Orlando Magic 10-11

Moderator: Сагсан бөмбөг модууд

Orlando Magic 10-11

Postby vinsanition » Thu Nov 05, 2009 5:49 pm

Энэ багийг өнгөрсөн жил аварга аваасай гэж үнэхээр хүсч байсан даанч яах аргагүй туршлага гэдэг юм дутаж хожих боломжоо олон удаа алдсанаар ЛАЛ аваргын цомыг өвөртлөөд харьсан билээ. Гэхдээ тэд энэ жил улам илүү хүчтэй болсон гэж би хувьдаа үзэж байгаа. За ингээд багийн бүрэлдэхүүнийг товчхон танилцуулий...

Одоогийн байдлаар тус багт 13 гишүүнтэй байна.

Түхлүүр тоглогчид:

Бидний дунд СҮПЕРМЕН нэрээрээ алдаршсан Двайт Ховард.
Image
Энэ залуу маань Лакерстай тоглосон цувралд хамгаалалтай сайн байсан хэдий ч туршлага гэдэг зүйл дутсан уу яасан довтолгоо маш хангалтгүй тоглосон. Хэдий хожигдол хүлээсэн ч гэсэн тэр хожигдлоосоо их зүйлд суралцсан гэдэгт итгэлтэй байна. 2.11 метрийн өндөртэй энэхүү тоглогч маань алиа төрхөөрөө, мөн байнга инээж явдаг төрхөөрөө танил болсон нэгэн билээ. Тэрээр маш олон номинацид хамгийн залуудаа гүйцэтгэсэн гэсэн рекорд тогтоосон юм. Рекордуудаас нь дурьдвал:

- НБА-д 3000, 4000, 5000 самбараас бөмбөг авалт хийсэн хамгийн залуу тоглогч юм.
- НБА-н түүхэнд дабль дабль дунджилсан хамгийн залуу тоглогч.
- НБА-н түүхэнд нэг тоглолтонд 20 самбар авсан мөн л адил хамгийн залуу тоглогч.
- Оддын тоглолтын түүхэнд бичигдсэн хамгийн өндөр хувьтай шидэлт буюу .810 хувьтай довтолсон тоглогч.
- НБА-н түүхэнд лигийг хамгийн залуудаа буюу 22 настай 14.2 самбар дунджилж байсан үзүүлэлттэй. Энэ нь 2007-2008 оны улиралд.
- НБА-н түүхэнд лигийг хамгийн залуудаа буюу 23 настайдаа 2.9 блок шот дунджилсан тоглогч юм. Энэ нь 2008-2009 оны улиралд.
- Мөн НБА-н Финальд хамгийн их буюу 9 удаа блок шот хийсэн гэсэн рекордуудыг тус тус эзэмшдэг байна.

Дээрээс нь уг залуу маань Америкийн Үндэсний багийн бүрэлдэхүүнд орсноосоо хойш 2 алт 1 хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Үүнд:
2006 онд Япон улсад болсон сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн.
2007 онд Лас Вегаст зохион байгуулагдсан Америк тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай.
2008 оны Бээжинд болсон Олимпийн алтан медальтай.

Уг залуу маань Христ шүтдэг бололтой. Өдгөө дөнгөж 23хан настай тоглогч маань хараахан бүрэн потенциальдаа хүрээгүй байгаа юм. НБА түүхэнд хамгийн шилдэг Төвүүдийн жягсаалтанд нилээн дээгүүр бичигдэхүйц тоглогч аль хэдийн болчихсон тоглогч юм. Ингээд Ховарддаа ирэх он жилүүдэд урьдныхаасаа илүү эрч хүчтэй тоглож бэртэл гэмтлээс холуур яваасай гэж хүсэн ерөөж байна...

-------------------------------------------------------------------------------------------------------------



Винс Картер

Image
Нью Жерси багаас солилцоогоор төрсөн нутагтаа ирээд байгаа НБА-н хамгийн шилдэг слам данкчины нэг болох Винс Картер нь өдгөө хэдий 32настай ч Орландо Межик багийн түлхүүр тоглогчдийн нэг яах аргагүй мөн юм. Тэрээр НБА-д оддын тоглолтонд 3 буюу түүнээс олон удаа хамгийн их санал авсан тоглогчдын 3рт буюу Майкл Жордан болон Жулиус Ервин-ий дараагаар ордог юм байна. Тэрээр Орландо Межик багт Раян Андерсоны хамт Рафер Алстон, Кортней Лий, Тонние Баттие нараар 2009 оны 6р сарын 25нд солигдон ирсэн юм. Винс Картер маань төрсөн нутаг болох Орландо Межикт ирэхдээ: Би Орландо Межикийн нүүр царай болох гэж ирээгүй ээ. Харин НБА-д өнгөрүүлсэн бүхэл он жилүүдийн турш хүсэж ирсэн аваргын бөгж авах гэж л ирсэн гэж хэлжээ. Түүний хамгийн алдарт тохолт болох Францын 7.2 фүт өндөртэй тоглогчийн дээгүүр тохож 2000 оны алтан медаль авсныг нь НБА мэддэг бараг бүх хүн мэддэг байх аа.

Түүний рекорд болон амжилтаас нь:

- НБА-н Плей Офф-н тоглолтонд хамгийн олон удаа буюу 9 удаа 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэж байжээ.
- НБА-н Плей Офф-д тоглолтын нэг хагаст хамгийн олон буюу 8 удаа 3с амжилттай зоож байсан байна.

Нью Жерси багийн рекордоос:

- Мөн л адил Нью Жерси багийн түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон удаа буюу 9н удаа 3с амжилттай гүйцэтгэсэн тамирчин.
- Нэг улиралд хамгийн их буюу 2070 оноо цуглуулж байсан.
- Нью Жерси багийн бүрэлдэхүүнээс нэг улиралд 2000 оноо авсан анхны тоглогч.

Торонто Репторс багийн рекордоос:

- Нэг тоглолтонд хамгийн их оноо авсан тоглогч. 51 оноо.
- Нэг үед хамгийн их оноо авсан тоглогч. 20
- Нэг тоглолтонд хамгийн олон удаа буюу 20 удаа амжилттай довтолсон.
- Багийн түүхэнд Плей Офф-н тоглолтонд хамгийн олон оноо авсан. 50 оноо.
- Торонто Репторс багийн хамгийн олон оноо цуглуулсан тоглогч. Нийт 9420 оноо.
- Багийн хамгийн олон минут талбай дээр гарсан. 15154 минут.

гэх мэт олон олон амжилтуудтай тоглогч билээ... Ингээд Винс Картерийн аваргын бөгж зүүх хүсэл нь биелэх болтугай.

-------------------------------------------------------------------------------------------------------------

Багийн дараачийн түлхүүр тоглогч бол Рашард Льюис юм.
Image
Бага довтлогч байж байгаад хүчний довтлогчид орсон Люис нь Сеаттл багийн хамгийн олон удаа 3с оруулсан тоглогч юм. Хэдий янз бүрийн рекорд тогтоож байгаагүй ч багт маш их хэрэгтэй тоглогч яах аргагүй мөн юм. Тэрээр хүчний довтлогчид шилжсэнээр түүний нэг улиралд 3с оруулсан тоо нь 53р ихэссэн байна. Тэрээр Орландо Межик багийн довтолгоонд яг тохирсон тоглогч мөн юм. Түүний талаар бас нэгэн сонирхолтой мэдээ гэвэл Люис нь ихэр юм байна, гэхдээ түүний ихэр нь эмэгтэй юм байна. Би хувьдаа түүнийг UNDERRATED тоглогч гэж үздэг юм. Хэрэгтэй үед үүрэг ээ маш сайн гүйцэтгэж багийн алсын зайны шидэлтийн гол хүн юм.
Харамсалтай нь гэвэл Рашард Люис маань саяхан тестостероны хэмжээ түүний биенээс зөвшөөрснөөс илүү байсны улмаас 10 тоглолтын эрхээр торгуулаад байгаа юм. Гэхдээ мань хүн хэмжээг нь мэдээгүй байсан гэхдээ би буруутай, хүртэх ёстой шийтгэлээ асуудалгүй хүртэнэ гэж хэлжээ. Заза ямартай ч Орландо Межикийн амжилтанд нөлөөлсөн чухал хүмүүсийн нэг мэдээж Люис мөн юм аа...

-------------------------------------------------------------------------------------------------------------

Багийн 4 дахь түлхүүр тоглогч бол Жамийр Нелсон юм.
Image
Өнгөрсөн улиралд өөрийгөө бусдад жинхэнэ утгаараа таниулж чадсан тоглогч Нелсон маань анх НБА-н гараагаа Стив Францисын заменьд тоглож эхлэж тус улиралдаа Стив Францис СЖ байрлалд орсноор холбогчийн гараанд гарах болсон юм. Мөн өнгөрсөн улиралд маш эрчтэй сайжирч оддын тоглолтонд Орландо Межик багийн 3дахь оролцогчоор нэрлэгдсэн юм. Харамсалтай нь гай газар доороос гэгчээр бэртэл түүнийг тойрсонгүй 2р сарын 2ны өдөр Далластай тоглосон тоглолтонд бэртэл авснаар улирлын үлдсэн тоглолтуудыг өнжсөн юм. Хэрэв бэртээгүй байсан бол тус улирлын сайжирсан тоглогчдын шагналд нилээн дээгүүр дэвших байсан байх. Түүний бэртэл үлдсэн улирал болон ПО-г өнжихөөр байсан хэдий ч багийн удирдлага нь түүнийг ПО-д сэлгээнээс тоглуулжээ. Ирэх улиралд ч гэсэн өнгөрсөн улирал шиг эрч хүчтэй сайн тоглоосой гэж хүсэн ерөөе. Мөн бэртлээс холуур байх болтугай...

Бусад багийн бүрэлдэхүүн:

Image
Двайт Ховард-г нөхөх гол тоглогч Марсин Гортат. Түүнийг багтаа эргүүлж авч үлдэх нь туйлын зөв хэрэг байсан. Тэрээр 5 жилийн 34 саяын гэрээтэй тоглож байгаа юм.

Adonal Foyle
Image

Ryan Anderson
Image

Brandon Bass
Image
Брандон Басс нь 4 жилийн 18 саяын гэрээтэй тоглож байгаа. Нас дундаж гэхдээ илүү сайжрах потенциаль өндөр тоглогч.

Matt Barnes
Image
Маш олон багаас маш олон зүйл сурсан нөхөр байгаа юм даа. Түүний хичнээн багт яаж яаж орж байсныг нь сонирхуулий:
- 2002 оны 6р сарын 26нд драфтын 45р Мемфис-д багт сонгогдсон
- Яг тэр өдрөө Кливленд багруу солилцоогоор очиж байсан
- Сонгогдсон улирлынхаа 10р сарын 18нд Кливленд багаас чөлөөлөгдсөн.
- 2003 оны 9р сарын 27нд Сеаттл-д чөлөөт агентаар элссэн.
- 2003 оны 10р сарын 13нд Сеаттл багаас чөлөөлөгдсөн.
- 2004 оны 1р сарын 18нд Сакраменто-д чөлөөт агентаар элссэн.
- 2005 оны 2р сарын 23нд солилцоогоор Филаделфиа багт очсон.
- 2005 оны 10р сарын 6нд Нью Йорк-д чөлөөт агентаар элссэн.
- 2005 оны 12р сарын 3нд Нью Йорк-с чөлөөлөгдсөн.
- 2005 оны 12р сарын 9нд Филадельфи-д чөлөөт агентаар элссэн.
- 2006 оны 10р сарын 2нд Голден Стейт-д чөлөөтөөр ирсэн.
- 2008 оны 7р сарын 22нд Феникс-д чөлөөтөөр ирсэн.
- 2009 оны 7р сарын 23нд Орландо-д чөлөөтөөр ирсэн.

Хараад байх нь ээ их зовлон үзсэн тоглогч бололтой. Гэсэн хэдий ч тэрээр өнгөрсөн улиралд карреер хай 10.2 оноо дунджилсан юм. Орландо Межик-д хэр тоглохыг нь сайн мэдэхгүй ч 3 онооноос хэрэгтэй үед шидчихэж чаддаг тоглогч юм.


Mickael Pietrus
Image
Энэхүү тоглогч нь мөн адил өнгөрсөн улиралд Орландо Межикийг финаль хүртэл явахад маш их тус хүргэсэн тоглогч юм. Хэрэгтэй үедээ хийж чаддаг аа хийж чаддаг тоглогч.

J.J. Redick
Image
Энэ тоглогч маань НБА-д ирээд 2хон жил тоглож байгаа ч коллежид байхдаа асар их шагналыг хүртэж байсан тоглогч юм.

Anthony Johnson
Image
Энэ хүн бол НБА-н асар их туршлагатай ахмад тоглогч. НБА-д 12жил тоглохдоо 7 өөр багт тоглож байсан.

Jason Williams
Image
Энэхүү тоглогч нь алдарт Сакраментогийн Влад Дивак, Крис Веббер, Пежа Стояакович нарын бүрэлдэхүүний нэг байжээ. Жейсон Уиллиамс нь НБА-н дундаж холбогч юм. Мөн бусдад өөрийн гудамжны стилээр сагс тоглодгоороо илүү танил тоглогч юм байна. Уиллиамс нь 2008 онд зодог тайлахаар шийдсэн ч саяхан Орландо Межик багтай гэрээ хийн эргэн НБА-д иржээ...


Зиа зиа эцэст нь хэлэхэд Лакерс-д хожигдсон ч их зүйлийг суралцсан гэж бодож байна. Энэ жил илүү хүчтэй сайн байна гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь багийн гишүүд бэртлээс холуур л байх хэрэгтэй. Энэ зун тэд маш чухал Клатч тоглогч Хедо Туркоглу-г алдсан ч оронд нь Картер-г авчирсан болхоор муудсан биш харин ч илүү сайжирсан гэж би хувьдаа үзэж байгаа. Картер ч гэсэн үнэхээр сайн Клатч тоглогч мөн...

Ингээд 2009-2010 оны улиралд Орландо Межик багтаа өндөр амжилт хүсье...
Last edited by vinsanition on Thu Nov 26, 2009 4:21 pm, edited 3 times in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Thu Nov 05, 2009 5:54 pm

Орландо Межик багийн түүх

Эхэн үе

* NBA-гийн амжилттай бизнесийн бодлогын үр дүнд шинэ баг нэмэгдэх боломжтой болж, 1980-аад оны сүүлээр 2 шинэ баг байгуулагдсаны нэг нь 1989 онд байгуулагдсан Орландо Мэжик юм.
* 1989-9 оны буюу анхны улиралдаа Скотт Скайлз, драфтын 11-ээр сонгосон Ник Андерсон нарыг элсүүлж, 11 сарын 4-нд Нью-Жерси Нетстэй анхны тоглолтоо хийсэн бол 2 өдрийн дараа Нью-Йорк Никсийг хожиж түүхэн дэх анхны ялалтаа байгуулжээ. Анхны жилийн улирлын тоглолтыг 18 ялалт, 64 ялагдалтай өндөрлөсөн юм.
* 1990-91 оны улиралд драфтын 4-өөр Деннис Скоттыг элсүүлж, 31 ялалт, 51 ялагдалтай өндөрлөв.
* 1991-92 онд гэмтлийн улмаас олон тоглогчоо алдсаны гайгаар 17 дараалж ялагдах зэргээр 21 ялалт, 61 ялагдалтай дуусав
Шакилын үе
Image
* 1992 оны драфтын анхны эрхийг авсан тус баг Шакил О'Нилийг сонгов. Тэрээр эхний жилдээ л дунджаар 23.4 оноо, 13.9 самбараас бөмбөг авалт гэсэн амжилт үзүүлж, бүх оддын тоглолтод оролцон, шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн юм. Тус улиралд багийн амжилт 41 ялалт, 41 ялагдалтай байсан бөгөөд харамсалтай нь яг ижил амжилт үзүүлсэн Индиана Пэйсэрз баг плэй-оффын сүүлийн эрхийг авсан байна. Гэхдээ азтай гэж хэлж болохуйц зүйл нь драфтын эхний эрхийг дахин сугалж, Крис Вэбберийг сонгоод, Анферни Хардавэйгээр сольжээ. 1993-94 оны улиралд Брайан Хиллийн дасгалжуулсан тус баг 50 ялалт, 32 ялагдлаар анх удаа плэй-оффт дорнод бүсээс 3-р байраар шалгарав. Гэвч эхний шатанд Индиана Пэйсэрзэд 3 дараалан ялагдаж хасагджээ.
* Улирлын дараа Чикаго Буллзаас чөлөөт агент Хорас Грантыг элсүүлснээр улам хүчирхэгжсэн тус баг улирлын тоглолтод 57 ялалт, 25 ялагдлаар дорнод бүстээ эхний байр эзэлжээ. Плэй оффт Бостон Селтикс, Майкл Жордан нь эргэж ирсэн Чикаго Буллз, мөн Индиана Пэйсэрзийг буулган авч 5 дахь улиралдаа л NBA финалд шалгарсан юм. Гэвч Хьюстон Рокетстой хийсэн цувралд туршлага дутаж, 4 дараалан ялагдсан билээ.
* 1995-96 онд 60 ялалт, 22 ялагдлаар бүстээ 2-р байр эзэлж, плэй-оффт Детройт Пистонз, Атланта Хооксыг ялсан ч 72 ялалт, 10 ялагдал гэсэн лигийн түүхэн дэх дээд амжилтыг үзүүлсэн хүчирхэг Чикаго Буллзад 4 ялагдан өнгөрсөн жилийн амжилтаа давтаж чадсангүй. Ийнхүү О'Нил "Брайан Хиллийг дасгалжуулагч байгаа цагт аваргалж чадахгүй" хэмээгээд Лос-Анжелес Лэйкэрс рүү оджээ.
Двайт Ховардын үе
Image
* 2004 онд Макгрэдиг Стив Фрэнсис нарын тоглогчдоор сольж, чөлөөт агент Хиде Туркоглуг элсүүллээ. Мөн оны драфтын тэргүүн тоглогчийг авах эрхтэй болсон тус баг Двайт Ховардыг сонгосон юм.
* 2004-05 онд Грант Хилл бэртэл гэмтлээс холуур байж, бүх оддын тоглолтонд оролцох хэмжээний тоглолт үзүүлсэн ч багтаа олигтой нэмэр болж чадсангүй 36 ялалттай дуусчээ.
* 2005-06 онд ахлах дасгалжуулагч Брайан Хилл эргэн ирсэн ч Грант Хилл бас л гэмтэж, эхний хэсэгт багийн амжилт гавьсангүй. Улирлын дундуур Стив Фрэнсисийг явуулж, оронд нь Карлос Арроёо, Дарко Миличич нарыг авснаар бүх оддын тоглолтын дараа эрс өөр тоглолт үзүүлж, 36 ялалттайгаар улирлыг өндөрлөсөн юм.
* 2006-07 онд өмнөх жилийн эрчээрээ плэй-оффт шалгарсан ч 4 дэх жилдээ бүсийн шигшээд шалгарч буй Детройтыг зогсоож чадсангүй.
* 2007-2008 онд Двайт Ховардын амжилт эрс өсч, түүхэнд хамгийн залуудаа самбараас бөмбөг авалтаар лигийг тэргүүлэн, Хиде Туркоглу амжилт нь ахисан тоглогчийн шагнал хүртэж, баг нь ч 52-30 гэсэн амжилтаар улирлын тоглолтыг дуусгав. Плэй-оффт мөнөөх Детройтыг барсангүй.
Last edited by vinsanition on Thu Nov 26, 2009 4:31 pm, edited 2 times in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Thu Nov 05, 2009 5:55 pm

Эргэн ирсэнд баяр хүргье Винс

Image

Винс Картер маань улирлын 2 дахь тоглолтоо өөрийн хуучин багийн эсрэг хийсэн бөгөөд Изод цэнтерийн үзэгч фанатууд Картерийг маш баяртайгаар хүлээн авсан байна. Нею Жерсигийн хөгжөөн дэмжигчид "Welcome back Vince", "Welcome Home Vince, You will always on Air #15 has than Magic" гэсэн хаяг лоозон барьж хүндэтгэн хүлээн авсан байна. Үнэхээр нөхөрсөг сайхан тоглолт болсон. Изод центерийн үзэгч хөгжөөн дэмжигчид аль аль багийг нь л дэмжиж байна лээ. Винс Картер маань эхний үед 13 оноо авч үзэгчдийг баясгасан бөгөөд 2дох үед 3 оноо авч хуучин багийн анд Харрисийн хөл дээр гишгэн зүүн шагайндаа бэртэл авч талбайг орхисон юм.
Өмнө нь Винс Картер Торонто Репторс багийг орхин Нэтс багт ирсэн бөгөөд хуучин баг болох Торонтогийнхоо талбай дээр анхныхаа тоглолтыг хийхэд Айр Канада центерийн хөгжөөн дэмжигчид БӨӨӨӨӨ гэж хашгиран түүнийг үнэн голоосоо үзэн ядаж байсан юм. Аз болж Винс Картер тухайн тоглолтонд Баззер хийж хожсон юм. Тоглолт дууссаны дараа Торонтогийн фанатууд Картерийн хуучин Репторс багийн өмсгөлийг шатааж хүнд баймааргүй авир гаргаж байсан.

Image

Харин Нею Жерси багийн фанатууд ухамсартай юм.
Торонто багийг Картер нуруундаа үүрч явдаг байсныг Айр Канада центрийнхэн мартсан бололтой.
Нею Жерси болон Торонто багв хамгийн өндөр оноо цуглуулсан тоглогч бол Винс Картер юм.
Last edited by vinsanition on Thu Nov 26, 2009 4:32 pm, edited 2 times in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Thu Nov 05, 2009 5:55 pm

Vincent Lamar Carter

1977 оны 1р сарын 26нд төржээ. Олонд Винс Картер нэрээр алдаршсан залуу маань өдгөө 32 настай өгөөд Орландо Межик багийн хамгаалан тоглогчийн байрлалд тоглож байгаа билээ.

Түүний өндөр нь: 6.6 фүт буюу 1.98 метр өндөртэй.

Жин нь: 220 паунд буюу 100кг.

Хоч: Air Canada, Half man-Half Amazing, VC, Vinsanity, King of Windmill

Ахлах сургууль: Мэйнлэндийн ахлах сургууль

Их сургууль: Хойд Каролина

Цалин: 16.123.250 ам доллар

Драфт: 1998 оны 1-р бүсийн 5р

Флорида мужийн Дейтона Бийч-д төрсөн Картер маань ахлах сургуулийнхаа МакДональдсын Бүх Америкийн багт 1995 онд нэрлэгдэж байжээ. Ахлах сургуулиа төгсөөд Баруун Каролина мужийн Их Сургуульд 3 жил сурч, тоглож 1998 онд НБА-н Драфтад оржээ.

Их Сургууль:

Image

1995 онд Картер Баруун Каролинагийн Их Сургуульд дасгалжуулагч Смит-н доор байж дараагаар Билл Гутриджийн доор тогложээ. 1997-1998 оны улиралд шинэ дасгалжуулагч Билл Гутриджийн доор амжилттай тоглож тус улиралд 15.6 оноо 5.1 самбар дунджилж нийт 3 жил их сургуульд сурахдаа 12.5 оноо 4.5 самбар дунджилжээ.

Ахлах сургуульдаа тэрээр воллейболын шигшээ багийн ахлагч, мөн сургуулийнхаа найрал хөгжимд саксфон, баритон тоглодог байжээ.

Слам Данк 2000


Image

2000 оны Слам Данкийн тэмцээнд тэрээр Багийн анд, үеэл дүү Трейси МакГредий болон Хюстен Рокетс багийн Стив Френцис, Чарлотт Хорнетс багийн Рики Деевис, Филадельф 76 багийн Ларри Хюьс, Детройт Пистонс багийн Жерри Стакхоус нартай өрсөлдөж эхний тохолтондоо алдарт Виндмайл тохолтыг 360 гардус эргэлттэй хослуулж хийж үзэгчдийг гайхшруулж байжээ. Тэрбээр Эхний үед 100 оноо, сүүлийн үед 98 оноо авч Слам Данкийн түүхэнд байгаагүй амжилтийг үзүүлж байжээ. 2000 оны Сламданкын тэмцээн нь бүх цаг үеийн шилдэг Слам данкын тэмцээн болсон юм байна. Хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээн болсон гэж Иссая Томмас хэлж байжээ.

Мөн НБА-н бүх оддын тоглолтонд 3 удаа түүнээс дээш саналаа тэргүүлсэн тоглогчдын 3т бичигдэж, түүний өмнө зөвхөн Майкл Жордан, Жулиус Ервин нар байдаг байна.

Мөн Торонто Рептор багийг 3 удаа ПО-д оруулж чадаж байжээ. 2004 онд тэрээр Нью Жерси багт ирж 2009 он буюу өнгөрөгч зун Раян Андерсоны хамтаар Орландо Межик багт иржээ.

Торонто Репторс 1998-2004 он

Image

1998 онд Картерийг Алтан Мужийн Дайчид 5р сонгон авч Торонтогийн 4-р гарсан Энтаун Жемисон-р сольж байжээ. Түүний анхны агент нь Америкийн Үндэсний Хөл Бөмбөгийн алдартай агент Тенк хочит Уиллиам Блек байжээ, гэвч харамсалтай нь уг агент нь мөнгө хулхидсан гэх мэт өөр хэд хэдэн хэргээр шоронд орсон байна. Картер эхний улиралдаа 50хан тоглолт хийжээ. Учир нь тэр онд НБА-н улирал 50 тоглолттой байв. Тэрээр эхний улиралдаа Бутч Картер-н удирдлаган доор 18.3 оноо дунджилж улмаар улирлын шилдэг шинэ тоглогчын шагналыг хүртэв. 2дахь жилдээ тээрээ шууд Бүх Оддын тоглолтонд 25.7 оноо дунджилж нэрлэгдэн НБА-н 3р багт бичигджээ, үүнээс гадна тус ондоо Слем Данк-н тэмцээний аваргаар шалгарсан байна. Гэхдээ өөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дахин Слем Данк-н тэмцээнд ороогүй байна.

Картер нь Ийст-н Бүх Оддын гараанд хэд хэдэн удаа нэрлэгдэж байжээ. Картер нь эхний 2 улиралд үеэл дүү Трейси МакГредитэй хослон 2000 онд Торонто Репторс багийг ПО-д оруулж чадсан байна. Гэвч харамсалтай нь 1р шатанд Нью Ойрк-д хожигдол хүлээжээ. Дараагийн улирал нь МакГреди Орландо Межик багруу явснаар Картер нь Рапторс багийн лидер болсон байна. 2000-2001 оны улиралд Картер нь 27.6 оноо дунджилж НБА-н 2р багт нэрлэгдэж мөн Оддын Тоглолтын гараанд багтсан байна. Энэ оны ПО-д тэд Нью Йорк-с хариугаа авсан хэдий ч 2р шатанд Филадельфиа-н эсрэг 7 тоглож Картер 2секунд дутуу байхад хожлын бөмбөгийг алдсанаар тун азгүй хожигдож байв. Тус тоглолтондоо Картер нь 18 шидсэнээс ердөө 6-г нь оновчтой болгосон аж. 2001 оны зун Картер нь Репторс багтай 94 саяын 6 жилийн гэрээгээр сунгасан байна. Ирэх улиралд нь түүнийг бэртэл дагуулсан жил байлаа. Тэрээр 60 тоглолтонд гараанд гарч 24.7 оноо дунджилжээ. Мөн 2002 оны Оддын Тоглолтонд нэрлэгдсэн боловч бэртлийн улмаас оролцоогүй байна. Репторс нь Картергүй маш муу тоглож байв. Түүний бэртсэнээс хойш 18 тоглосны 17д нь хожигдож байжээ. Мөн 2002 оны ПО-д баг нь 1р шатанд Детройт-д хусагдаж байв.

Image

2003 оны Оддын тоглолтонд Картер нь өөрийн хүндэлж явдаг тоглогч болох Майкл Жорданд өөрийн гарааний эрхээ өгч Жорданы хамгийн сүүлчийн удаа Оддын Тоглолтын гараанд гарах эрхийг олгосон байна.

Image

Репторс-д байхдаа Картер нь өвдөгний асуудлаас салж чадахгүй байв. Картер нь багийн удирдлагаас шинэ ерөнхий менежер авах хүсэл гаргасан боловч бүтээгүй байна. Тэрээр Жулиус Ервин-г санал болгож байжээ. Гэвч тэд энэ талаар огт ярилцаагүй байна. 2004 оны 11р сарын 22нд түүнээс сэтгүүлчид яагаад тохолтууд нь эрс багассан тухай асуухад тэрээр Би Дахиж тохоод баймааргүй байна гэж хариулж байжээ. Ингээд Картер маань 2004-2005 оны улиралд карреерийнхээ хамгийн муу амжилт буюу 15.9 оноо дунджилж эцэст нь солилцоонд явсан байна....

Нью Жерси Нетс 2004-2009 он.

Image

2004 оны зун Картер нь Торонтогоос солилцоогоор явахыг хүсч байгаагаа илэрхийлж байв. Ингээд 2004 оны 12р сарын 17ны өдөр Репторсын ерөнхий менежер Роб Бебкок нь Винс Картер-г Нью Жерси багруу явуулж оронд нь Алонзо Моурнин, Ерик Уиллиамс, Аарон Уиллиамс болон ирээдүйн драфтын 2 ширхэг эрхээр сольж байжээ. Ингээд Картер-г Торонто хотоос явснаас болж Репторс багийн шүтэн бишрэгчдийнх нь дунд нэр хүнд нь асар ихээр буурсан байна. Картер нь 2005 онд Нью Жерси багийг НБА-н Плей Оффт ороход нь маш чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Хэдий Нью Жерси нь 1р үе шатанд Миами-д хожигдсон ч Картер нь 26.8 оноо 8.5 самбар болон 5.8 дамжуулалт дунджилж мөн 2 удаа цаг дуусахад амжилттай довтолж нэмэлт цаг сунгуулж байжээ. Картер нь 2006 оны 1р сарын 8нд Торонтогоос явсанаасаа хойш 3 дахь удаагаа Торонто хотынхоо эсрэг тоглохоор иржээ. Энэ үед Торонтогийн хөгжөөн дэмжигч нар Картерийг ихэн үзэн ядаж муулж байв. Ингээд тоглолт өрсөлдөөнтэй явагдаж Нью Жерси нь 102-104н харьцаатай 2 онооны зөрүүтэй хожигдож байх үед Картер нь 0.1 секунд дутуу байхад хожлын 3 онооны шидэлт гүйцэтгэж улмаар Нью Жерси багт ялалт авчирж байв. Тэрээр уг тоглолтонд нийт 42 оноо 10 самбар авч байжээ. Мөн тэрхүү хожлын шидэлтээ өөрийнхөө хамгийн шилдэг нь хэмээн үздэг байна. 2005-2006 оны улиралд Нью Жерси-г Жейсон Кидд-н хамт ахласаар 49 хожиж Атлантик дивизионыхоо 1р шалгаруулж байв. Мөн Плей Офф-д 3р гарч улиралдаа 24.2 оноо 5.8 самбар 4.3 дамжуулалт дунджилжээ. Гэвч 2р шатанд мөн л адил Миами-д 5 тоглолтонд ялагдал хүлээж байв. Плей Офф-н 11 тоглолтонд Картер нь 29.6 оноо 7 самбар 5.3 дамжуулалт дунджилжээ. 2007 оны 2р сарын 1нд Кидд Картер 2 нь оддын тоглолтын сэлгээнд сонгогдож байжээ. Картер нь гараагаа Гилберт Аренасд ердөө 3010 саналын зөрүүгээр алдаж байжээ. Энэ нь түүний 8 дахь удаа оддын тоглолтон орсон явдал болжээ. 2007 оны 4р сарын 7нд Вашингтоныг 120-114р буулгаж авсан тоглолт дээр Кидд Картер 2 нь 18 жилд буюу Жордан Пиппен-с хойш нэг тоглолтонд хамт трипль дабль авсан анхны хослол болж чаджээ. Тус тоглолтонд Картер нь 46 оноо, хувийн дээд амжилт 16 самбар мөн 10 дамжуулалт хийжээ. Кидд нь 10 оноо мөн адил хувийн дээд амжилт 16 самбар болон 18 дамжуулалт хийж байжээ. Тус оны Плей Оффд Кливленд-д 4-2р хожигдсоноор Картерийн нэр солилцоо наймаан дунд дахин гарах болсон байна. Тус улирлын зун Картер гэрээний үлдсэн жилийг цуцалж Нью Йорк-той 3 жилийн 60 саяын гэрээ хэлэлцсэн боловч эцэст нь Нью Жерсид 4 жилийн 61.8 саяын өртөгтэйгөөр гэрээгээ сунгаж байжээ. 2008 оны улиралд Картер нь шагайгаа бэртээж 2007-2008 оны улирлыг бэртэлтэй тэмцэн өнгөржээ. Бэртлээсээ болж тэрээр 2008 оддын тоглолтонд нэрлэгдэж чадаагүй байна. Оддын тоглолтын дараа хэдий шагайны бэртэлтэй тоглож байсан ч улирлыг 22.7 оноо 6.6 самбар 5.1 дамжуулалт дунджилан дуусгажээ. Мөн тэрээр тус улирлын 21 оноо 6 самбар 5 дамжуулалт дунджилсан 3хан тоглогчын нэг байв. Нийт улиралд Картер нь 21.3 оноо 6.0 самбар 5.1 дамжуулалт дунджилсан юм. Картер нь Нью Жерси багийг торгуулийн шидэлт, дамжуулалт болон бөмбөг таслалтаараа тэргүүлж байв (81.6%, 5.1, 1.2). Ингээд 2008-2009 оны улиралд Картер нь багийн ахлагч болсон бөгөөд өмнө нь 6 жилийн турш Жейсон Кидд ахлаж байв. 2008 оны 11р сарын 21нд Картер нь Торонтод дахин ирж тоглож 39 оноо авч 129-127н харьцаатайгаар нэмэлт цагт багтаа хожил авчиржээ. 3 онооноос хийж нэмэлт цаг сунгаж нэмэлт цагт 2.1 секунд дутуу байхад нэгээр тохож хожлыг гартаа авчээ.

Орландо Межик 2009.

Image

2009 оны 6р сарын 25нд Картер нь Райн Андерсоны хамтаар Рейфер Алстон, Тонни Баттие, Кортни Лий нараар Орландо Межик багт иржээ. Тэрбээр хэлэхдээ: "Би энэ багийн нүүр царай болох гэж ирээгүй, харин хүн бүхний хүсэн мөрөөддөг аврагын алтан бөгжийг авах гэж ирсэн" гэж хэлжээ.



Плей Офф-н амжилт:


- Нэг тоглолтонд хамгийн олон удаа 3 онооноос амжилттай гүйцэтгэсэн. 2001 оны 5р сарын 11нд Филадельфи багийн эсрэг нийт 9 удаа 3с оруулсан. - Тоглолтын нэг хагаст хамгийн олон удаа 3 онооноос оруулсан. Нийт 8 удаа дээрх тоглолтонд.

- Мөн дараалж хамгийн олон удаа 3 онооноос оруулсан. Дээрх тоглолтонд нийт 8 удаа.

Сиднэй Олимп 2000


Image
2000 онд Сидней хотноо зохион байгуулагдсан зуны Олимп-д Картер нь Францын тоглогч 2.18см өндөр залуугийн дээгүүр тохдог тохолтыг мэдэхгүй хүн өдгөө байдаггүй бизээ. Багийн анд Жейсон Кидд нь тэрхүү тохолтыг амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай тохолт гэж хэлж байжээ. Мөн Францын мэдээллийнхэн уг тохолтыг ҮХЛИЙН ТОХОЛТ хэмээн нэрийдэж байсан байна.

Нью Жерси багийн рекордууд:


- Хамгийн олон удаа 3 онооноос оруулсан. 2006 оны 12р сарын 11нд Мемфис багийн эсрэг 9 удаа 3-с зоож байсан.

- Нью Жерси багийн нэг улиралд хамгийн их оноо цуглуулсан тоглогч. Нийт 2070 оноо. - 20с дээш оноо 23 удаа дараалж авсан.

- Нэг улиралд 2000 оноо цуглуулж байсан Нью Жерси багийн хамгийн анхны тоглогч.

Торонто Багийн Рекордууд:

- Нэг тоглолтонд хамгийн их буюу 51 оноо 2000 оны 2р сарын 27нд Феникс-н эсрэг тоглолтонд.

- Нэг үед хамгийн их буюу 20 оноо 2001 оны 11р сарын 7ны өдөр Голден Стейтийн эсрэг авсан.

- Нэг тоглолтонд хамгийн олон удаа амжилттай довтолгоо гүйцэтгэсэн. Нийт 20 шидэлтийг 2000 оны 1р сарын 14нд Милваукийгийн эсрэг хийсэн.

- Плей Офф-н нэг тоглолтонд авсан хамгийн өндөр оноо. 50 оноог 2001 оны 5р сарын 11нд Филадельфийн эсрэг авсан.

- Нийт Торонтод тоглосон тоглолт нь 403 бөгөөд 3рт бичигддэг.

- 401 удаа гараанд гарч 1рт бичигддэг.

- 9420 оноо цуглуулж багийн түүхэнд хамгийн их оноо авсан тоглогч.

-15154 минут тоглож мөн 1рт.

- Нийт 554 удаа 3с зоож 2рт. - Мөн нийт 1445 удаа 3с шидэж 2рт тус тус оржээ.

Хувийн амжилт:

- Хамгийн их нь 51 оноо авч байсан, 2 удаа.

- 20 удаа оновчтой довтолж байсан.

- 36 удаа довтолж байсан.

- 23 удаа амжилттай торгуулийн шидэлт гүйцэтгэсэн.

- 27 удаа торгуулийн шидэлт шидэж байсан.

- Довтолгооны самбар нийт 8 удаа авч байсан.

- Өөрсдийн самбараас нийт 13 удаа авч байсан, 2 удаа.

- Нийт 16 удаа самбараас бөмбөг авч байсан.

- 14 удаа оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн.

- 6 удаа оновчтой бөмбөг тасалсан, 3 удаа.

- 6 удаа блокшот хийж байсан.

- 63 минут тоглож байсан.

-8 удаа буюу: 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007 онуудад оддын тоглолтонд нэрлэгдэж байсан.

- 2 удаа Бүх НБА-н багт нэрлэгдэж байсан: 2001 онд 2р багт, 2000 онд 3р багт тус тус нэрлэгдсэн.

- 2000 оны Тохолтын тэмцээний аварга.

- 1999 оны Рүүки 1р баг.

- 1999 оны шилдэг шинэ тоглогчын шагнал.

NBA LIVE 2004

Image

Vince Carter logo

Image

Vince Carter Shoes
Image

NBA All Star 2007 Las Vegas

Слам Данкийн түүхэн дэх хамгийн шилдэг 5 тоглогч
Image

Мэдээллийг: Тэргүүн.ком Сэйнт - Винса хамдаа зориулав
Last edited by vinsanition on Thu Nov 26, 2009 4:46 pm, edited 2 times in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Батгэрэл » Thu Nov 05, 2009 6:00 pm

:eek:
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Thu Nov 05, 2009 6:01 pm

...
Last edited by vinsanition on Sun Nov 08, 2009 10:08 am, edited 1 time in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Thu Nov 05, 2009 6:24 pm

...
Last edited by vinsanition on Sun Nov 08, 2009 10:08 am, edited 1 time in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby MJ » Thu Nov 05, 2009 6:52 pm

Гоё сэдэв бна. Тэгж бгаад эхнээс н умшнаа. :eek: сайхан үргэлжлүүлээд бгаарай
Жэсон Виллиамс эргэн талбайд гарч бгаа юм уу сайхан хэрэг бна даа. сайн тоглогч шүү :)(
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Thu Nov 05, 2009 7:21 pm

...
Last edited by vinsanition on Sun Nov 08, 2009 10:09 am, edited 1 time in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Должко » Thu Nov 05, 2009 7:37 pm

Өөө давгүй шүү би гэхдээ саяхан Тэргүүнд фантази тоглох гэж орж байхдаа бүгдийг нь уншцан юм байноо.За тэгээд сэдвээ сайхан аваад яваарай аймар гоё бичдэг залуу байна Амжилт :eek:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Должко » Thu Nov 05, 2009 8:23 pm

Image
Андерсон,Басс,Гортат,ид нар ямар хямдхан гэрээтэй тоголдог юм бээ.Басс одоо жилийн иймхэн гэрээтэй тоглогч Даллас багтаал байж байхгүй.Хамгийн үнтэй тоглогч нь Левис :mrgreen: юм байнаа ер манай багаас энэ тоглогчдийн цалин нь бага байж хамаагүй сайн бүрэлдхүүнтэй юмаа.Энэ их сайн тоглогчид яаж ийм бага цалин авдаг байнаа.Манай гэрээнүүд хамаагүй үнтэй наасан 8+)
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby suldees » Thu Nov 05, 2009 8:30 pm

хэзээ язааны хуучны цалин байна гортат гэхэдл 6 жилд 34 саяын гэрээ хийж энэ зун үлдсэн шүүдээ

басс бас 20 билүү 16 саяын 4 жилийн гэрээ хийсэн санахын
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Должко » Thu Nov 05, 2009 8:32 pm

suldees wrote:хэзээ язааны хуучны цалин байна гортат гэхэдл 6 жилд 34 саяын гэрээ хийж энэ зун үлдсэн шүүдээ

Өөө тийм байхаа би нэг л гайхаад байсан юм.Энэ баг өнөөдөр Нарнуудаар зүгээр л сэлгээ нь тоглоод хаяцан байнлээ тэгэхлээр л ямар баг вэ гэдэг нь харагдаж байнаа яагаад ч юм бүү мэд энэ баг Аварга авах юм шиг санагдаад байх юмаа.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Thu Nov 05, 2009 11:50 pm

Көгшөөн асуулт дээр бичсэн юм хуулж тавьсан бол тэр хүнийх нь нэрийг нь бичиж тавиарай

Гоё эхэлж байна. Би чам шиг галзуу улаан Винс-ийн фен байна.

Наад мэдээллүүдээ ийшээ хуулаад тавьчвал ч уул нь зүгээр байна даа :mongol:

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=182&t=146598&start=0
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Тунгаа » Thu Nov 05, 2009 11:53 pm

:)(
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby TraP » Fri Nov 06, 2009 12:15 am

Эхнээсээ нь уншлаа даж байна шүү :eek:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Fri Nov 06, 2009 6:16 pm

AG wrote:Көгшөөн асуулт дээр бичсэн юм хуулж тавьсан бол тэр хүнийх нь нэрийг нь бичиж тавиарай

Гоё эхэлж байна. Би чам шиг галзуу улаан Винс-ийн фен байна.

Наад мэдээллүүдээ ийшээ хуулаад тавьчвал ч уул нь зүгээр байна даа :mongol:

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=182&t=146598&start=0


Топикууд маань асуултад чинь байвал харин миний нэрийг тавих ёстой.
Хуулж тавьмаар байгаа бол харин нэрийг минь дурдаарай
Бас чам шиг фен байдаггүй юм. Винсийн фанат бол Тэргүүнлүү ороод Винсийн сэдвийг унш
Өөрийн чинь асуултыг НБА-р хол явж байхыг нь харин мэдэхчгүйн байна

Асуултад чинь НБА-н талаар олигтой юм нэг ч харж байгаагүйн байна шүү хөгшөөн
Last edited by vinsanition on Fri Nov 06, 2009 6:26 pm, edited 1 time in total.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby vinsanition » Fri Nov 06, 2009 6:25 pm

Аа нээрээ бичсэн мэдээллүүдийг маань Тэргүүн.ком-н Eio гишүүн орчуулж өгдөг юм.
I Can FLY #15
User avatar
vinsanition
 
Posts: 47
Joined: Mon Nov 05, 2007 8:39 pm
Location: Орландогийн Шидтэнгүүд => Винсент Ламар Картер

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Должко » Fri Nov 06, 2009 6:35 pm

Ямар онгироо юм бэ чи би тэр Тэргүүнд байдаг тэр сэдэв чинь Хэдэн зураг бичлэгээр л дүүрэн байдаг биз дээ тиймэрхүү зураг бичлэгээр дүүрэн сэдвийг хэнч хийж чадна заавал Картерийн фэн байхаараа тэр сэдэврүү орсон байх ёстой юу :-o :-o :-o арайл онигоотой юм бичих юмаа заааз тэгээд хэрүүл уруул хийгээд яахав дээ ойрд админууд сонин байгаа бандуулж гай болноо (Зөвөөр ойлгоно биз дээ хүрүүл хийгээд яахав) :eek: :eek: :eek:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Должко » Fri Nov 06, 2009 6:45 pm

http://terguun.com/viewtopic.php?f=110& ... 2&start=75 Энэ нөгөө алдарт жинхэнэ Картерийн фэн улсууд ордог сэдэв гэнэ ороод нэг харчаарай :-o
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Должко » Fri Nov 06, 2009 6:47 pm

vinsanition wrote:Аа нээрээ тийн хариуцсан олон хуудхстай сэдэвт чинь авах юи нэг ч байхгүй байналээ
Дан чат хахаха
Хэл мэдэхгүй пязда өөр яах ч билээдээ

Би чамтай хэрүүл хийгээгүй байнаа чи орж ирсэн цагаасаа хойш нийх том том юм бичич байсан биз бичич байгаа юм нийх онгироо өөрийгөө юу гэж бодоод байгаан хүрүүл хиймэээргүй байнаа зөвөр ойлгоорой гэж бичсэн байгааз дээ чамтай тоож хэрүүл хийхгүй би зүгээр чиний тэр онгирч сагсуураад байхаар чинь бичсэн юм.Чи өөрөө дан чааталдаг биз дээ тэр сэдэв нь бол хог л юм байнлээ :-o
Last edited by Должко on Fri Nov 06, 2009 10:04 pm, edited 1 time in total.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Fri Nov 06, 2009 8:45 pm

vinsanition wrote:
AG wrote:Көгшөөн асуулт дээр бичсэн юм хуулж тавьсан бол тэр хүнийх нь нэрийг нь бичиж тавиарай

Гоё эхэлж байна. Би чам шиг галзуу улаан Винс-ийн фен байна.

Наад мэдээллүүдээ ийшээ хуулаад тавьчвал ч уул нь зүгээр байна даа :mongol:

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=182&t=146598&start=0


Топикууд маань асуултад чинь байвал харин миний нэрийг тавих ёстой.
Хуулж тавьмаар байгаа бол харин нэрийг минь дурдаарай
Бас чам шиг фен байдаггүй юм. Винсийн фанат бол Тэргүүнлүү ороод Винсийн сэдвийг унш
Өөрийн чинь асуултыг НБА-р хол явж байхыг нь харин мэдэхчгүйн байна

Асуултад чинь НБА-н талаар олигтой юм нэг ч харж байгаагүйн байна шүү хөгшөөн


Ишшш энэ ямар оюуны хоосролтой индүүдцэн толгойтой ллр вэ. Хаха тэр хэдэн зураг хөрөгийг би одоо хараад яах уу айн. за за үнэн өрөвдөл охин байна битий хэрүүл гуйж гоншигоноорой
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby Chin-T-Mac » Fri Nov 06, 2009 8:49 pm

Шинэ гишүүн соёлтой форумдаарай... дүрэм энэ тэр байгаа унш... хараалын үг урсгахгүй байхыг хүсье... байдал дордвол арга хэмжээ авахыг хатуу анхааруулъя...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8322
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Fri Nov 06, 2009 8:53 pm

Chin-T-Mac wrote:Шинэ гишүүн соёлтой форумдаарай... дүрэм энэ тэр байгаа унш... хараалын үг урсгахгүй байхыг хүсье... байдал дордвол арга хэмжээ авахыг хатуу анхааруулъя...

Надад хэлээд байна уу
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Orlando Magic "Welcome Home Vince Carter"

Postby AG » Fri Nov 06, 2009 8:56 pm

dolchko wrote:http://terguun.com/viewtopic.php?f=110&t=1379&sid=d18074830161aa4e8f90d82e7f14c4f2&start=75 Энэ нөгөө алдарт жинхэнэ Картерийн фэн улсууд ордог сэдэв гэнэ ороод нэг харчаарай :-o


энэ нь одоо яадаг сэдэв юм.

Би 2000 оноос хойш Винс-ийг дэмжиж шүтэж хайрлаж ирсэн. Энэ сагсуу охин бодвол надаас удаан нээх шүтээгүй нь лав байх. Винсийн фен ийшээ орж англиар хэдэн халтуурдсан орчуулга л тавиа байлгүйдээ. Чиний энийг уншиж байсанаас ах нь өөрөө англиар мэдээллээ олоод авчдаг хүн . Хэл мэддэггүй гэж хэнийг хэлээд байна. Ах нь чамаас хэл боловсрол ажил мэргэжил гаргасан амжилтаараа дагуулахгүй байх гэж боджийнодоо
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Next

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest