Houston Rockets "Martin; Ariza; Brooks" 2009-2010

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Wed Oct 07, 2009 9:10 pm

Манай хамгаалалт сайн байгаа нь ганц давуу тал... ер нь манай багийн эсрэг 3 оронтой тоотой оноо авна гэдэг худлаа зүйлсийн нэг болсондоо... Рүүкие маань сайн тоглосон Европын Биг мен бас Ландри сайн тоглолоо...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Батбаяр » Wed Oct 07, 2009 9:57 pm

Багынхаа сэдэвт энэ жил жоохон идэвхтэй байнаа
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Наагий » Sat Oct 10, 2009 2:20 am

ODOM wrote:T-Mac энэ жил яах болоо гэдэг маш том асуултын тэмдэг??? тэр сайн тоголж чадвал баг дээшээ гарж ирж чадна.Бүрэлдхүүн тийм сайн биш байгаа харагдаж бна :grin: :grin: :grin:

xужаа ирчвэл ер нь л эвгүй харагдах юм биш үү???
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Должко » Sat Oct 10, 2009 8:08 pm

Image
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Sat Oct 10, 2009 8:48 pm

Бид Улиралын өмнөх тоглолтуудад маш амжилттай тоглож байнаа одоогоор 3 тоглолт хийгээд байгаа бөгөөд.

Houston 99 : 85 San Antonio W
Houston 96 : 90 Boston W
Houston 104 : 113 Orlando L


энэ жил аваргын төлөө хүчтэй өрсөлдөх 3 том багтай таарч тоглосоноос 2-г хожоод байна... энэ тоглолтуудад Т-Мак, Яао, Баттьер нар огт тоглоогүй... өөрөө хэлбэл залуучууд түлхүү тоглуулж байгаа... эхний 3 тоглолтын байдлаас ямар тоглогчид сайн тоглосонг харцгаая...

Image

Манай шинэ цэрэг эдгээр тоглолтуудад аль хэдийн өөрийгөө нээгээд эхэлжээ... тэрээр жижиг довтлогчийн байрлалд тоглодог дунд болон холын зайн шидэлт сайтай...

---------------------- Min ------ FG --- 3Pt -- FT -- Reb -- Pts
1-р тоглолтонд: 32:09 -- 7-10 -- 1-1 -- 0-0 -- 2 -----15
2-р тоглолтонд: 29:20 -- 3-10 -- 0-5 -- 2-2 -- 8 -----8
3-р тоглолтонд: 38:53 -- 7-14 -- 3-6 -- 0-0 -- 2 -----17

Image

Төвийн байрлалын асуудлаа шийдэх гэж авчирсан европы залуу маань бас хоосонгүй гэдэг нь харагдаж байна... ямартай ч багийг гайхуулаад байх нь ч хаашаа юм гэхдээ л гарсан хэдэн минутаа үр дүнтэй өнгөрүүлчиж байгаа нь сайшаалтай... тоглолт бүрт 1 блокоо хийчдэг л юм байналээ...

---------------------- Min ------ FG --- 3Pt -- FT -- Reb -- Pts
1-р тоглолтонд: 23:39 -- 3-12 -- 0-1 -- 2-2 -- 6 -----8
2-р тоглолтонд: 12:05 -- 5-7 ---- 0-0 -- 1-1 -- 2 -----11
3-р тоглолтонд: 38:53 -- 5-9 ---- 0-0 -- 2-4 -- 7 -----12

Image

Манай сэлгээний тэсрэлттэй залуу... уул нь сайхан жигд тоглоод ирдэг бол үнэн фантази тоглогчдоо айлын самбараас бөмбөг авалт сайтай... чөлөөт шидэлт өндөр хувьтай гүйцэтгэнэ... нэг сул тал нь өөрөө бөмбөг аваад орж чададгүй хуч муутай хурдаад тохож тоглодог... сүүлийн тоглолтон дээр гараанд гаргасан боловч 4-хөн оноо авчээ тэгэхээр ямартай ч энэ улиралдаа гараанд гарахгүй болов уу... харжил байя... ер нь гараанд гараанд гараад гавьдаггүй талтай...

---------------------- Min ------ FG --- 3Pt -- FT -- Reb -- Pts
1-р толглотонд: 25:56 -- 7-10 -- 0-0 -- 5-8 -- 7 -----19
2-р тоглолтонд: 14:37 -- 2-5 ---- 0-0 -- 8-9 -- 3 ----12
3-р тоглолтонд: 20:43 -- 2-4 -----0-0 -- 0-0 -- 4 ----- 4

Image

Ноднин тэсэр ч аварга аваад амжсан залууг бид багагүй мөнгөөр багтаа авчирсан билээ... Артестаас өндөр үнээр... би өмнө нь хэлжил байсан энэ тоглогч пасс хаяхгүй бол бас л Ландритай адил өөрөө бөмбөг авч ороод гоал болгох нь хэцүү... тогтвортой 3-аас сайн шидэхгүй... довтолгоо бол үнэндээ худлаа... тэгтэл өнөөдөр Пуужингуудад тэгж пасс хаяад байх тоглогч байхгүй байна... тиймээс шалихгүй гэж бодож байсан миний бодолтой одоогын байдлаар яг таг нийлээд явж байна... Т-Мак иртэл түүний авах оноо төдийлөн сайжрахгүй бол уу? Фантазидаа авсан хүмүүс-т доорх статыг харуулъя нэгийг бодогдуулна буй зай...

---------------------- Min ------ FG --- 3Pt -- FT -- Reb -- Ass -- Stl -- Pts
1-р толглотонд: 22:29 -- 3-8 ---- 1-2 -- 2-2 -- 4 ---- 2 ----- 1 ----9
2-р тоглолтонд: 24:43 -- 1-11 -- 0-4 -- 1-2 --- 4 ---- 0 ----- 1 ----3
3-р тоглолтонд: 28:12 -- 4-12 -- 2-3 -- 2-2 --- 0 ---- 5 ----- 1 ----12
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Sat Oct 10, 2009 8:55 pm

яараад тайлбарыг нь халтуурдчихлаа... орж ирээд тухтай үнэлэмж бичнээ... манай баг өөрсдөө олигтой оноо авдаггүй хэрнээ... айлд ч бас оноо өгдөггүй тийм тул фантази тоглогч нар муутай... ямартай ч 2-р Раундаар гарч ирсэн C. Budinger энэ жилдээ В.Ваферийн орыг бөглөж сэлгээнээс нилээдгүй минутыг өнгөрүүлэн дажгүй оноо авах уу?
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Должко » Sat Oct 10, 2009 9:49 pm

Image
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Fri Oct 16, 2009 2:48 pm

За манай баг өнөөдөр Торонто багийн гэрт зочлон ээлжит улиралын өмнөх тоглолтоо хийлээ энэ Тоглолтонд Скола, Яоа, Т-Мак нар тоглоогүй бөгөөд... анхны тоглолтоо өнгөрсөн тоглолтонд хийгээд амжилтгүй тоглосон Баттьерийн маань формоо олж авах ээлжит чухал тоглолт байлаа... Яоа, Т-Мак 2 байхгүй үед тэр л багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэх ёстой хүн билээ...

Гараа их боломжийн яг миний бодож байснаар гаргасан байналээ... Сколагаа нөөсөн ба гараанд муу тоглоод байдаг Ландригаа оронд нь гаргалгүй Дарси хүүд боломжийг олгожээ... Холбогчоор амиа Брүүксийн оронд Лаври гаргасан бол намхан Чак-г сэлгээнд суулгаад шинээр ирсэн европ төвийг гаргаж хүмүүсийн инээд хүргэлгүй нүдэнд дулаахан сонголт хийсэнд баяртай байна... :mrgreen:

G - K. Lowry
G - T. Ariza
C - D. Andersen
F - S. Battier
F - J. Dorsey

өнөөдрийн тоглолтонд Battier 26 оноо аван багийхныгаа тэргүүлсэн бол шүүмжлэгдээд байсан Ариза хүншиг тоглож 18 оноогоор багтаа тус хүргэлээ.... өнөөдөр Пуужингууд багаараа 3-ын шидэлтийг 13 удаа амжилттай болгосноор 124-112 онооын харьцаатайгаар Торонтог талбай дээр нь буулгаж авлаа...

Battier 3-аас 9 шидэж 8 нь амжилттай, Ариза 5 шидэж 3 нь амжилттай болгосон ба багаараа 23 шидэж 13 нь амжилттай болсон нь хожилын түлхүүр болсон буйзаа...

Дасгалжуулагч Рик Аделмэн хэлэхдээ "довтолгооны хэв маягийн хувьд бид тоглолтыг маш сайханаар удирдаж зохион байгуулж байгаа ялангуяа сүүлийн нилээд хэдэн тоглолтуудад" , "Надад бөмбөгийг иймэрхүү байдлаар оруулах мөн энэ маягаараа довтолох арга маань таалагдаж байгаа мэдээж энэ довтолгооны хэв маяг маань Баттьерийн иймэрхүү шидэлтүүд хийхэд нь туслах болно" гэсэн байна...

энэ Баттьерийн 2 дахь тоглолт бөгөөд эхний 3 тоглолтыг шөрмөсний бэртэлийн улмаас өнжөөд байсан билээ...

"эхний тоглолтонд дээр тоглоод талбай дээр 6 довтолсоноос 5-ийг алдсан шиг санагдаж байна" хэмээн өнөөдрийн баатар Баттьер инээнгээ ийнхүү өгүүлжээ мөн "би өнөөдрийнх шиг олон тоглолтыг гаргаж бүр үүнээс илүүг хийж хичээж тогтвортой тоглох болноо" гэжээ...

Хуучин Raptor болох Pops Mensah-Bonsu 17 оноог хуучин багийнхаа эсрэг авч шинэ багтаа бэлэг барьлаа... үүний дотор хэд хэдэн оноогоо данк хийн авсан билээ... бас 5 хаалт тавин, 7 самбарынхаа 5-г нь айлын самбараас авсан байна... мөн энэ бүгдийг сэлгээнээс 23-хан минутанд гүйцтэгжээ... мөн Ландри 14 оноо, Лаври 12 оноо 7 о.дамж-аар багтаа тус хүргэжээ...

Айлаас Andrea Bargnani 16 оноо, Chris Bosh 13 оноогоор багтаа тусалсан ба өнгөрсөн тоглолтонд тэд Бостонд 106-90 онооны харьцаатайгаар ялагдаад байсан билээ.

Багийн алхагч Chris Bosh хэлэхдээ "бидний хамгаалалт тэднээс нэг шат доор байлаа" гэсэн байнаа...

"бид эргээд зургийн самбар дээрээ жаахан ажиллах хэрэгтэй байна" гэж тэр хэлжээ. "бид сайнаа гаргаж шилдэг нь байж чадсангүй бас бид сагсан бөмбөгт өшөө олон хожил авахыг хүсч л байгаа бол бид хамгаалалтын тал дээрээ маш их зүйлийг хийж сайжрах ёстой байна. Зарим тоглолтон чиний шидэлт байхгүй байж болно гэхдээ чи сайн үр дүн авчрах төлөө өөрийнхөө чадлын хэмжээгээр үргэлж гүйж хөдлөж чаддаг байх хэрэгтэй" гэсэн байна... өөрөө хэлбэл өөрсдийгөө маш их шүүмжилжээ...

Rookie DeMar DeRozan, Sonny Weem нар тус бүр 11 оноо авсан бол Amir Johnson 10 оноо, 7 самбар Jarrett Jack 7 оноо 9 о.дамж өгч багтаа тус хүргэцгээжээ...

Мөн Торонто 3-аас 13 довтолсоны ердөө 2 нь л амжилттай болжээ...

Баттьер эхний үед 3удаа холын зайн шидэлтээ амжилттай болгосонч Bargnani Баззер шотоо амжилттай болгож эхний үед Торонтод 29-28 гэсэн давамгайлалыг авчирсан билээ...

2 дугаар үед Bargnani 9 оноо, Johnson 8 оноо аван торонто 11 оноогоор тасарч эхэлсэн ч Ариза-гийн 8 оноо идэвхтэй тоглолтын ачаар 63-62 онооны зөрүүтээгээр эхний хагас өндөрлөжээ...

3дугаар үед Баттьер 3-аас дахин 3 хийснээр Пуужингууд тоглолтыг давамгайлж 93-89 харьцаатайгаар 4-р үеийг эхлүүлээ...

Hedo Turkoglu талбай дээр 22 мин өнгөрүүлсэнч 9 оноо авчээ...

Т-Мак эхний хагасийг сэлгээний сандал дээрээс үзэж байсан гэсэн ч тэрээр 2-р хагаст талбай дээр гарч ирсэнгүй... Фенүүд нь түүнийг хүлээсээр л...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Sun Oct 25, 2009 3:47 am

За манайхан хүмүүсээ жийхийг нь жийгээд 16 хүний бүрэлдэхүүнтэй болоод байна одоо нэг хүн хасах шаардлагатай...

Минийхээр бол гараа иймэрхүү байвал зүгээр бол уу гэж бодогдож байгаа...

C - Andersen / Hayes / Dorsey
PF - Scola / Landry / Mensah-Bonsu
SF - Battier / Budinger
SG - Ariza / Brooks
PG - Lowry / Brooks / Taylor

гэхдээ Брүүкс л гараанд гарч таарналдаа... үү дээр байгаа 12 тоглогч дээр нэмэгдээд Яао, Т-Мак 2 байгаа ингээд 14 тоглогч болж байна... харин Брент Барри, Брайн Күүк 2-ийн хэнийг жийх вэ гэдэг л сонин байнадаа...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Sun Oct 25, 2009 3:53 am

Заза хөгшин тоглогч Бэрриг жийж байгаа юм байна... тэр урт нэрт маань энэ жил өөрийгөө нээж чадахна уу гэдгийг л хармаар байнадаа Mensah-Bonsu томчуулын 21 гэдэг дугаарыг авсан байгаа... :mrgreen: уул нь самбар блокыг бол хайр гамгүй хийх залуу байналээ... хөдөлгөж л чадвал... энэ асуудлыг Рик Аделмэнд үлдээедээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby bagii_bagiraa » Sun Oct 25, 2009 4:27 pm

Сайн байцгаан уу?Залуусаа!
User avatar
bagii_bagiraa
 
Posts: 81
Joined: Mon Jan 12, 2009 9:17 pm

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Sun Oct 25, 2009 5:50 pm

Сайн сайн байна уу?
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Должко » Sun Oct 25, 2009 6:17 pm

bagii_bagiraa wrote:Сайн байцгаан уу?Залуусаа!

Миний муу анд багынхаа сэдэвтээ ороод ирсэнүү их удаж байж форумлуугаа орж ирэх юмаа :grin: за тэгээд гэртэй хурдан нэттэй болоод багаа дэмжээрэй танайх энэ жил PLAY OFF орж чадахгүй байхаа :mrgreen: :eek:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby bagii_bagiraa » Mon Oct 26, 2009 8:15 pm

харин тиймээ хө Багаа дэмжээд өгнөө хө
User avatar
bagii_bagiraa
 
Posts: 81
Joined: Mon Jan 12, 2009 9:17 pm

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Должко » Mon Oct 26, 2009 8:22 pm

bagii_bagiraa wrote:харин тиймээ хө Багаа дэмжээд өгнөө хө

Хүүүш хана байгаан бэ ком зүгээр үү танайхан хэр тоглоно гэж бодож байнаа айн
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby bagii_bagiraa » Mon Oct 26, 2009 8:27 pm

<Chin Tmac chi> porumd bagiinhaa ner hvndiig sain awch yagwdat bayraldag shvv !Chi shvv
User avatar
bagii_bagiraa
 
Posts: 81
Joined: Mon Jan 12, 2009 9:17 pm

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby bagii_bagiraa » Mon Oct 26, 2009 8:28 pm

Go Houston ROCKETS
User avatar
bagii_bagiraa
 
Posts: 81
Joined: Mon Jan 12, 2009 9:17 pm

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Должко » Mon Oct 26, 2009 8:55 pm

Image
Хүүшээ Тмас тоголсон юмуу их гоё харагдаж байнашдээ.Танай баг нийх тэгэж сайн тоглохгүй байх гэдээ Фо бол байгаа байхаа 8 аар гарна байлгүй дээ.Танайд сайн сайн залуучууд бол зөндөөл байна Тмас сайн тоглуул 8 байтуугаа 5 6 аарч орох боломжтой Амжилт
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby WALCOTT » Tue Oct 27, 2009 12:07 am

жэрри стэкхаyсийг бараг авцан юм шиг байна хуучин далласт байсан
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Tue Oct 27, 2009 2:47 am

хаана тийм мэдээлэл байна? линк байна уу?
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Должко » Tue Oct 27, 2009 10:43 am

WALCOTT wrote:жэрри стэкхаyсийг бараг авцан юм шиг байна хуучин далласт байсан

Үнхээр үнэн бол давгүй наамай болж байгаа өнгөрсөн улирал огт тоглоогүй бэртлээс болоод энэ жил идгэрсэн байлгүй дээ ирэх биш уул нь сайн тоглогч доо.2000 онд бол алдаг л байсийн одоо ч гэсэн танай багт бол хөөрхөн үүрэг гүйцэтгээд тоголчхоо өвгөн байгаам даа :mrgreen:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Sat Oct 31, 2009 1:48 am

Манайх чимээгүй хийдгээ хийсээр манай багийн тоглогчидоос хэний ч мэдэгүй чимээгүй хүмүүсээр дүүрэн гэхдээ л бид хожиж чадаж байна... Т-Макыг иртэл энэ зүрх дийлэх нь үү бүгд орон гаран байна ийм бүрэлдэхүүнээр жинхэн гайхамшигийг бүтээнээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Должко » Sun Nov 01, 2009 11:54 am

Сайхан тоглолт боллоо.Ариза үнхээр зөв багтаа иржээ.Энэ багын лидер болох юм байналдаа.Өнөөдөр лааж байнлээ чухал чухал үед хэрэгтэй хэрэгтэй оноонууд аваад юууч л байсан хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авлаа 3 тоглолтын дараахь байдлаар 2 хожоод байна.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby 7 » Sun Nov 01, 2009 12:33 pm

T-mac аx хэзээ ирэх сурагтай бна?
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Houston ROCKETS - "2009-2010" (Т-Мак-н сүүлчийн дайралт)

Postby Chin-T-Mac » Mon Nov 02, 2009 8:06 pm

11 сарын сүүлээр л ирнэ гэж найдаж байна... багийн амжилт болмжийн байвал жаахан азнах биздээ... манайхан ч тэгээд хамгийн муу шахуу бүрэлдэхүүнээр баг болвол болдог юм гэдгийг харуулаад л явж байнадаа... Рикэд их учир байнадаа... цаашдаа үзээд л байх хэрэгтэйдээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests