялгарах хамгийн гол давуу тал нь түүний хамгаалалт...

Тийм л учраас Поп өвөө түүнийг нөгөө 2-оос нь илүүд үзэн, арай илүү боломж олгож буй...

Хэрвээ дээр дурьдсан 3 тоглогчийн чадвар нэг биед цогцолсон бол тэр холбогч шууд л Бүх-Одод тоглогч болох байх... Коло шиг тоглолтыг уншиж дамжуулалтаа хаяна, Миллс шиг хаанаас л бол хаанаас оноо түүнэ, тэгээд Кори шиг хамгаална гээд бодохоор яах аргагүй л нэг тийм зүйл санаанд буугаад байна... Өөрөөр хэлбэл Кори-Ми-Коло хэмээх холбон тоглогч бол лаана даа... хаха

X-Фактор: ???

Image
Mike Ehrmann/Getty Images

Сан Антониогийн тухайн улирлын Х-Фактор нь хэн бэ гэсэн асуулт жил бүр улирлын эхэнд тавигдах үед хариулт нь нэг л хүн байсаар удаж байгаа... Энэ нь магадгүй Ману рүүкий жилээ өнгөрүүлсэнээс хойш бий болсон хариулт биз...

Энэ удаа ч уг асуултын хариулт нь МАНУ...

Энэ залуу замналынхаа туршид л манай довтолгооны гол зэвсэг, хамгийн шилдэг тоглогчдийн маань нэг байсаар ирсэн...

Хэдийгээр өнгөрсөн жилийн финалд тун тааруухан тоглож, багаа хөөдсөн ч түүнд итгэх итгэлээ бүр тэгтлээ их унаагүй л байна...

Ману бол Ману...

За тэгээд Грийндээ хэлэхэд мэдээж олон хийх нь чухал аа, гэхдээ яг хэрэгтэй мөчид зоодог болоорой гэж хэлнэ дээ... :RD

Image

Өнөөдөр чи инээж буй ч маргааш нь чи уйлж ч болно шүү дээ гэдэг үг болсон шүү... :RD

Гэхдээ өөр нэгэн өдөр чи бас ИНЭЭНЭ, ХАНИАНА, НАЙТААНА...

Манай улирлын тоглолтын нээлтээ 10-р сарын 30-нд Мемфисийг өөрсдийн гэртээ хүлээн авсанаар эхлүүлнэ... Дараа нь Лэйкэрстэй тулахаар Степлес рүү явах бөгөөд тэдэнтэй мөн улирлын сүүлийн тоглолтоо гэртээ хийхээр таарч... Тэдэнтэй өнгөрсөн жил 3 таарсан бол энэ жил уламжлалт 4 тоглолт гарна...

Миамитай уулзах эхний уулзалт он гараад 1-р саын 26-нд Миамид болох бол 3-р сарын 6- нд тэднийг талбай дээрээ угтан авна...

Мөн улирал дундын зарим тоглолтыг Хойд Америкаас өөр газар явуулдаг болсон NBA’s Global Games-ийн арга хэмжээнд энэ жил манайх анх удаа оролцож, 12-р сарын 4-нд Миннесотагийн эсрэг Мексико Ситид тоглох аж...

Сүүлийн хэдэн жил Зул сарын баяраар тоглолт хийгээгүй байсан бол энэ жил Ховардыг эгнээндээ элсүүлээд байгаа Пуужингуудыг гэртээ хүлээн авч, үзэгчдээ баярлуулах нь...

За тэгээд мэдээж 2-р сард хийдэг Родео аялан тоглолт маань 2-р сарын 3-наас Нью Орлеансаас эхлэж, нийтдээ 9 тоглолт дараалан хийгдэнэ...

Энэ аялалаасаа 2-р сарын 26-нд эргэн ирж, шинээр бүрэлдээд байгаа Пистонсыг гэртээ хүлээн авна...

BY MONTH:

Oct. - 1 (1h)
Nov. - 16 (7h/9a)
Dec. - 16 (8h/8a)
Jan. - 14 (9h/5a)
Feb. - 12 (3h/9a)
March - 16 (9h/7a)
April - 7 (4h/3a)

BY DAY:

Sun. - 8 (6h/2a)
Mon. - 11 (4h/7a)
Tue. - 8 (1h/7a)
Wed. - 22 (14h/8a)- 4 дэхийн өглөө л жаал ажилгүй байх нь...
Thu. - 7 (2h/5a)
Fri. - 14 (6h/8a)
Sat. - 12 (8h/4a)

BACK-TO-BACKS (19 = 38 games: 12h-26a):

Nov. 1/2 - @Lakers/@Blazers
Nov. 5/6 - @Nuggets/Suns
Nov. 10/11 - @Knicks/@76ers
Nov. 22/23 - @Grizzlies/Cavaliers
Nov. 29/30 - @Magic/Rockets
Dec. 10/11 - @Raptors/@Bucks
Dec. 13/14 - Timberwolves/@Jazz
Dec. 18/19 - @Suns/@Warriors
Dec. 25/26 - Rockets/@Mavericks- Бас л чанга тоглолтууд болно...
Jan. 7/8 - @Grizzlies/Mavericks- Далластай ядралттай таараад байх нь...

Jan. 12/13 - Timberwolves/@Pelicans
Jan. 28/29 - @Rockets/Bulls- Пуужингууд харин ихэвчлэн битүүн болох нь...
Feb. 5/6 - @Wizards/@Nets
Feb. 18/19 - @Clippers/@Blazers
Mar. 11/12 - @Bulls/Blazers
Mar. 21/22 - @Kings/@Warriors
Mar. 28/29 - @Nuggets/Pelicans
Apr. 2/3 - Warriors/@Thunder- Хамгийн хэцүү бак-тү-бэк...
Apr. 10/11 - @Mavericks/Suns

RODEO ROADTRIP (9):

Feb. 3 @Pelicans
Feb. 5 @Wizards
Feb. 6 @Nets
Feb. 8 @Bobcats
Feb. 10 @Pistons
Feb. 12 @Celtics
Feb. 18 @Clippers- Энд л яаж ийж байгаад хожих хэрэгтэй...
Feb. 19 @Blazers
Feb. 21 @Suns

Бүх дэмжигч нар, сагсан бөмбөг фэнүүддээ шинэ улирлын мэнд хүргэж, амжилт хүснэм...

Бөмбөг дор мөргөмүү... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby Aagii_03 » Tue Oct 29, 2013 6:00 pm

:-D Сайхан нээлт байна.
Өнгөрсөн жил ч ойрхон байсан даа. Энэ жил даагаа сайн нэхэх болтугай. Амжилт :mongol:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby Гансүх » Tue Oct 29, 2013 6:14 pm

Сайхан нээлт байна...
Өрнөдийн аварга болоорой... :eek:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby aapyyl » Tue Oct 29, 2013 9:25 pm

аймаар нээлт байна. Унших гэж дараа болохоос
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby ider » Tue Oct 29, 2013 9:36 pm

Сайхан сэдэвээ эхлүүллээ Хоско :eek::eek::eek: :-D :-D :-D . Манайх энэ улиралд өнгөтөй байх болтугай :gold :gold :gold
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby muron » Tue Oct 29, 2013 9:49 pm

Сайхан нээлт байна. Баярлалаа
Багтаа амжилтыг хүсье
muron
 
Posts: 65
Joined: Tue May 20, 2008 9:53 am

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby madrid@spurs » Tue Oct 29, 2013 11:46 pm

Hosko d bayrlalaa ...shine ulirald neg toglogchdoo mash ih naidvar tavij baigaa za tegeed uragshaa spursuudee
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby anufi » Wed Oct 30, 2013 10:39 am

Нодлин би нээгээд чадаагүй. Одоо Хоско нээсэн юм чинь юм дуулгах байгаа.ImageImage
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Wed Oct 30, 2013 12:12 pm

хэхэ... Чи ч гэхдээ дөхүүлсэн шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby meesh » Wed Oct 30, 2013 1:13 pm

:eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Wed Oct 30, 2013 1:23 pm

Image

Tim Duncan (U.S. Virgin Islands)
Manu Ginobili (Argentina)
Tony Parker (France, by way of Belgium)
Tiago Splitter (Brazil)
Boris Diaw (France)
Marco Belinelli (Italy)
Nando De Colo (France)
Patty Mills (Australia)
Cory Joseph (Canada)
Aron Baynes (Australia, by way of New Zealand)

Danny Green, Kawhi Leonard, Matt Bonner and Jeff Ayres are their lone American-born players. (Note: Duncan is a U.S. citizen.) The NBA is up to 92 foreign players as a whole, breaking another mark set last season.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Wed Oct 30, 2013 3:22 pm

LeBron still can’t believe Heat won Game 6

Image

SAN ANTONIO — Sincere apologies for bringing up Game 6 twice in one day, but blame David Aldridge at NBA.com for broaching the subject, and getting an interesting answer, from LeBron James in his interview with the four-time MVP.

Said James on how often he thinks about Game 6, in which the Heat rallied from five points down with less than 30 seconds left to set up their second championship in a row:

All the time. I have no idea how we won that game. I think you, as a kid, your Little League coaches would always tell you, finish the game. Finish the game. It’s not over until it’s triple zero. Or, it’s not over until the (fat) lady sings. And when you preach that, and you practice that, you just continue to hone that. You just keep going. And we was able to do that.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby zorigtsaikhan » Wed Oct 30, 2013 4:56 pm

Үнхээр гоё!!!
:-D :-D :-D
ImageImageImageImageImage
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby attilla » Wed Oct 30, 2013 9:04 pm

Сайхаан сайхан
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby mudical » Thu Oct 31, 2013 9:16 am

goy neesen bn shuu hosko.... odoo toglolt garj bn paty mills maan aljiin
Believe your idea
Lead your life
mudical
FAMOUS CHELSEA
 
Posts: 997
Joined: Sat Jul 12, 2008 3:17 am
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby Gray » Thu Oct 31, 2013 9:21 am

үзэчхээр линк бхгүй биз?
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Thu Oct 31, 2013 10:48 am

За нээлтийн тоглолтондоо Баавгайнуудыг хожлоо...

Уг нь эхний хагаст 27-хон оноо алдаж сайн байсан хамгаалалт маань ТД-г локрүүм явсанаас хойш илт муудаж, бариулах шахлаа... Гэхдээ ТД-гийн гэмтэл гайгүй байхаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Thu Oct 31, 2013 12:45 pm

Image

Өнөөдөр МЕМ яг барих гээд л дөхөөд ирэхээр нь манайхан СИЛВЕР ЗОМБИ-нуудаа гаргаад л бүжиглүүлсэн чинь айл айгаад, дахиж манай араас нэхэж чадаагүй дээ... хаха
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Thu Oct 31, 2013 12:46 pm

The Spurs improved to 16-1 under Coach Popovich in season openers, the most wins on opening night among active NBA coaches...

:eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Fri Nov 01, 2013 12:45 am

Spurs Starting Five in 2033

PG - Parker's son
SG - Dante Ginobili
SF - Nicola Ginobili
PF - 42 year old Kawhi
C - Timmy's son

THE FUTURE IS BRIGHT FOR THE SPURS!


:-o :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby B29 » Fri Nov 01, 2013 12:26 pm

Сэдвээ сайхан нээжээ. энэ жил чампион болох гээд зүтгэнэ дээ манайхан. ямар сураагүйм биш.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby El_nino » Sat Nov 02, 2013 12:10 pm

энэ Паркер муу өвөө Наш ээ алж байнаа ккк
Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг
User avatar
El_nino
 
Posts: 409
Joined: Wed Jan 28, 2009 9:28 pm
Location: UB

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby Saiza » Sat Nov 02, 2013 12:53 pm

El_nino wrote:энэ Паркер муу өвөө Наш ээ алж байнаа ккк

хаачих хүн манайд алга л даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Sat Nov 02, 2013 5:24 pm

Маш муу тоглосон байна ш дээ өнөөдөр... Ажилтай байгаад үзэж амжсангүй....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby El_nino » Sun Nov 03, 2013 12:01 pm

Жинхэнэ алаан болж байнаа.Portland өнөөдөр яацийн бэ? Алдана гэдэгийг мартсан юм байхдаа.
Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг
User avatar
El_nino
 
Posts: 409
Joined: Wed Jan 28, 2009 9:28 pm
Location: UB

Next

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron