Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Sun Nov 03, 2013 1:46 pm

El_nino wrote:Жинхэнэ алаан болж байнаа.Portland өнөөдөр яацийн бэ? Алдана гэдэгийг мартсан юм байхдаа.


Харин нөхдүүд өнөөдөр арай л аймаар шидлээ... Угаасаа эдний талбай сүүлийн хэдэн жил манайд эвгүй байгаа л даа...

Тиаго л бүр хог байлаа өнөөдөр... Бас Грийн, Кавай 2...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby El Payaso » Sun Nov 03, 2013 3:46 pm

Тиаготой ягаад 36 саяын гэрээ хийснийг үнэхээр ойлгохгүй байна... Хиксон тэнд гоёо шаагаад байхым яджийхад...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby El_nino » Sun Nov 03, 2013 8:34 pm

Өнөөдөр Belineli маань сайн тоглолоо. FG 8-12 3pt 3-3.Eр нь багт хурдан идээшэх янзтай шүү.Харин эсрэгээрээ Green-ы минут багасах шинжтэй.Belineli чухал үед илүү хийдэг шиг харагдаад байгаамда.Поп ч тэгээд аль шидэлттэй байгааг нь ээлжлээд ашиглаад явах биздэ улиралд.
Ер нь манайх төвдөө дэндүү нимгэн болжээ.Данкан суулаа л бол алуулах гээд байхын.
Last edited by El_nino on Sun Nov 03, 2013 8:37 pm, edited 1 time in total.
Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг
User avatar
El_nino
 
Posts: 409
Joined: Wed Jan 28, 2009 9:28 pm
Location: UB

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Tue Nov 05, 2013 5:15 pm

Манай Бели жиргээн дээр жаахан онигоонд оржээ... :RD

Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Thu Nov 07, 2013 9:09 pm

Улирал эхэлсэнээс хойш Грийн нэг л нус царайлаад байснаа өнөөдөр овоо хүн шиг тоглолоо доо... Уг нь муу хөгшчүүлдээ улиралд нээх ачаалал өгмөөргүй байдаг... Гэтэл одоогийн байдлаар бол нөгөө хэдээ л зүтгүүлж байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby Гүртэн » Thu Nov 07, 2013 9:52 pm

Кавай бас суга байгаа юм биш үү? Би үзээгүй л дээ
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Thu Nov 07, 2013 10:11 pm

Сайнгүй л байгаа л даа... Гэхдээ бүр арай ч тэгж сугарсан юм байхгүй ээ...

Тэгээд бас Поп зарим тоглолт дээр нэг их минут өгөхгүй байна л даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby El Payaso » Fri Nov 08, 2013 10:30 am

Тоглолт бол нэг л санасанд хүрэхгшүй л байна... одоогоор... явцдаа формоо олно л гэж найдая...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby crusader » Fri Nov 08, 2013 12:21 pm

"тэр нэгэн" тоглолтын пааникаасаа арай гарч амжаагүй байгаа юм бишүү :ногоон:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Fri Nov 08, 2013 1:12 pm

El Payaso wrote:Тоглолт бол нэг л санасанд хүрэхгшүй л байна... одоогоор... явцдаа формоо олно л гэж найдая...


Тэгж байгаад жигдрээд ирэх байлгүй дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby El_nino » Sat Nov 09, 2013 11:51 am

Wow сүүлийн 2 минут юу ч болчивдоо.Ээлжилж алдсааар байгаад таарлаа шүү.Манайх 4 үеийн дунд хавьцаа 5 айлын самбараас бөмбөг авлаа.Ямар ч байсан хожлоо хожлоо.
Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг
User avatar
El_nino
 
Posts: 409
Joined: Wed Jan 28, 2009 9:28 pm
Location: UB

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby Cule » Sat Nov 09, 2013 2:12 pm

Бараг 3 минут 2 баг нэг ч оноо авалгуй дуусав уу
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Mon Nov 11, 2013 11:07 am

Грийн анхны даблаа (24 оноо, 10 самбар) хийгээд л Никсийг хөнгөхөн уншаад хаялаа даа... :eek:

Вүүдсэний царай бол хэцүү байсаан зайлуул...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby spain man » Mon Nov 11, 2013 11:16 am

Харин сайхан хөнгөхөн хожил авчээ... Энэ никс тэгээд сонин юм аа, тийм мундаг зах зээлтэй, асар том баг байж, дандаа унхиагүй явна..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Mon Nov 11, 2013 12:01 pm

Өнгөрсөн жил 2 таарахдаа 2 хусуулсан юм... Тэр хариугаа чангахан авлаа...

Ж.Р дөнгөж ирсэн, хамгаалалтын гол хүн Чандлергүй гээд бас хэцүүхэн л таарсан даа бас...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby meesh » Tue Nov 12, 2013 10:12 am

Бас л үнсээд тавьчихав уу.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Tue Nov 12, 2013 10:19 am

мхм...

За ингээд 7 өдрийн дотор хийсэн 5 тоглолтонд бүгдэд нь хожоод гарлаа... Бас л шахуу хуваарь шүү... Тэгээд ч өнөөдөр ТД-гээ амраалаа...

Грийн гоё байнаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby anufi » Tue Nov 12, 2013 11:54 am

Хэдэн шавь нараараа ч шоглочихоод байгаамаа
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Tue Nov 12, 2013 6:41 pm

Image

Энэ стат бол Никстэй хийсэн тоглолтын дараах байдлаарх буюу улирал эхлээд 7 тоглолтонд манай тоглогчдын үзүүлж буй үр дүн аж... Хамгийн сайн хамгаалж байгаа 2 хүн бол Грийн болон Тиаго нар... Тиаго ингээд хамгаалалтын үзүүлэлт бүр дээр л багаа, тэгээд бараг НБА-д эхний 5-аар орохуйц үзүүлэлт үзүүлэлт үзүүлээд байгаа хүн дээ хамгаалалтын төрөл бүрийн үзүүлэлт дээр... Харин довтолгоог Бели болон Борис нар тэргүүлж байгаа юм байна даа... Аль аль нь л үнэхээр оноо явуулах тал дээр гоё байгаа л даа... Мэдээж энэ 2 оноо зулгаахаас гадна мөн маш олон боломжийг багийнхандаа үүсгэж өгдөг учраас энэ тоо ийм өндөр байгаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Tue Nov 12, 2013 8:27 pm

Азтай СПЭР-чүүд цуврал-1: Ихэр Цамхагийг босгов


Image

Оршил:

Саяхан Адмирал маань НЭЙВИ-д байсан цагаа дурсаж хүндэтгэл үзүүлсэн байсан... Ойрд санаагүй байсан юм билээ... ккк... Ихэр Цамхагаа гэж... Гээд нэг зүйл хальт тэрлэмээр санагдав... Яг сонин сэтгүүл дээр залрах нийтлэл биш учраас хэтэрхий задгай ч юмуу, ойлгомжгүй ч юмуу бичдэгтээ хүлцэл эрнэм би бээр...

Ер нь нэг ийм цуврал 10-ийг бичихийг бодноо...

Өрнөл:

Өнгөрсөн 30 жилд яагаад ч алдаж боломгүй 6 бигмэн л төрөн гарсан гээд байгаа... Тэдгээрээс 2-ийг нь сугалж чадсан бид азтай гэж Поп саяхан ярьж... Яах аргагүй үнэн...


1985 оноос өмнө бол НБА-гийн драфт хамгийн амжилт багатайгаасаа өсөх дарааллаар явагддаг байсан байна... Гэхдээ ийм үед багууд шууд доошоо уралдаад, худлаа хожигдох г.м зүйл их гардаг байснаас үүнийг өөрчилж, хамгийн муу амжилттай 7 багт яг адилхан боломж өгдөг болсон...


Үүний дагуу 1987 онд Адмиралыг авах магадлал нь 14.29% буюу тухайн үедээ 1-р пикийн төлөө өрсөлдөж байсан бусад 7 багтай яг ижил магадлалтай байсан гэсэн үг... Тэр жил Спэрсчүүд лигийн 4 дэх муу амжилт үзүүлсэн баг байсан... Ингээд аз хүү нь гозойж бид АДМИРАЛ-тай болсон...

1987 NBA Draft - 1 - David Robinson, Navy


http://www.youtube.com/watch?v=L5QR-m5BltM


Харин 1990 оноос НБА драфтын тэргүүнийг сонгох нь одоогийн мөрдөгдөж (Weighted lottery system) буй систем рүү шилжсэн...


Энэ бол муу амжилт үзүүлсэн 11 багийг оролцуулан, гэхдээ хамгийн муу амжилт үзүүлсэн багт илүү ялах магадлалтайгаар явуулж, эхний 3 пикийн эзнийг тодруулдаг...

1997 онд манайх НБА дэх 3 дахь муу амжилтыг үзүүлсэн үе...

Тухайн жилийн (1997) муу амжилт үзүүлсэн багуудаас Торонто болон одоогийн Гриззлиэс багууд тэр үеийн гэрээний нөхцөл (сунгалт) г.м асуудлаасаа болоод яг 1-р пик рүү өрсөлдөх боломж байхгүй байж...


Ингээд гол тулаан 2 дахь муу амжилт үзүүлсэн Бостон (36%-ын ялах магадлал) болон 3 дахь муу амжилтын эзэн Сан Антонио (21.60%-ын ялах магадлал) нарын хооронд, тэгээд бусад үлдсэн 7( Нийтдээ 11 баг өрсөлдөхөөс дээр дурьдсан 2 хасагдсан) баг өрсөлдөж, Агуу ТИМ ДАНКАН манайд ирсэн...

NBA Draft 1997 - Tim Duncan (Pick NO.1)


http://www.youtube.com/watch?v=ho8OT89WI6w

Дүгнэлт:

1997 онд Бостон хот Тим Данканыг алдаад харуусалд нэг хэсэгтээ живсэн гэдэг... Яагаад гэдгийг та бүхэн ойлгосон байх (36%>21.6%)... Тэд АГУУ РАССЕЛ-ынхаа залгамжлагчийг өлгийдөн авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан юм чинь дээ...


Тэгвэл 1987 оны драфтаар Адмиралыг олж ирэх магадлал нь 14.2%-тай байсан нь тухайн үеийн бусад багтай ижил ч Данканыг олж ирэх 26.6%-ийн магадлалаас ч бага тоо гэхээр АДМИРАЛ маань нэгэн насаараа СПЭР болсон түүх бүр их аз шаарджээ гэсэн...

Хэрвээ драфт 1985 оноос өмнөх шигээ байсан бол бид хэзээ ч АДМИРАЛ-ыг багтаа харахгүй, харин драфтын тэргүүн тодруулах процесст 1990 онд бас дахин өөрчлөлт ороогүй бол бидэнд ДАНКАН-г олж ирэх тийм өндөр боломж (21.6%)-ийг олж авч байсан гэхээр л...

Ямартай ч бид аз нь алгандаа багтаж ядсан СПЭР-чүүд шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby attilla » Wed Nov 13, 2013 12:48 am

Сайхан бичжээ :beer
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby ХАЛИУН » Wed Nov 13, 2013 11:21 am

Хоскогийн Аватр :eek:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby anufi » Wed Nov 13, 2013 1:57 pm

Багийн түүхэнд 10 шилдэг тоглолт

10. 1994-95 он, өрнөд бүсийн аваргын төлөөх эхний тоглолт. Хьюстен Рокетс - Сан Антонио Спөрс 94-93



1995/5/22нд өрнөд бүсийн аваргын төлөөх тоглолтоо манай баг Техасын ривал болох Хьюстентэй нүүр тулсан юм. Тоглолт эхнээсээ л тун ширүүн өрнөж тухайн цаг үеийн 2 шилдэг төвийн тоглогчдын тулаан өрнөж байв. Энэ тоглолтонд эцсийн цэгийг цэл залуухан довтлогч биг Шот Роб буюу Роберт Орри тавьсан. Тэрээр мөн 6 дахь тоглолтонд багтаа хожлын торгуулийн шидэлтийг хийж байжээ. Түүн дээр Родман бүдүүлэг алдаа хийж аварга авах нэгэн боломжийг хийсгэж байж.


http://www.youtube.com/watch?v=Muppe2MiZd0


9. 1979/4/22 Мөсөн хүн 59 онооны араас.

Image

1978-79 оны улирлын сүүлийн тоглолтонд Мөсөн хүн багийн болон НБА-гийн түүхэнд дэх гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм.



Дэнвэр Наггетс багийн Дэвид "Скайуокер" Томпсоны гайхалтай 78 оноо авсан тоглолтыг дараагаар Мөсөн хүнд улирлын онооны аварга болохын тулд 58 оноо шаардлагатай болсон юм. Сүүлийн тэр тоглолтонд тэрээр эхний үед 20 оноо авчээ. Энэ эрчээ тэрээр бууруулсангүй эхний хагас дуусахад аль хэдийн 53 оноог авав. 2 дахь үед тэрээр 33 оноо авснаар НБА-гийн түүхэнд хамгийн анх 1 үед хамгийн их оноог авсан тоглогч болсон / Сүүлд Мело энэ амжилтыг давтсан/.

3 дахь үе эхлэээд 2 минут гаран өнгөрч байхад тэрээр 59дэх оноогоо авч тэр улирлын онооны лидер болохоо баталгаагуулжээ. Тэрээр энэ тоглолтонд 63 оноо авсан билээ.



8. 1994/4/24 Адмиралын 71 оноо.



1993-94 оны улиралд мөн дээрх шиг нөхцөл байдал болжээ. Харин өөр домогт тоглогч Адмирал. Түүний өмнө Шак мөн хэдэн онооны зөрүүтэй байж. Мөн л сүүлийн тоглолтоор бүх зүйл шийдэгдэхээр болж. Клипперс багийн талбайг тэрээр эзэгнэсэн юм. 63%тай довтолж 10 самбар 5 дамжуулалт 2 блок хийжээ.


http://www.youtube.com/watch?v=RWZSJEz78ac

7. 1977-78 он, өрнөд бүсийн хагас шигшээ 7 дахь тоглолт Сан Антонио Спөрс - Вашингтон Буллетс 107-105

Image

Улирлыг 48-34 гэсэн амжилттайгаар дуусгаж эхний шатанд 76-г төвөггүй буулгаж авав. Дараагийн шатанд Буллетс багтай таарч эхний 4 тоглолтын дараагаар 3-1 харьцаатайгаар тэргүүлж байсан боловч бөмбөг бөөрөнхий гэгчээр цувралд 4-3р хожигдсон юм.



6. 2006-07 он, өрнөд бүсийн хагас шигшээ 4 дэх тоглолт.



Энэ тоглолтоос болж нэг найзтайгаа гүйээ мөн их маргадаг байж билээ. Тэр жил үнэхээр Нарнуудын жил байсан би лав маргахгүй, жинхэнэ төгс ран н ган хийж байлаа. Энэ цуврал халуун өрнөж байсан 4 дэх тоглолт гэсэн мөн адил манай баг тоглолтын эхнээс л үл ялиг давамгайлалтай 4 үеийн төгсгөл хүртэл явж байв Нарнууд эцсийн дайралтаа хийж 100-97н харьцаатай давамгайлж эхэлсэн бол Орри тэр цувралын эцсийн цэгийг тавьсан юм.


http://www.youtube.com/watch?v=lnSxGriD6GA


Стат, Диав 2 шугам давсан хэргээр 2 тоглолт өнжих эрхээр таслуулж цуврал манайд шидэгдсэн юм.



5. 2002-03 он, өрнөд бүсийн хагас шигшээ 5 дахь тоглолт Сан Антонио Спөрс - Лос Анжелес Лэйкэрс яаж ч болдоггүй Орри



Цувралыг багууд өөрсдийнхөө талбайн хожлыг аваад 2-2 болоод байсан үе. 5 дахь тоглолт Техаст гэртээ хийж байв 4 үеийн сүүлийн секунд хүртэл бие биеэсээ оноогоор урд хойноо гарч байсан үед ЛАЛ багийн сүүлийн шидэлтийг мэдээж Орри хийсэн. Гэвч энэ удаад тэрээр алдаж.


http://www.youtube.com/watch?v=fhiC804cHtk

4. 2007-08 он, ПО-н эхний шат эхний тоглолт ТД-н 3 онооны шидэлт.



101-104 Нарнуудын тэргүүлэл, цаг дуусахад 9 секунд бөмбөг Сан Антонио гаргана. Эцсийн шидэлтийг Мануг хийнэ гэж Нарнууд бат итгэсэн байсан биз. Тийм дээ аркны ард талд зогссон ТД анзаараагүй.


http://www.youtube.com/watch?v=W-YTI_fbwEs#t=14


3. 1998-99 он, аваргын төлөөх цуврал бяцхан Генерал.



Анхны ажил хаялт болсон улирал цөөхөн тоглолттой эхэлсэн. САС баг ихэр цамхагтай болоод байсан үе одоо зөвхөн аварга авах л дутуу. Улиралд ихэр цамхаг муугүй тоглосон. Финалд Никс багтай таарч 3-1 тэргүүлж байв. 5 дахь тоглолт алдарт Мэдисон Скуэр Гарденд Никс багт алдах зүйлгүй, САС аваргын цом харагдаж эхэлж байлаа. Сүүлийн шидэлтийг бяцхан генерал гүйцэтгэж багаа анхны цомоо тэврэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.


http://www.youtube.com/watch?v=3C9i6Xg_J9g


2. 2003-04 он, өрнөд бүсийн шигшээ 5 дахь тоглолт Фишерийн шидэлт



Ямар ч манай багийн дэмжигч энэ шидэлтийг хүлээн зөвшөөрдөггүй гэдэгт 100% итгэлтэй байна.


http://www.youtube.com/watch?v=RdgUOy80lG4#t=14


Ball don't Lie гэгчээр ЛАЛ финалд шүүрдүүлсэн.



1. 1998-99 он, өрнөд бүсийн шигшээ 2 дахь тоглолт Шон Эллиотын өдөр



Энэ тоглолт Эллиотын хувьд ч багийн хувьд ч чухал шидэлт байсан. ТД-гийн аварга авах эрин үеийн эхлэл гэж хэлэхэд буруудахгүй.


http://www.youtube.com/watch?v=7078gJ2aU38
Энэ дээр нэмэхэд энэ жилийн финалын ТП-н хожлын шидэлт


http://www.youtube.com/watch?v=c6AKrqv_Yq0

Энэ жилийн финалын 3 дахь тоглолт


http://www.youtube.com/watch?v=IwGnrVx9i0k
Манугийн Дайчид дээр хийсэн хожлын 3


http://www.youtube.com/watch?v=VyowVlZsBow
Last edited by anufi on Wed Nov 13, 2013 2:10 pm, edited 1 time in total.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby hosko » Wed Nov 13, 2013 2:01 pm

:eek: :-D

Анараа ЮүТүүб линкүүдээ доор нь бас дангаар нь тавижгүй бол форум дээр шууд уншигдахгүй байгаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2013-14: The Spurs Are Still the Spurs

Postby B29 » Thu Nov 14, 2013 11:55 am

өнөөдрийнх шиг хөнгөн хожлууд аваад байвал уг нь болоод явчиж байгаам. Визардсынханд хичээл заачлаа.

Хоско, Ануфи 2-ын бичлэгүүд гоё болжээ, баярлалаа.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests