ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby bilgee80 » Fri Dec 09, 2011 11:23 am

Сайн уу, залуус аа,...

Өнөөдөр ЛА-гийн про-спортын xувьд иx онцгой өдөр болж байна. Зөвxөн сагсан бөмбөгийн xувьд ч биш,...

ЛА xот Доджерс болон Эйнжелс гэдэг 2 бэйсболын багтай.
ЛА Эйнжелс баг энэ жилийн чөлөөт агентуудаас xамгийн шилдэг 2 тамирчинг өөрийн болгоод,...

ИСПН-ээр шуураад эxэлсэн чинь яг дарааxан нь СП3-ийн наймаа гэж бөөн сенсаац,...

Гэтэл бас л цаг гаруйxны дараа Д.Стерн xэвлэлийн xурал зарлалаа гэсэн чинь наймааг цуцлаад,...

Өдрийн 4 xагаст ИСПН радио-гоор Л.Одомын ярилцлага сонслоо. Манай xүн бараг уйлаx шаxсан дуугаар ярьж байна лээ.
<<Би энэ xотод, энэ багтаа, энэ багийн фэнүүддээ xайртай. Ганц 2xон шалтгаанаар биш бүx амьдрал минь энэ xотод xамааралтай болсон... энэ тэр гээд... >>
Би бүр дотроо Газол, Одом 2тоо аймаар xарамсаад байсан чинь,...

Сая бас 6 цагаас Стерний мэдэгдлийн талаар нэвтрүүлэг сонслоо.
1рт. Багийн менэжер ТУЗ-аасаа зөвшөөрөл аваагүй байсан бололтой.
2рт. НОX бол НБА-гийн эзэмшлийн баг. Xудалдаж аваx эзэн олдоxгүи байсан учир НБА xудалдаж аваад,... Xамгийн гол нь дараагийн xудалдан аваx xүнийг эрчимтэй xайж байгаа юм байна. Гэтэл багийн гол нүүр царай болсон тоглогчийг явуулаx болсон нь Д.Стерн-д таалагдсангүй бололтой.

Эцэст нь: 1980-аад оноос xойш Лэйкерсийн дэмжиж байгаа нэг аx xүүтэй xэд xоногийн өмнө ярилцаж билээ. СП3 болон ДХ12 ирэx талаар бодлыг нь асуусан чинь: Бусад багууд тэр наймааг xарсаар байгаад xийлгэнэ гэж байxгүй. Ямар нэгэн нээнтэг үүсгэж л таарна гэж билээ,... Тэр гэнэт санаанд орчиxлоо...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby RBK » Fri Dec 09, 2011 11:39 am

Цоомоо wrote:Лейкерс ингээд албан ёсоор Кобигийн баг биш болж байна даа.
Газоль бол Кобид хамгийн их тусалсан хүн.
Өмнө нь Шакийн тусламжтайгаар л аварга боллоо гэгддэг байсан, Газолийн ачаар Шакгүй ч аваргалж чадна гэдгийг харуулсан.

(mannn Энэ бол хамгийн утгагүй яриа... Кобигийн баг биш боллоо гэдэг чинь юу гэсэн үг вэ?? Пол ирлээ ч одоохондоо Коби номер 1 нь... Газолын ачаар биш, хамтдаа аварган авсан... Нэг нь хэгийнхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж байсан гэсэн үг... Шакын үеийн асуудлыг одоо ярих хэрэггүй... Ямар ч сүпэр од ганцаараа чичрээд аварга авахгүй... За тэр яахав...

Гэхдээ одоо нэгэнт ийм хачин шум гарсан хойно Одомын сэтгэлзүй утгаа алдлаа... Одомыг явах сонирхолгүй байхад нь хүчээр наймаанд чихсэн бол одоо буцаад багтаа үлдсэн ч тун удахгүй явах л байх... Пол тийм их хэрэгтэй хүн мөн үү?? Д12 ч бас?? Амьсгаа... Бостонгоос 1 дутуу гээд үхэн хатан чичрэх юмаа... Хайран Одом... Хайран Газол... Амьсгаа юмаа... Төмсөн толгойт дээр Пол, Д12 хамтдаа ирээд ч хэцүү... Сэлгээнд ч олигтой юм үлдэхгүй нь... Амьсгаа...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Jersey » Fri Dec 09, 2011 1:24 pm

Стэрн дурак өмнө нь лэбрөн кармело бош энэ тэрийг блоклох нь яасийн,
одоо бол пол бол зөгийнүүдэд хадагдсан юм бн л даа
Одоо өөр баглуу явна гэвэл тэрэнтэй холбоогүй бусад багийн эзэд бүгд л гомдол тавина шд. Xөөрхий пол...

Аа тгд Лакерс бол угаасаа л олон одуудыг цуглуулдаг баг блхоор нээх тэрийг аваад аврага болчлоо гэж яриулхаас эмээгээд бх юм бхгүй
угаасаа л 2-3 алл стар байнга тоглодог л баг шд, яг л хөл бөмбөгөөр бол реал шд.
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 09, 2011 2:19 pm

За энэ чинь их сонин юм болжээ гэж.. ганцхан хоног нетээс алслагдахад шүү..
хэхэ.. Газол, Одом явчихвал одоо Карактэр гараанд гарах уу? сонин л асуудал.. оронд нь ядаж Ариза ч юм уу, Ландри хавчуулагдахгүй л бх даа.. тэгсэн ч тэгээд Стэрн бүхнийг шийдчихэж дээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 09, 2011 2:24 pm

Шэннон нарнуудтай нэгдэхэд их ойрхон бган гэнэ дээ.. маргааш гэхэд шийдэгдэх бололтой..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby eSuhe » Fri Dec 09, 2011 2:25 pm

Odom uilagnasan bol evguihen l yum boljee, odoo tgd uurt ni ch hetsuushde uldlee ch gesn bag evguitej bgaan bn daa zda
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby AG » Fri Dec 09, 2011 2:47 pm

Яааяаяа танайх ч халуухан байгаам байнадаа
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby El Payaso » Fri Dec 09, 2011 2:51 pm

Стэрн танайхыг аварсым биш үү? Гэхдээ Браун хангалттай ална л даа... :-o
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 09, 2011 2:55 pm

Ирэх улиралд яаж ч бодсон Спурстэйгээ байлгүй дээ.. танайд Фордоос хэн ирэв??? Гол хутгуур Хиллээ явуулсан бна лээ..
Д12 нь нетс явах хүсэлт гаргаадахвуу даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 09, 2011 2:56 pm

http://nba-point-forward.si.com/2011/12 ... itter_feed
энэ тоглогдчын Стерний шийдвэрийг гаргасны хариу нь юм уу даа..
бас Одом Лэйкэрсийн бэлтгэлийн кампэд ирнээ л гэж..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Гансүх » Fri Dec 09, 2011 6:27 pm

Стерн гуай бүр хорьчихсон уу түр хорьчихсон уу...
Өөрийнх нь баг хангалттай хожоотой наймаа хийж байхад яагаад хорьчихвоо... :smile:
Энэ солилцоо бүтчээсэй...
Өнгөрсөн плэй-офф-д бараг ганцаараа тоглоол танайхын 2 хожцон хүн ирж байхад танайх сайжрыш дээ тээ... :ногоон:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7723
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Fri Dec 09, 2011 9:16 pm

Пийс, Мийс-тэй мар мар хийж байхаар сэдвээ чимсэн нь дээр юм байна гэж бодлоо... :ногоон:


Эрвин Жонсон буюу Шидтэн

Image

Эрвин Мэжик Жонсон нь НБА-н Лос Анжэлэс Лэйкэрс багт плэймэйкэр буюу тоглолтыг удирдан явуулдаг тоглогч, холбогчоор тоглодог байсан Америкийн мэргэжлийн сагсанбөмбөгч юм. 1979 онд Жонсон ахлах сургууль болон коллэжи-доо аваргалсныхаа дараа НБА-н драфт-н номер 1-р Лос Анжэлэс Лэйкэрс багт сонгогдсон байна. Тэрээр анхны улиралдаа НБА-н аварга мөн НБА-н финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч зэргийг хүртсэн ба 1980аад оны үед Лэйкэрс-тэй хамтаар дахин 4 удаа аваргалжээ. 1991 онд Жонсон ХДХВ-тэй холбогдсноор байсан тул гэнэт зодог тайлсан юм гэхдээ тэрээр 1992 оны бүх оддын тоглолтонд эргэн ирсэн ба бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авчээ. Түүний багийн нөхдийн гомдлийн дараа тэрээр дахин 4 жилийн хугацаанд зодог тайлсан байна. Харин 1996 онд 37 насандаа эргэн ирсэн ба 3 дах буюу эцсийн удаа зодог тайлахаасаа өмнө тэрээр Лэйкэрс-т 32 тоглолт хийжээ.

1996 онд Жонсон НБА-н түүхэндэх 50 гайхамшигт тоглогчийн нэгээр нэрлэгдсэн байна мөн 2002 онд НБА-н Алдрын Танхимд нэрээ мөнхөлүүлжээ. Мөн тэрээр 2007 онд ИСПН-н үнэлсэнээр НБА-н бүх цаг үеийн хамгийн гайхамшигт плэймэйкэр тоглогчоор шалгарсан байна. Түүний нөхөрлөл болон өрсөлдөөн нь Бостон Сэлтикс багийн од Ларри Бёрд-тэй хамт байсан ба 1979 онд НСАА-н финалд мөн 3 удаа НБА-н аваргын цувралд тулжээ.


Сонирхогчийн карьер

Эрвин Жонсон нь General Motors компанийн ажилчин Эрвин болон сургуулийн асрамжлагч Кристиан нарын хүү болж төржээ. Жонсон Мичиганы Лэйнсинг хотод өссөн ба хүүхэд байхаасаа л сагсанбөмбөгт хайртай болж, Иэрл Монрое болон Маркүэз Хэйнэс нарыг ихэд шүтэж, өдөр бүр дасгал, сургуулилт хийдэг байжээ.

Жонсон ахлах сургуулийнхаа Лэйнсинг-н Эвэрэтт багт 15 настайдаа тоглож байхдаа л анх удаа "Шидтэн" хэмээн нэрлэгдсэн аж. Тэр үед тэрээр 36 оноо, 18 самбар, 16 оновчтой дамжуулалтаар трипл-дабл хийн рекорд тогтоожээ. Тоглолтын дараа Lansing State Journal-н спортын бичээч Фрэд Стэблэй Жонсоны ээж Кристианы сүсэг бишрэлийг нь үл хүндэтгэсэн гэснийг үл харгалзан Жонсонд "хоч нэр" өгсөн байна. Тэрээр ахлах сургуулийн сүүлийн улиралд Эвэрэтт багаа тэргүүлж 27-1 (хожил-хожигдол) гэсэн рекордыг үзүүлсэн ба өөрөө нэг тоглолтонд дунджаар 28.8 оноо, 16.8 самбар дундажилж, түүний баг нь бүсийн аваргын тоглолтонд нэмэлт цагт ялалт авсан байна.

Мичиганы Их сургууль

Жонсоныг элсүүлэхээр хэд хэдэн шилдэг, сайн коллэжууд мөн Индиана болон Калифорниа-н их сургууль зэргээс санал ирүүлж байсан ч тэрээр гэртэйгээ ойрхон тоглохыг шийдсэн юм. Түүний коллэжийн шийдвэр нь Мичиганы Их сургууль байлаа. Тэдний дасгалжуулагч Jud Heathcote түүнд, чи холбогчийн байрлалд тоглож чадна гэж хэлсэн ба тэр үед Жонсон бүрмөсөн Мичиганы багт орохоор шийдсэн байна. Гэтэл авьяас билэгтэн маань аль хэдийн Мичиганы багийн жагсаалтанд орсон байжээ. Жонсон анхандаа мэргэжлийн тоглогч болохыг хүсээгүй ба харин үүний оронд тэрээр мэдээ, мэдээллийн судлалд гол анхаарлаа хандуулж, телевизийн тайлбарлагч болохыг хүсдэг байсан байна. Жонсон 1-р курст байхдаа хожмоо НБА-д драфтлагдсан Грег Кэлсэр, Жэй Винсэнт, Майк Бркович нартай хамт тоглон 1 тоглолтонд дунжаар 17 оноо, 7.9 самбар, 7.4 ассист хийж, Мичиганы Спартанчуудыг хөтлөн 25-5 гэсэн амжилтыг үзүүлж мөн "the Big Ten Conference"-н цом, 1978 оны "NCAA Tournament"-д оролцсон байна. Спартанчууд шилдэг 8-н нэгээр шалгарсан ч сүүлд тэмцээний аварга болсон Кентакки багт чүд чүд дутан ялагджээ.

Image

1978-79 оны улиралд Мичиганы баг дахин "NCAA Tournament"-д шалгарсан ба тэд тэргүүлж явсаар аваргын тоглолтонд төгсөх ангийн сурагч Ларри Бёрд-р манлайлуулсан Индианагийн Их сургуулийн багтай таарсан байна. Энэ нь коллэжийн сагсанбөмбөгийн тоглолтыг хамгийн их үзэгч үзсэн тоглолт болж, Мичиганы баг 75-64 -р Индианагийн багийг ялж аваргалсан ба Жонсон санал хураалтын дүнгээр "Сүүлийн 4-н хамгийн шилдэг тоглогч" -р шалгарчээ. Коллэжид 2 жилийг өнгөрөөсний дараа тэрээр 17.1 оноо, 7.6 самбар, 7.9 ассистыг 1 тоглолтонд дундажилсан байсан ба 1979 оны НБА-н драфт-д сонгогдсон байна.


Мэргэжлийн карьер

НБА дэх анхны улирал (1979–80)

Жонсон 1979 оны драфтын нэгээр Лос Анжэлэс Лэйкэрс багт сонгогдлоо. Жонсон Лэйкэрс-д нэгдэж байгаа талаар хэлэхдээ хожмоо НБА-н оноо лидер болсон 2метр 18см өндөр багийн төвийн тоглогч Карим Абдул Жаббар-тай хамт тоглох боломж олдсон нь хамгийн гайхалтай байлаа гэж. Абдул-Жаббар-н ноёрхолтой хамт Лэйкэрс-н аварга болох оролдлогууд бүтэлгүйтсээр байсныг Жонсон үл харгалзан тэдэнд ялалтыг авчирч чадна гэж таамагласан байжээ. Тэрээр эхний улиралдаа 1 тоглолтонд 18 оноо, 7.7 самбар, 7.3 ассист дундажилснаар НБА-н Рүүкий тоглогчдын 1-р багт сонгогдож мөн НБА-н бүх оддын тоглолтын гараанд нэрлэгдсэн байна.

Лэйкэрс баг 60-22 гэсэн амжилтыг улиралд үзүүлж 1980 оны НБА-н финалд Julius Erving-р манлайлуулсан Philadelphia 76ers багтай тулсан байв. Лэйкэрс цувралд 3-2 р тэргүүлж байсан ч цувралын турш 1 тоглолтонд 33 оноо дундажилж байсан Абдул-Жаббар 5 дах тоглолтонд шагайгаа булгалсан ба 6 дах тоглолтонд тоглож чадахааргүй боллоо. Paul Westhead 6 дах тоглолтонд гарааны төвийн тоглогчоор Жонсонг гаргахаар шийдсэний дүнд Жонсон тухайн тоглолтонд 42 оноо, 15 самбар, 7 ассист, 3 бөмбөг таслалт хийн 123-107 -р эсрэг багаа ялсан ба тэрээр тоглолтын туршид төвийн, довтлогчийн, хамгаалагчийн гээд олон байрлалд тогложээ. Дараа нь Жонсон рүүкий тоглогчоор финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналын эзэн цор ганц тоглогч болсон ба түүний эцсийн мөчид үзүүлдэг гүйцэтгэл нь НБА-н түүхэнд хамгийн гойд сайхан гүйцэтгэлийн нэгээр одоо хүртэл үнэлэгдсээр байна. Мөн тэрээр НСАА болон НБА-н аваргыг жил дараалан хүртсэн 4хөн тоглогчийн нэг болжээ.


Өсөлт, бууралт (1980–83)

Жонсон 1980-81 оны улирлын эхэнд зүүн өвдөгнийхөө мөгөөрсний гэмтлээс болж их шаналж байлаа. Тэрээр 45 тоглолтыг тус улиралд өнжсөн ба Жонсон энэ үеэ өөрийн бүтээн байгуулалтын хамгийн том уналт гэж мэдэрснээ хэлжээ. Тэр 1981 оны плэйофф эхлэхээс өмнө эргэн ирж, гэхдээ Лэйкэрс-н тэр үеийн туслах, ирээдүйн дасгалжуулагч Пэйт Райли хожим нь Жонсоны эргэн ирэлт нь багийг хуваасныг хэлсэн юм. 54 ялалтыг аваад байсан Лэйкэрс 40–42 -н амжилтыг үзүүлээд байсан Хьюстон Роккетс-тэй плэйофф-н эхний шатанд таарсан байна. Цувралын 3 дах тоглолтонд Жонсоны сүүлийн мөчийн шидэлт нь цагирагтаа хүрээгүй унасаны дараа Хьюстон Лэйкэрс-т сүйрлийг өгч 2-1 р цувралд ялжээ.

Дараа улирлын өмнө Жонсон 25 сая долларын маш том гэрээг Лэйкэрс-тэй хийсэн нь спортын түүхэндэх хамгийн өндөр үнэ өртөгтэй гэрээ болсон байна. 1981-82 оны улирлын өмнө Жонсон болон дасгалжуулагч Westhead нарын зөрчил хурцадсан ба Жонсон Лэйкэрс-г удаан, тааварлахад амар болгосон гэжээ. Лэйкэрс баг Жонсонтой түүний хүссэн гэрээг байгуулсаны дараахан нь багийн эзэн Жэрри Басс дасгалжуулагчийг халж оронд нь Райли-г тавьжээ. Харин улирлын үеэр Лэйкэрсийн фэнүүдээс Жонсонг болсон явдалд буруушаасан бүүлэлт явсан байна. Харин Жонсон тэр улиралдаа 18.6 оноо, 9.6 самбар, 9.5 ассист мөн лиг-н хамгийн өндөр үзүүлэлт болох 2.7 бөмбөг таслалтыг 1 тоглолтонд дундажилсан ба НБА-н 2-р багт санал асуулгаар нэрлэгдэж. Тэрээр мөн улиралд бүхэлд нь 700-с дээш оноо, 700-с дээш самбар, 700-с дээш ассистыг хийснээр Уилт Чэмбэрлайн, Оскар Робэртсон нартай хамт НБА-н бас нэгэн амжилтын эгнээнд бичигджээ.

Image

Лэйкэрс 1982 оны плэйофф-д чигээрээ явсаар финалын цувралд Philadelphia-тай таарсан ба 3 жилд 2 дах удаагаа учирч байв. 6 дах тоглолтонд Жонсоны хийсэн трифл-дабл-н дараа Лэйкэрс 4-2 р өрсөлдөгчөө буулган авсан ба Жонсон НБА-н финалын МВП-г 2 дах удаагаа хүртжээ. Аваргын цувралын эсрэг Sixers-тэй тоглохдоо Жонсон 0.553 хувьтай довтолж 16.2 оноо, 10.8 самбар, 8 ассист мөн 2.5 бөмбөг таслалтыг 1 тоглолтонд дундажилсан байна. Жонсон сүүлд "Лэйкэрс агуу баг болсон тэр үе бол миний 3 дах улирал байсан, тэдний амжилтанд Райли нөлөөлсөн" гэж хэлж.

1982-83 оны улирлын турш Жонсон 16.8 оноо, 10.5 ассист мөн 8.6 самбар 1 тоглолтонд дундажилснаар НБА-н 1-р багт анх удаагаа багтсан байна. Плэйофф-д явсаар Лэйкэрс ахин финалд гарч төвийн тоглогч Мосэс Мэлонэ мөн Эрвинг нарыг эгнээндээ нэгтгэсэн Sixers-тэй 3 дах удаагааа тулсан байна. Финалд Лэйкэрс-с Норм Никсон, Жэймс Вүрди мөн Боб МкАдоо нар гэмтлээс болж цувралыг орхисон ба Лэйкэрс эсрэг багтаа 4-0 р шүүрдүүлжээ. Sixers-н Мэлонэ финалын МВП-г авав. Жонсон финалд тэдний эсрэг 0.4 хувьтай довтолж 19 оноо, 12.5 ассист мөн 7.8 самбар 1 тоглолтонд дундажилжээ.


Сэлтикс-н эсрэг хийсэн тулаанууд (1983–87)

Жонсон 5 дах улиралдаа 17.6 оноо, 13.1 ассист 7.3 самбар 1 тоглолтонд дундажилснаар улирлыг дабл-дабл хийснээр дуусгав. Плэйофф-д явсаар Лэйкэрс баг НБА-н финалд 3 жил дараалан гарлаа. Финалд Бёрд-н Сэлтикс-н эсрэг плэйофф-н тоглолтонд анх удаагаа тулсан байв. Эхний тоглолтонд Лэйкэрс яллаа. 2 дах тоглолтонд цаг дуусахад 18 сэкунд дутуу байх үед 2 оноогоор хошуучилж явсан ч Жэралд Хэндэрсоны layup-н дараа Жонсон шидэлтээ алдсан ба улмаар нэмэлт цагт Лэйкэрс 124-121 р ялагдсан байна. 3 дах тоглолтонд Жонсон гэмээ цайруулж 21 ассист хаяснаар 137-104 р Лэйкэрс ялав, Гэвч 4 дэх тоглолтонд тэрээр дахин шийдвэрлэх алдаануудыг тоглолтын сүүл хэсэгт гаргасан буюу тоглолтын эцсийн минутад Жонсон Сэлтикс-н төв Робэрт Пэйриш-д бөмбөгөө алдсан, 2 чөлөөт шидэлт алдсан гээд ялах боломжтой байсан үед ийн алдаанууд гаргасан аж. Сэлтикс нэмэлт цагт ялалтыг авсан ба багууд дараа нь мөн 1, 1 ялснаар 7 дах буюу шийдвэрлэх тоглолт Бостон хотод үлдлээ. Уг тоглолтын сүүлийн минутад Лэйкэрс 3 оноогоор хожигдож байсан ба Сэлтикс-н Дэннис Жонсон бөмбөгийг Жонсонгоос булааснаар цувралын төгсгөлийг хүчтэй дуусгаж улмаар Сэлтикс аварга болжээ. Isiah Thomas болон Mark Aguirre нарын найзууд нь Жонсонг тэр шөнө тайвшуулж, өглөө болтол түүний байрлаж байсан Бостоны буудлын өрөөнд ярилцсан аж. Финалын турш тэрээр 0.56 хувьтай довтолж 18 оноо, 13.6 ассист мөн 7.7 самбар 1 тоглолтонд дундажилжээ.

Дараа улиралд Жонсон 18.3 оноо, 12.6 ассист мөн 6.2 самбар 1 тоглолтонд дундажилж багаа удирдаж 1985 оны НБА-н финалд дахин гарч ирсэн ба тэд Сэлтикс-тэй дахин нүүр тулжээ. Цувралын эхлэл Лэйкэрст маш муугаар эхэлж НБА-н финалын рекорд болох 148 оноог Сэлтикс авснаар Лэйкэрс-с даруй 34 оноогоор илүү гаран эхний тоглолтонд ялалт байгууллаа. Энэ үед Абдул-Жаббар хэдий 38тай байсан ч 30 оноо, 17 самбарыг цувралын 2 дах тоглолтонд авсан ба мөн түүний 5 дах тоглолтонд авсан 36 оноо нь Лэйкэрс-н цувралыг 3-2 р тэргүүлэхэд том нөлөө болсон байна. Цувралын 6 дах тоглолтонд Лэйкэрс өрсөлдөгчөө ялсны дараа Абдул-Жаббар финалын МВП болсон бол Жонсон цувралын турш 0.494 хувьтай довтолж 18.3 оноо, 14 ассист мөн 6.8 самбар 1 тоглолтонд дундажилж багтаа тус болжээ.


1985 оны НБА-н финалын 2 дах тоглолт Бостон Гардэн-д.
Жонсон болон Бёрд нар самбар дор бөмбөгний төлөө тэмцэлдэж байна.
Image

1985-86 оны улиралд Жонсон 18.8 оноо, 12.6 ассист мөн 5.9 самбар 1 тоглолтонд дундажилснаар дахин дабл-дабл хийлээ. Лэйкэрс плэйофф-д явсаар Western Conference-н финалд хүрсэн ч Houston Rockets-д 5 тоглолтонд хожигдсон байна. Дараа улиралд Жонсон өөрийн карьерийнхаа хамгийн өндөр үзүүлэлт болох 23.9 оноог дундажилж мөн 12.2 ассист, 6.3 самбар 1 тоглолтонд дундажилснаар өөрийн анхны улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртжээ. Тэр жилийн НБА-н финалд Сэлтикс-тэй 3 дах удаагаа учирсан ба цувралын 4 дэх тоглолтонд Жонсон Сэлтикс-н бигмэнүүд болох Пэйриш, Кэвин МкХэйл нарын дээгүүр тоглолтын сүүлийн хоромд даллаж шидэж оноо авснаар 107-106 н харьцаагаар Лэйкэрс яллаа. Тэрхүү ялалтын шидэлтээ Жонсон өөрийн өсвөр насны үеийн шидэлт байсан гэжээ. Улмаар Лэйкэрс 6 тоглолтонд Сэлтикс-г буулган авснаар Жонсон 3 дах удаагаа финалын МВП шагналын эзэн болов. Тэрээр цувралын турш 0.541 хувьтай довтолж 26.2 оноо, 13 ассист, 8 самбар мөн 2.33 бөмбөг таслалтыг 1 тоглолтонд дундажилжээ.


Давталт ба огцом уналт

1987-88 оны улирлын өмнө Лэйкэрс-н дасгалжуулагч Пэйт Райли олон нийтийн өмнө НБА-н аваргын цомоо хамгаалахаа амласан ба 1969 оны НБА-н финалд Сэлтикс дараалсан аваргын цомыг авснаас хойш ямар ч баг 2 жил дараалан аваргалаагүй байсан юм. Жонсон бас нэгэн үр бүтээлтэй улирлыг үдсэн ба 19.6 оноо, 11.9 ассист мөн 6.2 самбар 1 тоглолтонд дундажилж улирлыг дабл-дабл -р дуусгав. 1988 оны плэйофф-д Лэйкэрс Юта Жазз болон Даллас Маверикс багуудыг 4-3 р ялан финалд хүрсэн ба тэдний эсрэг бидний мэддэгээр "Муу хөвгүүд" буюу Дэтройт Пистонс учирсан байлаа. Тэдний тоглолтын хэв маяг нь биеийн хүчинд тулгуурласан хэв маягтай байв. Дэтройт-н гол тоглогч болох Томас болон Жонсон нар финалын цувралын нээлтийн тоглолт эхлэхээс өмнө бие биедээ амжилт хүсч, гар барин нөхөрсөгөөр бие биенийхээ хацар дээр үнссэн ба үүнийгээ тэд ах дүүсийн хайрын илэрхийлэл хэмээн нэрлэсэн байна.

Image

Цувралын 6 тоглолтын дараа багууд 3, 3 хожоод байсан ба Лэйкэрс-н довтлогч James Worthy карьерийнхаа анхны трифл-дабл -г 36 оноо, 16 самбар, 10 ассистаар хийн багаа тэргүүлэн 108-105 р ялалт байгуулжээ. Жонсон цувралын турш гайхамшигтай, хүчтэй тоглолтыг үзүүлж 0.55 хувьтай довтолж 21.1 оноо, 13 ассист мөн 5.7 самбар 1 тоглолтонд дундажилсан байсан ч финалын МВП-г James Worthy-д өгсөн байна.

1988-89 оны улиралд Жонсон 22.5 оноо, 12.8 ассист мөн 7.9 самбар улиралд дундажилснаар өөрийн карьерийнхаа 2 дах улирлын МВП-н шагналыг авчээ. Мөн Лэйкэрс 1989 оны финалд дахин Пистонс-той хамт үлдсэн байлаа. Жонсон цувралын 2 дах тоглолтонд шөрмөсний гэмтлээс талбайгаас гарсны дараагаар Лэйкэрс эсрэг багтаа 4-0 р шүүрдүүлсэн байна.

Абдул-Жаббаргүйгээр анхны улиралдаа Жонсон амжилттай байж улирлын МВП-г 3 дах удаагаа хүртсэн байна. 1989-90 оны улиралд тэрээр 22.3 оноо, 11.5 ассист мөн 6.6 самбар 1 тоглолтонд дундажилжээ. Хэдий тийм боловч Лэйкэрс плэйофф-д Western Conference-н хагас шигшээд Phoenix Suns-д ялагдсан байна. Энэ нь Лэйкэрс-н сүүлийн 9 жилийн хугацааны туршид плэйофф-н шатанд хамгийн эрт хасагдсан улирал болж. Жонсон 1990-91 оны улирлын туршид сайн байж 19.4 оноо, 12.5 ассист, 7 самбар 1 тоглолтонд дундажилсан ба Лэйкэрс 1991 оны НБА-н финалд дахин гарч ирээд байв. Тэд харин энэ удаад 5 удаагийн улирлын онооны аваргаар тодорсон хамгийн уран гоё тоглогч болох Майкл Жорданоор манлайлуулсан Чикаго Буллз-тай тулсан байна. Финалын цувралыг Жонсон - Жордан 2-н хоорондын дуэль гэж нэрлэсэн байсан ч Буллз-н довтлогч Скотти Пиппэн Жонсоны эсрэг хамгаалж байсан юм. Цувралын турш Жонсон 2 удаа трифл-дабл хийсэн ч финалын МВП болсон Жордан болон түүний баг нь 4-1 р ялалт байгуулсан байна. Түүний карьерийн хамгийн сүүлийн аваргын төлөөх цувралд тэрээр 0.431 хувьтай довтолж 18.6 оноо, 12.4 ассист мөн 8 самбарыг 1 тоглолтонд дундажилжээ.


ХДХВ-г зарласан ба Олимп (1991–92)

1991-92 оны НБА-н улирлын өмнө Жонсоныг шинжилсэний дараа түүний биенээс ХДХВ-н шинж тэмдэг илрүүлсэн байна. 1991 оны 11-р сарын 7-д болсон хэвлэлийн бага хурал дээр Жонсон олон нийтийн өмнө үүнийг хэлж, даруй зодог тайлахаа зарласан байна. Түүний эхнэр Күүкий болон тэдний төрөөгүй байгаа хүүхэд нар нь ХДХВ-н халдваргүй байсан ба тэрээр өөрийн эхнэрийнхээ төлөө энэ үхлийн өвчинтэй тулалдах болно гэж хэлжээ. Жонсон анхандаа тэрээр яаж энэ өвчинтэй холбогдсноо мэдэхгүй байгаагаа хэлсэн юм, гэхдээ сүүлд тэрээр өөрийн тоглож байх үедээ сексийн олон хамтрагчидтай байснаа хүлээн зөвшөөрсөн аж. Яг тэр үед ХДХВ-н халдвартай хүмүүсийн маш бага хувь нь гетросекс буюу эсрэг хүйстэнтэйгээ хавьтдаг хүмүүс авсан байдаг байна, анхандаа Жонсоны талаар тэр бол гэй эсвэл бисэксуал гэж цуурхал ихээр гарч байсан ч Жонсон өөрөө тэдгээрийг бүгдийг нь үгүйсгэсэн юм. Жонсон сүүлд Isiah Thomas-г эдгээр цуу яриануудыг дэвэргэсэн гэж буруушаасан ч Томас энийг нь үгүйсгэсэн байна. Жонсоны ХДХВ-н талаарх зарласан нь Нэгдсэн улсад нэгэн маш том мэдээний түүх болсон ба 2004 онд ИСПН-н өнгөрсөн 25 жилийн хугацаанд болсон үйл явдлуудын хамгийн мартагдашгүй үйл явдлуудын 7-д нэрлэгджээ. Олон нийтлэлүүд Жонсоныг баатраар нь магтсан бөгөөд мөн Нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жеорж Буш "Миний хувьд Мэжик бол баатар, спортод хайртай хэнд ч баатар" гэж хэлсэн байна.

Түүний зодог тайлсныг үл харгалзан фэнүүдийн санал асуулгын дүнгээр тэрээр 1992 оны Орландо Арэна-д болсон НБА-н бүх оддын тоглолтын гарааны тоглогчоор тодорсон байна. Гэсэн хэдий ч түүний багийн андууд байсан Byron Scott, A. C. Green нар түүнийг тоглож чадахгүй гэж хэлж. Мөн НБА-н хэд хэдэн тоглогчид тэдэн дунд Юта Жазз-н довтлогч Карл Мэлонэ хүртэл хэрвээ Жонсон талбайд ямар нэгэн юм болвол бид халдвар авах эрсдэлтэй байх болно гэж маргаж байсан байна. Жонсон West-г манлайлан тоглож 153-113 -р ялалт байгуулсан ба тэрээр 25 оноо, 9 ассист, 5 самбар авснаар бүх оддын тоглолтын МВП-р нэрлэгдсэн юм. Тоглолтын төгсгөлд 2 багийн тоглогчид бүгд талбайд байн түүнд баяр хүргэж байжээ.

Жонсон 1992 оны зуны Олимп-д Нэгдсэн улсын сагсанбөмбөгийн багт сонгогдсон байсан ба НБА-н одуудаас бүрдсэн "Мөрөөдлийн баг"-т нэрлэгдсэн байна. Тэмцээний туршид Америкийн баг ялсан ч Жонсон өвдөгний бэртлээсээ болоод ховорхон тоглосон юм. Гэсэн ч тэрээр талбайд гарах үед үзэгчидээс нижигнэсэн алга ташилтыг хүлээн авч байсан ба энэ нь ХДХВ-н халдвартай хүмүүст урам хайрласан сайхан боломж, тус болжээ.


Олимпийн дараагаар

1992-93 оны НБА-н улирлын өмнө Жонсон НБА-д эргэн ирэх бодолтой байгаагаа зарлав. Улирлын өмнөх хэдэн тоглолтуудад тоглож, туршиж үзсэний дараагаар тэрээр улирлын өмнө эргэн зодог тайлсан байна. Тэрээр зодог тайлсан үедээ аюулгүй сексийн талаар ном бичсэн бөгөөд мөн янз бүрийн бизнэсүүдэд оролцож, НБС-н тайлбарлагчаар ажиллаж мөн Ази, Австралиар НБА-н тоглогчид болон хуучин коллэжийн багийнхантайгаа хамт аялаж байжээ.

Тэрээр НБА-д Лэйкэрс-н дасгалжуулагчийн дүрээр 1993-94 оны НБА-н улирлын сүүл хэсэгт Randy Pfund-н орыг залган эргэн иржээ. 6 тоглолтоос 5-д нь хожигдсоны дараагаар Жонсон улирлын дараагаар өөрөө огцрох болно гэдгээ зарласан байна. Үүний дараагийн улиралд тэрээр 36 насандаа тоглогчийн хувиар дахин нэг эргэн ирэлтийг хийсэн юм. Тэрээр улирлын сүүлийн 32 тоглолтонд оролцож хүчний довтлогчийн байрлалд тоглон 14.6 оноо, 6.9 ассист мөн 5.7 самбар 1 тоглолтонд дундажилжээ. Плэйофф-д Лэйкэрс эхний шатанд Хьюстон-д хожигдсоны дараагаар Жонсон бүрмөсөн зодог тайлсан ба тэрээр "Би өөрийн карьераа орхиж байна, 1992 онд эргэн ирэхээ зогсоосон үеийн зарим зүйлийг би хэлж чадахгүй нь" гэжээ.


Талбайгаас гадуур буюу хувийн амьдрал

1981 онд Melissa Mitchell-с Андрэ Жонсон төрж Жонсон анх хүүтэй болснор аав болжээ. Гэсэн хэдий ч Андрэ-г түүний ээж нь өсгөсөн байна, Андрэ зун болгон Жонсон дээр зочлодог байсан ба мөн тэрээр Magic Johnson Enterprises-д худалдааны зар сурталчилгааны захирлаар ажиллаж байсан юм. 1991 онд Жонсон Earlitha "Cookie" Kelly-тэй гэрлэсэн ба Лэйнсинг-д жижигхэн ёслол хийжээ. Thomas, Aguirre болон Herb Williams нар хуримын зочдод багтсан байна. Жонсон, Күүкий нар 1 хүүтэй болсон ба 1995 онд 2 охин өргөж авсан байна.

Карьерийн амжилтууд

Жонсон НБА-н 905 тоглолтонд тоглон 17.707 оноо, 6.559 самбар мөн 10.141 ассист хийсэн ба карьерийнхаа туршид 1 тоглолтонд дунджаар 19.5 оноо, 7.2 самбар мөн 11.2 ассистыг хийсэн ба НБА-н түүхэнд 1 тоглолтонд дундажилсан ассистаараа тэргүүлсээр байна. Жонсон плэйофф-н тоглолтонд хамгийн их буюу 22 ассист хийсэн рекордыг өөр нэг тоглогчтой хуваан эзэмшдэг ба мөн финалд 1 тоглолтонд 21 ассист хийснээрээ рекорд эзэмшиж байна. Мөн тэрээр плэйофф-д хамгийн их буюу 2346 ассист хийснээрээ 1-т бичигдэж байна. Тэрээр бүх оддын тоглолтонд 22 ассист хийсэн рекордыг мөн нийт бүх оддын тоглолтонд хийсэн 127 ассистаараа мөн л 1-т бичигдэж байна.

Жонсон сагсанбөмбөгийн хурдацтай хэв маягийг гаргаж ирсэн ба үүнийг нь "Үзүүлбэрийн цаг" хэмээн нэрлэж байлаа, түүний харахгүйгээр пасслах болон хурдтай довтолгооны нийлбэрийг ийн тодорхойлсон байна. Мөн түүний талбайн хагасаас өгсөн alley-oop пассууд, эргэлттэй шидэлтүүд мөн суман шидэлтүүд зэрэг нь түүний дээрх тодорхойлолтонд багтана.
Жонсон нь 2.06м-н өндөртэй байсан ч плэймэйкэр/холбогчийн байрлалд тоглодог байсан ер бусын гоц авьяаслаг нэгэн байж. Тэрээр хүчний довтлогчийн бүхий л зүйлсийг өөртөө шингээсэн хэрнээ хөдөлгөөнт тоглогчдын хувийн ур чадварыг эзэмшсэн мөн бөмбөг эзэмших маш их авьяастай хамгаалагч байсан нь түүнийг бүх цаг үеийн хамгийн аюултай трифл-дабл-н аюулыг үзүүлэх тоглогчдын нэг болгожээ. Түүний 138 трифл-дабл нь НБА-н түүхэнд 2-т ордог ба түүний өмнө зөвхөн Оскар Робэртсон байдаг буюу тэрээр 181 удаа трифл-дабл хийжээ.

Түүний алдар, гавьяануудаас дурьдвал 1996 онд НБА-с гаргасан бүх цаг үеийн хамгийн гайхамшигт 50 тоглогчийн нэгээр санал асуулгын дүнгээр тодорсон байдаг бол 2002 онд "Алдрын Танхим"-д түүнийг оруулжээ. Мөн 2006 онд ИСПН-с үнэлгээ хийн гаргасан "20-р зууны спортын хамгийн гайхамшигт 50"-н жагсаалтанд 17-д нэрлэгдсэн байна. ИСПН түүнийг бүх цаг үеийн хамгийн гайхамшигт плэймэйкэр гэж үнэлсэн байна. Үүний талаар НБА-н түүхэнд Жорданоос илүү байсан цор ганц тоглогч гэсэн маргаан байдаг байна. Түүний амжилтын зарим хэсэг нь хувийн тоглолтуудад байдаг ба НБА-н шилдэг агшинуудад мөн нэрлэгдсэн байдаг аж.


Ларри Бёрд-тэй хийсэн өрсөлдөөн

Жонсон болон Ларри Бёрд нар анх удаа 1979 оны НСАА-н финалд учирч Жонсоны Мичиганы баг Бёрд-н Индианагийн багийг хожих үеэс л энэхүү 2 холбогдсон байжээ. Энэхүү өрсөлдөөн нь НБА-д ч үргэлжилж байв. 1984-1987 онуудын 4 финалын цувралын 3-т нь Лос Анжэлэс-н баг Бостоны багтай таарах тэр агшинд уг өрсөлдөөн дээд цэгтээ тулж байсан байна. Жонсон энэхүү өрсөлдөөнд өөрийг батлан харуулсан ба Лэйкэрс-Сэлтикс-н учирсан 3 финалын 2-т нь ялжээ.

Image

Сэтгүүлчдийн зарим нь Жонсон, Бёрд нарын өрсөлдөөний талаар хамгийн сэтгэл хөдөлгөмөөр тэмцэл гэж нэрлэж байсан юм, учир нь энэ нь бусдаас илүүгээр жишиж, харьцуулж болохоор үнэлэгдсэн тоглогчид байж. Мөн үүнийг нь Лэйкэрс болон Сэлтик-н хоорондын тэмцэл улам илүүгээр дэвэргэж байжээ. Ирээдүйд Алдрын танхимын гишүүд болох 2 тоглогч маань НБА-г бүхэлд нь шинэчилж, шинэ урсгал, шинэ үеийг бий болгосон байна. ИСПН-н спортын сэтгүүлч Ларри Шварц Жонсон болон Бёрд нар НБА-г дампуурлаас аварсан гэж нэрлэжээ.

Хэдий талбай дээр тэд өрсөлдөгчид байсан ч Жонсон болон Бёрд нар 1984 онд рекламанд хамт тоглох үеэр найзууд болсон байна. 1992 онд Бёрд-н зодог тайлах ёслолд Жонсон оролцсон ба тэрээр Бёрд-г "Үүрдийн найз" хэмээн тодорхойлжээ. Харин дараа нь Жонсоны Алдрын танхимд орох ёслолд түүний хуучин өрсөлдөгч мөн найз болох Бёрд түүнийг албан ёсоор Алдрын танхимд оруулсан байна.


Товч мэдээлэл

Номер: 32
Төрсөн огноо: 1959.08.14 (Lansing, Michigan)
Ахлах сургууль: Everett, (Lansing, Michigan)
Өндөр: 2.06 метр
Жин: 116 кг

Карьерийн мэдээлэл
Коллэжи: Michigan State (1977–1979)
НБА драфт: 1979 / Эхний тойрог: 1 / Сонголт: 1-р сонголт. Лос Анжэлэс Лэйкэрс сонгосон.
Мэргэжлийн карьер: 1979–1996
Тоглосон жилүүд: 1979–1991, 1996. Лос Анжэлэс Лэйкэрс

Карьерийн гол зүйлс, шагналууд
* 5× НБА-н аварга (1980, 1982, 1985, 1987–1988)
* 3× НБА-н хамгийн үнэ цэнэтэй тоглогч (1987, 1989–1990)
* 12× НБА-н Бүх одод (1980, 1982–1992)
* 3× НБА-н финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч (1980, 1982, 1987)
* 9× НБА-н 1-р багт (1983–1991)
* НБА-н 2-р багт (1982)
* НБА-н 1-р рүүкий багт (1980)
* 2× НБА-н бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогч (1990, 1992)
* НБА-н 50 жилийн ойн бүх цаг үеийн багт.
* НСАА-н аварга (1979)
* #32 Лос Анжэлэс Лэйкэрс багт зодог тайлсан ба дугаарыг нь мөнхөлсөн.

Карьерийн үзүүлэлтүүд
* 17,707 оноо (19.5 оноо нэг тоглолтонд дундажилсан)
* 6,559 самбар (7.2 самбар нэг тоглолтонд дундажилсан)
* 10,141 оновчтой дамжуулалт (11.2 дамжуулалт нэг тоглолтонд дундажилсан)
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby RBK » Fri Dec 09, 2011 9:17 pm

:eek:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby aapyyl » Fri Dec 09, 2011 10:30 pm

Дэвид Стэрнийг Мая багуудын боосууд ажил хаялтыг далимдуулж дарамтлаад наймааг хорьсон юм биш үү.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Dec 10, 2011 12:17 am

аа новш гэж.. нөгөө 3 баг чинь НБА тэй давж заалдана гэж бна шт ээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Dec 10, 2011 12:49 am

манай багийн бэлтгэл эхэлж хэн хэн ирснийг мэдмээр бна..

давж заалдах боломжгүй гэж эх сурвалж мэдээлж бна...


ийм хожил бас л гоё тэ.. Шууданч трибл дабл
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Dec 10, 2011 2:02 am

Image

За ингээд албан ёсоор энэ наймаа дуусваа.. хэхэ.. ашгүй сайхан гэж...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Sat Dec 10, 2011 2:27 am

Лэйкэрс баг 60-22 гэсэн амжилтыг улиралд үзүүлж 1980 оны НБА-н финалд Julius Erving-р манлайлуулсан Philadelphia 76ers багтай тулсан байв. Лэйкэрс цувралд 3-2 р тэргүүлж байсан ч цувралын турш 1 тоглолтонд 33 оноо дундажилж байсан Абдул-Жаббар 5 дах тоглолтонд шагайгаа булгалсан ба 6 дах тоглолтонд тоглож чадахааргүй боллоо. Paul Westhead 6 дах тоглолтонд гарааны төвийн тоглогчоор Жонсонг гаргахаар шийдсэний дүнд Жонсон тухайн тоглолтонд 42 оноо, 15 самбар, 7 ассист, 3 бөмбөг таслалт хийн 123-107 -р эсрэг багаа ялсан ба тэрээр тоглолтын туршид төвийн, довтлогчийн, хамгаалагчийн гээд олон байрлалд тогложээ. Дараа нь Жонсон рүүкий тоглогчоор финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналын эзэн цор ганц тоглогч болсон ба түүний эцсийн мөчид үзүүлдэг гүйцэтгэл нь НБА-н түүхэнд хамгийн гойд сайхан гүйцэтгэлийн нэгээр одоо хүртэл үнэлэгдсээр байна. Мөн тэрээр НСАА болон НБА-н аваргыг жил дараалан хүртсэн 4хөн тоглогчийн нэг болжээ.


Энэ бичлэг нь байна.. Рүүкий холбогч гэхэд бас л айн.. Төвд бол сайн үзжийн шүү..бас л эвгүй нөхөр байждээ.. Нөгөө талаас Ирвинг төвд нь илүүрхээд байдаг наас..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5480
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Yes Man » Sat Dec 10, 2011 5:39 am

Одом бэлтгэл дээр ирээгүй гэнэ дээ кккк..............
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Sat Dec 10, 2011 8:26 am

Tiim bn manai hun ireegui bn stern shiidvertee alban yosoor tailbar hiij. Kapono alban yosoor irsnee zarlaj. Nadad lav paul ireed bugj avsnaas gasol odom bgaad bugjgui ch shiruun ursuldsun n deer
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby RBK » Sat Dec 10, 2011 10:58 am

Одоо бол Одом манайд таагүй болоо биз дээ... Хайран тоглогч...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Dec 10, 2011 11:18 am

Pau Gasol is at training camp, Lamar Odom is not. Also, Lakers do not plan to take legal action against the league.
аа новш гэж..

Lamar odom was at facility but left.. 15 мин байж байгаад л явчихсан гэнэ шүү..
Бас нөгөө 3 баг чинь дахиад гэрээ хийх өөр арга хайгаад бган гэж..

Бас Туриаф эргээд манайх болох болмжтой гэж.. хэрвээ Хорнетсэй гэрээ хийж чадвал..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Dec 10, 2011 11:39 am

Image

Энэ шинээр авсан драфтын 3ынхаа намхан 2той нь гэрээ хийж дээ..

Image

Image

Image

Kobe on rumors: "It's part of the business." Basically shrugged it off. Called today "great first practice" under Mike Brown.
Bryant acknowledged that it has to be tough to hear your name in trade rumors, but is "nature of the beast."
Коби Стерний шийдвэрийн талаар тэр бол хүссэн бүхнээ л хийж чадна. учир нь тэр бол commissioner
Бас Газол бэлтгэл дэр жаахан бэртэл авсан юм шиг бна.. тэгээд өдрөөс өдөрт гэсэн статустай болжээ..

Image

Image

Байнум өвдөг нь зүгээр. Ямар ч өвөлт мэдрэгдэхгүй маш сайн бна гэж. бас үнэхээр маш олон шуум бна. тэдгээр бүгд минй санааг зовоохгүй бна. минйи бодлоос гадуур байга л гэж.

Image
Lakers Sign D-League Center Chris Daniels
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Villa_Bayaraa » Sat Dec 10, 2011 11:58 am

За тэгээд Лейкерсээ хараад л найдаад л байгаа шүү хэхэ Саяны энэ явдал багийн уур амьсгалд нөлөөлөөд шал дэмий юм болчихлоо доо... Коби ахлагчийн хувьд одоо Одомын сэтгэлийг засах талын юм хийх болж байх шиг байна... нэг сэтгэл хөрчихвөл ч хэцүү л дээ... дэмий юм хийж байх юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Sat Dec 10, 2011 12:00 pm

Манай шинэ цэрэг Капоно-н талаар мэдээлэхэд тэрээр НБА-д 8 жилийг үдээд байгаа ахмад тоглогч ба НБА-н түүхэнд 3-н зайн шидэлтийнхээ хувиар 6-д бичигдэж байгаа тоглогч байна...

Баг түүнийг чөлөөт агент байхад нь нэгтгэж байгаа ба өчигдөр албан ёсоор зарласан байна. Мөн гэрээний талаар бүрэн танилцуулаагүй байгаам байна.

Тэрээр 2007, 2008 онуудын бүх оддын тоглолтын 3-н зайн шидэлтийн аварга болсон ба 2006 онд Маиами Хит-тэй хамт НБА-н аваргыг хүртсэн ба 2006-07 оны улиралд Маиами-д байхдаа өөрийн хамгийн өндөр үзүүлэлт болох 0,514 хувьтай 3-с шидэж байсан байна.

Тэрээр UCLA-д коллэжийн карьерийнхаа 4 жилийг өнгөрөөсөн ба Bruins-н бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтад 3-т эрэмблэгджээ. Дараа нь 2003 оны драфт-н 2-р раунд-н 31-р Кливэлэнд-д сонгогдсон байна. Капоно НБА дах карьерийнхаа турш 482 тоглолтыг Cleveland, Charlotte, Miami, Toronto, Philadelphia багуудтай хамт хийж, 0,443 хувьтай довтолж /3-с 0,437 хувьтай/ 6,9 оноо, 1.7 самбар, 0.8 ассистыг 1 тоглолтонд дундажилж. мөн 1 тоглолтонд дунджаар 18.3 минут тоглож...

Ноднингийн Пэжа шиг тоглоорой гэж хүсий даа...


Saiza wrote:Lamar odom was at facility but left.. 15 мин байж байгаад л явчихсан гэнэ шүү..


Одом бэлтгэлийн бааз дээр оройтож ирчихээд байж байгаад яваад өгсөн гэнэ... багийнхан нтр-тэй бэлтгэл хийгээгүй байна... Газол харин жаахан ядралттай ч байгаамуу, жаахан шөрмөс нтр нь татсийм шиг л юм болж... нээх хүнд асуудал биш л бололтой...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests