САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Moderator: Сагсан бөмбөг модууд

САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Oct 10, 2010 11:00 pm

Image

За юунаас эхлэх вэ гэж....
За багийнхаа сүүлийн хэдэн жилийн амжилтыг ч яриад яах вэ дээ... Бүх хүн мэдэж буй хойно доо... Харин жаахан эртнээс нь эхлэбэл яадаг юм бол....
АВА болон НБА нэгдсэн 1976 оноос эхлэн энэ лигт хүч үзэж байна.... Тухайн үеийн АВА-д тоглож байсан багуудаас одоо НБА-д тоглож буй 4 багийн нэг бөгөөд НБА-д аваргалсан цорын ганц баг нь юм... Тийм учраас АВА-гэгддэг байсан лигийнхээ нэрийг өндөрт өргөн авч яваа баг гэж хэлж болж болох юм... НБА-д түрүүлсэн тоогоороо Бостон, Лос Анжелос, Чикагогийн дараа орно...

НБА-гийн финалын цуврал тоглолтонд 6 дараалан хожигдоогүй (ялсан) гэдэг агуу үзүүлэлтийг зөвхөн Чикагогийн хамтаар эзэмшдэг... Энэ тоо цаашид ч ахих боломжтой... НБА-гийн түүхэн дэх ялалтын хувиар тэргүүлж багуудын 3-р байранд жагсдаг... Манай багийн нэгэн аймшигтай үзүүлэлт нь ПО-д ердөө 4 удаа л шалгарч чадаагүй гэгдэх үзүүлэлт юм...
НБА-д өнгөрүүлсэн энэ он жилүүдэд 17 удаа дивизоны аварга авсан үзүүлэлтээрээ бүх НБА-г тэргүүлдэг... Манай араас Лэйкерс 16 удаа түрүүлсэнээр удаалдаг аж... Мөн сүүлийн 20 улирлын 19-д ПО-д шалгарч, агуу өрсөлдөөнийг үзүүлж чадсан байна... Үүний дотор Тим Данканыг элсэн орж ирсэн 1997 оноос хойш нэг ч удаа алгасаагүй байгаа нь өөр ямар ч баг мөчөөрхөж чадахааргүй юм...

ABA дэх он жилүүд: Даллас Чэпаралс (1967–1973)

Энэхүү багийн түүх тэртээх 1967 онд Даллас Чэпаралс гэх багийг үүсгэн байгуулсанаас эхлэдэг... Тэр улиралд АВА-д тоглож байсан 11 багийн нэг гэсэн үг л дээ... Эхний улиралд шинэжавуудын баг байсан тул амжилт төдийлөн гарсангүй... Харин 2 дахь улиралдаа 41-37 гэсэн амжлтаар 4-р байраар шалгарч байж...

ABA дэх он жилүүд: Сан Антонио Спэрс (1973–1976)

-Чи Спэрс багийн АВА лиг дэх тоглолтыг үзэж байсан уу? Чиний шүтээн болсон тоглогч тэр багт байсан уу?
- Би энэ асуултанд тийм гэж хариулна.... Яагаад гэвэл "Семи-Про" гээд кинон дээрээс харчихсан ш дээ.... :ногоон:

1973 оны хаврын нэгэн өдөр Даллас Чэпаралс багийн хувьд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээх өдөр байж таарлаа... Багийн эзэмшигчид санхүүгийн хүнд байдалд орсоны улмаас хайртай багаа зарахаас өөр аргагүй байдалд хүрээд байсан өдрүүдийн л нэг болтой.... Даллас багийн эзэмшигчид зарна, үргэлжлүүлж багаа үйл ажиллагааг нь хэвийн явууулна гэж нэлээд үзсэний эцэст Сан Антонио хотын нэгэн жижиг группт зарахаар болсон нь тэр байж... СанАнтонио хотын бизнесменүүд болох Анжело Дросес, Жон Шафер зэрэг тэргүүтэй группийн эзэмшилд ихэнх хувь нь шилжсэнээр, Сан Антонио хот мэргэжлийн лигийн багтай болох боломж бүрдсэн юм... Энэ боол үндсэндээ нэгэн төрлийн “зээл” байсан гэж ойлгож болно... Бүр хар үгээр хэлбэл 3 жилийн хугацааны “түрээс” л байсан гэж ойлгож болно... Эхлээд баг маань “Буутай дээрэмчид” гэдэг нэртэй болсон ч тун удалгүй “Спэрс” гэх нэрээ олжээ... Мөн багийн үндсэн өнгө байсан улаан, цагаан, хөх өнгүүдийг өөрчилж, хар болон мөнгөлөг цагаан өнгийг сонгосон байна...

Багийн дасгалжуулагчаар Том Нисалке гэх эрхэм ажиллаж байсан бөгөөд өмнө 2 жилийн өмнө уг багийг удирдаж байсан нэгэн юм... Бас ч үгүй АВА лигийн шилдэг дасгалжуулагчийн хэргэмийг хэдийнээ хүртээд амжсан “догь эр” байж... Багийг дөнгөж авч байх үедээ Нисалке – Спортод залруулж боломгүй тийм ч олон тохиолдоод байдаггүй... Би магадгүй Далласт үлдээд ямар нэгэн багийг босгож болох л байсан байх... Гэхдээ л би азтай байх юм шиг санагдсан учраас энэхүү дуудлагыг хүлээн аваад байна гэж хэлж байж... Спэрс багийн анхны улирал /1973-74/ улирлыг эргэн саная... 1973 оны 10-р сард багийн гарааны бүрэлдэхүүнийг Жо Хэмилтон, Жеймс Силас, Харли Свийфт, Рич Жонес, Боб Нетолики нарын залуусаар бүрдүүлсэн байлаа... Энэ залуус хамтдаа тийм ч удаан тоглоогүй бөгөөд үзүүлэх тоглолтонд Хьюстонтой тоглосон байдаг юм байна...91-89-өөр ялж байж.... Тэр өдөр бол 1973 оны 10 сарын 6...

Image

Энд багийн анхны анхны зарим нэгэн гишүүд... Багийн анхны дасгалжуулагч Том Нисалке... , Харли Свийф, Жо Хэмилтон, Боб Нетолики
Эдгээр зургийг 1973 оны пре сийзоны үеэр Спэрсийн “Улаан ” жерситэй авахуулж...


1973 оны 10 сарын 10-нд улирлын эхний хөүм тоглолтоо хийхээр Сан Диего хотын багийг өөрсдийн дөнгөж шинээр барьсан, будаг нь хатаагүй байсан шахуу “HemisFair Arena”-даа хүлээн авсан юм... Багаа дэмжихээр яахаас ч буцахгүй 6000 галзуу үзэгч хуран цуглаад байсан үе...
Энэ үеийг хамгаалагч Жо Хэмилтон дурсан ярихдаа, - Тэднээр үнэхээр бахархаж байсан шүү... Тэд бол бидний өсөн дэгжихийн үндэс нь юм байна гэдгийг би тэр л мөчид ойлгосон...
Учир нь өнгөрсөн улирлын тоглолтуудаа Далласт хийдэг байх үед ердөө 600- 700 хөгжөөн дэмжигч л цугладаг байж... Гэхдээ тэд тоглолт үзэхдээ ердөө л амрахаар ирсэн хүмүүс шиг л дуугүй байдаг байсан гэж өгүүлсэн байдаг.... Тэр улиралд Спэрс гэртээ 18 тоглолт хийсэн бөгөөд тоглолт бүрийг дунджаар 6303 хүн үзсэн тухайн үедээ л сүрдэм амжилт байлаа... Тэдэнд дөхөж очих баг нь НБА-д тоглодог Хьюстоны үзэгчдийн тоо 6000 л хүрсэн гэдэг... Эхний жилдээ л ийм их дэмжигчтэй болсон тул Спэрсийн эзэмшигчид багаа “зээл-түрээс”-ийн байдлаар бус бүрэн эзэмшихээр шийдэж, үүнийгээ ч хийж чаджээ... Одоо энэ баг үүрд Сан Антонио хотын баг...

Энэ үеэс багийн амжилт ч үндсэндээ мундаг болж ирлээ... Тэд довтолгоо болон хамгаалалтаараа гайхагдаж эхлээд байв... 1973 оны 10 сарын 20-ны өдөр Индианаг 92-66-аар бут ниргэсэн бөгөөд энэ нь АВА лиг дэх нэг тоглолтонд хамгийн бага оноо авсан баг гэх хэргэмийг Индианад өгөхөд хангалттай үзүүлэлт байжээ... 2 долоо хоногийн дараа Денверийг 72 –хон оноо авахуулж чадлаа... Ингэснээр тэд 49 удаа эсрэг багаа 100-гаас бага оноо авахуулсан бахдам хамгаалалтыг үзүүлжээ... Энэ нь мэдээж АВА-гийн дээд амжилт... Үндсэндээ баг дээд амжилт л тогтоодог баг болон хувираад байлаа...


Энэ үед багийн гол нэрийн хуудас, имиж нь хамгаалалт байсан нь эсрэг багуудаа 49 удаа 100-гаас бага оноо авахуулж байсанаар тод харагдана... Багийн гол хөдөлгөгч хүч нь тэр үеийн супер од Жеймс Силас байсан бөгөөд удалгүй мөн багийн агуу домог болсон тоглогч болох Жорж Гервин тэдэнтэй нэгдсэн явдал нь тэдний мандан бадрахын эхлэл байсан гэж болно... Гервинийг анх гэрээ байгуулж байх үед нь АВА-гээс бойкотлох гэж нэлээд хүчин зүтгэл гаргасан гэдэг.. Гэсэн ч тэрээр энэ багт элсэж чадсан юм...

1974-75 оны улирлын эхлэлийг 17-10 гэсэн амжилтаар хэлүүлсэний дараа ахлах дасгалжуулагч сольж, Боб Басс багийн дасгалжуулагчаар ажиллах болсоноор багийн тоглолтын арга барил хамгаалалтаас довтлох арга барилд шилжсэн нь Силас болон Гервин нарт үнэхээр сайн нийцсэн ээр улирлыг 51-33 гэсэн амжилтаар баруун бүст 2-р байраар ПО-д шалгарч...

Тэр үед Гервин бид нэг тоглолтонд 100 удаа шиднэ гэсэн үзлээр тоглодог байлаа... Заримдаа 107.... Гэсэн хэдий ч ПО-д заналт дайсан Индианад дахиад л 6 тоглолтонд ялагдал хүлээсэн юм...
Хэдийгээр ПО-д ажмилт үзүүлээгүй ч тэднийг хэдийнээ АВА-гийн тэргүүн баг гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон үе... 1976 онд АВА болон НБА нэгдсэнээр шинэ лигт харъяалагдах болжээ... Хэрвээ тэр жил 2 лиг нэгдээгүй бол Спэрс АВА-д түрүүлэх нь тодорхой болсон байсан гэдэг... НБА-д элссэн 4 баг нь Спэрс, Денвер, Индиана, Нью Йорк Нетс гэсэн багууд байсан юм...

Image

Мөн энэ үед багийн цаашдын ирээдүйд нөлөөлөх хэд хэдэн чухал зүйл болсон юм...
Нэгдүгээрт,
1973 оны 11 сарын 21-нд Виржинагийн шинэ залуу тоглогч Свен Натерийг 300 мянган ногоон, ирээдүйн драфтын эрхээр олж ирсэн нь тухайн үедээ дуулийнт наймааны тоонд орж байлаа... Гэхдээ Спэрс энэ наймаанаас олсон зүйл нь зарцуулсанаасаа их байсан юм... Натер ирсэн улиралдаа л АВА-гийн шилдэг шинэ залуу тоглогч болсон бөгөөд 1974 оны АВА-гийн Бүх Ододын тоглолтонд оролцож, 29 оноо, 22 самбар авч байлаа...

Хоёрдугаарт,
Багийн бүх цаг үеийн шилдэг тоглогч “Мөсөн Хүн” ирсэн явдал... Гэхдээ Гервин их хөгжилтэй байдлаар майнад орсон байдаг юм байна лээ... Ер нь бол жаахан асуудалтай л гэсэн үг л дээ... Үүнийг нь АВА-гийн комиссар гуай мэдээд, мэдээж шахалт үзүүлсэн байна... Гэхдээ л тэр үеийн удирдлагууд маань сэргэлэн хөдөлж, түүнийг өөрийн багтаа авсан байдаг юм... Энэ явдлыг “225,000 ногооны хэрэг” гэгддэг юм билээ... Гервин анхны тоглолтоо 1974 оны 2 сарын 27-нд Ютагийн эсрэг хийж, 12 оноо авч...

Тэр энд он удаан жил тоглож, Сан Антониогийн “Билэг Тэмдэг” болж чадсан... Өөрөөр хэлбэл тэрээр энэ багийг Америк даяар цаашлаад дэлхийд таниулж өгсөн ачтан юм... Одоо тэр “Алдарын Танхим”-д мөнхөрсөн нэгэн...
Гервин, Натер, Силас гэсэн их 3-тай баг тэр улирладаа 45 ялалт байгуулж, Индианатай ПО-д тулж... Тэр жилийн улирлын тоглолтонд 2 баг таарч тоглохдоо маш эргэлзээтэй байдлаар шийдэгдэж байсан болохоор, энэ 2 багийн уулзалт тухайн үедээ сагсан бөмбөг сонирхогчдийн ярианы гол сэдэв болж байлаа... Тоглолт 7 цувралаар шийдэгдсэн бөгөөд 7 дахь тоглолт 1974 оны 4 сарын 10-нд манай талбайд товлогдож, тэр тоглолтыг 12304 хүн үзэхээр цуглараад байлаа...

Image

Image

Багийн домогт тоглогчид болох Жорж Гервин /#44/, Жеймс Силас /#13/ нар

АВА-гийн сүүлийн улиралд /1975-76/ Сан Антонио баг маш ашигтай солилцоог Нью Йорк багтай хийж, бүрэлдэхүүнээ Билли Раулц, Ларри Кенон, Майк Гэйл нараар зузуулсанаар тэр улирлад 50 ялалт байгуулсан юм... Билли Раулц хамгаалалтанд үнэхээр мангас байж чадсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3,05 блок тавьсан үзүүлэлтийг үзүүлж... Хамгийн гайхалтай нь 1975 оны 12 сарын 13-нд болсон тоглолтонд Спэрс багаараа 21 блок тавьж... Энэ мөн л АВА-гийн дээд амжилт болон бүртгэгджээ...
1976 оны 3 сард Денверийн талбайд зочилж тоглохдоо 135-122-оор ялалт байгуулсанаар тэдний гэртээ 26 тоглолт дараалаад ялаад байсан амжилтыг үгүй хийж....
1975-76 онд Спэрсийн тоглолтыг үзэгч фенүүдийн улам л өсч, тоглолт бүрийг 8000 хүн үзэж, 3 дахь жилдээ дараалан хамгийн их үзэгчтэй багаар тодорсон байна... Ихэнх АВА-гийн шинжээчмд тэднийг лигийн хамгийн шилдэг, авъяастай баг гэж санал нэгтэйгээр дуугарч байлаа... Хэн хүнгүй л Сан Антониотой ПО-д тоглохыг хүсч байсан үе... Гэхдээ ПО-д Силас өвдөгөө гэмтээсэнээр баг ПО-д ялагдал хүлээлээ... Тэр үед Силас гэмтээгүй байсан бол тэд гарцаагүй аварга болох байсан гэж сэтгүүлчид ам уралдан бичиж байж...

Image

Image

Жорж Карл //#22/ /... АВА-д тоглож байх үед хүчин зүтгэж байв...
Рич Жонес /#33/ Тэрээр самбар, бөмбөг таслалтын гол ачааг үүрдэг чухал тоглогч...
Донни Фримэн /#20/.... Тэр Гервиний сайн хамтрагч бөгөөд АВА-гийн шилдэг 30 тологчийн нэг юм...
Шинэ залуу төвийн тоглогч Натер /#31/


Тэр үеүүдийг эргэн дурсахад туслаж чадах дараах зүйлсийг уншихад сэтгэлд нэг л сайхан байдаг юм...

FRED ELIAS:
Би 1975 оны АВА-гийн Бүх Ододын тоглолтыг хэзээ ч мартдаггүй... Тэр үед “HemisFair Arena” нурах шахаж байлаа... Хамгийн сайхан агшин нь тоглолтын дараа тоглогчид хувцас солих өрөө рүү оролгүйгээр талбай дээр үлдэж, фенүүд тоглогчидтой чөлөөтэй уулзаж, ярилцсан... Би тэнд байсан азтай фенүүдийн нэг болсондоо баяртай байдаг.. Тэр үед хамгаалалтын ажилчид, зохион байгуулагчид юу ч хэлэлгүйгээр, хориглолгүйгээр талбай руу гаргаж байсан шүү...

HUGH POLAND:
Би Сан Антонио хотод өссөн, АВА лигт тоглож байсан Спэрс баг үргэлж миний санаанд байдаг... Би багтай холбоотой бүх л зураг, сонин хэвлэлүүдийг хадгалж, бүх стат үзүүлэлтийг цээжилдэг байлаа... Спэрсээс өмнө Сан Антонио хот мэргэжлийн лигийн баггүй байлаа... Тэд ПО-д тийм ч хол явдаггүй байсан ч би үргэлж тэднийг хамгийн шилдэг баг гэдэгт итгэдэг... Одоо ч тэр...

1975 онд Сан Антониод зохиогдсон 8 дахь удаагийн АВА-гийн алл старын тоглолт магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг нь... Энэ бол тэрхүү лийгийн хамгийн торгон агшнуудын нэг....

1972 онд Хьюстон Жеймс Силасыг зарсан нь тэдний хамгийн том тэнэглэл байсан...Тэр Сан Антониод 9 гайхалтай улирлыг өнгөрүүлсэн... Тэр бол домог... "The Secret Life of James Silas” номын хэсгээс


NBA-д орлоо: "Мөсөн Хүн"-ий Эрин үе (1976–1985)
НБА-д элссэн эхний улирлад 44-38 гэсэн амжилтаар Зүүн бүсийн 4-р байрт шалгарч... Дараа жил нь буюу 77-78 улирлад Жорж Гервин болон Денверийн Томпсон нар бүх л улирлын туршид онооны лидерийн төлөө өрсөлдсөнөөрөө онцлог юм... Сүүлийн өдөр Томпсон Детройтын эсрэг 73 оноо авсанаар дундаж оноо авалтаар тэргүүн эгнээнд бичигдээд байв... Энэ тоглолт үдээс хойш болж... Одоо Гервиний хэрхэн тоглохоос бүх зүйл хамаарах бөгөөд манай хүнд 58 оноо хэрэгтэй байж.... Бас л өндөр босго шүү дээ... Тэр шөнө Спэрс Ютатай тоглосон бөгөөд Гервин эхний үед 20 оноо зулгааж... Харин 2-р үед үнэхээх галзуу байж 33 оноо авсан бөгөөд улмаар 3-р үеийн эхэнд л хэрэгтэй байсан 58 оноогоо цуглуулж... Тэр тоглолтонд Гервин /Мөсөн хүн хэмээдэг/ 63 оноо авсанаар тэр улирлын онооны аварга болсон юм... Мөсөн хүний гялалзсан энэхүү улиралд Спэрс 52-30 гэсэн амжилтыг үзүүлсэнээр Централ Дивизоны аваргаар шалгарчээ... Энэ нь багийн НБА-д үзүүлэх амжилтын эхлэл байсан хэрэг байлаа... Хувь тоглогчийн хувьд ч тэр, багийн хувьд ч тэр....
Гэсэн хэдийн ч энэ улирлад мөн л тааруухан амжилтаар үдэж Вашингтонд 6 тоглолтонд ялагдсан ч тэрхүү цуврал “Мөсөн хүн” 33,2 оноо дунджилсан нь НБА-д үнэхээр нэгэн том од мэндэлсэнийг харуулсан хэрэг байжээ...
1979 оны улиралд Конференцийн Финалд мөнөөх Вашингтонтой таарч цуврал тоглолтыг 3-1-ээр тэргүүл байсан ч дараалаад 2 хожигдсоноор, цувралын харьцаа 3-3 болсон бөгөөд 7 дахь тоглолтонд 107-105-аар хожигдсоноор үнэхээр харамсалтай ялагдлыг хүлээжээ... Үүнээс хойш 20 жил хүлээсний эцэст л Спэрс баг дахин Финалд эргэн ирсэн юм...

НБА-д өнгөрүүлсэн эхний 7 жилдээ л тэд 5 удаа дивизоныхоо аварга аваад байлаа... Гэсэн хэдийн ч ПО-д Вашингтон, Бостон, Хьюстон, Лос анжелос гэх багуудад хожигдоод байлаа... Гэхдээ л тэд улирлын тоглолтонд уламжлалаа хадгалж гайхалтай тоглож, олон ялалт авсан хэвээрээ л байсан юм...
1982 болон 1983 оны улирлын ПО-ууддад Лос Анжелостой дараалан даарсан бөгөөд гэртээ хийсэн бүх тоглолтондоо хожигдсон нь үнэхээр хар дарсан зүүд байсан юм... Тэд 1995 оныг хүртэл Конференцийн финалд шалгарч чадаагүй юм..
1984-85 оны улирлын дараа “Мөсөн Хүн” Чикаго руу зарадлаа....

Хүнд Хэцүү Он Жилүүд (1985–1989)

Би дээр өгүүлсэн... ПО-д үзүүлсэн тааруухан амжилт нь хар дасран зүүд байсан гэж... Гэхдээ энэ бол зүгээр л зүүд байж... Жинхэнэ хар дарсан зүүдний он жилүүд бидэнд учирах ёстой байж...

Спэрсийн түүхэнд “Хар Үе” гэгддэг 1985-86 оны улирлалаас 1988-89 оны улирал хүртэл нийтдээ 115-213 гэсэн амжилтыг үзүүлж.... Амжилт ч гэж дээ.... Энэ үед хайртай багийг нь өөр хот руу ч нүүлгэж мэдэхээр болж, фенүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг... Тэр үе бол энэ баг хичнээн үнэнч фенүүдтэй болохыг харуулсан байлаг... Энэхүү бараан он жилүүдэд нэгэн гэрэлт мэдээ цуурайтсан нь тэд 1987 оны НБА Драфтын ялагчаар тодорсон явдал байлаа... Тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг шүү дээ... Тэр драфтаар ирээдүйн агуу тоглогч “Адмирал”-ыг авлаа... Гэсэн ч түүний тоглохыг бүхэл бүтэн 2 жил хүлээсэн юм... Учир юу гэвэл тэр Коллежийн багтаа дахин 2 жил зүтгсэн юм... Тэр үед гэрээгээ хараахан байгуулаагүй байсан тул Робинсонд чөлөөт агнет ч болох боломж байж... Гэхдээ л эцсийн эцэст тэрээр энэхүү багийг сонгож, шинэ түүхийг нь бүтээлцэхээр шийджээ..
Хэдийгээр 1988-89 оны улиралд 21-68 гэсэн багийн 2 дахь муу амжилтаа үзүүлээд байсан ч гялтайх хэд хэдэн зүйлийн талаар дурьдах нь зүйтэй... Энэ бол өндөр түвшний багийг босгохийн төлөө сэтгэл харамгүй зүтгэсэн эзэн болох Ред Мкомбсийн эхний улирал байлаа... Мөн Алдарт дасгалжуулагч Ларри Брауны анхны улирал нь байлаа... Тэрээр 1988 оны НСАА-гийн финалд Канзас Их Сургуулийг удирдан ялалт байгуулсаныхаа дараагаар Сан Антониог удирдахаар ирсэн нь тэр байлаа...

Адмирал болон түүний нөхөд (1989–1997)

Энэ бүхийн эцэст “Адмирал ” маань Коллежийн дипломоо гардан авч, одоо зөвхөн сөгс л тоглох зорилгоор багтайгаа нэгджээ... Түүнтэй нэгдэхээр 1989 оны драфтын №3 дахь сонголт Сийн Эллиот болон чөлөөт агентаас элссэн Терри Гумингс нар ирсэн бөгөөд эхний улиралдаа залуус гайхамшигийг бүтээлээ... Тэд хэд ялсан гээч.... 56-26... Өмнөх улиралд нь 21 ялж байсан баг шүү дээ... Мөн тэд мөн л дивизоны аварга болж чадлаа... За одоо тэдэнд үеийн үед хатуу самар байсан ПО... Тэд энэ удаа Конфренцийн хагас шигшээд Порландэд 7 тоглолтонд хожигдлоо... Энэ улиралд “Адмирал ” 24.3 оноо, 12.0 самбар авсанаараа НБА-гийн бүх цаг үеийн хамгийн амжилттай шинэ тоглогч нарын нэг боллоо...
1993 онд багийн өнөөгийн эзэн Петер Холт багийг 75 сая доллараар Ред Мкобсоос худалдан авсан юм... Энэ хугацаанд ахлах дасгалжуулагчид хэд хэд соилигдож, баг ч үндсэндээ тогтмол амжилт үзүүлж байлаа...

Энэ үед нэгэн солилцоо явагдсан нь Эллиотсийг Пистонст өгч, Деннис Родман ирсэн явдал байлаа... Гэхдээ Эллиотс мөн багтаа эргэн нэгдсэнээр 1994-95 оны улиралд баг 62-20 гэсэн амжилт үзүүлж, “Адмирал” хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон юм... Баг ч хамгийн өндөр амжилтаа үзүүлж, Баруун Бүсийн аваргын төлөө тоглож, Хьюстонд 4-2-оор хожигдсоноор бас нэгэн улирал өндөрлөсөн байна...
Үүний дараа багаас Родман явлаа... Тэрээр Чикагод алдарт МЖ ахтай нийлж, 3 удаа лигийн аварга болсоныг та бүхэн мэднэ шүү дээ... Уг нь тэр багт байж байх хэрэгтэй байсан юм... Түүнийг явуулсан нь манай багийн нэгэн том алдаа юм...
Дараа улиралд нь /1995-96/ 59-23 гэсэн амжилт үзүүлж, Конференцийн хагас Ютад мөн л ялагдал хүлээлээ...
Үүний дараах улирал манай багийн хувьд хамгийн муу амжилтаа үзүүлж 20-хон ялалт авсан улирал боллоо... Учир юу гэвэл Робинсон болон Эллиотс 2-уул гэмтлийн улмаас олон тоглолтыг өнжсөнийх бөлгөө.... Энэ амжилтгүй улирлын дундуур баг ахлах дасгалжуулагчаа сольж, Ларри Брауны туслахаар ажиллаж байсан Грегг Поп өвөө маань дасгалжуулагчаар ирсэн юм... Гэхдээ тэр үед манай “өвөө” залуухан байсан юм шүү...

Image

20-хон ялсан улирлын “шагнал”-ыг бурхан гар таталгүй илгээжээ... Бид 1997 оны НБА-гийн драфтын лоттерид ялагчаар тодорлоо... Тэр үед бүх НБА-гийн багуудын арааны шүлсийг нь сүүлийн 3 жилд асгаруулж байсан Тиммоти Данкан гэгч “өхөөрдөм” төрхтэй даруухан залууг алтан боломжоороо бид шүүрч чадсан нь багийн түүхийн хамгийн агуу мөчүүдийн нэг байсан юм... Энэ бол “The Twin Towers” сүндэрлэсэн торгон агшин байлаа...

Image

Энэ бол манай ПО-д бусад багуудын эсрэг хэрхэн тоглосон амжилтын хүснэгт юм... Эндээс манай заналт дайсан бол ЛАЛ гэдэг нь харагдаж байгаа юм... :ногоон:

За за энэ ч яахав... Гол нь биднийг сонирхолтой, амттай маш урт улирал хүлээж байна... Агуу Данканы маань сүүлийн хэдэн улирал үргэлжилж байна гэдэг нь хэнд ч тодорхой... Бид түүнтэй дахин нэг улирал түрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг... Түүнд сайн хамтрагчид байна, сайн дасгалжуулагчийн баг байна, эцэст нь хэзээд үнэнч байдаг дэмжигчид нь байна... Түүнд юу дутна гэж.... Энэ жил багт Сплиттер хэмээх үлэмж биет залуухан, авьяъаслаг тоглогч туслахаар нэгдсэн нь энэ улирлын гол үйл явдал юм... Түүнээс 20 оноо, 10 самбар хүлээхгүй байгаа ч тэр манайд их зүйлийг хийж чаднаа гэдэгт итгэлтай байна... Би "Ихэр цамхаг"-ийг дахин харахыг хүсч байна... Энэ улирлын тоглолтын талаарх сэтгэгдэлээ манайхан бичнэ биз дээ...

Энэ баг надад маш их баяр баясгалан, заримдаа үгээр ч хэлэхийн аргагүй гуниг бэлэглэдэг ч би үргэлж энэ багийн төлөө зүрх сэтгэлээ зориулах болно... Энэ бол миний хувьд хамгийн шилдэг баг... Өөр олон юм бичмээр байгаа ч дараа болно биз дээ... Жаахан цагт баригдаад тиймхэн л юм хийсэн байх шүү... Ямар ч байсан 2010.10.10-ны өдрийн гурван 10 давхцсан мөн Балжинням, Дашням давхцсан энэ өдөр амжиж нээлээ...

Энэ улирал амжилтаар дүүрэн байх болтугай... :-D :-D :-D :-D :-D :beer

ImageImageImageImageImageImageImageImageImage
Last edited by hosko on Wed Mar 09, 2011 8:18 pm, edited 6 times in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Sun Oct 10, 2010 11:37 pm

Hoskodo bayrlalaa..Niit Spursiin demjigchiddee shine ulirliin mend.Ene jil zaluuchuudda ih naidvar tavij bna shu Tiago Blair Hill Anderson nar mini uzuuleed ogooroi...Burhan iweeg minii SPURSIIG
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby anufi » Mon Oct 11, 2010 11:09 am

хоско сайхан бичсэн байна. ирэх улиралд гэмтэл бэртэлгүй тогловол ч хоосонгүй байхаа. Сплиттэр 10 хоногоос зүгээр болно гэж байсан тэгээд улирал эхлэхээр харцгаая
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby B29 » Mon Oct 11, 2010 12:14 pm

Хоскод баярлалаа. Сайхан бичсэн байна.
Миний хувьд энэ жил Сплиттэр гэдэг хүн Данканд маань хэр хань болохыг л хараад байгаа. Багууд хүчирхэг болоод байгаа энэ үед аваргын тухай ярих хэцүү байгаа ч найдлага бол хэвээрээ, багтаа асар итгэж байгаа.
Бас дээр нь Хилл, Блэйр 2-ыг энэ жилээс тэсрэлт хийх болов уу гэж харж байна.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Mon Oct 11, 2010 6:42 pm

хоско байхад бол бид нар зүгээр л залхуу дэмжигчид болж таарлаа , сайхан бичиж , энэ жил амжилтын төлөө зүтгээд байждээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Наагий » Mon Oct 11, 2010 9:39 pm

хоско чи гоё шүү
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Tmshinoda » Mon Oct 11, 2010 10:01 pm

сэдвээ гоё нээжээ
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby zorigtsaikhan » Tue Oct 12, 2010 10:22 am

Хосоодоо маш их баярлалаа...
Үнхээр сэтгэл хөдөлмөөр нийтлэл байна...

САС үүрд!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby spain man » Tue Oct 12, 2010 10:54 am

Сэдвээ сайхан нээжээ... Хамгийн чанартай нь, хамгийн гоё нь, хамгийн шилдэг нь, хамгийн их сэтгэл гаргасан нь болж... :eek:

За энэ жил жинхэнээсээ аваргын төлөө сүүлийн удаа өрсөлдөнөө
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby suldees » Tue Oct 12, 2010 6:31 pm

Горьд гэсэн хоско анд сайхан бичиж
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Чуугий » Tue Oct 12, 2010 6:41 pm

Хоско сэдвээ сайхан нээжээ.
За тэгээд шинэ улиралд чинь амжилт.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Tue Oct 12, 2010 7:06 pm

За хүний өөрийнгүй бүгд сайхан үгээр урам хайрласанд баярлалаа... :ногоон:

Image
New heb commercial coming soon!! Texas showdown!!
Паркерийн фэйсбоок дээр нэг ийм зураг байна... Лаг гарсан байна ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby 1220 » Tue Oct 12, 2010 9:54 pm

Манайхан ч самбарт түвээхнээ. Данкан, Макдэйс, Сплиттер, Блэйр 2 сэлгээд гарахад ч дийлдэхгүй л дээ. Данкан, Макдэйс, Ману эд нарын бараг сүүлийн шаанс болохоор энэ жил зүтгэх биз дээ. Сүүлийн 2 жилийг бодвол энэ жил илт хүчирхэг байна. Ганц Жефферсон гэж нөхөр л санаа зовоогоод байхын бас гэмтэл
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Бээгий » Tue Oct 12, 2010 9:55 pm

Xоско аx гоё бичжээ..
Шинэ улиралд чинь амжилт хүсэе!!
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Wed Oct 13, 2010 10:49 am

За хө эхний хагасын дараах байдлаар Клипперст эдлүүлж байх чинь ээ...Макдайс энэ удаа өнжиж... Блэйр энэ пре сийзонд багаа оноогоор тэргүүлж, сйан үзээд байна шүү...

*******************

Үнэхээрийн гоё тоглолт боллоо доо... 18 онооны зөрүүг нөхөж, барьж аваад илүү гараад, цаг дуусахад 10 сек дутуу байхад 2 оноогоор дутуу байх тэр үед Поп биш Ману багтаа зөвлөгөөг үнэндээ бол аймаар өглөө.... Руукий Нийл 3 онооо... БҮҮҮҮҮМ... Ману ер нь сайн дасгалжуулагч болох до шүү... :-D
Last edited by hosko on Wed Oct 13, 2010 12:12 pm, edited 1 time in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby anufi » Wed Oct 13, 2010 11:51 am

сайхан back to back хийж хожлоо. Залуучууд өөртөө итгэлтэй сайн байлаа.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Wed Oct 13, 2010 12:40 pm

Залуучууд сайн байна шүү...Блайрийг магтахгүй байхийн аргагуй юмаа..бас л багаа тэргүүллээ гэж...Сүүлд Манугийн тактик байгаа яг онолоодоо Нээл хүү гоёч хуслаа..одоо Тиагогоо л хармаар бна
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby AG » Wed Oct 13, 2010 4:44 pm

Урагшаа Залуусаа, Ямбий Лейкерс-ийг багалзуурдаж алнаа
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby Hero.Lio » Wed Oct 13, 2010 6:25 pm

Ямбий баг гэнэ шүү... Та үгээн бодож мөөрөөч
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Wed Oct 13, 2010 8:16 pm

AG гишүүн ойрдоо их ширүүн болжээ, шар хуудас авчихсан байж хайнга л байна шүү. багийнхаа сэдэв дээр ингэхгүй шүү AG
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Wed Oct 13, 2010 9:09 pm

Өнөөдөр бол жинхэнэ гоё сагсан бөмбөгийн тогллот болсон шүү... Ядаж би өдөр 2 цагаас нэг илтгэл тавих гээд байдаг... Ажил зууун задгай... Тэгсэн хэрнээ за амжуулна даа тоглолтын дараа гээд л үзээд суугаад байсан... 18 оноо болчихоор нь ч уур хүрээд л суугаад л байлаа... Нэг хаяад гараад явдаг юм билүү гэснээ тэвчихгүй байна лээ :ногоон: Өнөөдөр багаараа нийлээд 93 удаа довтолсон... Энэ бол бас л өндөр үзүүлэлт шүү... Одоо энэ олон довтолгоогоо хийдэг л болмоор байна даа...

******************

Эхний хагаст ер нь бол Клипперсийн шидсэн болгон нь шахуу ороод, азтай ч юмуу гэмээр л байсан... Ямар сайндаа Гриффины 3-аас шидсэн баззер гуай хүртэл орох вэ дээ... Би Жеррелс гээд шинэ тоглогчдоо жаахан сэтгэл дундуур байгаад байсан юм... Нээлттэй бэлтгэлийн тоглолт дээр багийн алуур хийгээд байсан болохоор нь тэр... Гэтэл өнөөдөр оноог барихад мань хүний оролцоогоор л хийгээд хаячлаа ш дээ... Бөмбөгөө хэзээ, хэнд өгөх үү? хэзээ өөрөө шидэх үү гэдгээ мэддэг, тоглолт найруулах чадвартай л юм байна...

*****************

Блэйр ганган байнаа... Нөхөр бол Гриффинээр наадаж байсан... Эсрэгээрээ бас Гриффинээ хамгаалж чадахгүй юмаа... Ер нь манай хүний довтолгоо болоод байгаад ч хамгаалалт нэг л болохгүй байна даа.... Хамгийн сэтгэл гонсойлгож байгаа хүн бол Хилл... Өнгөрсөн жилийн шилдэг тоглолтоо сайжруулах нь битгий хэл, өнгөрсөн жилийнхээ 50%-д хүрч тоглож чадахгүй байна ш дээ өнгөрсөн 3 тоглолтонд...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Thu Oct 14, 2010 6:21 pm

Manu Ginobili Draws up the Game Winner

The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby madrid@spurs » Fri Oct 15, 2010 6:43 am

Хэ хэ Ману ...манай баг энэ жил ямар амжилт үзүүлэх нь хамгаалалт хэр байхаас л асар их шалтгаалнадаа.довтолгоо талдаа бол дажгуй харагдана лээ.Түрүү жил 10+ дээш оноо авсан 5 тоглогч байсан..Энэ улирал Данкан Паркэр Ману гурав 15+ ,Жэффэрсөн Хилл Блайр Сплиттэр дөрөв 10+ гэсэн оноо дунджлаад байвал ч багийн довтолгоо болоод л явчина гэж..Өнөөдөр Морин цэргүүдтэй Питсбургт тоглоно Блайрийн төрлөх газар...Хожих болтугай
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby hosko » Sun Oct 17, 2010 10:47 am

Сплиттерийн хуучин багаар нь наадаад хаячлаа даа хөөөрхий.... Сплиттер нь байхгүй болсон болохоор самбар доор элэглүүлдэг болж... Нөхөр уг нь энэ тоглолтонд оролцмооор байсан нь дасгалжуулагч эрсдэл хийхийг хүсээгүй болтой...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: САН АНТОНИО СПЭРС 2010-11 "ИХЭР ЦАМХАГ" эргэн ирнэ...

Postby slo mo jones » Sun Oct 17, 2010 11:15 am

ману бол хэдийнээ дасгалжуулагч болцон харагдаж байнашдээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Next

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests