LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sun Nov 27, 2011 10:51 pm

аа мартчиж
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sun Nov 27, 2011 10:58 pm

naagi wrote:Сайза юу гэж муулсаныг нь сайxан бичжиxээч xөө..

Шакил О'Нил саяхан ESPN.com-ийн сэтгүүлч, тоймч Жеки МакМуллан-ы тусламжтайгаар өөрийн амьдрал, карьерийнхаа талаар хүүрнэсэн намтар номоо бичиж дуусгажээ. Энэ номны нэр нь "Shaq Uncut: My Story" бөгөөд 11-р сарын 15-нд Grand Central Publishing группээс хэвлэн гаргах аж. Уг номондоо Шак LSU-д байхаасаа эхлэн зодог тайлах хүртэлх бүхий л амьдралаа хүүрнэсэн бөгөөд номныхоо нэг хэсэгт хуучин багийн анд Коби Брайнт тэр хоёрын хоорондох дайсагналын талаар өгүүлжээ. Шак уг номондоо:
- Би Lakers-тэй шинэ гэрээ зөвшилцөлд хүрээгүй байсан, харин Коби шоронд орох эрсдэлтэй байсан. Тиймээс хоёулаа бие биендээ энэ уураа гаргаж байсан. 2003-04 оны улирал эхлэхээс яг өмнө дасгалжуулагчид биднийг дуудаж " Дахиж битгий олон нийтийн өмнө хэрүүл маргаан гаргаарай. Эс тэгвэл та хоёр хоёулаа торгуулах болно" гэж хэлсэн. Учир нь Фил Жэксон үүнээс залхсан байсан. Дараа нь юу болсон бэ гэвэл Коби тэр даруй Жим Грей-д очиж миний тухай ярилцлага өгсөн байсан. Тэр намайг бүдүүн, хэлбэр галбиргүй гэж хэлсэн. Тэр намайг хөлний хурууны бэртлээ далимдуулаад илүү цаг амарж байгаа ба тэр бэртэл нь тийм ч сүртэй зүйл биш гэж хэлсэн. ( Тиймээ үнэн, энэ бэртэл зөвхөн миний карьерийг л төгсгөсөн). Тэр "Манай багт 2 алдрын танхимын гишүүн болох тоглогчид (Карл Мэлоун болон Гэри Пэйтон. Орч) бараг үнэгүй шахуу тоглож байхад Шак гэрээгээ сунгуулах гэж лоббидож байна" гэж хэлсэн. Би энэ ярилцлагыг үзээд маш их уурлаж байсан. Хэдхэн цагийн л өмнө бид дасгалжуулагчид дахиж ийм явдал гаргахгүй гэж амласан. Гэхдээ энэ эвлэрэл эвдэгдлээ. Би залуусд " Түүнийг ална даа" гэж хэлсэн.

- Коби миний өмнө нүүр тулж зогсоод " Чи миний том ах, би чиний төлөө бүхнийг хийнэ гэж дандаа хэлдэг биз дээ. Гэхдээ энэ Колорадогийн хэрэгт чи надад туслаагүй, бүр утсаар залгаачгүй биз дээ" гэж хэлсэн. Уул нь би түүн рүү залгасан л даа. Бид Коби-гийн ард зогсож түүнийг хамгаалагүйд тэр гомдсон байсан юм байна лээ. Үүнээс болж бидэнд ач холбогдол өгнө гэж би бодоогүй л дээ. Коби бас " Чамайг ядаж намайг олны өмнө дэмжинэ байх гэж бодсон. Уул нь чи миний найз байсан биз дээ" гэж хэлсэн. Үүнээс болж Брайн Шо Кобид " Чи яагаад тэгж бодсон юм бэ? Шак олон олон үдэшлэг зохиож байхад чи нэгэнд ч ирээгүй. Бид чамайг оройн холоонд урихад чи бас л ирээгүй. Шак хуримаа хийхэд чамд урилга өгсөн, гэхдээ чи очоогүй. Дараа нь чи өөрөө хуримаа хийхдээ бид нарын хэнийг ч уриагүй. Харин одоо чи энэ асуудалд орохлоороо биднийг чиний төлөө ямар нэгэн алхам хий гэж хүсэж байгаа юмуу? Бид чамайг мэдэх ч үгүй юм байна" гэж хэлсэн. Бүгд тайвширсаны дараа би Коби-д " Жим Грей-д хэлсэн шигээ зүйл дахиж хэлэх юм бол би чамайг ална шүү " гэж хэлсэн. Хариуд нь Коби мөрөө хавчаад, " дураараа л бол " гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш би Коби болон Жим Грей-тэй харьцахаа больсон.

Шак залуу Коби-гийн бардам зан болон урвагч заны тухай энэ номондоо.Орч.
- Тэр маш залуу бас зарим талаараа ухаан суугаагүй байсан. Миний хэлж чадах зүйл бол: Коби одоо хийж байгаа зүйлийнхээ талаар бүр дээр, залуу байхдаа л "би инэгэнээ" гэж хэлж байж билээ. Бид автобусан дотор сууж байхад тэр надад " Би Лэйкерс-ийн номер нэг оноо авдаг тоглогч болно. Би 5 эсвэл 6 удаа НБА-гийн аварга болно. Би сагсан бөмбөгийн хамгийн шилдэг тоглогч болно." гэж хэлсэн. Би тэгэхэд нь " За за, яасан ч яахавдээ " гэж хэлсэн. Харин тэр миний нүд рүү эгцэлж харж байгаад " Би НБА-гийн Вилл Смитт болно доо" гэж хэлсэн.
- Миний Лэйкерс байх эхний улиралд манай багт хэдэн рүүки тоглогчид байсан. Бид тэднийг үргэлж зардаг байсан л даа. "Цүнх аваад ир, идэх юм аваад ир" гэж гүйлгэдэг байсан. Энэ нь НБА-гийн ихэнхи багуудад байдаг уламжлал ёс байсан л даа. Гэхдээ бид арай дэндүүлсэн байж магадгүй. Рүүки тоглогчдын нэг Дерек Фишер үүнийг зүгээр л хүлээж авсан, харин өөр нэгэн рүүки Коби биднийг Жерри Вэст-д ховлочихсон.

Шак Майами-гийн дасгалжуулагч Пат Райли-гийн тухай энэ номондоо. Орч.
- 2008 оны 2-р сарын дундуур Пат болон тоглогчид хоорондоо нилээд сөргөлдөөнтэй байсан. Бид нэг удаа бэлтгэлээ хийж эхлэх гэж байхад Жэйсон Вилльямс бараг 10 гаруйхан секунд л хоцорж ирсэн. Үүнд Пат Райли уурлаж, "Эндээс зайл" гэж хараал хэлж эхэлсэн. Би Пат-д "бид нэг баг шүү дээ, бид багаараа хамт байх ёстой, тоглогчдыг битгий хөөгөөд бай" гэж хэллээ. Харин тэр над руу бас хашгирсанаа, "хэрвээ чамд таалагдахгүй байгаа бол чи ч гэсэн зайл" гэж хэлсэн юм. Тэгээд би уурлаж, түүн рүү ойртож очихоор алхлаа. Удонис Хаслем намайг зогсоох гэсэн ч би түүнийг түлхэж замаасаа зайлуулчихлаа, дараа нь Зо (Алонзо Моурнинг.Орч) намайг барих гэхэд нь би түүнийг бас замаасаа холдуулчихсан. Тэгээд Пат Райли-тай нүүр тулж зогсоод, түүний цээжин дээр чичилж байсан, харин тэр миний гарыг цохиж холдуулаад байсан. Бүх зүйл зүй бус, зэвүүн болж байв. Тэр над руу " Чамайг хараал идэг" гэж орилж байв. Би хариуд нь " Үгүй, чамайг хараал идэг" гэж орилж байлаа. Зо биднийг тайвшруулах гэж их хичээж байсан, тэрний хоолойноос сандрал мэдрэгдэж байв. Тэр " Том залуу,хэрэггүй шүү, хэрэггүй шүү" гэж хэлээд л байв. Эцэстээ би түүн рүү эргэж хараад " Санаа зоволтгүйээ, би энэ залууг цохихгүй, чи намайг **н** гэж бодоо юу?" гэж хэлж билээ. /Орчуулсан Beck /
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Johny » Sun Nov 27, 2011 11:46 pm

манайх нээлтийн тоглолтоо буллз тэй хийхийн бнашд.нээлтийн 3 тоглолт дандаа том багууд бнадаа
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Hero.Lio » Wed Nov 30, 2011 9:50 am

Шинэ сэдэв нээхгүймүү? Бүрэлдэхүүн нтрээ сайхан танилцуулаад...Мэргэн хүүгээр нээлгэх саналтай байна :D
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Wed Nov 30, 2011 4:45 pm

Аймшигтай завгүй байгаад байна л даа. Зав зай гайгүй нэг нь нээж л байхгүй юу. Би нээнэ гэвэл лав энэ долоо хоногтоо амжихгүй
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Wed Nov 30, 2011 7:46 pm

би лав нээхгүй ээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Wed Nov 30, 2011 7:47 pm

Saiza wrote:би лав нээхгүй ээ..

:eek:
Би түрүү жил нээсэн ёндоогүйм байна лээ :ногоон:
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Suugii » Wed Nov 30, 2011 7:48 pm

Энэ спорт эхлэхээр болсон уу?
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Wed Nov 30, 2011 7:50 pm

Зул сарын бэлэг болгож эхлэхээр болсоон :Р
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Wed Nov 30, 2011 9:13 pm

Бээгий wrote:
Saiza wrote:би лав нээхгүй ээ..

:eek:
Би түрүү жил нээсэн ёндоогүйм байна лээ :ногоон:


Тэгэж байгаад ойрын хэд хоногоос би нээчих үү...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Mish » Wed Nov 30, 2011 9:16 pm

Барнаба wrote:
Бээгий wrote:
Saiza wrote:би лав нээхгүй ээ..

:eek:
Би түрүү жил нээсэн ёндоогүйм байна лээ :ногоон:


Тэгэж байгаад ойрын хэд хоногоос би нээчих үү...

:eek:
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Wed Nov 30, 2011 9:23 pm

сайхан нээгээрэй Барнаба.. даруухаан..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Thu Dec 01, 2011 7:37 am

Багийн зүгээс өнөөдөр Брауны агенттай уулзаж гэрээг нь сунгах талаар ярилцсан байна. Гэвч агент нь "одоогоор хаашаа явах, ямар багтай гэрээ байгуулахаа ярихад арай эрт байна" л гэж. Багийн хувьд 3 жилийн 9.4 саяын цалин өгөх боломжтой. Багуудыг тоглогчдын агентуудтай уулзахыг зөвшөөрсөн ч 9-нд бэлтгэлийн бааз нээгдтэл амаар болон бичгээр ямар нэгэн тохиролцоонд хүрэхийг хориглож байгаа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Previous

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests