Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Mon Jul 22, 2013 3:30 pm

ТП л арай завгарлаг юм даа...

Image

Image

Image

Image

Image
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Mon Jul 22, 2013 3:31 pm

Ирэх улирал ялангуяа ПО-д хүн шиг л байгаараадаа ...

Image
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Mon Jul 22, 2013 3:33 pm

Рентгенд харуулсан чинь нтр ... :RD

Image
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby crusader » Mon Jul 22, 2013 4:09 pm

хммм Данканы талаар их л онцгүй гэмээр мэдээ л яваад байна даа. худлаа л байгаасай....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby ХАЛИУН » Mon Jul 22, 2013 4:18 pm

crusader wrote:хммм Данканы талаар их л онцгүй гэмээр мэдээ л яваад байна даа. худлаа л байгаасай....


харин салсан авгай эвгүй л шуум шаалаадаа мундаг хүн юмсан карерт нь тун эвгүй мэдээ байх юм :smile:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Mon Jul 22, 2013 5:35 pm

Нээрээ манайхан Summer League хэр үзэж байна? D.Thomas, H. Thompson гэж 2 дажгүй залуучууд байна лээ дээ...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Mon Jul 22, 2013 6:27 pm

Манайх мултраад л үзээгүй ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby the kop__b_none » Tue Jul 23, 2013 1:24 am

Mongols baigaa ym bishuu
Image
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Tue Jul 23, 2013 9:35 am

the kop__b_none wrote:Mongols baigaa ym bishuu


Өвөр монголд
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mr.On » Tue Jul 23, 2013 10:30 am

Зуны лигид тэр Томпсон гэдэг залуу сайн байна лээ. Энэ залуучууд ямар учиртай залуус юм болоо? Драфтлагдсан юм болов уу?
mr.On
 
Posts: 2
Joined: Tue Mar 26, 2013 9:54 am

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Tue Jul 23, 2013 11:24 am

mr.On wrote:Зуны лигид тэр Томпсон гэдэг залуу сайн байна лээ. Энэ залуучууд ямар учиртай залуус юм болоо? Драфтлагдсан юм болов уу?


Hollis Thompson нь драфтлагдаагүй 12 онд ОКС чөлөөт агентаас авчаад удалгүй хассан тэгээд D League-т тоглож байгаад Summer League-т манайд тоглосон...

Deshaun Thomas чинь манай энэ жилийн драфтын 2 дахь сонголт байхаа нөгөө 58-аар авдаг залуу шдээ...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mune » Tue Jul 23, 2013 6:04 pm

Рүүки жилд юм горидоод дэмий биздээ. Оден-г авчуул сайхан болчих гээд л байна даа. Майями гэж бас гай араас нь нэлээн хөөцөлдөж байгаа сурагтай
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Tue Jul 23, 2013 6:33 pm

mune wrote:Рүүки жилд юм горидоод дэмий биздээ. Оден-г авчуул сайхан болчих гээд л байна даа. Майями гэж бас гай араас нь нэлээн хөөцөлдөж байгаа сурагтай

Цаадах нь өөрөө Майами Хит, Нью Орлеанс Пэликанс, Сакрамэнто Кингс багуудыг илүү сонирхож байгаа сурагтай... Ер нь тэгээд манайд ирэхгүй л боловуудөө...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mune » Wed Jul 24, 2013 10:16 am

Neal-ийг явуулхаар болж байх шиг байна. Беллинелли ирчхээр ч тодорхой ч юмуу даа. Нийл-дээ амжилт л хүсье даа
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Wed Jul 24, 2013 12:02 pm

Бэли ч Нийл-г бодвол бөмбөгөө залчихна л даа...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Saiza » Wed Jul 24, 2013 12:23 pm

Нийл чинь өнгөрсөн улирал 30+ мин тоглосон үедээ 18 оноо 5 самбар нтр дундажласан бна лээ шт ээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Wed Jul 24, 2013 2:32 pm

BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby anufi » Wed Jul 24, 2013 5:38 pm

Image
Үнэхээр гайхалтай улирал байлаа. НБА-гийн финалд яаж тоглож хожигдсон нь ичихээр зүйл биш. Харин ч эсэргээрээ бахархах хэрэгтэй юм. Сэтгэл догдлуулсан 6 дахь тоглолт бол дэмжигч бидний хувьд бараг л зүрх зогсоох шахсан. Манай баг ПО-н бүх цувралуудад аваргууд шиг тоглосон. Сүүлийн секундийн 1 самбараас бөмбөг авалт, 3 онооны шидэлт хүртэл бид аварга боллоо гэж бодож байсан. Харин Хит дэлхийн хамгийн шилдэг тоглогчтой байлаа. гэвч бид дэлхийн хамгийн шилдэг багийн хөгжөөн дэмжигчид. Би энэ гайхалтай улирал, гайхалтай ПО-н тоглолтуудыг үзсэнээрээ маш их бахархаж байна. БАЯРЛАЛАА

Баярлалаа Тим Данкан. Баярлалаа өөрийн өмнөх үе Д.Робинсоны залгамж халааг авч сайхан үргэлжлүүлж Сан Антониод ирсэнд. Та түүний эхлүүлсэн зүйлийг хүлээн авч түүнийг улам илүү амжилттай болгосон. 2000 оны эхэн үед та гэсэн магадгүй Леброн шиг дэлхийн шилдэг тоглогчдын нэг байсан. Мөн Флоридагийн багаас таньд илүү их цалин амлаж авахыг хүсэж байх үед та өөрийг нь драфталж авсан тэр жижиг зах зээлтэй багтаа үлдсэн. Энэ нь хөгжөөн дэмжигч биднийг таныг улам хайрлахад хүргэсэн. Хэрэв та тэр үед Орландогийн саналыг хүлээн авч зөвшөөрсөн бол одоогийн манай багийн бүх франчайз тоглогчид бүгд өөр өөр багт тоглож байх байсан биз. Үүний дараа ч гэсэн та багийнхаа төлөө авах цалингаа багасгаж багаа тэргүүнд тавьдаг байсанд ч чинь дахин Баярлалаа. Өвдөгний хүнд гэмтлээсээ болж өөрийн бүх зүйлээ өөрчилж өөрийн биеийг тоолгүй багийнхаа төлөө байж эргэн ирж урьдынх шигээ тоглосон. Тоглогчид гэмтлээсээ эргэн ирж урьдынх шигээ сайн тоглож чаддаггүй гэвч та чадсан, ид үеийн тоглолтуудаа эргүүлэн авчирж чадсан. 2013 оны финалын сүүлийн 2 айлын талбай дээрх тоглолтуудад 27 оноо 15 сам дундажилсан. 37н насандаа. Та бүх цаг үеийн шилдэг тоглогч. БАЯРЛАЛАА.

Баярлалаа Ману Жинобили. Энэ багийн төлөөх сэтгэлд чинь. Та 4 аваргын 3т нь таны үүрэг нөлөө их байсан. Улирлын төгсгөлд авсан гэмтлээ ч хайхралгүй ПО-д эргэн тоглож байсан. Таныг өдий насан дээр өндөр түвшинд тоглохыг хүсдэг. Гэвч таны насан дээр өндөр түвшинд тоглож байгаа тоглогч ховор. Хитийнхэн таныг зогсоох гэж бүх л хүчээ гаргаж байсан. Тэд чадсан. 5 дахь цувралд та гайхалтай байсан. БАЯРЛАЛАА

Баярлалаа Тони Паркер. Финалд гэмтэлтэй байсан ч түүнийгээ тоолгүй багийнхаа төлөө тоглож байсанд. Бид бүгд таны сүүлийн 10н жилд ямар түвшинд тоглож байсныг мэднэ. Хэрэв Финалд та 100% эрүүл байсан бол цуврал яаж эргэх байсан байж мэднэ. Мөн Тим, Ману шиг ЛА, Нью Йорк гэх мэт том багуудаас ирж байсан саналыг хүлээж авалгүй Спөрс хэвээр үлдсэнд баярлалаа. НБА-дахь тоглолтуудаа нь жилээс жилд илүү тоглож, энэ багийн лидер болж байсанд БАЯРЛАЛАА.

Баярлалаа Кавай Леонард. Чинзоригтой, хөдөлмөрч. Их 3-вал зодог тайлсан ч дараагийн залгамж халаа тэднийг гар дээр бэлтгэгдэж байгааг нь харах сайхан байна. Энэ финалын цувралууд дээрх тоглолт чинь үнэхээр гайхалтай байсан. Аав чинь тэнгэрээс энэ тоглолтыг хараад үнэхээр бахархаж байсан гэдэгт итгэлтэй байна. БАЯРЛАЛАА.

Баярлалаа Дэнни Грийн, Тияго Сплиттер, Гэри Нил, Борис Диав бусад бүх Спөрсийн тоглогчидод. Энэ финал энэ улирал фэнүүдийн хувьд хэзээ ч мартагдахгүй. Та бүгдийн багийнхаа амжилтын төлөө хийсэн бүх зүйл чинь БАЯРЛАЛАА.

Баярлалаа Грегг Попович. Дасгалжуулагч гэж таныг л хэлнэ. Таны доороос хэд хэдэн ахлах дасгалжуулагчид төрөн гарсан. Таны арга ухаан энэ багийн олон жилийн амжилтын түлхүүр юм. Сан Антонио хот нь жижиг зах зээлтэй ганцхан мэргэжлийн спортын багтай. Түүнийг амжилттай удирдаж хөгжөөн дэмжигчид биднийгээ баярлуулж ирсэн. Таны тоглогчид таны доор тоглохыг хүсдэг. Тэд таньд итгэдэг. БАЯРЛАЛАА.

БАЯРЛАЛАА. Энэ багийн хөгжөөн дэмжигчдэд. Багийнхаа хожил хожигдолтой хэзээд хамт байдагт. Данканы эрин үе хэзээд шилдэг нь байх болно.

Эцэст миний бичсэн зүйлийг залхууралгүй цаг гарган уншсан та бүхэнд БАЯРЛАЛАА.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Wed Jul 24, 2013 8:37 pm

Anifu :eek:
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby zorigtsaikhan » Thu Jul 25, 2013 10:59 am

:-D :-D :-D
Ануфи :eek:
Хэзээд ч Спөрс байсан байх ч болно!!!
GO SPURS GO!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mune » Thu Jul 25, 2013 11:15 am

Отгоо wrote:Anifu :eek:

хужаа нэртэй болоо юу даа хэхэ
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Thu Jul 25, 2013 11:26 am

mune wrote:
Отгоо wrote:Anifu :eek:

хужаа нэртэй болоо юу даа хэхэ


эгшиг соличиж... гэснээс ер нь хаанах нэр байсын болдоо...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Thu Jul 25, 2013 4:59 pm

Image

MARCO BELINELLI
Хамгаалагч

Нас: 27
Өндөр: 1.96 м
Жин: 88 кг

2007 оны драфтын эхний тойргын 18-р Алтан Мужын Дайчид-д сонгогдож байсан.

Карийртаа эдгээр багуудад тоглож байсан байна:
2001–2003 Virtus Bologna (Italy)
2003–2007 Fortitudo Bologna (Italy)
2007–2009 Golden State Warriors
2009–2010 Toronto Raptors
2010–2012 New Orleans Hornets
2012–2013 Chicago Bulls


Бэли 19 настайдаа 2005 онд Fortitudo Bologna-с тоглон Италын аварга болж байжээ, тэрээр драфтлагдсан жилдээ Summer League-д 4 тоглолтонд 22.8 дунджилжээ.
Sophomore жилдээ түүний тоглох минут нь ихсэж улмаар оноо авалт болон оновчтой дамжуулалт нь сайжирав.
2 жил Дайчдын төлөө тоглосны дараа 2009 оны 7 сард Toronto Raptors-руу Devean George-р солигдон өөрийн нутаг нэгт Andrea Bargnani-тэй нэгдэв.
Торонтод 66 тоглолтонд оролцож ердөө ганцхан удаа гараанаас тоглохдоо Бэли 17 минут 7.1 оноо 1.3 дамжуулалт дундажлав.
2010 оны зун Julian Wright-р солигдон New Orleans Hornets багт очивоо.
Улиралд 69 тоглолтонд гараанд гарсан Бэли 2011 оны 12 сард Зөгийнүүдтэй нэг жилээр гэрээгээ сунгаж 2 дахь жилдээ New Orleans-д үлдэхээр болов.
2012 онд чөлөөт агент болоод байсан Бэли Бухнуудтэй гэрээ зурав. Bulls-д байхдаа Бэли багын лийдэр гэмтэлтэй Сарнайг орлон хэд хэдэн хожлын шидэлт хийж байв.
ПО-д Brooklyn Nets-н эсрэг давгүй тоглож байсан ч Аваргуудын эсрэг цувралд тийм ч сайн тоглосонгүй, улмаар тэдний улирал дуусав.
Бэли 2013 оны 7 сарын 11нд San Antonio Spurs багтай 2 жилийн 6 сая долларын гэрээ үзэглэв.
Image
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Thu Jul 25, 2013 5:08 pm

Системд хэр зохицох юм болдоо... Ер нь бол довтолгооны 3 дахь сонголт болох байх шүү...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby B29 » Thu Jul 25, 2013 11:18 pm

Anufi гоё бичжээ. Сэтгэл бүр догдолчлоо.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests