ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Thu Dec 01, 2011 4:12 pm

    Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Эхлээд энэ багийн түүхийг товчхоноор.

Детройт Жемс гэх баг 1946 оны үед НБЛ /the National Basketball League/ -т оршиж байсан ба тэд Жемс нэрийн дор НБЛ-т ердөө ганцхан улирлыг үдэхдээ 4 хожил, 40 хожигдол авснаар рекорд тогтоон улирлын эцэст баг мөхөх аюулд нүүрлээд байлаа. 1947 онд Бен Бергер болон Моррис Чалфен нар тус багийг C. Кинг Боринг-с $15,000-н үнээр худалдан авч багийг Миннеаполис буюу "нууруудын хот" руу нүүлгэн шилжүүлжээ. Улмаар цаашид орших болсон хот буюу 10'000-н нууруудын газар нутгийн хоч нэрийн адилаар багийг Лейкерс буюу "Нуурчид" гэж нэрлэх болсон ба одоо хүртэл энэ нэрээр явсаар байна.
1947 оны улирлын дараагаар НБА-н түүхэндэх анхны суперстар болох Жеорж Микан-г Лейкерс эгнээндээ нэгтгэсэн юм. Тэр дариудаа 1948 оны лиг-н аваргыг авав. Харин улирлын дараа Лейкерс баг БАА /Basketball Association of America/ руу нэгдсэн ба тэднийг нэгдсэнээс 1 жилийн дараа уг лиг маань нэрээ сольж одоогийн бидний үзэж буй НБА-н нэршил гарч иржээ.
Жеорж Микан-р манлайлуулсан Лейкерс баг энэхүү лиг-н эхэн үед үнэхээр доминант байж 5 түрүүг хүртсэн байна. Жеорж Микан 1950аад оны дундуур мэргэжлийн карьераа өндөрлөж. 1960/61 оны улирлын өмнө Лейкерс баг Миннеаполис хотоо орхин Калифорниа мужийн Лос Анжелес хот руу нүүн одоогийн дүр төрхөө бий болгож эхэлжээ.

1960-аад оны үед Лейкерс баг "Алдрын танхим"-н манлай нэртэнүүд болох Элгин Бэйлор, Жэрри Вэст нарын хамтаар НБА-н финалд 6 удаа шалгарсан ч тус бүрд нь Бостон Сэлтикс багт хожигдсон байна. 1968 онд НБА-н 4 удаагийн МВП болох Уилт Чэмбэрлэйан-г авсан ч 1969, 1970 оны финалд мөн л хожигдлыг амссан байна. Харин 1972 онд багийн түүхэндэх 6 дах аваргын титэм ирсэн ба энэ нь багийн шинэ дасгалжуулагч Билл Шэйрмэн-ий анхны улирлын дор болсон байна. Улмаар багийн супер одууд болох Уйлт болон Вэст нарыг зодог тайлсны дараагаар баг өөр нэгэн суперстар болох Карим Абдул Жаббар-г эгнээндээ нэгтгэсэн байна. Гэсэн ч баг НБА-н финалд 1970-аад оны үеийг дуустал гарч ирсэнгүй. Харин дараа нь Эрвин Жонсон буюу "Шидэт хүн" ирснээр Лейкерс-н шинэ эринг гаргаж ирсэн ба тэд 8 жилийн дотор 5 удаа НБА-н аваргын титмийг хүртжээ. Энэ багаас "Алдрын танхим"-д Жонсон, Абдул-Жаббар, Жэймс Вүрди мөн дасгалжуулагчийн дүрээр Пэйт Райли нар нэрлэгджээ. Тэд дээрх аваргын түрүүнүүдийнхээ 2-г мөнхийн заналт өрсөлдөгч Сэлтикс-г хожиж авсан юм.
Жонсон, Жаббар нар зодог тайлсны дараагаар буюу 1990ээд оны эхээр баг эргэн хүчирхэг болохыг зорьж байсан ба 1996 онд Шакил Ониел болон Коби Брайант нарыг эгнээндээ нэгтгэж байгаагаа зарлав. "Алдрын танхим"-н дасгалжуулагч болох Фил Жэксоны хамтаар тэд 2000-2002 онуудад үнэмлэхүй байж 3 дараалсан аварга болсон юм. Дараа нь 2004 болон 2008 онуудад тэд финалд гарч хожигдсон ч 2009, 2010 онуудад Орландо болон Бостоны багуудыг ялж 2 дараалсан аварга болсон юм.


Өмсгөл, Лого, Нэр

Нэрний талаар дээр дурдсан байдлаар Лейкерс гэж нэрлэсэн ба багийн логог алтан шар сагсан бөмбөгийн дээр нил ягаанаар Лейкерс гэж бичжээ. Энэ логоны өнгөөр өмсгөлийн өнгө тодорхойлогддог ба шар өмсгөлийг өөрсдийн талбайдаа тоглохдоо өмсдөг бол, нил ягааныг нь зочлон тоглохдоо харин цагаан өмсгөлийг зөвхөн бүтэнсайны болон баярын өдрийн тоглолтонд өмсдөг байна.
ImageImageImage


Улирлын рекордууд

Лейкерс баг байгуулагдсан цагаасаа хойш флэй.офф -г ердөө 5 хан удаа өнжжээ. Мөн 16 удаа НБА-н аварга цолыг хүртсэн бол мөн НБА-н финалд 15 удаа ялагдсан гэж үзвэл нийт НБА-н 64 финалын 31-д нь энэхүү багийн нэр багтжээ. Эдгээр бүх финалуудын 8 нь 1980аад оны үед байж. Багийн улиралд үзүүлсэн хамгийн шилдэг рекорд бол 1972 онд байсан ба тэд 69 ялж 13 ялагджээ. Харин хамгийн муу рекорд нь 1957/58 оны үед байж 19 ялж 53 ялагджээ. Лейкерс бол түүхэндээ нэг улиралд 60-с дээш ялагдаж байгаагүй 3хан багийн нэг юм. Нөгөө 2 багууд нь New York Knicks болон New Orleans/Utah Jazz нар юм.


НБА, багийн рекордууд

Карим Абдул-Жаббар нь НБА-н түүхэнд хамгийн их оноо авсан, хамгийн олон тоглолтонд оролцсон гээд том том рекордуудын эзэн бол Мэжик Жонсон нэг улиралд дундажлах оновчтой дамжуулалтынхаа тоогоор НБА-г тэргүүлсээр байна (13.1). Тэрээр карьерийнхаа турш 10,141 ассист хийсэн ба багийн рекорд эзэмшигч юм. Мөн трифл-дабл хийснээрээ багт 1-т, НБА-н түүхэнд 2-т Оскар Робертсоны ард бичигддэг байна. Жонсон нийт 138 удаа трифл-дабл хийжээ. Элмор Смит нь 1 тоглолтонд хийсэн блокийн тоогоор багийн рекордыг (17), мөн улиралд дундажилсан блокийн тоогоор (4.85), карьерийнхаа турш 1 тоглолтонд хийсэн блокийн тоогоор (3.93) тэргүүлдэг. Элгин Бэйлор болон Коби Брайант нар багийн хамгийн шилдэг оноо авагчийн рекордуудыг эзэмшдэг. Элгин Бэйлор нь 1 улиралд дундажилсан оноогоороо (38.3), карьерийнхаа турш 1 тоглолтонд дундажилсан оноогоороо (27.4) тус тус 1-т бичигдэж байна. Харин Брайант 1 тоглолтонд хамгийн өндөр оноог авснаараа (81) багийн түүхэнд 1-т, НБА-н түүхэнд 2-т бичигдэж байна. Бэйлор, Коби, Вэст нар тус бүр 5 улиралд 30 дээш оноог дундажилж байснаараа бас нэгэн рекорд эзэмшигчид болж байна.

Лейкерс баг нь НБА-д хэд хэдэн том рекордуудыг эзэмшдэг ба хамгийн их дараалсан хожил авснаараа (33), мөн зочлон тоглолтуудаас хамгийн их дараалсан хожил байгуулснаараа (16) тус бүр тэргүүлдэг ба дээрх 2 рекордыг 1971/72 оны улиралд үзүүлжээ. Мөн тэд 1984–85 оны улиралд 54.5%-тай довтолж байснаараа, 2009–10 оны улирлаас хойш НБА-д хамгийн их хожил авсан мөн хамгийн их хувьтай (61.9%) хожлоороо, НБА-н финалд хамгийн олон удаа гарснаараа (31) тус тус тэргүүлсээр байна.
Мөн 2000–01 оны флэй.офф-д баг аваргалахдаа 15–1 гэсэн үнэмлэхгүй үзүүлэлтийг харуулсан нь НБА-н флэй.офф-н хамгийн дээд рекорд болсон юм.


Талбай

Лейкерс баг Степлс Центр-т тоглодог ба уг спортын ордон нь Лос Анжелес хотын гол дүүргүүдийн нэг болох Даунтаун Лос Анжелес-т байрладаг. Уг ордон 19,060 хүний суудалтай. Мөн энэ ордон нь 1999 онд нээлтээ хийсэн ба өмнө нь The Forum спортын ордонд 1967-1999 онуудад тоглож байсан юм. Стэплс Цэнтр-т НБА-н өөр багууд болох ЛА Клипперс, ВНБА-н ЛА Спаркс багууд тоглодог байна.
Лейкерс баг Лос Анжелес дах эхний 7 улиралдаа Los Angeles Memorial Sports Arena-д тоглож байжээ. Дараа нь тэд The Forum спортын ордон руу шилжсэн байна. Харин анхны ордон бол Миннеаполис дах Minneapolis Auditorium ба тэнд 1947-60 онуудын турш тоглож байжээ.
Image


Баг НБА-н алдрын танхимд

Лейкерс-н нэртэй хамт 23 хүн Алдрын танхимд нэрлэгдсэн ба тэдгээрээс 16 нь тоглогч, 4 дасгалжуулагч, 1 туслах дасгалжуулагч, 2 дэмжигч нар юм. 16 тоглогчид нь Kareem Abdul-Jabbar, Elgin Baylor, Wilt Chamberlain, Gail Goodrich, Connie Hawkins, Magic Johnson, Clyde Lovellette, Karl Malone, Slater Martin, Bob McAdoo, George Mikan, Vern Mikkelsen, Jim Pollard, Dennis Rodman, James Worthy, Jerry West нар юм. 4 дасгалжуулагч нь Phil Jackson, John Kundla, Pat Riley, Bill Sharman нар юм. 1 туслах дасгалжуулагч байгаа нь мэдээж Текс Винтер ба тэрээр Фил Жексонтой хамт удаан хугацааны турш амжилттай ажилласан юм. Харин Chick Hearn гэж эрхэм бол 2002 онд өнгөрсөн ба тэр хүртлээ 42 улирлын турш Лейкерс-н нэвтрүүлэгч хийсэн юм. Түүнийг өнгөрснөөс 1 жилийн дараа Алдрын танхимд нэрийг нь оруулжээ. Үлдсэн 1 хүн бол удаан хугацааны турш Лейкерс багийн эзэн байж олон олон амжилтын үүд хаалгыг нээж өгсөн эрхэм болох Жерри Басс юм. Түүнийг 2010 онд Алдрын танхимд багтаажээ.

Мөн Лейкерс багаас 7 тоглогчийн дугаарыг мөнхөлөөд байгаа ба тэдгээр нь:
- 13 Wilt Chamberlain, C, 1968–1973
- 22 Elgin Baylor, F, 1958–1971
- 25 Gail Goodrich, G, 1965–1968; 1970–1976
- 32 Magic Johnson, G, 1979–1991; 1996
- 33 Kareem Abdul-Jabbar, C, 1975–1989
- 42 James Worthy, F, 1982–1994
- 44 Jerry West, G, 1960–1974
Image


Өрсөлдөөн

Бостон Сэлтикс болон ЛА Лейкерс багуудын хоорондын мөнхийн өрсөлдөөн бол НБА-н түүхэндэх хамгийн том, хамгийн шилдэг өрсөлдөөн юм. Эдгээр багууд НБА-н түүхэнд 12 удаа учраа таарсан ба анхны таарсан финал бол 1959 онд байж. Мөн тэд 1960аад он, 80аад оны үед НБА-д доминант байсан багууд юм.
90ээд оны эхэн үед Ларри Бөрд болон Мэжик Жонсон нарыг зодог тайлснаар 2 багийн тулаан хэсэг хугацаанд завсарласан ба харин 2008 онд эргэн финалд учирсан нь 1987 оноос хойш таарсан анхны тохиолдол байв. Сэлтикс 4-2 р аварга авсан юм. 2010 оны финалд дахин таарахад Лейкерс ялж аварга авчээ. Тус 2 багууд нь НБА-н түүхэнд хамгийн олон аварга авсан багууд ба Сэлтикс 17 удаа, Лейкерс 16 удаа аваргалсан нь нийлээд НБА-н 64 удаагийн аваргын цомын талаас илүү хувь нь болж байна.

Сан Антонио Спөрс нь Western Conference дах Лейкерс-н хамгийн хүчтэй өрсөлдөгч баг ба эдгээр багуудын хамгийн хүчтэй өрсөлдөөн 1990ээд оны сүүлээр 2000аад оны эхээр байв. 1999 оноос хойш плэй.офф-д эдгээр багууд 5 удаа таарсан ба 1999-05 онуудад буюу 7 улирал дараалан 2 багуудын аль нэг нь НБА-н финалд оролцож байв. Спөрс баг 1999, 2003, 2005, 2007 онуудад аварга авсан бол Лейкерс 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад аварга аваад байна. 1999-2004 онуудын хоорондох 2 багийн өрсөлдөөн НБА-н хамгийн хүчтэй, сонирхолтой өрсөлдөөн байсан юм. Хамгийн сүүлд 2008 онд Western Conference-н финалд таарсан ба Лейкерс-н ялалтаар өндөрлөсөн байна.


Багийн танилцуулга

Бүс: Баруун /Western/
Байгуулагдсан: 1947 он. /1948 онд НБА-д нэгдсэн/
Түүх: Миннеаполис Лейкерс /1947–1960/, Лос Анжелес Лейкерс /1960–с одоог хүртэл/
Талбай: Степлс Цэнтр
Хот: Лос Анжелес. Калифорниа
Багийн эзэн: Жерри Басс
Ерөнхий менежер: Митч Купчак
Ерөнхий дасгалжуулагч: Майк Браун
Аварга авсан: 1 удаа НБЛ-д (1948), 16 удаа НБА-д (1949, 1950, 1952, 1953, 1954, 1959, 1962, 1963, 1965, 1966, 1968, 1969, 1970, 1972, 1973, 1980, 1982, 1983, 1984, 1985, 1987, 1988, 1989, 1991, 2000, 2001, 2002, 2004, 2008, 2009, 2010)
Бүсийн аварга авсан: 22 удаа (1971, 1972, 1973, 1974, 1977, 1980, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 2000, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2011)
Үндсэн вэбсайт: Lakers.com


2011-12 оны улирлын багийн бүрэлдэхүүн/2011 оны 12 сарын 1ны байдлаар/

Image


НБА-д ажил хаялт болж улирал эхлэх цагаасаа багагүй оройтож эхэлж байгаа ч энэ нь манай багт нэг талаар ашигтай байж мэдэх юм. Учир нь манай багийн дундаж нас, дан ялангуяа гол тоглогчдын насыг авч үзвэл 82-с илүү 66 тоглолт байх нь бидэнд илүү үр өгөөжтэй байх болно. Ерөнхийд нь авч үзвэл багийн үзүүлэлт, ур чадвар, нөөц бололцоо нь НБА-д аваргалах боломж бол бий гэж хувьдаа үзэж байгаа. Сан Антонио, Бостон гээд манайхаас хавьгүй илүү харьчихсан багууд энэ улиралд тийм ч фаворит болж чадахгүй гэж үзээд байгаа. Дээр нь Даллас хэдий аваргалсан ч хүч нь тарамдаж байна, эрч хүч нь суларчихсан гээд хүчин зүйлүүд их нөлөөлж байгаа тул мөн л гол фаворит баг биш болж байх шиг...

Яг ингээд үзвэл Маиами, Чикаго, Никс, Оклахома г.м залуусаар бүрдсэн багууд л ирэх улиралд шуугиан тарж мэдэх шинжтэй... Манайх хэрвээ финалд гарахыг хүсч байгаа бол бүсийнхээ аваргад бараг заавалчгүй Оклахома-н залуусыг хожих шаардлагатай болох байх гэж таамаглаж байна... Хурдтай, эрчтэй, хүчтэй залуус үнэхээр эвгүй байгаа, дан ялангуяа манайх шиг багт бүр ч эвгүй байж мэднэ. Тийм учир ганц нэг хэрэгтэй, х-фактор болчих тоглогч, холбогч мэтийн сул байрлалдаа хүн авах хэрэгтэй л байгаам...

Майк Браун-г ирэхэд хувьдаа үнэхээр дургүй байсан ч одоо ирчихсэн хүнийг яая гэхэв, би ямар хөөж чадах биш... :ногоон: Ямар ч байсан энэ улиралд баг дахин аваргын төлөө зүтгэх л хэрэгтэй, Коби-н амбиц үүний төлөө л байгаа байх гэж найдаж байгаа... энэ улиралд тоглогчид илүү их үүргээ ухамсарлаж, илүү их хүчин чармайлт гаргана гэж найдаж байна... Майк Браун хэр сэтгэлзүйч хийхээс бас их зүйл хамаарах биз...
За, тэгээд нээх лаг мэддэг амьтан шиг олон юм бичээд яахав.... гэхдээ энэ улиралд аваргын цом хүсч байгаагаа нуухгүй ээ... :gold
Last edited by Барнаба on Mon Dec 05, 2011 11:36 am, edited 1 time in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Los Angeles Lakers - 2011/12 оны улирал

Postby RBK » Thu Dec 01, 2011 4:14 pm

- Хэтийдсэн гоо үзэсгэлэн, тачаадсан харцгүй өөрийгөө
Хайрын өмнө л цэнхэр сувд шиг үнэтэйд тооцдог би
Хүсэл тачаал, халамж энхрийлэл, итгэл найдвараа үнэгүйдүүлсэн
Нууц амрагийн дүрд тохирох болов уу?...
Хэтийдсэн гоо үзэсгэлэн, тачаадсан харцгүй өөрийгөө
Хайрын өмнө л цэнхэр сувд шиг үнэтэйд тооцдог би
Хүсэл тачаал, халамж энхрийлэл, итгэл найдвараа үнэгүйдүүлсэн
Нууц амрагийн дүрд тохирох болов уу?

За энэ ч яаахав... Сайхан нээлт болж... :eek:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Thu Dec 01, 2011 4:24 pm

Одоо бол сэдвээ нэг иймэрхүү зургаар л чимэглэнэ шүү дээ хөө... :ногоон:
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Наагий » Thu Dec 01, 2011 5:34 pm

за сайxан нээжээ.. Барнаба ткс
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Thu Dec 01, 2011 6:18 pm

За сайхан нээжээ :Р энэ улирал өнгөтөй сайхан байж 17 дахь аваргаа авах болтугай..
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby fond » Thu Dec 01, 2011 6:57 pm

Гоё нээжээ.. Аварга болох болтугай..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Fri Dec 02, 2011 12:14 am

Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby kb_Anny24 » Fri Dec 02, 2011 12:50 am

Артест эсвэл Волтан түн түн болно биз дэээ
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Fri Dec 02, 2011 1:01 am

Цалингийнх нь хэмжээг бодохоор Артестийг явуулчихмаар байдаг. Үр нөлөөг нь бодохоор Волтонг явуулчихмаар байдаг.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Mojul » Fri Dec 02, 2011 1:04 am

Артестээ үлдээгээд Уолтонг явуулмаар юм.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 02, 2011 2:24 am

Дерон Нетстэй гэрээгээ сунгахгүй гэж үзсэн бололтой. тэгээд 2012 онд чөлөөт агент болох юм шиг бна. тэгээд хэрвээ манай СП3-г авч чадахгүй бол түүнрүү чичирж болох..
Мөн хэрвээ Дерон Нетсээс явбал Ховардын Нетс рүү явах шаардлага гүй болно.
Мөн Дероныг авах гэж үзвэл нэг хөшүүргэ нь түүний хэлсэн үгэнд оршино.
I hate ’em, you know,” he said the other day. “I hate the Lakers. They’re so good. I hate them because they win all the time.”

мөн Jason Richardson, Shane Battier, James Jones, Mario Chalmers нарыг авбал тохиромжтой гэж зарим мэргэжилтнүүд үзэж бган бна..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 02, 2011 2:25 am

Мэргэн wrote:Шуумууд ч сайхан гарч байна. Хамгийн сүүлийн шуум гэвэл манайх Ховард, Крис Пол хоёрыг хоёуланг нь зэрэг авах хүсэлтэй байгаа гэнэ. Дараа жил энэ хоёр дээр нэмэгдээд Дерон гэсэн 3 дээд зэрэглэлийн тоглогч чөлөөт агент болно. Тэр үед аль нэгийг нь авна гэж ярьж байсан бол одоо энэ жилдээ багтаагаад Ховард, Пол 2 руу чичрэх магадлалтай болоод байна. Ингэхдээ Байнум, Газоль хоёрыг ашиглах юм байна. Ховардын хувьд сэтгүүлч хэнтэй тоглохыг хамгийн их хүсэж байна вэ гэхэд Кобитой хэмээн хариулж. Тэгэхээр багаа сольвол хамгийн магадлалтай нь манайх болж таараад байна. Полын хувьд хамгийн очих магадлалтай баг нь Никс гэгдэж байгаа. Гэтэл сүүлд тоглогчид холбоо хоёрын шинэ байгуулсан гэрээ нь Никсийн боломжийг үгүй хийж байгаа юм байна. Хуучин sign-and-trade хийхийг зөвшөөрдөг байсан. Тэр нь баг чөлөөт агент болж байгаа тоглогчтойгоо гэрээ байгуулаад дараа нь сольж болдог. Энийг 2013 он хүртэл хориглоод тэр хүртэл extend-and-trade гэсэн нөхцлийг оруулж ирж. Энэ нь баг тоглогчоо чөлөөт агент болохоос нь өмнө гэрээг нь сунгаад солилцоонд оруулж болно. Гэхдээ нэг тоглогчийг. Харин Никсийн хувьд Мелог авахдаа энэ боломжоо ашиглачихсан. Тэгэхээр манайд тэднийд байхгүй том давуу тал байна гэсэн үг. Гэрээгээ сунгаад солилгдох гэж байгаа тохиолдолд дээд тал нь 3 жил л сунгаж болох бол багтайгаа үлдэхээр сунгаж байгаа бол 4 юм уу 5 жил сунгаж болно. Хорнетсийн хувьд Полын гэрээ нь дууссаны дараа эргэж багтаа аваад тэгээд солилцоонд оруулна гэвэл гэрээ байгуулснаасаа хойш 6 сарын дараа солих эрх нь үүснэ. Харин манайх үүнийг нь хүлээлгүй үлдсэн нэг жилийн гэрээтэй нь хамт одоо шууд солилцоогоор авчихаж болно. Ингэсэн тохиолдолд мөн л 6 сарын дараа л гэрээг нь сунгах боломжтой. Полын гэрээ дараа жилийн 7 сарын 1-нд дуусна. Манайх гэрээ нь дуусахаас 6 сарын өмнө амжуулж сунгах хэрэгтэй болохоор 2012.01.01-ээс өмнө буюу он гарахаас өмнө Полыг авах хэрэгтэй. Ер нь л энэ хоёр наймаа яригдаад эхэлж. Аналистуудын ярьж байгаагаар бол хоёуланг нь чаддаггүй юмаа гэхэд Пол руу бол зүтгэнэ л гэж үзээд байгаа юм байна.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Fri Dec 02, 2011 2:56 am

Гээд бас Байнумдаа шууд итгэл алдарчихаагүй байдаг. Нэгэнт л өсөж дэвжихийг нь олон жил хүлээсэн юм чинь дахиад нэг жил харчихвал гэж бодох юм. Тэртээ тэргүй Ховард, Пол эд нарын гэрээ дараа жил дуусахаас хойш, ямар одоо дуусаад өөр баг авчих гээд сандаргаад ч байгаа биш. Нэг тоймч ингэж бичиж, Газоль, Байнум хоёр хоёулаа бэртэлгүй хамтдаа тоглосон тоглолт бараг байхгүй, хэрвээ хоёулаа бүрэн фит байвал Робинсон, Данканы хослолоос нэг их дутаад байх юм байхгүй гэж. Байнум өсөж дэвжихийг хүлээнэ гэж бэртлийг тооцохгүй бол угаасаа сайжраад байгаа. Өнгөрсөн жилийн стат, уржнангийнхаас нэлээд дээшилсэн. Өнгөрсөн жил бэртэлтэй байж байгаад ирээд 18 тоглолт хийхэд 15 оноо, 11 самба, 2 блок дундажлаад манайх 17-1 амжилт үзүүлсэн. Эхний 4 5 тоглолтдоо 17, 18 самбар аваад л бужигнуулж байсан ш дээ. Тэгсэн Газоль гэмтээд л, буцаж ирсэн Байнум гэмтээд л, Ратлифф, Смит гэмтээд л Газоль ганцаараа баахан тоглож ядраад л, плэйоффт хусуулсан даа. Ингээд бодохоор Байнумаа бас нэг их амархан өгчихмөөргүй байдаг.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby eSuhe » Fri Dec 02, 2011 7:51 am

17dah turuuni tulu
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby kb_Anny24 » Fri Dec 02, 2011 10:32 am

Luke Walton г түн хийлгэхээр болж байгаа яриа гарж.

Хэдий плэйофф д нойлдуулсан ч гэсэн Байнум улирлыг сайн дуусгасан шд. Одоо өөртөө нилээн итгэлтэй болсон байлгүй. Гэхдээ Ховард энэ үедээ л доминант юм даа. Пол Нью Ёорк руу, Дерон Нетсд үлдэхгүй гэхээр, манах Ховардыг өөрийн болгоод авах сайхан боломж гарж байна. Уг нь эхлээд холбогчын асуудлаа л шийдмээр байгаа юм даа. Дунджаас дээгүүр холбогч л хэрэгтэй.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Funky » Fri Dec 02, 2011 10:45 am

Том багууд ингээд байхаар бусад жижиг нь яаана даа яаана?
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Fri Dec 02, 2011 12:22 pm

Улирлын өмнөх тоглолтуудыг Степлс цэнтр-тээ Клиппэрс-тэйгээ хийхээр болж... 19нд, 21нд... тэгээл улиралдаа орох нь дээ...

Гэснээс Байнум-д бол энэ улирал маш их итгэл найдвар тавьж байгаа... цаадах чинь балланаа, чадна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Tmshinoda » Fri Dec 02, 2011 12:36 pm

Гоё нээлт хийжээ.. Аварга авах болтугай..
Энэ жил шинэ Дасгалжуулагчынхаа дор ямар тоглолт үзүүлэх нь бас сонирхол татаж л байна.. Бүрэлдэхүүнд энэ жилдээ бол нээх том өөрчлөлт хийхгүй л байлгүй.. Дараа жилээс л нэг юм бодох байх..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 02, 2011 12:37 pm

Уолтан зодогоо тайлсан ч гэрээнийх нь мөнгө нь үлдэнэ гэж бодохоор хаха..
Ноднин яаж Сашаг явулж жаахан ч гэсэн багасгасан юм..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby eSuhe » Fri Dec 02, 2011 12:56 pm

Funky wrote:Том багууд ингээд байхаар бусад жижиг нь яаана даа яаана?

saynii gere heleltseer chin ene tal der anhaarsan yum bishu?
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Sat Dec 03, 2011 12:37 pm

Тео Ратлифф, Жое Смит нарыг энэ улиралд харахгүй юм шиг байна... Мөн Шэннон-г энэ улиралд бүрэлдэхүүнд харахгүй байна гэж таамаглаж байгаагаа Купчак хэлж... учир нь Шэннон гайгүйхэн гэрээ хийчих санаатай байгаамуу даа... Мөн Одом, Газол, Байнум нарын талаар гэвэл багт голлох хүмүүс байх болно гэж... тэхээр тэр Ховард-той шуумууд бол худал зүйлүүд болж байна... уулаасаа ч дэмий... Купчак нэмээд багт дахин нэг хамгаалагч болон нэг бигмэн хэрэгтэй гэж....чөлөөт агентуудаас л тоглогч сугалахыг оролдож байгаам байх...

Энд Майк Браун-ий ярилцлага байна... өчигдөр ярилцлага өгч...
http://www.nba.com/lakers/news/111202mi ... eason.html
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby kb_Anny24 » Sat Dec 03, 2011 2:09 pm

Том наймаа ч хийгдэхгүй байх. Харин Arron Afflola г ихээхэн сонирхож байгаа бололтой. Авч ирж чадвал ёстой зөв сонголт гэж бодож байна.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Dec 03, 2011 9:51 pm

Яаа энэ Барнес чинь эвгүй мэдэгдэл хийссэн бна шт ээ.. Ховардтай ярилцсан.. тэр энд ирэхийг хүсэж байгаа нтр.. бла бла..
Question: There’s one rumor out there involving a furmor teammate of yours, Dwight Howard
Matt Barnes: You know, I’ve been hearing Dwight. I’ve been hearing Baron [Davis]. I’ve been hearing stuff a lot lately. I’ve talked to both of those guys and they want to be here, so we’ll see what happens.
Question: What have you told them what being here [Los Angeles] is like? Talked it up?
Matt Barnes: A dream. On the court, to be a Laker there is nothing like it to play in L.A

Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Dec 03, 2011 10:44 pm

A source close to Los Angeles Lakers Center Andrew Bynum has been predicting that he would end up being traded to Orlando Magic for months
now and reiterated that sentiment to HOOPSWORLD today. The belief is based off the assumption that the Magic are eventually going to be willing to trade All-Star center Dwight Howard.

For the first time in three summers, Bynum was healthy and spent the prolonged offseason preparing himself for what should be the best year of his career. The source classified Bynum as “indifferent” to all the trade talk and willing to play wherever. This is the third time he’s been rumored to be the centerpiece of a package for an All-Star, previously being involved in discussions for Kevin Garnett and Jason Kidd.

Ойрын үед ч ингээл бгам даа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал

Postby Tmshinoda » Sun Dec 04, 2011 12:53 pm



Энэ бичлэг дээр ихийг өгүүлж бгаз дээ... Д12 оо гэж.. Байнум хувцасаа тайлаад л..
Цаагуур чинь Байнумаар Ховардыг, Газолоор СП3-ыг тулах шуум гараад л..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Next

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron