NBA Playoffs 2012... Халуухан бас хатуухан...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Плэйоффд аль бас тэсрэх вэ??

Юта Жазз...
0
No votes
ЛА Клипперс...
1
5%
Дэнвэр Наггетс...
2
11%
Филаделфиа 76...
5
26%
Атланта Хаукс...
3
16%
Индиана Пэйсэрс...
6
32%
Нью Йорк Никс...
2
11%
 
Total votes : 19

NBA Playoffs 2012... Халуухан бас хатуухан...

Postby RBK » Thu Dec 08, 2011 7:24 pm

Image

Зиа, дуулиан, шуугианаар дүүрэн улирал арай гэж эхлэх боллоо... Энэ жил ер нь багуудын хуваарь их шахуу гарсан байна... Тэхээр ер нь жинхэнэ чанартай улирал гэж ойлгож болох юм гэж мөхөс миний бие бодож байна... Одоогоор нээх ч айхтар сүртэй, хүчтэй наймаа солилцоо хийгдээгүй байгаа ч, 25-наас өмнө юу ч болж мэднэ... Тэхээр тэр талаар өөр сэдэв дээр ярилцах байх гэж бодном... Тэгээд ч шинэ улирал, шинэ жил, шинэ хайр... Бүх зүйл цоо шинэ...

Орчлонгийн дутууг нөхөх гэж хайж ирсэн хайр минь
Оньсого шиг амьдралыг туулах гэж олж авсан жаргал минь
Оддын диваажинд хамт зугаалах дагина минь
Онгодын бороонд цуг норох зүрх минь ээ
Юу ч болоогүй юм шиг урсах цаг хугацааг
Юм болгонтой зогсоочихсон нь чиний л хайр
Юу ч бодолгүй явсан сэтгэлийг
Юм бодуулдаг болгосон нь бас л чиний хайр
Учралын дуутай хорвоод хайр нэхсэн зүрх
Уярлын бүүвэйтэй орчлонд жаргал хэлхсэн сэтгэл
Уулзах л байсан тавилангаар зөрж чадаагүй хайр
Уйлах гэж биш дуулах гэж учирсан дурлал минь
Намар цагийн гуниг жигүүрээ дэлгэн холдоход
Намайг орхисон бүсгүй чамд атаархаж харамсана
Навчсаа гээсэн модод шувуудын жиргээг санагалзахад
Насан туршдаа ханилсан зүрх өтөлсөн байна
Ганцхан заяах амьдралын түшиг болсон багана
Гандах элэгдэхийн хооронд хурцалж өгсөн хайр минь
Гурван галын дэргэд амьдрал зурсан бийр
Гарцаагүй үнэний талд хамт цохилсон зүрх минь
Орчлонгийн дутууг нөхөх гэж хайж ирсэн хайр минь
Оньсого шиг амьдралыг туулах гэж олж авсан жаргал минь
Оддын диваажинд хамт зугаалах дагина минь
Онгодын бороонд цуг норох зүрх минь ээ
Одоо би үнэнээ хэлье - чамд хайртай
Оройтож мэднэ сэтгэлээ илчилье - бас л хайртай
Онгодоо нэрж шүлэг тэрлэе - дахиад л хайртай
Орчлонг уярааж ганцхан дуулъя - дандаа хайртай... :???:

За тэр ч яахав... Гол нь нууц амрагтай байж болохгүй шүү залуусаа... За тэр ч яахав... Ер нь одоо бол тоглогчид багуудтай гэрээ хэлэлцээр хийж, гэрээ сунгах, шинэ багт очих асуудлууд эрчтэй ажил хэрэг болох байх... Бидэнд хүлээх л үлдлээ...


Ингээд 2011/2012 оны шинхэн улиралд тавтай морил...
Last edited by RBK on Sun Apr 29, 2012 9:44 am, edited 3 times in total.
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby hosko » Thu Dec 08, 2011 7:30 pm

Манайх яахаараа байдаггүй юм энэ санал асуулгад чинь... Яахав тэгж л бай :RD ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby RBK » Thu Dec 08, 2011 7:31 pm

hosko wrote:Манайх яахаараа байдаггүй юм энэ санал асуулгад чинь... Яахав тэгж л бай :RD ...

Сайн хараач... :ногоон:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby hosko » Thu Dec 08, 2011 7:32 pm

Манай 100%-иар тасархай тэргүүлж байна одоогоор...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby Funky » Thu Dec 08, 2011 7:34 pm

Портленд-Тэд чадав гээд оруул !!!!!!!!!!!!!!
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby aapyyl » Fri Dec 09, 2011 10:13 pm

Манайхыг бүү оруул!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!11
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby Saiza » Fri Dec 09, 2011 10:20 pm

тандер алга бна шт..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby the kop__b_none » Fri Dec 09, 2011 10:24 pm

тандерыг оруулаачээ АЛка..
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby Voyage » Mon Dec 26, 2011 1:07 pm

нба эхлээд гоё байна шуу.чикаго жинхэнэ утгаар н багийн тоглолт хийж бна.
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby Izzy Slevin » Mon Dec 26, 2011 2:54 pm

sedevee daruuhan neejee
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby aapyyl » Mon Dec 26, 2011 10:33 pm

Манай баг ер нь түүхийг эргүүлнэ шүү
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby eL cuote » Mon Dec 26, 2011 10:49 pm

Энэ жилдээ ЛАК үгүй байхаа гээд биччихвэл загнуулдын болов уу??
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby 1220 » Tue Dec 27, 2011 9:09 am

Тоглолт байнга үзчих найдвартай хаяг байна уу
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby RBK » Tue Dec 27, 2011 9:11 am

1220 wrote:Тоглолт байнга үзчих найдвартай хаяг байна уу

http://www.toglotbaingauzehnaidvartaihayag.com гэсэн хаяг байна...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby Logger » Tue Dec 27, 2011 9:29 am

Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby Мэргэн » Tue Dec 27, 2011 11:25 pm

21 дүгээр зууны эхний 10 жилийн аваргалж чадаагүй 10 шилдэг баг
Image

Шинэ улирал эхлэж байгаатай холбоотой нэг бичлэг оруулчихъя. Энэ улиралд түрүүлэх магадлалтай хэд хэдэн баг байгаа ч яг тэр нь гээд хэлчихэд хэцүү. Улирал эхлэхэд энэ жил түрүүлэх боломжтой гэж яригдаж байсан, улирлыг ч амжилттай дуусгасан боловч харамсалтайгаар бөгжөө алдах тохиолдол бишгүй. Ингээд 21 дүгээр зууны эхний 10 жилийн тухайн жилдээ түрүүлж чадаагүй шилдэг 10 багийг танилцуулъя.

10. Miami Heat, 2004-05
Image
Шакийн багт ирсэн анхны улирал, Вэйдийн 2 дахь жил буюу ноёрхлоо эхлүүлсэн улирал. Тэд Стэн Ван Гандигийн удирдлага дор улиралд 59 ялалт байгуулсан. Лигт хамгаалалтаараа 6-д, довтолгоогоороо 5-т эрэмбэлэгдсэн. Дэмон Жонес, Эдди Жонес, Кристиан Леаттнер, Удониз Хаслем гээд бүгд л сайн тоглоцгоож байлаа.
Харамсалтай нь бүсийн аваргын 7 дахь тоглолтод Вэйд гэмтсэнээр (Шак ч бага зэргийн гэмтэлтэй байсан) Детройтод хожигдсон. Пэт Райли дараа жил нь Антойн Уолкер, Жэсон Уиллиамс, Жэймс Пози зэрэг тоглогчдоор багаа хүчирхэгжүүлснээр 2006 онд баг нь түрүүлсэн.

9. Detroit Pistons, 2005-06
Image
Ларри Брауны үед хамгаалалтаараа 3-т бичигддэг байсан багийг Флип Саундерс 5 руу унагаасан ч 17-т байсан довтолгоог 4 рүү үсэртэл сайжруулж чадсан юм. Тэднийг 3 сар хүртэл 70 хожил авах боломжтой гэж ярьж байсан ч 49-9 амжилттай байсан баг нь 4 сараас 17 хожиж 9 хожигдсоноор боломжгүй болсон.
Улирлын төгсгөлийг муу хийсэн Детройтчууд ПО-ийн эхний тойрогт Милваукий Бакс тэгээд Кливеландыг хожсон ч бүсийн аваргын төлөө тоглолтод Миамид 4-2-оор хожигдсон юм. Миами 4 хожлынхоо 3-ийг нь 10+ онооны зөрүүтэй хожсон гэхээр хэр илүүрхсэн нь ойлгомжтой.
2004-05, 2007-08 оны Детройт Пистон ч бас л азгүй байсан.

8. Phoenix Suns, 2004-05
Image
Тэд хамгаалалтын үр нөлөөгөөрөө лигт 17-т жагсаж байсан ч довтолгоогоороо түүнийгээ нөхөж байсан гэхэд болно. Чөлөөт агентаас авсан Стив Нэшээр ахлуулсан баг лигийг довтолгоогоороо тэргүүлж байсан юм. Тэд 110 оноо дунджилж улирлыг 62-20 амжилттай дуусгасан. Тэр эрчээрээ ПО-ийн эхний тойрогт Мемфисийг шүүрдэж, Далласыг 4:2-оор хожсон ч бүсийн аваргын төлөө тоглолтод Спөрст 4:1-ээр хожигдсон. 40 минут тоглож 18.3 оноо дунджилж байсан Жое Жонсон гэмтлийн улмаас цувралын эхний 2 тоглолтод оролцоогүй. Хэдийгээр Жим Жэксон Жонсонг сайн орлож байсан ч баг нь 7, 3, 10, 6 онооны зөрүүтэй хожигдсон юм. Тэднийг хожсон Спөрсчүүд Детройтыг хожсоноор түрүүлсэн түүхтэй.

7. Minnesota Timberwolves, 2003-04
Image
Кевин Гарнеттийн цорын ганц улирлын МВП болсон жил. Хэдийгээр их гурвал гэж нэрлэгдээгүй ч Гарнеттаас гадна Лэтрелл Спревелл, Сэм Кассел нар гайхалтай байсан. Спревелл 16.8 оноо, Касселл 19.8 оноо, 7.3 о.д дунджилж байсан бол Гарнетт 24 оноо, 14 самбар, 5 о.д, 1.5 бөмбөг таслалт, 2.2 блок. Дээр нь мэдээж хамгаалалт гайхалтай байсан багийг түрүүлнэ гэж олон хүн итгэж байсан. Гэвч дахиад л өнөөх бэртэл. Улирлын дууссаны дараа Кассел бэртсэнээр тэдний мөрөөдөл үгүй болсон гэхэд болно. Тэд бүсийнхээ финал хүртэл явж чадсан ч Кассел бэртлийн улмаас өөрийн тоглолтоо бүрэн гаргаж чадалгүй байсаар Лэйкерст хожигдсон юм. ПО-ийн 2 дугаар шатны 7 дахь тоглолтод Сакраментогийн эсрэг Гарнетт 32 оноо, 21 самбар, 5 блок, 4 бөмбөг таслалт, 2 о.д тэмдэглүүлсэн нь бүх цаг үеийн хамгийн шилдэг гүйцэтгэлүүдийн нэг байлаа.

6. Los Angeles Lakers, 2003-04
Image
Цаасан дээр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Гэри Пэйтон, Карл Мэлоун, Шакил Онил, Коби Брайнт. Бүх оддын тоглолт үзэж байна уу гэмээр. Харамсалтай нь багт дахиад л асуудал бий болсон. Энэ удаад гэмтэл бэртэл биш. Харин Кобигийн хууль, шүүхийн асуудал. Коби улирлын турш сэтгэл санааны асуудалтай байсан нь багийн амжилтыг хойш татсан. Тэр багийн дасгалжуулагчид, тоглогчидтой бараг л харьцдаггүй байснаар талбай дээр ойлголцдоггүй, хувиа хичээсэн гэмээр тоглолт үзүүлж байлаа. Дээр нь Пэйтон довтолгоонд нэмэргүй, Шакил гэмтэлтэй байсан бол ганц асуудалгүй тоглогч нь Мэлоун л байсан юм. Эцэст нь финалд Детройтод хожигдсоныг бүгд мэдэж байгаа.

5. Dallas Mavericks, 2006-07
Image
Тухайн жилийн гол фаворит баг. Улирлыг 4 хожигдлоор эхлүүлсэн ч түүнээс хойш 67 хожил 11хэн хожигдсоноор дуусгасан, мөн Дирк МВП болсон. Хэдийгээр ийнхүү бүсээ тэргүүлсэн ч 8-аар гарсан Голден Стэйтэд 4:2-оор хожигдсон. Тэд өмнөх 2 улиралд нь дайчидтай 7 тоглоход ганцхан хожсон байсан нь тоглолт таардаггүй байсныг харуулна.

4. Portland Trail Blazers, 1999-00
Image
Ямар нэгэн бэртэл гэмтэл, өөр бусад асуудалгүй байсан ч түрүүлж чадаагүй. Улирлыг 59-23 амжилттай дуусгаж, бүсийн аваргын төлөө гарч ирсэн ч Лэйкерст 7 тоглолтын эцэст хожигдсон. 7 дахь тоглолтод дөрөвдүгээр үеийг 15 онооны давамгайллаар эхлүүлсэн ч Лэйкерс эргэн ирэлтийг хийж Брайн Шоу-ийн гайхалтай 3 онооны ачаар Портлэндийг мулталсан юм.

3. San Antonio Spurs, 2003-04
Image
Лэйкерст 2001 оны ПО-т шүүрдүүлж, 2002 онд 4:1-ээр хожигдсон Спөрс 2003 онд хариугаа аван улмаар түрүүлж, 2004 онд дахиад л таарсан юм. Эхний 4 тоглолтод 2 2 хожоод байсан багуудад 5 дахь тоглолт маш чухал байлаа. 5 дахь тоглолтын цаг дуусахад 0.4 секунд үлдээд байхад Спөрс 73:72 харьцаатай хожиж байсан ч Фишерийн "драм" хожлыг нь хулгайлж улмаар 6 дахь тоглолтод хожигдсоноор ПО-ыг дуусгасан юм.

2. Sacramento Kings, 2001-02
Image
Тэд бөгж зүүх гавъяатай баг байсан юм. Сакраментогийн 7 тоглогч 10+ оноо дунджилж байсны дотор Веббер, Пежа нар 20 гаран оноо авч байсан гэхээр ямар гайхалтай довтолгоотой баг байсан нь ойлгомжтой. Хамгаалалт ч түүнээсээ дутахгүй байсан бөгөөд хамгаалалтын үр нөлөөгөөрөө лигт 6-т бичигдэж байлаа. Тэр ч утгаараа улирлыг 61-21 амжилттайгаар тэргүүлж, гэртээ 42 тоглосны 36-т нь хожоод байлаа. Гэвч бүсийн аваргын төлөө Лэйкерстэй 7 тоглолт хийж хожигдсон юм. 6 дахь тоглолтод шүүгчдийн алдаанаас болж хожигдсон хэмээн одоо ч маргаантай байдаг бол 4 дэх тоглолтод В.Дивацийн бүтэлгүйтэл, Роберт Орригийн 3 оноо хожигдолд хүргэсэн.

1. Cleveland Cavaliers, 2008-09
Image
Морьтон цэргүүд улирлыг 66-16 амжилттайгаар тэргүүлж багийнхаа, гэртээ 39-2 амжилт үзүүлж НБА-ийн рекорд тогтоосон юм. Багуудыг дунджаар 8.9 онооны зөрүүтэй хожиж байсан нь алдарт Чикаго Буллзтэй бараг л адил үзүүлэлт бөгөөд өөр дээр нь бичигдэх баг байхгүй. Дасгалжуулагч Майк Браун нь шилдэг дасгалжуулагч болсон бол Леброн Жэймс МВП. Улмаар ПО-т эхлээд Детройтыг, дараа нь Миамиг хожиж гарч ирсэн Атлантаг шүүрдсэн нь багийн хувьд ПО-д 8 дараалж хожсон анхны тохиолдол. Детройтийг гэхэд л бүх 4 тоглолтод 10+ оноогоор хожсон гэхээр үнэхээр хүчирхэг байсан гэдгийг нь илтгэнэ. Харамсалтай нь тэд ПО-ийг оролцуулаад 90 тоглолтынхоо 74-т нь хожсоны эцэст бүсийн аваргын төлөө Орландотой 6 тоглолт хийж хожигдсон юм.
Last edited by Мэргэн on Tue Dec 27, 2011 11:33 pm, edited 1 time in total.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby Наагий » Tue Dec 27, 2011 11:31 pm

Мэргээн гүүд жоб..
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby TraP » Tue Dec 27, 2011 11:34 pm

:eek: :eek: :eek:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby WALCOTT » Tue Dec 27, 2011 11:38 pm

одоо өнгөрсөн жилийн Майами бас орох байхдаа...
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby crusader » Wed Dec 28, 2011 12:13 am

энэ Дюрант бүр аймаар болж эхэлж байна шүү. Зүгээр л өөрийгөө мэдэрцэн, маш амархан тоглож байна
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: NBA 2011/2012 оны улирал!!!

Postby aaya_bt » Fri Apr 13, 2012 3:37 pm

go go BULLS........ we trust you
aaya_bt
 
Posts: 53
Joined: Sun May 08, 2011 3:02 pm
Location: mgl-ub

Re: NBA Playoffs 2012... Халуухан бас хатуухан...

Postby RBK » Sun Apr 29, 2012 9:46 am

Image

Плэйоффын дүр зураг ийм байна... Та бүхэн таамагаа дэвшүүлээч...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NBA Playoffs 2012... Халуухан бас хатуухан...

Postby RBK » Sun Apr 29, 2012 9:46 am

Хиббэрт 9 блок гэнэ шүү...
Гэснээс, миний таамаг бол...

1-р тойрог...

СА Спурс 4:0 Юта Жазз...
Мемфис Гризлийс 2:4 ЛА Клиппэрс...
ЛА Лэйкэрс 4:3 Дэнвэр Наггэтс...
Оклахома Сити Тандер 3:4 Даллас Маверикс...

Чикаго Буллс 4:1 Филаделфиа 76...
Бостон Сэлтикс 4:2 Атланта Хаукс...
Индиана Пэйсэрс 4:2 Орландо Мэйжик...
Майами Хит 4:2 Нью Йорк Никс...

2-р тойрог...

СА Спурс 4:2 ЛА Клиппэрс...
ЛА Лэйкэрс 4:0 Даллас Маверикс... :ногоон:

Чикаго Буллс 2:4 Бостон Сэлтикс...
Майами Хит 4:1 Индиана Пэйсэрс...

Хагас шигшээ...

СА Спурс 2:4 ЛА Лэйкэрс...

Бостон Селтикс 4:3 Майами Хит...

Шигшээ...

ЛА Лэйкэрс 4:3 Бостон Селтикс... :gold

Ийм л драм болоосой гэж хүсч байна даа... :beer :sup:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NBA Playoffs 2012... Халуухан бас хатуухан...

Postby 1OOOa » Sun Apr 29, 2012 10:40 am

Ийм юм болохгүй байх өө :ногоон:
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1053
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: NBA Playoffs 2012... Халуухан бас хатуухан...

Postby RBK » Sun Apr 29, 2012 10:42 am

Болохгүй гэх газаргүй л дээ... :ногоон:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Next

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron