Сан Антонио Спэрс 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Moderator: Сагсан бөмбөг модууд

Сан Антонио Спэрс 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby hosko » Sun Dec 18, 2011 5:19 pm

Image

Шинэ сэдвээ яаж нээх вэ гэж жаахан бодлоо... Бусад сэдвүүдээр аварга авах баг сэдвээ их даруухан нээдэг гэсэн яриа байгаад байх юм :ногоон: ... Тэгэхээр нь бэлдсэн байсан гял цал зурагнуудаас хассан нь зөв гэж бодлоо....

Уг нь шинэ улиралтай холбогдуулж баг тамиррчидаа танилцуулах нь зүйн хэрэг боловч бараг л хүн бүр мэдэж байгаа тул орхиод, өнгөрсөн жилийн шигээ багийн түүхээ дахин нэг удаа танилцуулах нь зүйтэй санагдсан бөлгөө...

Гэхдээ энэ удаад ерөнхийд нь бус түүхийн аль нэгэн чухал мөчүүдийг аль болох дэлгэрэнгүй танилцуулахыг оролдсон юм... Спэрсийн талаар 20 жил бичиж байгаа сэтгүүлчдийн бичсэн баримтууд болон дээр нь өөрийнхөө хайж олсон бусад эх сурвалжуудын мэдээг ч хамтатгаж, хооронд нь уусган баяжуулах гэж хичээлээ...

Доорх мөчүүдийн тухай өгүүлсэн баримтууд бол зөвхөн Спэрс багийн тухай ч бус НБА-гийн талаарх мэдлэгээ ахиулахад тань өчүүхэн ч гэсэн тус болох аваас бичигч миний сэтгэл баясгалантай болох буй за...

Би бол хувьдаа бодохдоо баг маань энэ жил 5-р өндөрлөг (5 дахь удаагийн аварга)-ийг эзлэх хүч тэнцвэргүй тулаанд орох гээд байгаа гэж бодож, төсөөлж байгаа... Гэхдээ ихэнх тийм кинонууд өндөрлөгөө аваад л дуусдаг даа :) ...

За ингээд ажилдаа орцгооё :eek: ...


АВА-гийн нээлтийн тоглолт Сан Диегогийн эсрэг :

Энэ бол яах аргагүй та бидний хамгийн түрүүнд дурсах учиртай дурсамж байж таарна...

Түүх ингэж эхлэсэн...

Хэзээ: 10-р сарын 10, 1973
Хаана: The Arena, Сан Антонио
Оноо : Сан Диего 121, Сан Антонио 106.

Үнэндээ АВА лигт хийсэн тэрхүү анхны тоглолт Сан Антонио хотынхонд тийм дурсаад байхаар үйл явдал болоогүй гэдэг... Гэхдээ л дурсамж бол дурсамж шүү дээ...

Тэрхүү тоглолтын 4-р үе эхлэх мөчид тэргүүлэл 77-73 гэсэн байдалтайгаар эздэд ашигтай байсан ч Сан Диего сүүлийн үед 48 оноо авч, уг шуурган довтолгооныхоо хүчинд 121-106 гэсэн үр дүнг АВА-гийн улирлын анхны тоглолтоо хийж байсан багт маань бэлэглэж байсан нь нэгэнт түүхийн шарласан хуудснаа үлджээ...

ЛА Лейкерс багаас Сан Диего руу 10-хан хоногийн өмнө шилжин очоод байсан агуу төвийн тоглогч Чамберлэйн уг тоглолтонд оролцох байх гэж олон хүн найдаж байсан ч тэрээр тоглолтын туршид сэлгээний сандалд суусаар дуусгаж байж... Хэрвээ тэр тоглосон бол баг нь улам л олон оноогоор хожих байсан биз ээ...

Сан Диегогоос тоглолтын шилдэгүүдээр 38 оноо авсан Жонсон, 30 оноо нэмэрлэсэн Ламар нар тодорсон бол Спэрс багаас 25 оноо авсан Рич Жонес болон 20 оноо, 10 дамжуулалтаар багтаа тус хүргэсэн Жо Хэмилтон нар маш сайн тоглосон байна...

Image
Спэрс багаас шилдэг тоглолтыг үзүүлсэн Рич Жонес

Энэ тоглолтоос 4 хоногийн дараа Спортс Иллустрейт сэтгүүл дээр шинээр АВА лигт элссэн Сэпэрс багийн талаар гаргасан анализад: - Спэрсийн жижиг тоглогчид болох Жэймс Силас, рүүкий тоглогч Бөрд Авертит болон өнгөрсөн жилийн коллежийн шилдэг мэргэн бууч Пеппердайн нараас тэд ихээхэн тэсрэлтийг хүлээж болох юм... Тэдэнд мөн чадварлаг довтлогч болох Рич Жонес байна... Гэвч хамгийн гол асуудал нь тэдний төвийн тоглогч Боб Нетоликигийн хэр байхаас л асуудал хамаарна, тэр Санта Анна шиг хамгаалдаг болчих юм бол энэ баг хэнийг ч хожиж чадна гэж дурьдсан байх юм...

1999 онд Пуужингуудыг ялсан тэрхүү ялалт бидний аварга авах үндэс байсан гэв үү?


Огноо: 3-р сарын 2, 1999
Хаана: Саммит, Хьюстон
Оноо : Спэрс 99, Пуужингууд 82.


1999 оны улирлыг Поп өвөөгөөр /бас ч нээх өвөө байгаагүй юм л даа/ удирдуулсан баг тун тааруухан эхлүүлж, улмаар Поп ч энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх эсэх нь тун эргэлзээтэй мэт болчихоод байсан үе...

Энэ үед тэд хөршүүд рүүгээ айлчлан ирж тоглох хүндхэн хуваарьтай учрах нь тэр... Спэрс 6-8 гэсэн амжилттайгаар улирлыг эхлүүлсэн бөгөөд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь ялагдаад байсан юм...
Пуужингуудтай хийсэн тоглолтонд Эвери Жонсон сүүлийн үед маш хэрэгтэй 4 шидэлтийг амжилттай гүйцэтгэсэнээр багаа ялалтанд хөтлөсөн юм... Энэ нь багийнхаа доошоо гулсаж байсан амжилтыг уул өөд өгсөхөд нь маш их түлхэц болсон гэдэг...

Юу нь тийм чухал байгаа юм бэ? Энэ чинь зүгээр л нэг улирлын тоглолтын хожил шүү дээ гэх хүн байж магад...

Баг сүүлийн 7 тоглолтонд 2-5 гэсэн амжилт үзүүлээд байх үед Адмиралыг зарна гэсэн мэдээлэл өдөр бүр яригдаж, Поп ч ажлаа өгөх хэрэгтэй гэж байсан юм...

Тэр бүх киноны муу хэсгүүд энэ хожлын дараагаар намжиж эхлэсэн бөгөөд Адмирал болон Поп нар ч багтаа үлдэж, хавар нь Спэрс баг хамгийн анхны аварга цолоо хүртсэнийг та бүхэн мэднэ...
Тоглолтын баатар Жонсон: - Бид юу хийж чадахаа энэ тоглолтоор баталлаа хэмээн хэлж байсан нь бахархмаар...

Спэрс тоглолтын эхнээс л Пуужингуудыг тийрэлтэт хөдөлгүүрийг унтрааж, эхний хагаст тэднийг 37 оноо авахуулж, 19 бөмбөг алдалт хийлгэж байжээ...

Яг энэ супер тоглолт Спэрсийн тоглогчидод жинхэнэ тулаанд оролцох итгэл зоригийн нь бадрааж өгсөн билээ...

Гэхдээ магадгүй хамгийн том нөлөө нь Хьюстонд үүссэн байх... Учир юу гэвэл яг тэр мөчөөс эхлэн Хьюстоны бүрэлдүүн дотор хагарал гарсан явдал бөгөөд 1992 оны олимпод оролцсон “Мөрөөдлийн шигшээ баг”-ийн гишүүд болох Хакийм, тэр дундаа Баркли болон Пиппен нарт энэ нь хамгийн их хамааралтай байсан...

Тэр ч утгаараа хүчирхэг Пуужингууд ПО-ын эхний шатанд ЛА Лэйкерст хожигдсон нэгэн гол шалтгаан нь болсон гэгддэг юм билээ...

Жонсоны чадварлаг тоглолтын ачаар баг 27 дамжуулалт хийж, 12 удаа л бөмбөгөө алдаж, гарааны 5 тоглогчид бүгд 2 оронтой тооны оноог цуглуулж байлаа...

Image
Дасгалжуулагчаа ажилтай нь үлдээсэн Эври Жонсон

Залуухан Данкан 23 оноо, 15 самбар, 5 блок, харин Жонсон 18 оноо, 13 дамжуулалт өгч багаа тэргүүлсний дээр Адмирал болон Марио Эли нар тус бүр 15 оноо, Эллиотт 12 оноо авч энэхүү түүхэн эргэлтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан байна...

Харин Пуужингуудаас Пиппен 21 оноо, 8 самбар авсан ч тэрээр энэ өдөр ялж чадаагүйгээр барахгүй сагсан бөмбөгчний замнал нь эргэлзээгүйгээр уруудаж эхэлсэн...

Тоглолтын дараа Жонсон: - Энэ бүх яриа, цуурхлуудаас үнэндээ залхаж байна, энэ хүн (Поп түүнийг тэртээх 1994 онд багийн ерөнхий менежер байхдаа багтаа элсүүлсэн) намайг энд авч ирж, надад энэ багийн нэг хэсэг болох боломжийг олгосон, би түүнд болон түүний гэр бүлд ямар нэгэн таагүй зүйл тохиолдохыг үнэхээр хүсэхгүй байна... Бид одоо энэ эрчээрээ урагшлах болно, бид тоглолтонд ялахын тулд ямар их зүтгэсэн гээч, яг л галзуу хүмүүс шиг гэж Поп өвөөг өмгөөлөн өгүүлж байсан нь Поп өвөө өдийг хүртэл энд байх бас нэгэн хүчин зүйл болж байж...

Хьюстонтой хийсэн энэ тоглолтыг хүртэл Поп өвөөгийн амжилт ПО-ын тоглолтыг оролцуулаад 83-86 (.491) байсан бол энэ ялалтаас хойш өдийг хүртэл 822-430 (.657) гэсэн сүрдэм амжилтыг агуу дасгалжуулагч маань үзүүлээд байна... Тийм л учраас энэ тоглолт бол яах аргагүй багийн түүхэн дэх нэгэн торгон агшин болсон гэгддэг нь оргүй зүйл биш биз ээ...

Адмиралын квадрупл-дабл Пистонс багийг арчсан нь:

Пистонсын эсрэг хийсэн энэхүү тоглолт эхлэхэд төрөлх багийнхаа эсрэг тоглохоор эргэн ирээд байсан Сеан Эллиот дээр ихэнх хүмүүсийн анхаарал төвлөрч байсан ч Адмиралын гайхалтай үзүүлбэрээр энэ үдэш амьсгалсан юм...

Хэзээ: 2-р сарын 17, 1994
Хаана: Alamdome, San Antonio
Оноо: Сан Антонио 115, Детройт Пистонс 96

1992 онд багт дасгалжуулагчаар ирсэн Жон Лукас багийн довтолгооны философид өөрчлөлт оруулсан нь үр дүнгээ өгч эхлээд байсан үе...

Лукас бүх довтолгоог Робинсон дээр тулгуурлаж явуулах, гэхдээ түүний биеийн хүч, хурд болон хоёр дахь оролдлогоор оноо авах чадварт нь үндэслэн аль болох илүү оноо авч болохуйц хэлбэрээр ашиглахаар шийдсэн гэдэг.

Ингэснээр Робинсоны олон талт авъяасыг илүү үр дүнтэй ашиглаж эхлэсэн бөгөөд тэрээр 1994 оны энэ улиралд өөрийн замналынхаа түүхэн дэх хамгийн өндөр оноогоо дунджилж байсан юм...

Гэхдээ тэр улирлаас түүнийг онцлох хамгийн гол зүйл нь багийн түүхэнд 2 дахь, харин НБА-гийн түүхэн дэх одоогийн байдлаарх хамгийн сүүлчийн квадрупл-даблыг хийсэн явдал яах аргагүй орох учиртай...
Адмирал Пистонсын эсрэг хийсэн энэхүү тоглолтонд 34 оноо, 10 самбар, 10 дамжуулалт, 10 блок шот тавьж, Алодөүм ордонд цугларсан 20 мянган үзэгчдийн “MVP, MVP” гэсэн уухайн доор тоглолтыг өндөрлүүлж байлаа...

Дээр дурьдсанчлан энэ тоглолт бол Сеан Эллиотын хувьд онцлог тоглолт байсан... Учир юу гэвэл тэрээр улирлын эхэнд Пистонс руу зарагдсан бөгөөд энэ тоглолт бол гэртээ дайсны дүрээр эргэн ирээд хийсэн анхных нь тоглолт байсан учраас тэр...

Уг тоглолтонд Спэрс багаас довтолгооны зохих хэсгийг нуруун дээрээ үүрдэг Терри Каммингс гэмтлийн улмаас оролцоогүй учраас Робинсон илүү идэвхтэй тоглолт гаргах хэрэгтэй болсон нь энэхүү амжилтын гол хөшүүрэг болж өгсөн гэдэг...

Робинсон эхний хагаст 17 оноо авсан бол Пистонсын бигменүүдийн авсан оноог нэмээд ч энэ тоонд хүрэхгүй байдлаар эхний хагас өндөрлөж...

Тоглолт дуусахаас 5:21-ийн өмнө л гэхэд Адмирал 10 дахь блок шотоо хийснээр уг түүхэн амжилтыг үзүүлсэн гээд бодохоор дээр бичсэн үзүүлэлт өшөө ч арвижиж болохоор байсныг илтгэнэ...

Image
Түүхэн амжилтын эзэн баяраа тэмдэглэж байгаа нь

Робинсоны энэхүү мангас л амжуулж чадах амжилтыг хамгийн сүүлд 1990 оны 3-р сард Хакийм Олажувон 2 удаа (3-р сарын 3 болон 29-нд) үзүүлээд байсан юм... НБА-гийн түүхэнд энэ үзүүлэлтийг 1974 онд Чикагогийн Нэйт Төрмөнд, 1986 онд Спэрсийн Алвин Робертсон нар л үзүүлээд байсан... Өөрөө хэлбэл түүхэнд дээрх үзүүлэлтийг үзүүлсэн дөрвөн л хүн байдаг бөгөөд эдгээрийн 2 нь Спэрс багаас квадрупл-даблд хүрч байсан гэсэн үг...

Робинсоны гайхалтай формын ачаар авсан энэ ялалтын дараа баг 11 дэх дараалсан ялалтаа авсаны дээр, тухайн үед дивизоноо тэргүүлж байсан Пуужингуудаас байрыг нь булаан авч байжээ...

Адмиралыг энэ сүрлэг амжилтыг үзүүлж байх зуур Спэрс багаас өөр нэгэн тоглогч 22 самбар авч амжаад байсан бөгөөд түүнийг Дэннис Родман хэмээх аж... Мөн тэрээр 5 дамжуулалт өгсөн нь Пистонсын 4 хамгаалагчийн өгсөн дамжуулалтын нийлбэрээс бас л илүү байж чадсан гэхээр тэр тоглолтонд Спэрс баг талбай дээр бүх зүйлсээр илт илүү байсан гэдгийг хангалттай нотолно...
1993-94 оны энэ улиралд Адмирал 5 удаа трипл-дабл хийсэн ч хараахан 4 үзүүлэлтээ 10 дээш удаа дахин гаргаж амжаагүй юм...

Эллиотыг тоглолтонд оролцохоор гарч ирэх үед ордонд 40 сек орчим бөөн чарлаан болж түүнийг угтсан гэдэг... Гэхдээ мэндчилгээ шүү, үзэн ядалт биш... Тэрээр төрөлх багийнхаа эсрэг гялалзтал тоглож, 20 оноо авсан хэдий ч ялагдаад буцаж байлаа...

Эллиот бол Спэрс багийн хувьд Мөсөн хүн, Робинсон, Данканы хэмжээнд яригдахуйц асар чухал тоглогч гэдгийг та нар мэдэх байх... Тэрээр НБА-д тоглосон он жилүүддээ 2 л багт тоглосоны нэг нь Пистонсын бүрэлдэхүүнд 1993-94 оны улирлыг өнгөрүүлсэн явдал. Өрөөр хэлбэл тэрээр тэнд 1 жил тоглоод эргэн ирж, багаа анхны аваргын титмээ авахад алдарт шидэлтээрээ тус болсон юм...

Тоглолтын төгсгөлд дасгалжуулагч Лукас хэлэхдээ: - Бид 11 дараалж ялаад байгаа цувралын талаар бус зөвхөн Дэвидын үзүүлсэн амжилтыг л шагшин магтаж байна. Тэр өнөөдөр гайхалтай байж чадлаа... Хэрвээ тэр 7 торгуулын шидэлтээ алдаагүй бол 41 оноо авах байлаа хэмээн харамсангуй өгүүлж байжээ...

Харин Эллиот энэ талаар:- Тэр маш өөр болжээ. Би түүнийг үгээр идэх гэж маш их оролдсон боловч тэр юуг ч эс анзааран зүтгэсээр л байсан... Харин тоглолтын эцэст тэр над дээр инээмсэглэсээр ирсэн... Тэр тоглолтонд үнэхээр гайхалтай төвлөрдөг болж... Би урьд нь түүнийг ийм байхыг хараагүй гэж хуучин багийн анд буюу нэгэн насны багийн андаа магтаж байлаа...

Тэр улиралд Робинсон бүх талаараа гайхалтай байсан... Өөрийн замналынхаа хангийн шилдэг үзүүлэлт болох 29.8 оноог дунджилж, мөн замналыха хамгийн их болох 4.8 дамжуулалтыг нэг тоглолтонд өгч байсан хэдий ч бүх НБА-гийн 2-р багт багтаж байж... Мэдээж 1-т багт түүний байрыг агуу Хакийм эзлэсэн байж таарна... Гэхдээ л Спэрсийн хэн нэг фэнээс тэр хоёрын хэн нь илүү вэ гэвэл Хакийм зайлаа л гэх биз... ккк


‘Captain Late’-ийн өмсгөл ордонд үүрд залрана

Спэрс багийн түүхэнд хамгийн анх дугаараа мөнхлүүлсэн хүн бол Жэймс Силас билээ... Миний бие өнгөрсөн жилийн сэдвийн нээлтийн бичлэгтээ түүний талаар хальт дурьдаад өнгөрсөнийг та бүхэн санаж буй за...

Хэзээ: 2-р сарын 28, 1984
Хаана : The Arena, San Antonio
Оноо: Даллас Маверикс 116, Сан Антонио Спэрс 104

1984 оны үе бол багийн түүхэн дэх хамгийн муу амжилтаа үзүүлсэн он жилүүдийн эхлэл хэсэг нь юм...
1983-84 оны тэрхүү улиралд баг тун тааруухан тоглолтыг үзүүлсэний эцэст 2-р сарын сүүл гэхэд бараг л ПО-д орох найдвар нь бөхөөд байсан үе... Энэ нь НБА-д элсэн орсон цагаасаа энх удаа ПО-д шалгарч чадаагүй тохиолдол болсон юм...

Гэхдээ тэрхүү хүнд улирлыг Жэймс Силасын 13 дугаарыг мөнхөлсөн явдал мартагнуулж чадсан гэх фэнүүд ч бий...

Силас 1981 онд багийг орхин явсан бөгөөд хамгийн анх Спэрс багийг үүсгэн байгуулахаас эхлээд зүтгэсэн домогт тоглогч билээ... Өөрөөр хэлбэл 1973 онд Даллас Чапаралс баг Сан Антонио руу нүүж ирсэн үес л багтайгаа нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн нэгэн...

Image
Жэймс Силас

Түүнийг НБА-гийн түүхэн дэх хамгийн ихээр дутуу үнэлэгдэж явсан тоглогчдийн нэг гэж үздэг.
Түүний багийнхан нь түүний гайхалтай тэмцэгч чанарыг гайхан биширдэг байжээ... Силас зарим ялагдлын дараа бараг л уйлах шахдаг нэгэн байсан гэдэг... Тэрээр хэзээ ч хувийн статаа хөөсөн тоглогч байгаагүй бөгөөд магадгүй багийн түүхэн дэх хамгийн шилдэг лидер байсан гэх хүмүүс өдгөө ч байсаар байна...

Ялангуяа хүнд тоглолтуудын үерх түүний клач тоглолтуудыг бахдан харсан Спэрсийн тоглолтын нэвтрүүлэгч Терригийн нэрлэсэнээр “Captain Late” хэмээн дуудагддаг байсан бол багийнхан нь түүнийг “The Snake” гэж хочилдог байлаа...

Силасыг анх драфтын 4-р раундаар Пуужингууд сонгож авсан хэдий ч 1972-73 оны улирал эхлэхийн өмнөхөн түүнийг бүрэлдэхүүнээсээ хасах тоглогчдын жагсаалтанд оруулаад байсан үе... Энэ үед түүнийг тухайн үеийн Даллас (өнөөгийн Спэрс) багийн дасгалжуулагч МкКарти олж авсан юм...
Түүний хамгийн шилдэг байсан он жилүүд АВА лигт тоглож байх үед нь тохиосон бөгөөд 1975-76 оны улиралд буюу Спэрс баг НБА-д элсэхийн өмнөх жил нь 23.8 оноо, 5.4 самбар, 4 дамжуулалтыг нэг тоглолтонд үзүүлж байж...

Гэсэн хэдий ч тэрхүү улиралдаа АВА-гийн хагас шигшээ тоглолтын цувралын эхний тоглолтонд өвдгөө гэмтээснээр Спэрс баг Нью-Йорк Нетс багт хожигдсон юм...

Энэхүү өвдөгний бэртлээсээ болж НБА-гийн анхны улиралд 22 тоглолт, мөн 2 дахь улиралдаа ч 37-хон тоглолтыг хийсэн нь дэндүү харамсалтай... Хэрвээ түүний гэмтэл ингэж эрт ужиграагүй бол Спэрс баг дөнгөж НБА-д орж ирээд ч аварга авахад гайхахааргүй хүчирхэг баг байсан юм...

Түүний Спэрс багт тоглож байхдаа авч байсан хамгийн өндөр цалин нь $380,000 байсан бөгөөд баг түүнийг 1980-81 оны улирал эхлэхийн өмнөхөн Кливлэнд баг руу драфтын эрхээр явуулсан. Энэхүү наймаа нь буруу зүйл байсныг тэр жилийн ПО хангалттай ойлгуулж өгсөн бөгөөд Спэрс 1-р шатанд Пуужингуудад хожигдон мултарч байжээ...

Түүнийг багаа орхихын өмнөхөн Спэрс багийн удирдлагууд түүнд зодог тайлсан ч $50,000-г өгнө гэж байсан ч зодог тайлахаа хойшлуулан, 1981-82 оны улиралд Кливлэнд багт 67 тоглолтонд оролцоод зодог тайлсан юм...

Түүний талаар Express-News сэтгүүлийн тоймч Дэвид Флорэс:- Силас тоглолтын тэмпийг удирдах үнэхээр гайхалтай чадвартай тоглогч, түүний ялалтын төлөө тэмүүлэх догшин авир нь багаа ялалтанд хүрэхэд олон ч удаа тус болж байсан гэж толгой сэгсэрч байжээ...

Түүний тоглолтын төгсгөлийн агшин дахь агуу шидэлтүүдийг түүх тийм ч амар арчиж чадахгүй л болов уу... Тэр үнэхээр тоглолтын төгсгөлд аймшигтай нэгэн болдог... Түүний үсрэлтүүд, шидэлтүүд гээд л... Тэр бол “Captain Late” гэж Спэрсийн тоглолтын нэвтрүүлэгч Терригийн хэлсэн үг түүнийг ямар тоглогч байсныг төсөөлөхөд бидэнд илүү хялбар болгож өгч байгаа юм...

Түүний талаар Мөсөн хүн:- Та хар л даа, бид 2-ын жерси тэнд зэрэгцээд байж байна... Бид 2 бүх үндэстний анхаарлыг Сан Антонио хот руу хандуулж чадсан учраас л тэр шүү дээ гэсэн гэдэг... Мөн тэрээр тоглолтын эхний 3-н үед бол бид тоглодогоороо л тоглодог, харин 4-р үед бол бид бүгд л түүнд бөмбөгөө дамжуулахыг эрмэлдэг, яагаад гэвэл тэр “Captain Late” шүү гэж агуу Мөсөн хүн хэлсэн гээд та бод л доо...

Силасын 13 дугаарыг мөнхөлсөний араас Жонни Мүүрийн 00, Эври Жонсоны 6, Сеан Эллиотын 32, Гервины 44, Робинсоны 50 дугааруудыг баг мөнхлөөд байгаа билээ...

Мөсөн хүн багт дуулиан шуугиантайхан ирсэн нь:

Мөсөн хүн багт ирсэн явдал нь баг хүчирхэг болоход маш их түлхэц болсон нь дамжиггүй...

Хэзээ: 2-р сарын 7, 1974
Хаана: HemisFair Arena, San Antonio
Оноо : Юта Старс 86, Сан Антонио Спэрс 83.

Мөсөн хүний Спэрсийн түүхэн дэх онцгой үүрэг, ер нь бүх Сан Антониогийн спортын түүхэнд томоохон түлхэц өгсөнийг хэн ч үгүйсгэж чадахгүй байх...

Гервин Сан Антониод ирсэн явдал болон Babe Ruth (Бэйсболын агуу тамирчин, түүнийг Нью-Йорк Янкийзд ирсэнээр өдгөөгийн хүчирхэг багийн түүх эхлэсэн ) Нью-Йоркт ирсэнтэй нэгэн адил гэж Спэрс багийн эзэн Ангело Дросос нэгэн удаа хэлж байжээ...

Энэ бол үнэн үг...

Гервин Зүүн Лигийн Virginia Squires хэмээх багт тоглож байхдаа тухайн үеийн байгуулсан байсан гэрээг нь Спэрс баг худалдан авсанаар АВА лигт тоглохоор болсон юм... Түүний цалин сард 500 ногоон байсан бол жилд 40.000 болж цойлох нь тэр...

Image

Гервин Squires багийн бүрэлдэхүүнд байхдаа Жулиус Ирвингийн хамтаар тоглож , түүнээс олон зүйлийг сурч авсан гэдэг. Ердөө л 170 паунд жинтэй, 6-7 фүүт өндөртэй Детройтоос ирсэн туранхай хүү эхний улиралдаа л 23 минутыг талбай дээр өнгөрүүлж, 14.1 оноо дунджилж, ирээдүйтэй тоглогч болохоо батлаж чадсан байна...

Харин 2 дахь улиралдаа тэрээр маш хурдан өсч өндийж, 25.4 оноогоор багтаа тус болж байлаа...

Image
170 паунд жинтэй Мөсөн хүн

Гэсэн хэдий ч багийн эзэн Еарл Форман түүнийг төдийлөн үнэлсэнгүйгээр барахгүй 1-р сарын 13-ны өдөр түүний гэрээг Спэрс багт $225,000-аар зарж орхих нь тэр.... Уг наймаа 1-р сарын 31-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон ч асуудал яг л тэр мөчөөс ундарсан юм...

Энэхүү шилжилтийг АВА-гийн комиссиар Майк Сторен тухайн үед хүчингүй болгож байж... Хориг тавьсан үндэслэл нь Формэн багаа тарааж, алдаж болох, цаашлаад энэ баг дахин үйл ажиллагаагаа явуулахгүй болчих вий хэмээн сэрэмжилсэнд оршино хэмээн тайлбарлаж байжээ...

Гэсэн хэдий ч Сторены энэхүү тушаалыг Спэрс багийн эзэн Дросос болон эзэмшигч нар тууштай эсэргүүцэж, түүнийг Сан Антонио хотод авч ирсэн байна... Тэд Гервинийг зочид буудалд байрлуулан, хааш нь ч гаргахгүй байж, тэр хугацаанд түүний СА-д ирсэн гэсэн яриаг баттай болгуулахгүй байхын тулд сэтгүүлчдээс сайтар нууж байсан байна...

Ингээд Спэрс багийн эзэмшичид Сторены гаргасан мэдэгдлийн эсрэг шүүхэд хандаж, шүүх хурал 2-р сарын 5-нд шийдвэрээ гаргаж, Гервинг Спэрс багт тоглуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна... Гэсэн хэдий ч баг Гервинийг СА-д үргэлжлүүлэн нууж байсан нь тэр үед үнэхээр тодорхойгүй байдлыг үүсгээд байсан гэдэг...

Энэ талаар Мөсөн хүн:- Тэр үед маш хүнд байсан, учир нь би сагсан бөмбөгч хэдий ч түүнийг тоглож чадахгүй байдалд орчихоод байлаа... Би Virginia багтай Ютагийн эсрэг тоглохоор очоод байх үед надад Спэрсийн эзэн Дрососоос цахилгаан ирсэн юм... Түүн дээр чи одоо Virginia-д тоглох боломжгүй, чиний гэрээ Сан Антониод шилжсэн, хэрвээ чи Virginia-д тоглох юм бол чиний эсрэг нэхэмжлэл гаргах болно гэсэн байсан...

Анжело Дросос бол чанга бизнесмэн эр... Тэгээд би Ютагаас шууд СА руу нисч, тэнд Хилтон зочид буудалд сар орчим сагсан бөмбөг тоглолгүйгээр, шүүхийн шийдвэр хүлээгээд л суудаг байсан юм даа гэж 2005 онд өгсөн нэгэн ярилцалагандаа өөрөө дурссан байдаг...

Энэхүү хэсэгхэн хугацааны идэвхгүй байдал нь Гервинд их хэцүү байж... – Тиймээ, бүх юмс үнэхээр хачирхалтай байсан, нэг үгээр бол би сагсан бөмбөгөөс зугтсан оргодол болчихоод байсан юм шүү дээ... Ингээд эцэст нь намайг Спэр болохыг албан ёсоор зөвшөөрсөний дараах мөч үнэхээр сайхан байсан...

За ингээд Том Нисалкегаар удирдуулсан Спэрс баг 2-р сарын 7-ны байдлаар 30-29 гэсэн тааруухан амжилттай улирлыг үргэлжлүүлж байх үед тэрээр багт нэгдлээ...

Түүний Спэрсийн өмсгөлтэй хийх хамгийн анхны тоглолт нь Юта Старс... Энэхүү тоглолтонд Гервин 12 оноо авч (16 довтолгооныхоо 5-ыг нь л хийж), баг нь 86-83-аар хожигдсоноор Мөсөн хүний гараа эхлэж байлаа...

Гэвч энэ бол ердөө л эхлэл байсан юм... Тэрээр энд байх хугацаандаа Алдрын танхимд толгой дээгүүр орохуйц тоглож, 4 удаагийн лигийн онооны аварга болж, 12 удаагийн бүх оддын тоглолтонд ороцсон гээд л бүх зүйл гайхалтай байсныг спорт сонирхогчид андахгүй...

Энэхүү шилжилтийн дараагаар АВА-гийн комиссиар Сторен:- Сан Антонио лигийн дүрмийг дагаж мөрдөх тал дээр суралцах ёстой, яг л бусад багууд шигээ хэмээн мэдэгдэж байжээ...

Харин Гервин:- Би энд ирээд, тоглоход бэлэн болсондоо баяртай байна... Би яг юу болоод өнгөрсөнийг сайн мэдэхгүй байна, гэхдээ би хэрхэн сагс тоглохыг мэднэ гэж итгэл төгс мэдэгдэж байсан нь худлаа байгаагүйг бид мэднэ...

Түүний талаар ЛА Лэйкэрс багийн ерөнхий менежер Жерри Уэст :- Тэр бол тоглолтыг нь үзэхийн төлөө миний мөнгөө харамгүйгээр төлж чадах ганц тоглогч, тэр үнэхээр цогц бүрэлдсэн тоглогч хэмээн хэлж байсан нь нэгийг өгүүлэх...

Мөн НБА-д дасгалжуулагчаар олон жил ажилласан дасгалжуулагч Дик Мотта:- Чи Гервинийг зогсоож чадна гэж байхгүй, зүгээр л тэр 40 шидэлт хийсний дараа ядрах байх гэдэгт итгээд л байж байх хэрэгтэй... Би түүнийг оноо авахыг хүссэн үедээ хэзээ ч оноо авч чадна гэж боддог хэмээн өгүүлсэн байдаг...

Image

Тэр үед Спэрс багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Нисалке:- Түүнийг гараанд гаргана гэдгээ хэзээ шийдсэн бэ гэж үү? Би түүнийг манай багт ирэх боломжтой гэдгийг сонсоод л аль хэдийнээ шийдвэрээ гаргачихаад байсан... Бид лигийн 4 дэх мэргэн буучийн талаар ярьж байна шүү дээ... Тийм учраас би түүнийг сэлгээнд үлдээж үнэндээ чадаагүй гэж ирсэн өдрөөс нь гараанд гаргасан шалтгаандаа тайлбарлаж байсан байна...


Спэрс баг ПО-ын цуврал тоглолтын ялагчаар анх удаа тодорсон мөч

Спэрс баг Филадельфи багийг ПО-ын цуврал 7-н тоглолтонд хожсон нь багийн түүхэнд дэх ПО-ын цувралд ялсан анхны тохиолдол болсон юм...

Хэзээ: 5-р сарын 2, 1979
Хаана: HemisFair Arena, San Antonio
Оноо: Сан Антонио Спэрс 111, Филадельфи 76-чууд 108.

Их цөөн тохиолдолд багууд аваргын цомыг өргөхөөсөө өмнөх ПО-ын цувралд ялсан баяраа шампанск буудуулан тэмдэглэх нь бий... Мэдээж анхны удаагаа ПО-ын цувралд ялалт байгуулж байгаа багт энэ нь илүү хамаатай байж таарна...

1979 оны энэ өдөр ийм зүйл Спэрсийн ордонд тохиох учиртай байж... Энэ ялат бол багийн бүхий л бүрэлдэхүүн, үнэнч хөгжөөн дэмжигчдэд маш том баяр болсон юм...

Хамгийн гол учиг нь Спэрс баг өмнө хийсэн 7 тоглолт гарсан 9 цувралд бүгдэд нь хожигдоод байсан анти амжилттай байлаа... Дээр нь баг 1973 онд Сан Антониод нүүж ирсэнээсээ хойш НБА болон АВА-гийн ПО-ын эхний шатанд жил бүр л нэгдүгээр шатнаас мултардаг байсан гээд бодохоор энэ ялалт ямар чухал үнэтэй байсныг ойлгож болох...

7 дахь тоглолт бол үнэхээр гайхалтай тоглолт болсон гэдэг... 2-р үеийн эхэнд өрсөлдөгч баг маань 18 онооны давуу байдалтай болчихсон байсан үе... Ингээд бас нэгэн улирал дууслаа гэж үү... Уг нь Спэрс энэ цувралд 3-1-ээр хожиж байсан хэдий ч сүүлийн 2 тоглолтондоо хожигдсоноор харьцаа 3-3 болоод байсан бөгөөд 7 дахь тоглолтонд 18 оноогоор хожигдчихсон явж байдаг...

Гервин 33 оноо, 12 самбар, 5 дамжуулалт гүйцэтгэсэн бөгөөд түүнийг хамгаалалтанд тоглож байх үед багийн фэнүүдийн зүрх цээжиндээ багтаж ядна... Учир юу гэвэл тэрээр тоглолтын сүүлийн үеийн талд нь 5 хувийн алдаатай тоглосон юм... Түүнд Ларри Кенон 27 оноогоор тус болж, багаа энэхүү ялалтыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан...

Image
Спэрс багийн довтлогч Ларри Кеноны багтаа ялалт бэлэглэсэн шидэлт

Гэхдээ хэний ч тооцоолоогүй тоглогч болох Майк Грийний үзүүлсэн тоглолт үндсэндээ энэ тоглолтын ялагчийг шийдсэн гэж үздэг юм билээ... Гарааны төвийн тоглогч Билли Паултз гэмтэлтэй байсан тул түүнийг орлон гараанд гарсан туршлагатай тоглогч маань 20 оноо, 8 самбар, 4 дамжуулалт гүйцэтгэсний дээр эсрэг багийн бигменүүдийг тоглолтоос гаргасан шидтэн...

Маргааш нь түүний зураг San Antonio Express-News-ийн тэргүүн нүүрнээ хэвлэгдэн гарч, тэрээр хотынхоо баатар болсон юм...

Грийн 4-р үед хийсэн гайхалтай комбайк хийхэд 11 оноо авсан бол энэ үед алдааны улмаас талбайг орхиод байсан Силасыг орлон орж ирсэн Луй Дампьер хэд хэдэн чухал бөмбөг таслалтыг хийсний зэрэгцээ эсрэг багийн гол тоглогч Эндрю Тониг маш сайн хамгаалсан байна. Өөрөөр хэлбэл сэлгээний тамричид маань уг түүхэн ялалтанд онцгой үүрэгтэй оролцжээ...

Филадельфи багаас алдарч Ирвинг 34 оноо, 8 дамжуулалт, 3 блок тавьж шилдэг тоглолтыг үзүүлжээ...
Тоглолтын дараа Грийн:- Би бага зэргийн дарамт намайг тоглолт эхлэхэд зовоож байсан ч би сайн тоглож чадлаа, манай багийн төвийн байрлал дээрх тамирчдын талаар байнга шүүмжилдэг хүмүүст тэдний буруу байсан гэдгийг харуулж чадлаа хэмээн Вашингтон Постд ярилцлага өгч байж...

Харин Мөсөн хүн: - Хэдийгээр бид олон оноогоор хожигдож байсан ч бид комбайк хийж чадна гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байсан, тиймдээ ч бид үүнийг хийж чадлаа хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн байсан юм...

Энэ ялатыг авсанаар Спэрс АВА лигээр НБА-д орж ирсэн багуудаас ПО-ын цувралд ялалт байгуулж чадсан 2 дахь баг болсон байна... Үүний яг өмнөх улиралд АВА-гийн өөр нэгэн баг болох Денвер баг Милоукиг ПО-ын цувралд ялж чадсанаар хамгийн анх нуг амжилтыг үзүүлсэн баг болж байжээ...

Спэрс баг энэхүү ялалтынхаа дараагаар Конференцын финалд тухайн үед аваргаа хамгаалж байсан шилдэг баг болох Вашингтонтой 7 тоглолт гарган ялагдаж байсан юм... Вашингтонтой хийсэн энэхүү 7 цуврал тоглолтоос хойш баг 2005 оны НБА финалын шатанд 7 тоглолтонд ялалт байгуулж байсныг хүн бүр мэднэ...


Мөсөн хүн солилцоогоор Чикаго хот руу:

Хэзээ: 10-р сарын 25, 1985

Хэдийгээр домог ч гэсэн бас зарагдаж болно...


Багийн билэг тэмдэг болсон түүхэн тоглогчоо алтан дундаж тоглогч болох Дэвид Грийнвүүдээр солилцон Чикаго руу үдэж орхисон тэр өдөр Спэрсийн төлөө цохилох зүрхтэй хүн бүрт амар байгаагүй...

Гервины хамгаалалт, мөн довтолгооны чадвар нь ч буурч эхлээд байсан үе... Тэрээр 1984-85 оны улиралд замналынхаа хамгийн бага буюу 21.2 оноог дунджлаад байлаа...

Image

Түүний шилжилтийг зарлаж байсан тухайн үеийн Спэрс багийн ерөнхий менежер Боб Басс:- Түүний 44 дугаартай цамцыг дахин өөр хүн хэзээ ч өмсөхгүй, хэрвээ би багийн фэн байсан бол түүнийг багаа орхин одохыг харахыг хэзээ ч хүсэхгүй, учир нь тэр энэ багийн төлөө итгэхийн аргагүй олон зүйлийг хийсэн шүү дээ... Бид зүгээр хэн нэгэн тоглогчийн талаар яриагүй байна, бид Алдрын танхимд орох тоглогчийн талаар ярьж байна... Тэр энд өнгөрүүлсэн 12 жилийнхээ хугацаанд Спэрсийн амин зүрх, оюун ухаан, уураг тархи нь байсан юм хэмээн хэлж байж...

Энэхүү шилжилт болохоос хэдэн 7 хоногийн өмнө багийн эзэн Дросос болон Гервиний хооронд үүссэн зөрчил нь энэ шилжилт явагдах хөшүүрэг нь болсон бөгөөд хэдийгээр тэдний хооронд үүссэн асуудлаас болж Гервин багаас явсан ч түүнийг явуулж байх үедээ Дросос зүрхнийхээ гүнд уйлж байснаа хожим хэлсэн байдаг...

Дросос солилцоо болсны дараахан хэлэхдээ:- Хэрвээ Мөсөн хүн бидэнд байгаагүй бол бид НБА-д тоглохгүй байсан байж мэднэ, магадгүй Сан Антонио хот сагсан бөмбөгийн баггүй байж ч болох байсан гэж мэдэгдэж байсан нь Мөсөн хүний энэ багт өгсөн бүхнийг илэрхийлж чадсан, олон олон Спэрс багийн үнэнч фэнүүдийн нүднээс нулимс унагасан үгс байсан юм...

Бүх зүйл 1984 оноос шинээр ирсэн дасгалжуулагч болох Коттон Фитзсимонстой Гервин таарамжгүй байснаас эхлэлтэй... Дасгалжуулагч багт ирсэн эхний улиралд тэдний хоорондох үл ойлголцол зөөлөн гал дээр буцлаж буй шөл мэт байсан ч 2 дахь улирал эхлэхийн өмнөхөн бэлтгэлийн камп нээгдээд байх үед тэдний хоорондох харьцаа улам хурцдаж, улмаар Гервин хэдэн өдөр дараалан бэлтгэлдээ ирээгүй нь түүнийг зарахад хүргэжээ...

Энэ талаар багийн эзэн Дросос:- баг энэ бүхнийг үнэхээр тэвчин харж хүлээж чадахгүй нь, би үнэхээр Гервины гаргаж байгаа үйлдлийг гайхаж, урам хугарч байна... Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй бөгөөд энэ нь солилцооноос өөр зүйл биш болтой гэж хэлж байсан юм...

Гервин дасгалжуулагч Коттон Фитзсимонстой хэзээ ч таарч, тохирч байгаагүй гэдэг... Тэр дургүйцлээ олонд шууд л ил тод хэлдэг байсны нэг нь улирал эхлэхийн өмнөхөн болдог арилжааны үер – Би хөвөн бөмбөг (Cotton Ball)-т маш их дуртай гэж хэлж байснаас нь тодорхой харагдана...

Улирлын өмнөх бэлтгэлийн камп дээр 33 настай Мөсөн хүн багт Алвин Робертсон болон Вэс Маттьюс нарын дараах сонголт болсон бөгөөд түүнд тоглох минут тийм ч их олдохгүй гэдэг нь тодорхой болсоны дээр дасгалжуулагч Фитзсимонс түүний байрлалыг драфтын 1-р раундын 14 дэх сонголт Альфредик Хьюз бүрэн орлож чадна гэж итгэж байсан юм (үнэндээ энэ тоглогч Спэрс нэг бүтэл муутайха улиралыг өнгөрүүлээд сагсан бөмбөгөөс холдон одсон)...

-Энэ шийдвэрийг гаргах надад үнэхээр хэцүү байсан ч бид үүнийг хэзээ нэгэн цагт хийх л байсан учраас үүнийг хийж байна хэмээн Дросос шүүрс алдаж байлаа...

Гервин Бухнуудад очсоноор тэнд хуучин дасгалжуулагч Стан Албектай дахин хамтран ажиллах боломжтой болсон юм... Албек тэр жил Бухнуудыг дасгалжуулахаар ирээд байсан анхны улирал нь байсан бөгөөд тэрээр өмнө нь 3 жил Спэрс багийг дасгалжуулж байгаад 1983 онд Нэтс багийг дасгалжуулахаар явсан юм... Гэсэн ч эр хүний замын хүзүү урт гэгчээр тэд Чикагод дахин уулзсан нь энэ...

Image

Гервинээр солигдож ирсэн Грийнвүүдийн хувьд улирал эхлэхийн өмнөхөн хөлийнхөө 2 өсгийд хагалгаа хийлгэсэний зэрэгцээ булчингийн ужиг гэмтэлтэйгээр Спэрст ирсэн байна...

Грийнвүүд бол 1979 оны драфтаар Мэжик Жонсоны дараагаар №2 сонголт болон сонгогдсон тоглогч бөгөөд Спэрст ирэхийн өмнөх улиралдаа 6.1 оноо дунджилж байсан тоглогч...

Спэрсийн зүгээс Чикагод тавьсан энэхүү солилцооны санал тэндий сонирхлыг гойд татсан бөгөөд Күйнтин Дэйли хэмээх од тоглогч нь хар тамхины эмчилгээнд хамрагдаж байсан тул түүний сул байрлалыг Мөсөн хүнээр нөхүүлэх нь тэнгэрийн умдаг л атгасан хэрэг болсон юм...

Чикагогийн ерөнхий менежер Жерри Крауз:- Түүнийг Майкл Жордантай хамт манай довтолгооны урд хэсэгт хамт харах нь сайн хэрэг хэмээн хэвлэлийн хурлын үер мэдэгдэж байв...

Гэхдээ Жордан энэхүү наймааг сонсоод төдий л их баярлаагүй бөгөөд тэд яг өмнөх улиралд нь хоорондоо нэлээн үг хаялцсанаас болсон нь тодорхой...

Жордан болон Гервины хоорондох зөрчил өмнөх улирлын Бүх-Ододын тоглолт (1985 оны 2-р сард болсон, харин энэ солилцоо 1985 оны 10 сард болж байгаа үйл явдал)-ын үес эхлэлтэй бөгөөд Гервин болон хэд хэдэн топ тоглогчдыг хамарсан маргаан гарсан юм билээ...

Зарим сэтгүүлчдийн батлаж буйгаар Гервин болон Зүүн бүсийн Бүх-Одод хэд хэдэн тоглогчид хоорондоо үгсэн хуйвалдаж, Жорданыг довтолгооноос гаргах (бөмбөгийг түүнд дамжуулахгүй байх), улмаар түүний рүүкий улирлын Бүх-Ододын тоглолтыг даруухан болгохоор (унтраахаар) ярилцсан гэдэг... Гервин бол Баруун бүсийн Бүх-Одод тоглогч бөгөөд энэ хуйвалдаанд нь Зүүн бүсийн одод хамрагдсан нь гайхалтай...

Өөрөөр хэлбэл Жорданы нэг багийн аднууд нь эсрэг багаас тоглох Гервинтэй үгсэн, Жорданы баг довтолгоонд орж байхад түүнд бөмбөг өгөхгүй байх, мөн Гервинийг Жордан хамгаалж байгаа үед түүнд туслахгүй байх гэх мэт... Энэ тоглолтонд Гервин 23 оноо авсан бол МЖ 7-хон оноо авч байсан байх юм...

-Миний хувьд энэ солилцооны хувьд хэлэх юм алга, би ямар ч байсан баяртай биш байна гэж Жордан сэтгүүлчдэд хэлж байжээ...

Шилжилт Гервинийг гараанд тоглуулна гэсэн нөхцлийн доор маш хурдан тохиролцоонд хүрсэн бөгөөд Буллс баг түүний гэрээний үлдсэн байсан $750,000-ыг төлж, мөн урамшуулал болгон $300,000-ыг түүнд өгсөн юм.... Харин Спэрс баг Грийнвүүдэд 2 жилд $500,000-ыг өгсөн...

Эцэст нь Гервин:- Би Спэрс багт гомдож, дайсагнасан юм юу ч байхгүй... Тэд асуудлыг шийдэж болох хамгийн зөв замыг олсон гэж хэлснээр СА-гээс явсан юм даа...

Гервины агент:- Жорж эндээс явах эхлэлийг тавиагүй юм... Түүний сонголт эндээ үлдэж, энд зодог тайлах байсан... Гэвч Жоржд ямар ч сонголт байгаагүй... Тэд зүгээр л түүнийг эндээс явж болно гэсэн хэмээн тайлбарлаж байжээ...

Түүний энэхүү шилжилтэнд хамгийн гонсгор үлдсэн хүн бол дасгалжуулагч Коттон Фитзсимонс байсан юм... – Харамсалтай л байна, би энэ ажлыг хийхээр ирж байхдаа ийм явдал тохиолдоно гэж бодоо ч үгүй... Би түүний ирээдүйг фингер ролл шидэлтийнхээ ачаар Бостон Сэлтиксийг хожин НБА-гийн аварга болсон байх болно хэмээн харж байсан юм... Тэр магадгүй энэ спортын түүхэн дэх хамгийн агуу шидэгч байх, түүнээс илүү тоглогчийг би олж харж байгаагүй хэмээн харамсан өгүүлж байсан нь гунигтай...
Гервин Буллсд хийсэн анхны тоглолтондоо 4 оноо авч байсан бол тэр улиралдаа 82 тоглолтонд 16.2 оноог Буллсд нэмэрлэж байсан юм. Тэрээр тэнд нэг жил тоглоод, дараа нь Италид очин нэг жил тоглосоныхоо дараагаар тамирчны хувиар сагсан бөмбөгөө орхисон юм...

Харин Грийнвүүд Сан Антониод ирсэн эхний улиралдаа 7.9 оноо, 7.8 самбар гэсэн үзүүлэлтийг үзүүлж, нийтдээ Спэрсийн бүрэлдэхүүнд 3 жил хагас зүтгэсэнийхээ дараа 1989 онд Денвер рүү Дарвин Күүк, Калвин Нэтт, Жэй Винсент нарын тоглогчдоор наймаалагдан явсан...


Поп өвөө багийн дасгалжуулагч болсон нь:

Хэзээ: 12-р сарын 10. 1996
Хаана: America West Arena, Phoenix
Оноо: Финикс Санс 93, Сан Антонио Спэрс 76.


1996-97 оны улирлын үзүүлэн тоглолтон дээр Адмирал нурууны гэмтлээ улам дордуулсанаар Боб Хиллээр удирдуулсан баг улирлыг маш муу амжилттай эхлүүлэх нь тэр...

Бүх зүйл нэг л болж өгөхгүй байлаа...

Спэрс багийн түүхэн дэх шуугиант халаа сэлгээний нэг болох Боб Хиллийг чөлөөлөх үйл явцын үр дүнд тэр үед багийн гүйцэтгэх зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Грэгг Поповичийг багийн дасгалжуулагчаар томилсон байна... Дасгалжуулагчаа сольж байх тэр мөчид баг 3-15 гэсэн маш муу амжилтыг үзүүлж байсан гээд бод доо...

Дасгалжуулагчаа солих асуудал баг 1-9 гэсэн амжилтыг үзүүлж байсан цагаас эхлэж яригдсан бөгөөд энэхүү 9 хожигдол дунд нь лигийн хамгийн сул баг болох Ванкуверт 2 хожигдсон байсан нь бүр чиг их том нөлөөг үзүүлсэн юм... Энэ бүгдийн дараа баг Алтан Мужын Дайчидад 114-88-аар хожигдсон нь бүр хамгийн муу хожигдол нь болсон гэдэг... Учир нь Хиллийн удирдлага доор хийсэн 207 тоглолтондоо баг ингэж хол хожигдсон нь үгүй ажээ...

Ингээд баг дараагийн тоглолтоо Нарнуудтай хийх өдөр ирлээ... Тэр тоглолтонд Адмирал гэмтлээсээ эргэн ирж багтаа нэгдсэн юм... Гэтэл багийн дасгалжуулагчаар Поп гарч ирэх нь тэр... Тэрээр Адмиралыг гараанд гаргалгүйгээр сэлгээнд үлдээсэнээр тоглолт эхлэсэн байна...

Үзэгчид энэ үйл явцыг W-O-W хэмэн хүлээн авна байх хэмээн довтлогч Сеан Эллиот сэтгүүлчдэд хэлж байлаа...

Спэрсийн хувьцааны гол эзэмшигч Петр Холт, багийн ерөнхийлөгч Жак Диллер болон Попович нар 3 холбоост шугамаар хоорондоо утсаар 2 цагийн турш ярьж байгаад Хиллийн хувь заяаг шийдсэн юм...

Image
Боб Хилл 2 улиралд 121 ялалт байгуулсан ч эндээс явсан юм...

-Бид шөнө дөлөөр хоорондоо утсаар ярьсан тул унтаж босч ирчихээд эцсийн шийдвэрийг нь маргааш өглөө гаргасан даа хэмээн Холт Express-News-д өгсөн ярилцлаган дээрээ дурьдсан байна...

Холтын энэхүү гаргасан зоримог шийдвэрт ихэнх Спэрсийн фэнүүд тун ч шүүмжлэлтэй хандаж байсан юм...

-Үүнд итгэх хүн төдий л байхгүй байгаа гэдгийг би мэдэж байна, хэрвээ тэд бидэнд өчигдөр Робинсон 2 долоо хоногийн дараа ч эргэн ирж чадахгүй байх гэж хэлсэн ч гэсэн бид энэ шийдвэрийг гаргах л байсан... Тийм ч учраас одоо үүнийг хийж байна хэмээн Холт хэлж байжээ...

Боб Хилийн удирдлага дор Сан Антонио гялалзаж байсаан.. Тэрээр ирсэн анхны улиралдаа л багийн дээд амжилт болох 62-20 гэсэн амжилтыг үзүүлж, Конференцийн аваргын төлөө тэр жил НБА-д аваргалсан Пуужингуудад хожигдсон бол дараагийн улиралд нь 59 тоглолтонд ялалт байгуулсаны дотор 17 тоглолт дараалан ялсан амжилт нь мөн л багийн дээд амжилтаар нэрлэгдэн, баг Конферененцийн хагас шигшээ хүртэл явсан амжилт үзүүлээд байсан үе...

Ютад ялагдсан тэрхүү цувралын дараа баг Хиллийн гэрээг сунгаагүй бөгөөд Попович багаа улирлын тоглолтонд олон ялах бус ПО-ын хүнд хэцүү цувралыг давж гарахуйц хамгаалалтандаа анхаарах хэрэгтэйг тэр үеэс сануулж эхлэсэн байна...

За ингээд дараагийн улирал эхлэх үед нь Адмирал гэмтсэн нь Хиллийн тархийг жинхэнэ утгаараа тарчлааж эхлэсэн... Мөн дээр нь хамгаалалтын гол хүн болох Чак Персон ч нурууны гэмтлийн улмаас тэр улирлыг бүрэн өнжих болоод байлаа... Байдал үүгээр дууссангүй багийн гол тоглогчдийн нэг Чарлз Смит ч мөн адил баруун өвдөгөндөө авсан гэмтлийн гайгаар олон тоглолт өнжих хэрэгтэй болоод байв... Ер нь бол Хиллийн тун тааруу эхлүүлсэн улирлын тоглолтонд 9 тоглогч ямар нэгэн байдлаар гэмтлийн улмаас тоглолтуудыг өнжиж байсан нь харамсалтай...

Яагаад одоо? Гэсэн асуулт Хиллийг ажлаас чөлөөлсөнийг мэдэгдсэн хэвлэлийн хурал дээр Поповичоос маш асуугдсан бөгөөд тэрээр :- Заримдаа хэдий хүнд шийдвэр ч гэсэн энэ зөв шийдвэр шүү гэсэн итгэл дотор байх нь бий, энэ бол яг л тийм зүйл... Би түүний гарт байсан хөзар муу байсан гэдгийг бүрэн ойлгож байгаа... Энэ бүхэн Дэвид (Адмирал)-ийг эргэн ирсэнтэй давхцаж байгаа нь гайхах зүйл биш... Бид тэр ирсэн ирээгүй үүнийг хийхээр төлөвлөж байсан, энэ талаар бид маш их зөвлөлдөж ярилцсан, хэдий үүнийг хийхэд хүнд байсан ч бид багт ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй гэж үзсэн хэмээн сэтгүүлчдэд хэлж байлаа...

Энэхүү халаа сэлгээг хийж байх үед Спэрс лигт доороосоо 2-т орох амжилыг үзүүлж байсан бөгөөд тэдний ард лигийн хамгийн сулхан гэгддэг баг болох Ванкувер л байсан юм... Гэтэл нөгөө сул багтаа Спэрс 2 хожигдчихоод байсан гэхээр байдал үнэндээ маш муу байсан гэдгийг харуулна...
Хэдий баг ийм муу амжилт үзүүлж байсан ч түүнийг халах шийдвэрийг сонсоос Хилл маш их гайхаж, цочирдсон гэдэг...

-Үнэндээ хэлэх үг алга даа... Энэ шийдвэр надад маш хүнд туслаа... Энэ жил бүх зүйлс нэг л бүтэл муутай байсан, хамгийн гол нь багийг гэмтэл бэртэл бүрэн утгаар нь сүйрүүллчихлээ... Би сайн мэдэхгүй байна, багийн ихэнх тоглогчид гэмтэлтэй байгаа энэ үед баг илүү сайн амжилтыг энэ жилдээ үзүүлж чадна гэдгийг хэмээн Боб Хилл толгой сэгсэрч байв...

Мөн тэрээр: – Би нэг л зүйлийг хэлмээр байна... Би энэ багт хайртай, би эдгээр бүх тоглогчдод хайртай... Би энд маш сайн ажиллаж чадсан гэж бодож байна... Та нар миний багаа удирдсан амжилтыг нэг харчихаарай, ямар ч байсан хүнээс ичээд байхаар л амжилт биш гэж тэр хэлчихээд, энэ багаас холдон явсан юм даа...

За ингээд Нарнуудтай хийсэн тоглолт ч эхлэж, Адмирал тус тоглолтонд 20 минутыг талбай дээр өнгөрүүлсэн ч 3-13 гэсэн тааруухан амжилттай довтолсны зэрэгцээ тоглолтын дундуур локер рүүмд ирж нуруундаа байн байн эмчилгээ хийлгэж байсан гэдэг... Мэдээж тэр тоглолтонд Нарнууд ялж, Спэрс бас нэгэн ялагдалтайгаар гэрийн зүг буцжээ...

Поп дагалжуулагчийн албанд ирэхэд түүнд Pomona-Pitzer College-ийн багт 8 жил ахлах дасгалжуулчаар ажиллаж байсан туршлага л байсан... Хэдийгээр тэрээр НБА-д олон жил ажиллаж, туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан ч ахлах дасгалжуулагчийн албанд зүтгэж байгаагүй юм... Хэдий тийм ч тэрээр энэ ажлыг хийхээр нэгэнт сэтгэл шулуудан зүтгэх болсон юм...

-Магадгүй өнөөдрийн миний хийж байгаа зүйлийг хараад та нар галзуурч ч мэднэ хэмээн Поп ажлаа авсаныхаа дараа сэтгүүлчдэд хэлж байв...

Робинсон энэ явдлын талаар:- Бид бүгд л шоконд орсон... Би энэ шийдвэртэй эвлэрч чадна гэж үү? Үгүй шүү... Гэхдээ энэ миний гаргах шийдвэр биш юм даа... Хэрвээ бидэнд ямр нэгэн саад тотгор тааралдах юм бол бид цаашид хамтдаа л байх нь чухал хэмээн өгүүлж байлаа...

-Тэд Боб Хилийг халах болсон шийдвэрээ Адмиарлыг эргэн ирж байгаа өдөр зарласан нь утгагүй хэрэг... Ядаж түүнд хамгийн шилдэг тоглогчтойгоо хамт хэд хэдэн тоглолт хийх боложмийг олгох хэрэгтэй шүү дээ... Тэр сүүлийн 2 жилд НБА-д маш амжилттай жилүүдийг өнгөрүүлсэн... Түүнд багаа муу удирдсан орой байсныг би лав санахгүй байна хэмээн Орландогийн дасгалжуулагч Брайн Хилл өөрийн дуу хоолойгоо илэрхийлж байв...

- Энэ бол үнэндээ хошин шогийн жүжиг... Би бодохдоо энэ жил бид зүгээр л их азгүй байлаа... Ийм байдал хэнд ч тохиолддог... Тэр энд сүүлийн 2 жил маш сайн ажилласан хэмээн Спэрсийн довтлогч Доминик Уилкинс (тэрээр яг тэр улиралд Спэрсийн бүрэлдэхүүнд 1 жил тоглосон юм) хэлж байв...

Эцэст нь Поп өвөө :- Энэ явдал бидний (Боб Хилл) харилцаанд хэрхэн нөлөөлөхийг би мэдэхгүй байна... Үүнийг цаг хугацаа харуулна биз дээ... Би амьдралдаа хэзээ ч ийм хэцүү байдлыг мэдэрч байгаагүй, гэсэн хэдий ч би үүнийг зөв зүйл гэдгийг мэдэрч байна хэмээн хэлж байсан нь тэрээр ажлаа авч байхдаа хэрхэн өөртөө итгэлтэй байсныг илтгэнэ...

Попын багаа удирдсан эхний 2 тоглолтондоо ялагдал хүлээсний дараа 2 ч удаа дараалан 3 хожсон амжилтыг эхний сардаа үзүүлсэн юм.

Гэвч Адмирал тэр улирлын ихэнх тоглолтонд оролцоогүй тул Сан Антонио Попын удирдлага дор 17-47 гэсэн амжилт, нийтдээ тэр улиралд 20-62 гэх багийн түүхэн дэх хамгийн муу улирлыг үдсэн билээ...

Энэхүү хамгийн муу амжилтынхаа буянаар тэд драфтын 1-р сонголтыг сонгох сугалаанд оролцож ялалт байгуулсан бөгөөд тэрхүү драфтаар Тиммигээ авсан гэдгийг хүн бүр мэднэ...

Үүний дараагаар Поп багаа жил бүр ПО-д оруулж, улмаар НБА-гийн аварга хэмээх эрхэм цолд дөрвөнтөө хүрээд байна...

Мэдээж тэр ажлаа орхисоныхоо дараа Алддрын танхимд мөнхрөх болно... Тэрээр НБА дэх Робинсоны 7 дахь дасгалжуулагч байсан бол Данканы хувьд дасгалжуулагч гэдэг хүн бол ердөө л Поп...

Багт түүний өгсөн хамгийн чухал зүйл бол хамгаалалтын философи бөгөөд энэ зүйлээрээ өмнөх дасгалжуулагч Боб Хиллийн багаас ялгардаг хэмээн мэргэжилтнүүд үздэг...

Боб Хилл багаас халагдсаныхаа төлбөр болгож цалин дээрээ $600,000 ногоон халаасласан юм... Ингээд нөхөр хэдэн жил сагсан бөмбөгөөс гадуур амьдарч байгаад 1999 онд Fordham багтай 10 жилийн гэрээг үзэглэсэн хэдий ч багийн 100 жилийн түүхэн хамгийн муу амжилтыг үзүүлсэн тул 4 жил ажиллаад тэрхүү албанаас халагдаж байжээ... Хамгийн сүүлд тэрээр 2005-07 оны улиралд Сиэттл СуперСоникс багийг удирдаж, 53-81 гэсэн амжилт үзүүлж, ПО-д багаа оруулж чадаагүй тул мөн л халагдсан юм...
Одоо тэрээр арлын Японд Tokyo Apache хэмээх багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна...

Родманы дэггүйтэл аварга авах алтан боломжийг үгүй хийсэн нь:

Хэзээ: 5-р сарын 30, 1995
Хаана: Alamodome, San Antonio
Оноо: Хьюстон Рокетс 111, Сан Антонио Спэрс 90

Спэрсийн дэмжигч нар урьд өмнө нь Деннис Родман шиг тоглогчийг хэзээ ч харж байгаагүй юм...

Тэрээр Спэрст байсан 2 жилийнхээ хугацаанд хэдэн удаа үснийхээ өнгийг солисоныг бол үнэхээр тоог нь гаргаж чадашгүй... Дээр нь түүний биенд шивээсийн нэгж цэг хүрээгүй газар бараг л байхгүй байлаа... Тэрээр багийнхан олуулаа бужигнан хөөрөлдөж байгаа зүйлст нэг их оролцоод байхгүй бөгөөд сэлгээнд сууж байхдаа 2 гутлаа тайлчихсан хөл нүцгэн сууж байх нь ердийн үзэгдэл...

Дээр нь тэрээр Мадоннатай болзож байлаа...

Image

Түүний үзүүлсэн хамгийн их хэл ам дагуулсан тоглолт нь Спэрсийн гэртээ хийсэн тэр нэг тоглолтон дээр гарсан юм...

Пуужигнуудтай хийж байсан Конферэнцийн аваргын төлөөх цуврал тоглолтонд Пуужингууд 2-0-ээр тэргүүлж байсан ч Спэрс харьцааг 2-2 болгож чадсан бөгөөд 5 дахь тоглолт Сан Антонио хотод болохоор болоод байсан үе... Хамгийн сонирхолтой нь багууд тус бүрийн талбай дээрээ 2 удаа ялагдсан их өрсөлдөөнтэй цуврал ид өрнөж байсан цаг... Баг маш чухал тоглолтонд бэлдэж байхад бэлтгэлээс удаа дараа хоцорч ирсэн, мөн тоглолттой өдөр тоглолтын цагаас хоцорч ирсэн тул Родман сэлгээний сандалд суусан юм...

Image
Родман сүүлийн удаа Спэрсийн төлөөх сүүлийн тоглолтоо хийж байгаа нь

Родманыг сэлгээнд байх зуур Пуунжингууд уг боломжийг маш сайн ашиглаж, тоглолтын эхнээс л тасарч, улмаар 111-90 гэсэн тоогоор тун ч хялбархан ялалт байгуулж, цуврал тоглолтыг өөрсдийн хяналтанд оруулсан байна...

Уг тоглолтын сүүлийн мөчид Родман багийн туслах дасгалжуулагч Дэйв Ковенстэй муудалцсан юм...
2 багийн тоглолт дууссаны дараа тэрээр шалан дээр огцом унаж, 2 гутлаа тайлж шидэн, 2 багийн тоглогчид локер рүүм рүү явж байхыг харан хэвтэж байсан гэдэг...

- Яагаад намайг гараанд гараагүй вэ гэдгийг надаас битгий асуу... Би дасгалжуулагч биш, тэр намайг гаргаагүй, тэгээд л болоо... Энэ талаар түүнээс асуусан чинь дээр хэмээн Родман сэтгүүлчдэд ууртайгаар хэлж байв...

Харин дасгалжуулагч Боб Хилл:- Тэрээр надад өвчтэй байгаа гэж хэлсэн, гэхдээ багийн эрүүл мэндийн алба өөр зүйл хэлж байсан хэмээн мэдэгдэж байв...

Хилл хүчний довтлогчийнхоо гаргасан авирт нь маш их дургүй нь хүрсэн гэдэг... Тэрээр бүхэл бүтэн 35 минут хоцорч ирсэн шүү дээ... Би яагаад түүнийг тоглолтонд дуудна гэж тэрээр хэлж байлаа...

Тоглолт болох орой Родман 19:08 минут хүртэл локер рүүмд хүрч ирээгүй бөгөөд баг нь түүнийг хүлээн цөхрөнгөө барж байлаа... Өөрөөр хэлбэл тэрээр 35 ч биш 38 минутаар хоцорж ирсэн гэсэн үг...

Түүнийг сэлгээнд байх зуур баг нь 16 оноогоор хожигдож байсан бөгөөд Родманы эзгүйг ашиглан Хьюстоны дасгалжуулагч Руди Томъянович Марио Эллиг түлхүү ашиглан, нөгөөх нь ч манай будагтай талбайд мангаслаж байсан юм...

Родман хэдийгээр 34 минутанд 12 самбар авсан ч бүх зүйл нэгэнт оройтсон байсан нь дэндүү гэхэд бүүр дэндүү харамсалтай... Яг өмнөх шатанд нь ЛА Лэйкерсыг хожсон цувралын нэг тоглолтонд мөн нөхөр хоцорч ирсэн ч баг ялалт байгуулж чадсан бол энэ удаа тийм зүйл болсонгүй ээ...

Улирлын тоглолтонд ч мөн ийм асуудлууд тохиолдож байсан бөгөөд дасгалжуулагч түүнийг 2 ч удаа шийтгэж байсан ч тэр энэ алдаагаа удаа дараа хийсэн гэхээр үнэхээр дургүй хүрмээр...

Спэрс баг 62 тоглолтонд ялалт байгуулсан тэр улиралд Родман лигийг самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн бөгөөд энэ нь түүний 4 дэх улиралдаа дараалан НБА-д энэ үзүүлэлтээр хаанчилж байсан цаг юм..

ПО-ийн үеэрх түүний зүггүйтлүүдээс багийн хамтрагчид нь үнэхээр залхаж байсан гэх...

-Деннисийн энэ бүх байдал хэвлэлийнхнээс л болж байгаа шүү дээ... Бид түүүнтэй байхдаа ямар нэгэн асуудалгүй сайхан л байдаг... Бид энэц увралд ялж чаднаа гэж Адмирал түүнийг өмгөөлж байлаа...

Хьюстоны талбай дээр болсон 4 дэх тоглолтонд баг ялалт байгуулахдаа ердөө 7 удаа л бөмбөгөө алдсан бол 5 дахь тоглолтонд бүх зүйл эсрэгээрээ өрнөж, нийт 29 удаа бөмбөгөө тасдуулсаны 8-ийг нь эхний үед айлд бэлэглэж, тоглолтын эхнээс тасрах нөхцлийг нь бүрдүүлж өгсөн байна...

Уг нь тэрхүү тэргүүлэлийг Спэрс 50-45 болгон ойртуулж, улмаар 3-р үе дуусахад 2:35 үлдсэн үед 71-71 болгож тэнцүүлсэн ч Пуужингууд 11-2 гэсэн ран хийснээр бүх зүйл нуран унасан билээ...

Уг цувралын дараа Дэннис:- Би бол МЖ-г оролцуулаад лигийн хамгийн алдартай тоглогчдийн нэг... Би лигт байгаа хамгийн шилдгүүдийн нэг, үүнийг хүн бүр мэднэ... Одоо би Холливүүд явж тэнд ажиллана гэж хэлсэн гэж байгаа...

Үүний дараа тэрээр дахин хэзээ ч Спэрсийн тоглогчийн хувиар Сан Антониод ирээгүй юм...

Тоглолтын дараа Адмирал;- Бид энэ цувралд талбай дээрээ 3 удаа ялагдлаа... Ийм зүйл дараагийн 1000 жилд ч тохиохгүй гэдэгт би тигэлтэй байна... Бид 6 дахь тоглолтонд тэднийг ялахын төлөө бүхнээ хийх болно... Өнөөдөр би арай л олон удаа бөмбөгөө алдчихлаа хэмээн хамаг бурууг өөр дээрээ хүлээн авч байлаа...

Image

Спэрс 6 дахь тоглолтыг Пуужингуудын талбай дээр хийж 100-95-аар хожигдон, тэрхүү улиралыг маш харамсалтайгаар дуусгаж байлаа...

Энэ цувралд ялагдснаар Дэвид Робинсоны эрин үед 5 удаа дараалан ПО-оос мултраад байсан хар түүх 1-ээр нэмэгдсэн билээ...

Мэдэж хэрэг Деннис дараагийн улирал эхлэхийн өмнөхөн Чикаго руу явж, түүний оронд Чикагогоос төвийн тоглогч Вилл Пердү ирсэн...

Родман тэдн очин, Жордангийн хамтаар 3 улирал дараалан аваргалсан бөгөөд тэр бүх улиралдаа лигийг самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн юм...

Вилл Пердүгийн хувьд тэрээр Спэрс багт 4 улирал хүчин зүтгэж, 1999 онд баг анх удаа НБА-д аваргалахад өөрийн хувь нэмрээ оруулсан...


Мөсөн хүн Алдрын танхимд орсон анхны Спэр

Хэзээ: 5-р сарын 6, 1996
Хаана: Springfield Civic Center, Springfield, Mass.
Мөсөн хүн бол мэдээж түүхийг бичсэн, эхлүүлсэн нэгэн...


Тэрээр 1996 онд Жэймс Нэйсмитийн нэрэмжит алдрын танхимд элсэн орсон нь Сан Антонио Спэрс багаас энэхүү алдрыг хүртсэн анхны хүн болж, бас нэгэн түүхийн шинэхэн хуудсыг анхлан эргүүлсэн юм...

-Би сагсан бөмбөг тоглох дуртай, гэхдээ би түүнийг ямар нэгэн ийм танхимд тоглож байсангүй... Гэхдээ би энэ тоглоомонд хайртай байсан учраас л би өнөөдөр энэ танхимд зогсч байна хэмээн Мөсөн хүн маань энэхүү баярт мөчийнхөө торгон агшинд хэлсэн...

Image

“Би хэзээ ч өөрийгөө энэ танхимд байна гэдгээр төсөөлж байгаагүй” гэх түүний үг...
Түүнийг энэ спортод дуртай болоход түүний ах нар болох Клауд болон Бүүкер нарын нөлөө маш их байсан... Гервин хүүхэд байхаасаа л Детройт хотын Belle Isle Park-д гэртээ харихыг үл мэдэн бэлтгэл хийдэг байсан бөгөөд хамгийн багадаа 300 шидэлт амжилттай хийгээгүй л бол тэндээс явдаггүй хүүхэд байж... Түүнии ээж Жералдин хүүгийнхээ талаар ярихдаа:- Тэр бэлтгэлийн талбай дээр ганцаараа үлдээд л бэлтгэлээ үргэлжлүүлэн хийдэг байсан, ихэнхдээ л түүнийг сургуулийн манаач гэрт нь хүргэж ирдэг байсан даа хэмээн өгүүлэх...

Эндээс л НБА-гийн түүхэн дэх хамгийн агуу оноо түүгдчдийн нэг төрсөн юм даа...

Тэрээр НБА-д тоглосон 10 жилдээ 26.2 оноо дунджилсан бөгөөд АВА лигт авсан оноог нь нийлүүлэн тооцох аваас 26595 оноо авсан нь хамгаалагч нараас зөвхөн Оскар Робертсоны дараа орох үзүүлэлт....

Тэрээр 4 удаагийн НБА-гийн шилдэг мэргэн бууч бөгөөд түүний 1978 онд Нью Орлеансын эсрэг нэг үед авсан 33 оноо нь одоо ч хүртэл НБА –гийн дээд амжилтанд тооцогдсоор байна...

Тэрээр зодгоо тайлсан тоглогчид шинээр НБА-д элсэн орж байгаа тоглогчдод туслаж байх хөтөлбөрийг анхнаас нь дэмжин, үүнд тоглогчид олноороо ирж тусалж байхыг уриалан яваа...

-НБА эдгээр хүүхдүүдэд тусалж байх үүрэгтэй... Хэрвээ бид үүнийг хийхгүй бол энэ бол ердөө л мөнгө олдог, боддог газар болно гэж тэрээр байнга сануулдаг нэгэн...

Хамгийн ойрын жишээ л гэхэд тэрээр өнөөгийн супер од Кевин Дюрантын тоглолтын арга барилд аль НБА-д элсэхээс нь өмнө туслаж, зөвлөсөөр ирсэн...

Гервин саяхан New York Times-д өгсөн ярилцлагандаа:- Би Кевинг энэ боломжийг ашиглаж чаднаа гэдгийг мэдэж, итгэж байсан хэмээн түүгээр бахархаж буйгаа хэлсэн байсан...

-“Фингер ролл шидэлт бол миний эсрэг багийнхаа данкын өмнөөс өгөх хариулт” хэмээн нэгэн цаг үеийг эзлэн даналзаж явсан энэ эр бол Сан Антонио Спэрс багийн хамгийн гол үр үндэснүүдийн нэг нь яахын аргагүй мөнөөсөө мөн билээ...

Image

-Би сагсан бөмбөгийа фенүүдийнхээ төлөө тоглож байсан... Би тэднийг нэг хором ч гэсэн цэнгэн хөгжөөхийн тулд тоглож явсан... Сан Антонио хот дахь дэмжигч бүрийн төлөө би үүнийг хийж явсан хэмээх үгийг Гервинээс өөр хэн хэлж чадах билээ....

Сан Антонио хот “George Gervin Day” хэмээх өдрийг Сан Антонио голын дагуу усан онгоцны парад хийн, хөл хөдөлгөөнтэй тэмдэглэдэг гэнэ...

Image

1996 оны сүүлээр НБА-гийн түүхэн дэх хамгийн агуу 50 тоглогчийг тодруулж, 1997 оны Бүх-Ододын тоглолтын үер тэднийг хүндэтгэлтэйгээр танилцуулж, дурсгалын хүрэм бэлэглэсэн талаар Гервин:- Би амьдралдаа маш олон туршлага хуримтлуулсан хүн, гэхдээ тэр 7 хоног бол үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан... Бид нэг доор цуглаад олоб дурсамжтай сайха зүйлсээ ярилцаад зогцсч байсан нь үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг зүрхэнд минь мэдрүүлж байсан хэмээн тэрээр яг л жаахан хүүхэд шиг хөөрсөн сэтгэлээр ярьж байсан юм...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby hosko » Sun Dec 18, 2011 5:20 pm

Спэрс баг НБА-д хэрхэн элсэв...

Хэзээ: 6-р сарын 17, 1976
Хаана: Hyannis Port, Mass.

1976 оны зун болсон НБА-гийн уулзалт хуралд очсон Ангело Дросос (Спэрсийн дийлэнх хувьцааг эзэмшигч)-д биелүүлэхэд амаргүй нэгэн ажил гарч ирсэн гэдэг...

Спэрсийн хувьцаа эзэмшигч Дросос тэр үед АВА-г төлөөлөн хэлэлцээрийн ширээний ард суух багийн ахлагчаар томилогдон очиж, лигийнхээ хувь заяаг шийдүүлэхээр түүнийг сонгосон олон мянган хүний итгэлийг тээн ирсэн нь тэр...

НБА тэр үед өөрсдийнхөө шийдвэрийг хэдийнээ гаргачихаад байсан бөгөөд тэд бусад лигийг өөрсдийнхөө гадна үлдээх сонирхол дээр нэгдсэн боловч нэгдсэн улсын шүүхээс гарсан монополийн эсрэг шийдвэрээс шалтгаалж, АВА лигийн төлөөлөгчтэй ядаж нэг удаа уулзаж тэднийг сонсох хэрэгтэй болж... Гэхдээ энэ нь нэгдэнэ гэсэн үг огтоос биш бөгөөд ердөө нэг удаа тэднийг сонсоод өнгөрөхөд л болох асуудал байсан гэсэн үг...

Image
Ангело Дросес АВА болон НБА лигүүдийг нэгтгэж чадсан юм...

Гэхдээ 3 өдрийн турш болсон хэлэлцээний явцад НБА-д АВА лигээс 4 баг элсэн оруулахаар тохирч чадсан бөгөөд мэдээж тэдний нэг нь Спэрс байлаа...

Гэхдээ НБА өөртөө 4 баг нэгтгэсэн энэ үйл явцыг 2 лиг нэгдсэн явдал бус НБА-д өргөтгөл хийсэн гэдэг утгаар нь цаашид зарлахаар болсон гэдэг... Энэ явдал мэдээж тухайн 4 багийн дэмжигчдийн хувьд тийм ч гуниад байх зүйл биш байсан юм...

Ямартай ч Сан Антонио хот Хойд Америкын мэргэжлийн хамгийн том лигийн нэгэнд нь элсэн орж чадсан явдал л хотын иргэдийн хувьд хамгийн баярт мөч байсан нь дамжиггүй... Энэ бол тухайн хотын түүхэнд анхлан тохиолдож буй үйл явдал билээ...

Дросос Express-News-ийн спортын редактор Барри Робинсонтой уулзаж түүний итгэлийг олж авахыг чухалд үзэж байлаа... Учир нь Робинсон АВА болон Спэрс багийн хувь заяаны эцсийн шийдвэрийг гаргах эрхийг эзэмшиж байсан юм...

-Энэ бол нэг зам, мэдээж өөр бусад зам байгаа... Хэрвээ тэд (НБА) биднийг хүлээж авахгүй гэх юм бол бүх юм дуусах байлаа... АВА лиг цаашид үргэлжлэх ямар ч боломжгүй тул Сан Антонио дахь сагсан бөмбөгийг ч үхэл хүлээж байв хэмээн Дросос дурьдатгалдаа үлдээжээ...

НБА-гийн багуудын талааас хэрвээ АВА-гийн багууд НБА-д элсэхийг хүсч л байгаа бол $4.5 сая ногоон төлөөд орж болно гэж... Харамсалтай нь энэ нь Дросос болон бусад АВА-гийн эзэмшигч нарын хувьд маш их тоо гэж тэд үзжээ...

Ингээд эхний 2 өдрийн уулзалтын дараагаар Дросос ялагдах нь уу дээ гэсэн бодолтой болж, улмаар Сан Антонио руу буцахад бэлэн болоод байсан үе... Гэхдээ тэр өөр арга зам байгаа гэдэгт итгэсээр л байсан цаг...

-Би шөнө дундын үед нэгэн дуудлага хүлээн авлаа... Тэгээд би шууд л оймстойгоо хаалгаар гарч, шатны тийшээ очиход Нью-Йорк Никсийн эзэн Майк Бурке зогсож байсан... Тэр надад НБА-д тавтай морил хэмээн хэлсэн дээ хэмээн Дросес сэтгүүлчдэд хэлж байсан байх юм...

Никс багийн эзэн тэр үед лигүүдийг нэгтгэх байр суурин дээр байсан хүн бөгөөд тэрээр $4 сая ногооны алдагдлыг нөхөн төлөх баталгааг Нью Жерси Нетс багаас гарган гэрээ байгуулахад туслахаар болсоноо хэлсэн байна...

Үүний үр дүнд АВА лигийн баг болох Денвер, Нью Жерси, Индиана болон Сан Антонио багууд тус бүр $3.2 сая ногоон төлснөөр НБА-д элссэн юм... Гэсэн хэдий ч тэд эхний жилээ ямар нэгэн драфтын эрх авч чадаагүй ба мөн эхний 4 жилдээ телевизээс олох орлогоос ямар нэгэн хувь хүртэхгүй байх заалтууд гэрээнд орсон байна...

Биднийг анх 2 сарын өмнөөс нэгдэх талаар санал тавьж байх үед тэд бидэн рүү их дайсагнасан, сэжиглэсэн байдлаар хандаж байсан, ер нь уулзалт ихэнхдээ л хүйтэн уур амьсгалтай болдог байлаа гэж Дросос хожмоо дурсан ярьж байж...

-Гэхдээ тэр уур амьсгал 3 өдөр үргэлжилсэн тэр уулзалтын үерх хооллолт болон хатуу юм уух үеэс эхлэн бага багаар хайлж эхлэсэн... Уулзалтын төгсгөлд гэрээ байгуулах үед бид хэдийнээ найзууд шахуу болж, бидний хооронд яг бидний хүсч байсан тийм харилцаа үүссэн дээ гэж АВА лигийн 4 багаа НБА-д нэгтгэж чадсан Дросос инээмсэглэн өгүүлэх...

Үүний дараа Дросос өөрийнхөө зарим хувьцааг борлуулж, хөрөнгө оруулагчдыг илүү ихээр татсаны хүчинд багт хөрөнгө оруулагчдын тоо 35-аас 63 болтлоо өссөн байна...

Мөн энэ асуудлын дундуур АВА-гийн өөр 2 баг болох Kentucky Colonels болон Spirits of St. Louis багууд энэхүү уулзалтын үер татан буулгагдсан байна... Kentucky Colonels-ийн эзэн Жон Браун багаа $3.3 сая ногооноор тэр доор нь зарсан бол харин St. Louis-ийн эзэд болох Дэн болон Оззи Силна нар $2.2 сая ногооныг бэлнээр нь аваад, дээр нь дээрх элсэн орсон 4 багийн цаашид телевизээс олох нийт орлогын 14%-ийг мөнхөд авч байхаар тохирсон юм...

Гэхдээ энэ нь сүүлд Форбес сэтгүүлээс гаргасан тооцоогоор энэ гэрээний дагуу олсон мөнгө 1976 оноос хойш хамгийн багадаа $237 сая ногоонд хүрсэн бөгөөд ямар ч зардалгүй, дээр нь ажиллах хүчинд огт оногдохгүй байгаа энэ мөнгөний урсгалыг зогсоохоор санал хураалт явуулсан бөгөөд АВА-д байсан 18 багийн дундах санал асуулгын дүнгээр 17-1 гэсэн саналаар энэ гэрээ цуцлагдсан байна...

Үүний дараа Сан Антонио хотын дарга Лила Кокрел тус 18 багийн эзэмшигч нарыг Спэрс багт нэгдэхийг уриалан, нэлээдгүй хүчин чармайлтыг гаргасан юм...

Ангело Дросос нэгэн цагт Arthur Murray студид бүжгийн багшаар ажиллаж байсан нэгэн бөгөөд 1973 оноос Даллас Чапарралс багийг түрээслэн эзэмшиж байсан бизнесмэнүүдийн бүлгийн тэргүүнээр ажиллаж байгаад тэр жилдээ буюу 1973 оноос Сан Антониод шилжин ирсэн хүн...

Ийнхүү Сан Антонио Спэрс баг НБА-д элссэн бөгөөд тэр цагаас хойш дахин ийм асуудалтай тулгаралгүй өдийг хүрсэн билээ...

Энэхүү үйл явдлын дараагаар Express-News-ийн тэргүүн нүүрнээ Барри Робинсоны бичсэн “эцсийн эцэст мэргэжлийн сагсан бөмбөгт энх тайван бүрэн утгаараа тогтлоо” хэмээх нийтлэл заларсан юм...

Спэрсийн нэгэн хөгжөөн дэмжигч энэхүү баярт мэдээг сонсоод, :- Энэ бол Сан Антонио хотод HemisFair (Спэрсийн ордон) баригдсанаас хойших хамгийн агуу үйл явдал хэмээн дэвхцэж байлаа...

НБА-гийн комиссиар Дэвид Стерн хожмоо энэ талаар ярихдаа, :- Сан Антонио болон бусад АВА-гийн багууд НБА-д элсэж чадсан явдал бол Ангело Дрососын чин үнэнч зан, шийдэмгий зоримог алхамтай шууд холбоотой хэмээн түүнийг үнэлсэн байдаг...

Мөн Спэрсийн сангүүгийн албаны захирлаар 1973-90 он хүртэл ажилласан Маури Холден хэлэхдээ:- НБА Сан Антониог элсүүлэхээр болсон шалтгаан нь тэд Сан Антониод үнэхээр хүчирхэг лидер Ангело байгааг ухаарсан учраас л тэр байх гэж боддог хэмээн түүгээр үргэлж бахархаж явдгаа хэлж байжээ...
-Шөнө унтахаар хэвтэж байхад миний зүрх урьд өмнө нь мэдэрч байгаагүйгээрээ шаналаж байсан, би тэр үед их гутаранги байдалтай болчихсон байсан... НБА-д Сан Антонио элсэхийн өмнөх өдөр бол миний амьдралы хамгийн айдас дүүрэн өдөр байсан... Одоо бол Сан Антонио хотод сагсан бөмбөг үүрд оршин байсаар байнаа гэдэгт би эргэлзүхгүй байна... Одоо би фэнүүдийнхээ нэгэн адил ордондоо орж суугаад, багаа аварга авахыг нь хармаар байна хэмээн Дросос хэлж байв...

Гэхдээ хамгийн харамсалтай нь тэрээр багаа аварга болохыг харж амжилгүйгээр энэ ертөнцөөс явсан... Хэзээ гэж үү? 1997 оны 1-р сарын 9-ний өдөр 68 насандаа... Уг нь тэрээр жаахан л тэссэн бол...
Спэрс НБА-д элсэн орсон эхний улиралдаа тасалбарынхаа үнийг нэмээгүй бөгөөд 1977 оны тэрхүү улиралд тасалбарын үнэ $3, $5 болон $7 гэсэн зэрэглэлтэй байсан гэнэ...

Дросос багаа 1988 онд Ред МкКомбсд $17 сая ногооноор зарах хүртлээ эзэмшиж байсан юм...
Тэрээр хэлэхдээ энэ бүх хугацаанд баг маань нэг л жил алдагдагдалтай ажилласан.. Тэр нь мэдээж 1977 оны НБА-д элссэн анхны улирал...

Түүний НБА-д нэвтрүүлэхийг оролдож байсан нэг зүйл бол 3-ийн шидэлт байсан юм... Энэ асуудлаар 3 жил хөөцөлдсөний эцэст тэрээр өөрийн санасандаа хүрсэн гэдэг...

Дээр өгүүлсэнчлэн АВА-гийн 4 баг тус бүр нь $3.2 сая ногоон төлж байж НБА-д орсон бөгөөд Спэрс баг 1976 оны 7-р сарын 5-нд эхний $1 сая, түүнээс 60 өдрийн дараа $2 саяыг төлсөн бөгөөд сүүлийн $200.000-ийг нь 1977 оны 6-р сард төлж байжээ...

АВА лигээс НБА-д элссэн багуудаас хамгийн амжилт арвин байгаа баг нь Спэрс баг маань бөгөөд НБА-д 35 улирал тоглохдоо 31 удаа ПО-д тоглож, 4 удаа аваргалаад байгаа нь АВА лигээс орж ирсэн цорын ганц НБА-гийн аварга цолд хүрсэн баг хэмээн нэрлэгдэж байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby pein_akatsuki » Sun Dec 18, 2011 5:21 pm

Сэдвээ сайхан нээсэн байна.Ямар ч их юм бичсийн уншина гэхээр залхуу хуржийшуу
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby madrid@spurs » Sun Dec 18, 2011 8:27 pm

Юуч хэлэхвээ Хоско найзаа үнэхээр сонирхолтой сайхан нээжээ сэдвээ...энэ их хөдөлмөр чин сэтгэл чамгүй авьяасын нийлбэр шүү жинхэнэ SPURS FAMILY :gold
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby Funky » Sun Dec 18, 2011 9:18 pm

Лайтай хөдөлмөр гаргажээ үүүүүүүүүү
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby suldees » Sun Dec 18, 2011 10:22 pm

Ийм л хүн байгаамдаа манай хоско . сайхан нээж амжилт л үлдлээ одоо
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby 1220 » Sun Dec 18, 2011 11:00 pm

:-D :-D :-D :-D
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby J@x » Sun Dec 18, 2011 11:01 pm

Хэлэх үг алга
:-D :-D :-D :-D :-D :-D :-D
Багт чинь амжилт :eek:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby Saiza » Sun Dec 18, 2011 11:07 pm

сэдвээ сайхан нээх их амжилтийн үндэс ч байж магад шүү...
гэхдээ энэ жил танайх ч бас л аргана даа.. манайх ч бас чүү ай дээр байж магад..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby anufi » Mon Dec 19, 2011 9:06 am

:-D :gold
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby Bogruush » Mon Dec 19, 2011 10:07 am

:eek: :eek: :eek: гоё болжээ :gold
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby Гансүх » Mon Dec 19, 2011 10:15 am

Гоё нээжээ... :eek:
Их ч хөдөлмөрлөж...
За тэгээд амжилт САС-чуудаа...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby B29 » Mon Dec 19, 2011 12:34 pm

За ашгүй сэдэв маань ч нээгдлээ. Үүнийг л хүлээгээд байсым шүү дээ. Хоско үнэхээр сайн хөдөлмөрлөж. Цаг гарган байж уншиж дуусгалаа.
Энэ улиралд шинэ залуусаасаа их юм хүлээж байна. бас бэртэл гэмтлээс хол байвал нэг юм дуулгаж магадгүй л гэж бодож байна.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby meesh » Mon Dec 19, 2011 1:33 pm

:eek: :eek: :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby zorigtsaikhan » Mon Dec 19, 2011 1:51 pm

АДМИРАЛыг 4-үед сэлгээнд суулгахад тайлбарлагч нэг үг хэлж байсан санаанаас гардагуйн:
Хүүхдүүдээ энэ мөчийг тогтоож аваарай та нар дахиад ийм зүйл харахгүй байх шүү!!!
:-D :-D :-D
Сэдвээ маш гоё эрч хүчтэй сайхан нээлээдээ!!!
Чи шүү!!!
:-D :-D :-D
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby Бээгий » Mon Dec 19, 2011 4:04 pm

:-D :-D :-D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby suldees » Mon Dec 19, 2011 4:47 pm

залуучууд жишээ аваарай .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby hosko » Mon Dec 19, 2011 4:59 pm

За өчдөр Пуужингуудтай хийсэн тоглолт нэг ч муу болсонгүй, бас сайн ч гэж хэлэхээргүй болох шив... Ману ч хэлсэн байна лээ - Залуус маань биднээс илүү тоглолоо гэж.... Форд бол сэлгээнээс ганган тоглох шинжтэй... Кори ч бас их үнэлэхүйц тоглолоо...

Харин Хиллийн үнээр ирсэн Кавай 4 шидэж 1-ийг нь хийж.. 23 минутанд 6 самбар... Хамгаалалт нь бол болмжийн юм билээ... Гэхдээ л довтолгоон дээр сурах зүйлс их л байна даа... Уг нь халаалтын тоглолт ахиухан байсан бол...

Харин хаа очиж Тиаго өөр болсон байна лээ дээ... Доор яг л тийм л тоглолт үзүүлж чаддаг бол учиртай байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby madrid@spurs » Mon Dec 19, 2011 6:37 pm

кави бол сайн бна лээ самбараас бол бөмбөгийг амархаан л аваад бна лээ нэг сайхан блок нэг таслалт хийгээд хурдан довтолгоогоор 2 оноо...багийн тоглолтонд дуртай ухаалаг л санагдсан. ТЖ бол харин үнэхээр сайн сонголт болжээ манай хувьд зоригтой оролттой айлын хамгаалалт овоо задлах холбогч санагдсан...өөрийн самбартаа ямар муу байваа манайхан Тиаго бол зүгээр л хараад зогсоод бна лээшд. манай довтолгоо хамгаалалт төгс муу айлын од н орцон гэмээр тоглолттой бсанч оноо нээх холдохгүй сонин бсан шүү ккк. Сая манай 99 оны финалын баримтат кино гарч бна лээ скороор
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby slo mo jones » Mon Dec 19, 2011 8:10 pm

Хоскогийнхоо энэ их хөдөлмөрийг үнэхээрийн их үнэлж байна. Сэдэв маань маш сайхан нээгдэж байна. Ер нь манай багийн сэдэв, мэдээлэл бүх юм нь уншихад маш сайханбайдаг нь Хоско болон багийн бусад найз нарын маань хөдөлмөр юм шүү.

Одоо гагцхүү амжилт л бидэнд хэрэгтэй.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby zorigtsaikhan » Mon Dec 19, 2011 10:59 pm

Пужингийн ангийхантай хийсэн тоглолт нэг л тийм гоё ч биш муухай ч биш сэтгэлд юм үлдээсэнгүй...
Миний нөгөө яриад байгаа агресив хамгаалалт тэр тусмаа манай биг мэнуудад нэг л дутаад байна...
Блэйр өнгөрсөн жил нэг тэгэж эхлэж байгаад байхгүй...
Тиаго бэртсэн хүн удаан эмчилгээнд байсан гэхдээ л ком он... Чи илүүг чаднашдээ...
Харин манай жижгүүд ч давгүй шүү... жаахан бужигналдахаа багасгачих юм бол...
Айдаа плейофф хол байнадаа...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby hosko » Tue Dec 20, 2011 12:30 am

За манайхан Хятадын лигээс Кэй Мартыг олж ирэх талаар ярьж байгаа гэх шиг боллоо... Мартин ч гэсэн манайд ирж болох талаар ам ангайсан сурагтай...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby hosko » Tue Dec 20, 2011 10:12 am

Spurs make it official: No McDyess
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby anufi » Tue Dec 20, 2011 10:15 am

За даа К-Март ч хэрэгтэй юм болов уу даа? Шилэн гэж байдаг, тэгээд бас тэр хужаагийн багт нь хэдэн дойлур төлөх хэрэг гарна. Тэрний оронд муу ч гэсэн хөгшин Дайс илүү дээ.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: САН АНТОНИО СПЭРС 2011-12 ОНЫ УЛИРАЛ

Postby hosko » Tue Dec 20, 2011 10:28 am

http://www.nba.com/spurs/live

Энэ дээр яг одоо багийн улирлын нээлт гарч байна шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Next

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron