LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby fond » Tue Aug 16, 2011 9:30 pm

"Лос-Анжелес Лейкерс" багийн хамгаалагч Коби Брайантад БНХАУ-ын нэгэн багаас хамтран ажиллах санал тавьсан байна гэж Yahoo! Sports-ийн Эдриан Войнаровски мэдээллээ. Түүний бичсэнээр бол гэрээ байгуулсан тохиолдолд Коби сард 1.5 сая долларын цалин авах гэнэ.

"Лос-Анжелес Лейкерс" багийн төвийн тоглогч Эндрю Байнум зодог тайлах хүртлээ одоогийн багтаа тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийллээ. "Миний солилцооны талаар олон цуу яриа гардагийг мэднэ, бусад багууд намайг сонирхож байгаа нь надад сайхан санагддаг. Гэхдээ надад Лос Анжелес хот таалагддаг, би эндээс хаашаа ч явмааргүй байна. Хэрэв зодог тайлтлаа нэг л багтаа тоглож чадвал сайхан л байна. Лейкерс бол лигийн хамгийн агуу баг, хүн бүхэн энэ багийг мэднэ, энэ багт тоглож байгаадаа би их баярладаг" хэмээн Байнум "Los Angeles Times"-т ярьжээ.
Мөн тэрбээр бие бялдраа улам хөгжүүлэх үүднээс боксын бэлтгэл хийж эхэлсэнээ өгүүлсэн байна.<
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5480
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Гансүх » Tue Aug 23, 2011 1:29 pm

Kobe.... :birthday
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7723
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Tue Aug 23, 2011 1:40 pm

Энд бол маргааш болно л доо :D
:birthday :birthday :birthday :birthday
Last edited by Бээгий on Tue Aug 23, 2011 2:23 pm, edited 1 time in total.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Tue Aug 23, 2011 2:20 pm

Luke Walton маань lock-out ын үеэр хийх ажилаа олсон бололтой..
Memphis Tigers багийн туслаx дасгалжуулагч хийх гэнэ..
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue Aug 23, 2011 3:13 pm

Image

Year of the Black Mamba: Happy 33rd Birthday Kobe Bryant
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Tue Aug 23, 2011 6:03 pm

Image
Шүтээндээ төрсөн өдрийн мэнд хүргэе!!! :birthday
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Tmshinoda » Tue Aug 23, 2011 6:04 pm

:birthday :birthday
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Mr.Eraser » Tue Aug 23, 2011 7:03 pm

шүтэхгүй байхын аргагүй хүн шүү. улаан фэнээс нь :birthday
Glory*We Can Do What They Can't Do*Glory
User avatar
Mr.Eraser
Sir Red Devil
 
Posts: 471
Joined: Thu Jan 22, 2009 3:28 pm
Location: Old Trafford

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Mish » Tue Aug 23, 2011 9:20 pm

Миний харсан хамгийн агуу тоглогч...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby TRo... » Tue Aug 23, 2011 9:28 pm

Шүтээндээ :birthday :birthday :birthday
Үнэхээр агуу тоглогч....
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Johny » Wed Aug 24, 2011 11:01 pm

за агуу залуудаа .баярийн мэнд.15 жил хийсэн бүхэнд чини.одоо дахиад зөндөө ихийг бүтээх чадал бгаа шүү залуу минэ
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby eSuhe » Fri Aug 26, 2011 6:39 pm

HB KB
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat Aug 27, 2011 1:34 pm

Image

Рон рон маань нэрээ сольж Metta World Peace болгож мөн өөрийн дугаараа дахин солилоо.. №70 хаха...
тэрээр кареерийнхаа турш нийт 10 дугаар солих бодолтой гэнэ..
Бас тэрээр Английн лигт тоглох бодолтой байгаа юм бна.. Локоутын үеэр
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Wed Aug 31, 2011 2:07 am

Энэ Метта Уорлд Пийс буцаад Ододтой хамт бүжиглэе шоунд оролцохоор болжээ.. шалтгаан нь бас л хандив.. олсон ашигаа хүүхдийн байгуулагад өгөх юм гэнэ..

Харин нөгөө Ж.Критентонг холбооны мөрдөх товчооныхон онгоцны буудал дээрээс баривчилжээ.. Нөхөр хүн алсан юм бх.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby TRo... » Wed Aug 31, 2011 12:09 pm

Saiza wrote:Энэ Метта Уорлд Пийс буцаад Ододтой хамт бүжиглэе шоунд оролцохоор болжээ.. шалтгаан нь бас л хандив.. олсон ашигаа хүүхдийн байгуулагад өгөх юм гэнэ..

Харин нөгөө Ж.Критентонг холбооны мөрдөх товчооныхон онгоцны буудал дээрээс баривчилжээ.. Нөхөр хүн алсан юм бх.

Уул нь тэсрэлттэй ирээдүйтэй... Сайн тоглогч болно гэж бодож байсан юмсан ..... хүн алсан гэхээр бүтэхгүй гар болжээ.... (mannn
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Wed Aug 31, 2011 2:26 pm

2002 оны Уэст финал үзэх гоё бна шүү...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby borts » Sun Sep 04, 2011 12:47 am

ойрдоо ийм хүн төрөхгүй биздээ
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sun Sep 04, 2011 3:06 am

Гарнетт 2007 онд манай багт ирэх гэж байсан тухайгаа сэтгүүлчдэд хэлжээ. Тэрээр "Үнэнийг хэлэхэд би ЛА-д ирэх тун дөхсөн. Гэвч Коби болон Фил нар Лэйкерстэй асуудалтай байсан нь миний санааг зовооход хүргэсэн. Асуудал нэлээд хүндэрсэн байсан. Маш олон зүйл болж байсан. Би түүний нэг хэсэг байхыг хүсээгүй. Энэ бол миний л сонголт байсан" гэжээ. Тухайн үед Коби өөрийгөө солилцоонд оруулахыг шаардсан ч Купчакийн ятгалгаар үлдэж байсан юм. Манайх Миннесотад Одом, Байнум нараар Гарнеттийг солих санал явуулсан байж. КЖ-ийн наймаа бүтэлтгүйтсэн даруйд Газолийг К.Браун, Аарон Макки, Ж.Криттентон, тухайн жилийнхээ драфтын 2 дугаар тойргоос авсан Марк Газоль болон ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн 2 эрхээр сольж авсан билээ.

*******************************************************************************

К.Дюрант Drew league-т Кобиг тоглуулмаар байгаа хэлжээ. Саяхан Drew league-ийн тоглолтод Коби Хардений эсрэг 45 оноо авч мөн баззер шот хийснээр баг нь хожсон. Тус тоглолтын дараа Б.Женнингс Коби ЛА-ийн иргэншилгүй учир тус лигт тоглох эрхгүй, надад төрсний гэрчилгээгээ үзүүлээч гэх мэт зүйлсийг ярьсан юм. Харин түүний твиттерийн хариуд Goodman league-т багтаж байгаа К.Дюрант "Кобиг тоглуулъя, ингэвэл тоглолт сонирхолтой болно шүү дээ" гэсэн байна.
Зуны лиг болох Drew League vs Goodman league тоглолт 8 сарын 20-нд Вашингтонд болсон бол хариу тоглолт ЛА-д энэ сарын 10-нд болох юм байна. Goodman league-ийн баг D.C-ийн залуусаас бүрдсэн буюу К.Дюрант, Ж.Волл, Т.Лавсон, Г.Нэйл, Демаркус Коузинс, М.Бийзли болон бусад НБА-ийн болон гудамжны сагсан бөмбөгийн тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн бол Drew League Калифорнийн тоглогчид болох Ж.Харден, Д.Дерөүзан, Ник Янг, Доррел Райт, Б.Женнингс, Ж.МакГи, К.Смит, П.Жетер, Маркус Виллиамс гэсэн НБА-ийн тоглогчид дээр 4 сонирхогч статустай тоглогчийг нэмж багаа бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл D.C vs LA хариу тоглолт болох гэж байгаа юм.

*******************************************************************************
Газоль маань Европын аварга шалгаруулах тэмцээнд нэлээн өнгөлөг байгаа юм байна. Түүний дундын зайны шидэлт, самбар доорх тоглолт нь яг л хуучны Газолийг санагдуулам сайн байгаа бөгөөд өнгөрсөн ПО-д Далласын эсрэг тоглосон үлбэгэр тоглолт нь ор мөргүй алга болсон аж. Энэ янзаараа хэрвээ Испани алтан медаль авбал Газоль МВП болох магадлал өндөр байгаа юм байна. Түүний хувьд ажил хаялт бүтэн улирал үргэлжилвэл Барселонад тоглож магадгүй байгаа боловч Европын ихэнх багууд бүрэлдэхүүнээ зарлачихсан байгаа нь саад болж мэдэхээр байгаа гэнэ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Tue Sep 06, 2011 5:45 pm

Image
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Blue Bird » Tue Sep 06, 2011 6:35 pm

Хайран сайхан цаг хугацаа...
Манай дэггүй жаал харин зугаатай байгаа юм биш үү... :-o :-o :-o
Газолийн тухайд гайхалтай байна билээ...
Самбар дор болоод дундын шидэлтүүд нь оргил үеийг нь санагдуулаад л...
Кобигийн Хятадад тоглох асуудал юу болж байгаа бол...
Багтай холбоотой мэдээлэл байвал хуваалцаарай залуус аа...
User avatar
Blue Bird
 
Posts: 136
Joined: Tue Jun 21, 2011 8:11 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue Sep 06, 2011 6:36 pm

http://www.facebook.com/groups/LakersMN/ ийшээ ороод ирээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby aapyyl » Tue Sep 06, 2011 8:13 pm

Blue Bird wrote:Хайран сайхан цаг хугацаа...
Манай дэггүй жаал харин зугаатай байгаа юм биш үү... :-o :-o :-o
Газолийн тухайд гайхалтай байна билээ...
Самбар дор болоод дундын шидэлтүүд нь оргил үеийг нь санагдуулаад л...
Кобигийн Хятадад тоглох асуудал юу болж байгаа бол...
Багтай холбоотой мэдээлэл байвал хуваалцаарай залуус аа...


Оргил үе гэж юу яриад байгааюм. Угаасаа л оргил үедээ байгаа бидээ. Ганц По-д мия дүр бүтээснийхэн төлөө авсалчих юм аа.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Wed Sep 07, 2011 9:44 am

Бээгий wrote:Image

:-o :-o
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Tue Sep 13, 2011 2:02 am

НБА-ийн ажил хаялт Кобигийн авах оноонд
хэрхэн нөлөөлөх вэ?


Коби өөрийгөө НБА-ийн бүх цаг үеийн онооны лидер рүү тэмүүлэх талаар нэг их бодоод байдаггүй гэдгээ нотлох гэж оролдсоор ирсэн. Харин түүнд итгэх хүн төдийлөн олон биш, тэр дундаа Фил Жэксон. Өнгөрсөн улиралд Лэйкерсийн хуучин дасгалжуулагчаас “Коби ямар тоглогчийг оноогоор гүйцэхийг хамгийн их хүсдэг вэ?” гэж асуухад Ф.Жэксон тээнэгэлзэлгүйгээр “Майкл Жордан” хэмээн хариулсан. Харин Коби үүнийг эрс үгүйсгэдэг бөгөөд өөрийнх нь цорын ганц зорилго бол Билл Расселлийн 11 өөрийн 5 удаагийн НБА-ийн аваргын зөрүүг багасгах явдал хэмээн хариулдаг. Тэрээр өөрийн гол зорилгынхоо талаар худлаа хэлээгүй, гэхдээ энэ нь уг яриагаараа түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч болохоор тэмүүлж байгаагаа багийн андууд, хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийтээс халхавчлах гэсэн л оролдлого юм.
Гэтэл НБА-ийн тоглогчид ажил хаясан одоогийн нөхцөл байдал үргэлжлээд цөөн тоглолттой улирал болвол эсхүл бүр улирал бүтнээрээ цуцлагдвал Кобигийн авах оноонд нөлөөлөх болчихоод байдаг. Тэрээр одоогоор 27,868 оноотойгоор Ш.О’нил (28,596), У.Чамберлэйн (31,419), М.Жордан (32,292), К.Мэлоун (36,928), К.А.Жаббар (38,387) нарын араас бүх цаг үеийн 6-т бичигдэж байгаа. Тэгэхээр Коби нэг улирал тоглоход Шакийг гүйцэх бүрэн боломжтой. Харин ажил хаялт нөлөөлснөөр тэрээр бүх цаг үеийн онооны жагсаалтын хэдэд хүрээд карьераа дуусгах бол? Хариулахад төвөгтэй болгох маш олон хүчин зүйлс байна. Эхнийх нь тэр цаашид хэр удаан тоглох бол?
Коби дахиад 3 жилийн 83.5 сая долларын гэрээтэй, гэхдээ энэ нь 2013-2014 оны улирал түүний сүүлчийнх гэсэн үг биш. Кобигийн дахин түрүүлэх хүсэл эрмэлзэл нь Лэйкерс түүнийг багтаа үлдээх шалтгаан болж болох юм. Гэхдээ бүх зүйл түүний эрүүл мэндээс хамаарах учир юу болохыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Кобигийн болоод багийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад Лэйкерс багийнхаа ирээдүйг Байнумаар төсөөлөөд байгаа мэт санагдах болсон. Энэ нь Кобид Жаббарыг гүйцэхэд шаардлагатай 10,520 оноог авахад багадаа 2 бүтэн дээр нь хэдэн тоглолт болох нь мэдэгдэхгүй нэг улирал байна гэсэн үг.
Улирал ямар нэгэн саадгүйгээр эхлэвэл Лэйкерсийн нээлтийн тоглолт 11 сарын 1-ны өдөр Оклахомагийн эсрэг байх болно. Эндээс эхлээд Коби Жаббарыг гүйцэхийн тулд дараагийн 3 улирлын 246 тоглолтод 42.76 оноо дундажлах шаардлагатай. 2011-2012 оны улирал 1998-99 оных шиг 50 тоглолттой болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Коби 214 тоглолтод 49.16 оноо авах хэрэгтэй. Хэрвээ улирал бүтэн цуцлагдвал 164 тоглолтод бүүр 64.15 оноо дундажлах шаардлага гарна.
Кобиг оролцуулахгүйгээр НБА-ийн ямар ч тоглогчийн хувьд дээрх үзүүлэлтэд хүрнэ гэж бодох нь бүтэшгүй зүйл юм. Харин одоо саяхны түүх рүү эргээд Кобиг сүүлийн улирал шигээ 25.3 оноо дундажлана гэж бодоод үзье. Энэ тохиолдолд тэрээр бүтэн 3 улирлын 246 тоглолтоос 6,224 оноо цуглуулж нийт 34,092 оноотой болсноор бүх цаг үеийн 3-т жагсах болно. Харин түүнд дараагийн улиралд 50 тоглолт тэгээд 2 бүтэн улирал байгаа гэж бодвол 214 тоглолтод 5,414 оноо авч 33,282 оноотой мөн л гуравт орно. 2011-2012 оны улиралд нэг ч тоглолт болохгүй бол Коби 164 тоглолтонд 4,149 оноо авч нийт 32,017 оноотойгоор 4 дүгээр байрыг л эзэмших болно.
Кобигийн фэнүүд түүнийг НБА-ийн бүх цаг үеийн онооны лидер болж чадахгүй гэсэн дээрх дүгнэлтийг эсэргүүцэхээс өмнө түүнээс 2010 онд Жаббарыг гүйцэх үү гэж асуухад юу гэж хариулсныг санацгаая. Коби “Би хэр удаан тоглохоо мэдэхгүй байна”.

Кобигийн 2013-2014 онд дуусах гэж байгаа гэрээ нь түүний зодог тайлах өдрийг илтгээгүй байж болох юм. Гэхдээ үүнийг ярихаас илүү тэр яаж эрүүл, үр бүтээлтэй тоглогч хэвээр үлдэх вэ гэдэг нь чухал. Хэл л дээ, “Коби тэр үед сайн тоглосоор байх болно, өнгөрсөн улиралд дунджилсан 25.3 оноогоо хадгалж чадна” гэж. Ийм оноо дунджилсан тохиолдолд тэр улирлын 416 тоглолтод оролцож байж Жаббарыг гүйцэх болно. Хэрвээ энэ улирлын тоглолт бүгд явагдана гэж үзвэл тэрээр 2016 онд 36 настайдаа зодог тайлтлаа дахиад 5 улирал бүтэн тоглох шаардлагатай гэсэн үг. Хэрвээ улирал бүтэн цуцлагдвал 2017 онд 37 настайдаа зодог тайлах хэрэгтэй болно. Харин улирал 50 тоглолттойгоор болвол 2016-2017 оны улирлын дунд хүртэл Жаббарын рекорд эвдэгдэхгүй бөгөөд тэр үед Коби НБА-д 20 дахь жилээ өнгөрүүлж байх болно.
Хэрвээ дээрхийг уншаад толгой чинь эргэж байгаа бол асуудлыг улам хүндрүүлэх дараагийн хүчин зүйлүүдийг мэдээд толгой чинь илүү ихээр өвдөх болно.
Кобигийн өнгөрсөн улирлын 33.9 минутад 25.3 оноон гэсэн статистик нь 2003-2004 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт нь. Гэхдээ түүний өмнөх гурван улирлын үзүүлэлтийг нь харах юм бол өнгөрсөн улирлын статистик илүү үр бүтээмжтэй байсан нь харагдана. Тэрээр 2007-08 онд 38.9 минутад 28.3 оноо дунжилж байсан бол дараа улиралд нь 36.1 минутад 26.8 оноо, 2009-10 онд 38.8 минутад 27 оноо дунджилсан. Харин ирэх улирлуудад тэрээр илүү эрч хүчтэй байж, олон минут тоглон, үр бүтээлтэй байхын зэрэгцээ оноо авч чадах уу?
Лэйкерс хуучин довтолгооны хувилбараа өөрчилж байгаа. Гурвалжин довтолгоо гэхээс илүүтэй Газоль, Байнум нар пик энд ролл хувилбарыг түлхүү хийнэ. Тэгэхээр Коби Майк Брауны амласан шиг байр сууриа хадгалж чадах уу? Эсхүл Байнум өөрийн хүссэнээр довтолгоог илүүтэй зохион байгуулах уу? Коби яаж эрүүл чийрэг хэвээр байх вэ? Түүний хуучин өвдөгний бэртэл нь сэдэрвэл яах вэ? Тэр карьерынхаа үлдсэн хугацаанд улирлын бүх 82 тоглолтондоо оролцож чадах уу? Эцэст нь Кобигийн тоглолт хэрхэн өөрчлөгдөх вэ?
Асуултын хариу болж чадахгүй ч Кобигийн тоглолтын өөрчлөлтүүдийн талаар зарим сонирхолтой л статистикуудыг дуръдая л даа.
Кобид оноо авалт нь багассан 4 улирал байсан. Тэрээр 2005-06 онд 2,832 оноо авсан бол 2006-07 онд 2,430, 2007-08 онд 2,323, 2008-09 онд 2,201, 2009-10 онд 1,970 оноо авсан. Харин өнгөрсөн улиралд 2,078 оноо авч буцаад өссөн. Коби 2 улирлын өмнө баруун гарын долоовор хуруу нь хугархай, баруун өвдөг болон баруун шагай нь гэмтэлтэй тоглохдоо цагариган доороос маш бага шидэж байсан ч 66 хувьтай довтолж байсан бол 2009-10 онд 58.6 хувь болж буурсан. Өнгөрсөн улиралд тэрээр баруун өвдгөө эмчлүүлж арай эрүүл болсон ч зүүн шагай болон баруун гарын долоовор хурууны үе нь гэмтэлтэй хэвээр байсан бөгөөд цагариган доорооос өмнөх улирлаасаа илүү олон шидсэн ч хувь нь 65.3 болж ихэссэн. Өөр бас нэг байрлалд мөн л үр бүтээлтэй тоглох болсон. Тухайлбал 10-15 фитийн зайнаас өмнөх улиралд 49.7%-тай шидсэн бол өнгөрсөн улиралд 51.5% болж өссөн. Харин 16-23 фитийн зайнаас өмнөх улиралд 38%-тай шидсэн бол өнгөрсөн улиралд 33% бол буурсан байна.
Эцэст нь Кобиг багадаа 30 мянган оноо авах болно хэмээн мэдэгдэж байсан Лэйкерсийн домог Жерри Вэстийн үгээр өндөрлөе. Тэрээр Кобигийн бүх цаг үеийн онооны лидер болох тухайд:
“Эрүүл мэнд бол хамгийн чухал нь, бас нас. Хүнд ялан дийлж чадахааргүй ганц л өрсөлдөгч байдаг, тэр бол нас. Тэр оролдоод үзэх л болно”.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue Sep 13, 2011 6:55 am

After reporting this morning that Derek Fisher would be tuning up his game in the Impact Competitive Training Series in Las Vegas this week, it appears as if those reports may have been premature.

ESPN is now reporting that Fisher will indeed be skipping this weeks basketball action, as his duties as head of the players association are superseding his on-court needs.

Fisher was originally going to attempt to play in the Impact Competitive Training Series because of a meeting scheduled to take place in Las Vegas this week, but now it seems as if Fisher will be spending the majority of his time in New York. There is a meeting scheduled for Tuesday in New York that Fisher will attend to discuss the possibilities of agreeing to a new collective bargaining agreement and ending the current lockout.

According to ESPN Fisher is looking to focus on his duties as head of the union rather than his basketball skills.

This news comes after Fisher posted on his Twitter account this morning that rumors of him texting fellow players to be ready for the season were false.

локоут дуусах шатандаа орж бх шиг бна... хичээлтэй учир яараад оруулчихлаа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests