Юта Жазз 2012-2013 .:Одоо бүгдийг шинээр:.

Moderator: Сагсан бөмбөг модууд

Плэй Оффд орж чадах уу?

1. Чадна
7
33%
2. Чадахгүй
14
67%
 
Total votes : 21

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby El Payaso » Tue May 08, 2012 11:24 am

Энэ Хэйвард хүүг авч Манугаа орлуулах юмсан... Манайд тохирох жаал байгаа юм шүү дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Tue May 08, 2012 11:29 am

Залуус орж ирэхээр л дурын нөхөр нь эргүүтүүлж байна лээ дээ.
Боннер нь жавжнаас 3 оноо авчаад суутал Кап Жек зөрж орж ирээд л дахиад 3 оноо нтр. Тэгснээ Сплиттер нэмэлттэй дохдог нааасссс. Тэр хооронд нь Паркерын оронд Нийл орж ирж байгаая. Манайх буцаад довтлоод эйрбол болохоор нь Нийл зөрүүлж хурдан довтолгоо хийгээд 2 оноо нтр...Ману энэ бүхнийг зохион байгуулж байгаа нь зэвүүн. Манай Цасхан их юм сурсан байхаа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby 1220 » Tue May 08, 2012 4:12 pm


Танай Цасхан 2,3 жилийн дараа энэ маягаараа сайжираад байвал жинхэнэ :eek:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby El Payaso » Wed May 09, 2012 2:05 pm

Хэйвард их сонин түүхтэй юм байна. Аав нь 178 см өндөртэй хүн байж. Мань эр багаасаа теннис сагсаар хичээллэдэг. Аав нь өөрөө намхан болхоор хүүгээ хамгаалагчийн байрлалд тоглох дасгал түлхүү хийлгэдэг байсын байна... ихэр эгч нь мундаг теннисчин... Хэйвард ахлах сургуульд орж байхдаа дөнгөж 5 11 өндөртэй байж. Тэгээд мань эр за сагсаа ч болий доо би амжихгүй юм байна гэж бодож байтал ээж нь ятгаад ахиад ганц жил тоглооч гэж... гэтэл мань эр жилийн дотор 6-4 болтлоо өссөн байна... тэрний дараа жил 6-7 дараа жил нь 6-8 гээд л өнөөдрийнх шигээ бие хаатай болж... сонин л тохиол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Wed May 09, 2012 4:05 pm

Мундаг өссөн байна шүү. 3 жилд 25 см.
...
Өнөөдөр нэг таагүй мэдээ байсан нь Ража Беллийн дасгалжуулагчаа муулж, гэрээгээ худалдаж авна гэж мэдэгдсэн явдал байлаа.
Тая-ыг "мэргэжлийн бус" гэж тодорхойлж. Юта-д ирсэн алдаагаа дуусгаж, үлдсэн нэг жилийн гэрээгээ дуусгалгүйгээр худалдаж аваад /3,4 сая доллар/, зун наймаалагдах бодолтой байгаагаа удирдлагад хэлж дээ.
Энэ улиралд 34 тоглолтонд гараанд гарсан, 27 тоглолт өнжсөн. 3 сард зочлон тоглолтын үеэр дас-тай ам зөрж, замын дундаас гэр лүүгээ буцаж байсан.
О Коннор бол дас-ынхаа талд үг хэлсэн бололтой.
35 настай, 12 жил нба-д тоглосон лигийн шилдэг хамгаалагчдын нэг Белл одоо багаа соливол 8 дахь нь болно. Энэ жил ч хар дарсан зүүд шиг л байсан даа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Tue May 29, 2012 1:26 pm

За нилээд амарсны эцэст томоохон ажилд түрүүлж орж байгаа хүмүүс нь Фаворс, Хэйвард 2 болж байгаам байна. Хэзээ гарсан мэдээе бүү мэд, сая харлаа.
АНУ шигшээ багийн бэлтгэл хангах багт /Селект тийм/ мань 2 дуудагджээ. 7 сарын 5-16 хооронд бэлтгэлд оролцох нь. Маш залуу бүрэлдэхүүнтэй тус багт 11 тоглогчийн хамт орсон бөгөөд ихэнх нь руки, софоморууд.
Ийм баг гаргах ажлыг 2007 онд эхэлж, 08, 10 онд гээд одоо 4 дэх нь болж байгааму даа.
Ю19-д Дэлхийн аварга болж байсан Гордонд жинхэнэ шигшээгийн дас-д тоогдох боломж гарч ирж болох. Харин Деррик ч нилээд юм сурах биз.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Tue Jul 10, 2012 8:57 pm

Ойрын сонин сайхан бичиж багийнхаа сэдэвт салхи оруулъя.
Багийн солилцоо наймааны хувьд урьдын л адил нээх том юм байхгүй байна. Драфтаар дээгүүр эрхгүй. 40-50р билүү нэг шиддэг хамгаалагч залууг авсан байх, Кевин Мөрфи гээд. Нөхөр тоглоод эхэлвэл бичкэн танилцуулга хийгдэх биз. Оноочин болох бололтой.
Девин Харрис-г цагтаа драфтын 2-р сонгогдож байсан Марвин Уиллиамстай своп хийх гэрээ хийгдэж байгаа гэж байсан, дуусчуу үгүй юу.
Мо Уиллиамсыг авсан, анх руки жилдээ Жазз болж тоглоод явсан. Одомыг Клипперс рүү авчирсан нтр наймаатай холбоотой юм болсон бололтой, нарийн юм нь НБА солилцоо наймаа нтр дээр орох байлгүй.
Ража Белл гэрээгээ худалдаж авах нь эцэслэгдсэн, чөлөөт агент болж улмаар Хит рүү /коллеждоо Маяами хотод тоглодог байсан гсн байх/ очиж магад.
Слэм данк аваргатайгаа гэрээгээ сунгасан, чөлөөт агент болж байсан. Таамаглаагүй л алхам байлаа.
Тинсли-г нэг удаа релиз хийгээгүй бололтой.
3 жилийн өмнөх багаас минь түй ч үлдсэнгүй шив дээ. Төвдөө 2-3 мангар юм тавьчаад нүүлгээд байдаг буг болох вий дээ н*вш гэж.
...
эдит:
Нээрээ тоглогчдоо харсан чинь тоглох боломжтой 18 тоглогчдоос Пол Милсап, СЖ Майлс /Чөлөөт агент/ хоёр л 3 жилийн өмнөх багаас үлдсэн байшд. Дасгалжуулагч ч байхгүй... :smile:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Shaggy » Wed Jul 25, 2012 12:17 am

Ene 2 deer hunguidlee dee sda har dasgaljuulagchtai baihiin jargaliig edleh ni dee
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Thu Jul 26, 2012 3:22 pm

Дургүй тоглогчдын маань нэг Ренди Фоё тохироонд хүрснээ албан ёсоор зарлажээ. Яагаад дургүй болсноо сайн мэдэхгүй л юм. :smile:
Дэмждэг багийн хувьд /дэмжих ч хэцүү боллоо шүү :ногоон: / товч танилцуулах нь зүйтэй болж таарлаа.
29 настай. 193 см, 97 кг. Шиддэг хамгаалагч. '06 оны драфтын 7-оор Селтик болсон ч шууд Миннесота руу шидэгдсэн. Уизардс /1 жил/, Клипперс /1 жил/ зэрэг 3 баг /замдаа бас Портлендаар ороо гарч, тоглоогүй/ дамжсан карьертаа 11,6 оноо, 3,2 о.д, 2,4 самбарыг 27 минутанд дундчилсан. Руки жилдээ шинэковуудынхаа 1-р багт нэрлэгдсэн.
Ноднин Клипперс түүхэн амжилтаа хийхэд /Баруун-хагас шигшээ/ дажгүй тусалсан. Улирлын сүүлийн 15 тоглолтонд 46 удаа 3-с хийж энэ үзүүлэлтээрээ лигийг тэргүүлсэн. 21 тоглолтонд дараалж дор хаяж 1 удаа 3-с хийсэн нтр. 3-с шидсэн болон хийснээрээ өнгөрсөн улиралд лигийн 7-д эрэмбэлэгдсэн гэх. 1 тоглолтонд 8 удаа 3-с хийснээрээ ЛАК-н түүхэн амжилттай тэнцсэн нтр...сүртэй л намтар байна. Драфтлагддаг жилээ NCAA-н Бүх-Америкийн 1-р багт нэрлэгдсэн.
:smile: , уушиг зүрх 2 нь эсрэг эсрэг талдаа байдыму даа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Mike Bibby » Thu Jul 26, 2012 4:55 pm

Yago wrote:уушиг зүрх 2 нь эсрэг эсрэг талдаа байдыму даа.


Сайхан танилцуулж явснаа юун уушги зүрх хоёр нь эсрэг талдаа болоод явчихваа... :aain:
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Оргил » Thu Jul 26, 2012 4:59 pm

төрлөхийн тийм хүн байдын.. уушиг зүрхний байрлал солигдсон.. зүүн талдаа уушиг нь баруун талдаа зүрх нь..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17008
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby spain man » Thu Jul 26, 2012 5:03 pm

Хүний баруун тал, зүүн талд ч уушги бий...

Згр зүрх нь буруу талдаа байрлалтай гсн үг...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Thu Jul 26, 2012 5:28 pm

Харин тиймэрдүү л нөхөр юм байна даа. Даанч буруу тал руугаа далийж яваад байдымаа. :ногоон:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Mike Bibby » Fri Jul 27, 2012 8:34 am

Оргил wrote:төрлөхийн тийм хүн байдын.. уушиг зүрхний байрлал солигдсон.. зүүн талдаа уушиг нь баруун талдаа зүрх нь..


Уушги зүрхний байрлал солигдоно гэсэн ойлголт байхгүй лдээ. Доор хэлсэн байгаа биз. Уушги хүнд хоёр байдаг харин зүрх ганц байдаг юм. Зүрх харин хазайлтаасаа шалтгаалаад баруун талдаа ихэнх хэсэг нь байрлах ховор тохиолдлууд байдаг юм.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Mon Jul 30, 2012 5:46 pm

АК маань 10 жил Жазз байсны эцэст ЦСКА-аараа дамжаад чононуудтай нэгдлээ. 2 жилийн 20 саяын гэрээ тохиролцсон. Санасныг бодвол сайн гэрээ хийжээ. Өнгөрсөн жил оросын багтаа Евролигийн үнэ цэнэтэй тоглогч, шилдэг хамгаалагч болон нэгдүгээр багт нэрлэгдсэн нь нөлөөлөө биз. Өөрөө бол оростоо тоглох сонирхол нилээн байсан бололтой. Швед нь бас хамт тоглоно гэхээр чононуудыг хальт дэмжих болох нь дээ.

Image
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 30, 2012 5:50 pm

Yago wrote:АК маань 10 жил Жазз байсны эцэст ЦСКА-аараа дамжаад чононуудтай нэгдлээ. 2 жилийн 20 саяын гэрээ тохиролцсон. Санасныг бодвол сайн гэрээ хийжээ. Өнгөрсөн жил оросын багтаа Евролигийн үнэ цэнэтэй тоглогч, шилдэг хамгаалагч болон нэгдүгээр багт нэрлэгдсэн нь нөлөөлөө биз. Өөрөө бол оростоо тоглох сонирхол нилээн байсан бололтой. Швед нь бас хамт тоглоно гэхээр чононуудыг хальт дэмжих болох нь дээ.

Image

2 нутагтан :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Mon Jul 30, 2012 5:53 pm

Багийн гол бүх хүмүүс тараад явцан чинь 2 байтугай л нутагтан болох нь байна шүү. Дерон нтр гээд Нетс бас 'нүдэнд дулаахан' харагдаад байгаа нтр. :ногоон:
Милсаптайгаа л салгалаад үлдлээ шд. Цасханы ирээдүйг л хүлээхийм даа гэж. :)
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Shaggy » Mon Jul 30, 2012 9:05 pm

Nets ch yaaltc gui nudend dulaahan haragdaad bgaa shuu lol
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Thu Aug 02, 2012 12:52 pm

За, ойрд нээх олигтой мэдээ байхгүй байна. ДФаворсын жиргээн дээр фенүүдийн асуусан зарим асуултанд хариулсныг хэсэгчлэн оруулчихъя. /Орчуулгын алдаа байж магад шүү./
Фен: Дараагийн олимпод орно гэж бодож байна уу?
ДФ: Тийм.
Фен: Шинэ жазз болсон тоглогчдын алинтай нь хамт тоглоход аятайхан бэ? Битгий улстөрч шиг хариулаарай. / :D /
ДФ: Гурвуулантай нь.
Фен: Нетс, Жазз-д тоглохын ялгаа?
ДФ: Жазз-ын фенүүд арай илүү юм. /Сүртэй хариулт байна./
Фен: Тим Данкан шиг энэ багтаа байр суурь эзэлж чадах уу?
ДФ: Чадна.
Фен: Ирэх улирлын багийн амжилт?
ДФ: ПО-д орно.
Фен: Крис байна. Чамайг энд /СолтЛейкСити/ анх ирэхэд манай хуучин эхнэр / :ногоон: / чамайг Жереми гэж дуудсаныг санаж байна уу?
ДФ: ККК, Саналгүй яахав. /Шал дэмий яриа/
Фен: Багын чинь НБА дуртай тоглогч:
ДФ: Коби
Фен: Дуайтын наймааны талаар?
ДФ: Анхаарахгүй байгаа.
Фен: НБА дахь зорилго?
ДФ: Аварга авах
Фен: Юта-д хэр удаан тоглох вэ?
ДФ: Тэд намайг явуултал.
Фен: Гордон-той /Хэйвард/ хамт АНУ-н багтай бэлтгэл хийж хэр их өөрчлөгдөв?
ДФ: Аймар их туршлагатай болсон.
Фен: Мэлоун чамд туршлагаасаа хуваалцъя гэвэл та саналыг хүлээж авах уу?
ДФ: Яг тийм.
Фен: Таны хамгаалан тоглож байснаас хэн хамгийн сайн тоглогч вэ? НБА
ДФ: Бэлтгэл дээр Биг Ол.
Фен: Сагс тоглохыг хүсэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?
ДФ: Бүү зогс.
Фен: Жиоржиа их сургууль хэрхэн нөлөөлсөн бэ? /нөхөр драфтаас өмнө '09-'10 онд 1 жил сурсан. АСС буюу Атлантын эргийн мужуудын коллежийн аваргын финалд Дюк-н ИС-тай тоглоход багаа стат-р тэргүүлсэн бололтой/
ДФ: Зогсолтгүй ажиллахыг сурсан.
Фен: Өөр спортоор хичээллэдэг үү?
ДФ: Хөлбөмбөг /америк байх/
гэх мэтчилэн ярилцжээ. Фен гэдгүүд нь дандаа өөр хүмүүс байсан.
Хард ворк гээд л байдаг залуу юм шив дээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Saiza » Sun Aug 05, 2012 8:38 pm

танайх Милссапп 3 жилийн 25 саяын гэрээ санал болгож.. тэгсэн нөхөр татгалзсан гэж Салтлэйк-н нэг сонин л бичсэн юм уу даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Mon Aug 06, 2012 11:02 am

3 жилийн өмнө Портленд иймэрхүү гэрээ /4 жилийн 30 жоохон гаруй билү/ санал болгоход адил санал өгөөд авч үлдээж байсан. Тэр үед ирээдүй нь гялалзан харагдаж байсан. Одоо ч тэгж харагдахгүй л байна. Өөр баг руу очвол бүрхэг дээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Tue Aug 07, 2012 7:13 pm

Кевин О'Коннер /багийн 'Ерөнхий менежер' гэх үү/ ажлаа өгч магадгүй гэж яху спортс-т гарч дээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Thu Aug 09, 2012 10:30 am

Энэ удаа чөлөөт агент болсон СЖ.Майлс маань багаа орхин одлоо гэж. Кавальерст очсон байна. ЛАЛ-тай ярилцаад байсан, бүтээгүй бололтой. Тэр нь ч дээр биз. Юта-н дийлэнх фенүүдийн дуртай тоглогч юм шиг байгаая.
Дунд сургуулиас 2005 оны драфтаар орж ирсэн. Тгд ДЛигт туршлагажсан. Хамгаалагч, довтлогчийн байранд тоглодог. АК-г бэртэлтэй босч суугаад явж байхад /2009 он хавьцаа/ гараанд зоогдож байсан. Дараа нь багийн 6 дахь тоглогч болсон. Стат бол даруухан.
Уг нь тоглолтын хэв маяг, хэлбэрийн хувьд ганган тоглолттой залуу даа. Цаашид амжилт нь ахих байх аа, дөнгөж 25тай.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Mike Bibby » Fri Aug 10, 2012 9:18 am

Лакерст очсон бол цом хүртэх боломж нь нэмэгдэх л байсан байх, Кавалеэрст ч дээ гарааны эрхийн төлөө ширүүхэн тэмцэж байж гарах байхдаа.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Юта Жазз 2011-2012 .:Одоо бүгдийг шинээр:.

Postby Yago » Thu Aug 16, 2012 3:27 pm

Yago wrote:Кевин О'Коннер /багийн 'Ерөнхий менежер' гэх үү/ ажлаа өгч магадгүй гэж яху спортс-т гарч дээ.

Image
Зиа, энэ асуудал шийдэгдэж Линдсей Лохан биш Линдсей Деннис гэж 43 настай нөхөр багийн Ерөнхий менежер болжээ. Хуучин менежер Дэд Ерөнхийлөгчөөр үлдсэн.
Линдсей нь 5 жил САС-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий менежерийн туслахаар ажилласан туршлагатай. Тэнд тоглогчдын хувийн асуудлаас гадна драфт, гадаад болон коллежид скаутлах ажлыг хариуцдаг байж. /Бас бус юмнууд байна, залхуурав./
САС түүний үед 271 хожил, 123 хожигдлын амжилтыг /68,8 хувь/ үзүүлсэн нь хамрах хугацаандаа нба-д 3-т орох үзүүлэлт аж. Бүх 5 улиралд 50-с дээш хожил, 3 удаа дивизионы аварга, 2 удаа баруун бүсийн хамгийн олон хожилтой, мөн 2 удаа бүсийн аваргын төлөө тоглосон гсн сүр амжилттай.
САС-с өмнө 11 жил Пуужингуудад бараг энэ ажлаа хийж байж. Анх 1996 онд скаут-р ажилд ороод ахьсаар захирал, дэд ерөнхийлөгч болж байсан. Харин түүнээс өмнө дунд сургууль, коллеж-д дасгалжуулагч хийж байсан.
'94 онд Спортын менежмент мэргэжлээр АНУ-н Спортын академийг төгссөн. '88-'92 онуудад Бейлор их сургуулийн шигшээд хамгаалагчийн байрлалд тоглодог байж дээ.
За тгд хуучин менежер, багийн эзэн нтр МАНАЙД ЯГ ТОХИРОХ МУНДАГ ХҮН гээд зөндөө магтаж.
Цаг хугацаа харуулна биз дээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests