Miami Heat

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Thu Oct 15, 2009 10:47 pm

хаха энэ рассэл уэстбрүүк,

Image

куэнтин ричардсонг хархад сайхан байлаа гэж....
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Wed Oct 21, 2009 7:55 pm

Image

гэж хуцдаг байншд......

хариу:
Image
:mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Цоомоо » Wed Oct 21, 2009 11:58 pm

Түрүү жил улирлын өмнө ингэж бичиж байжээ.
Яахуу, НБА дээр гарсан preview харьцуулаад, өөрийн саналаа нэмээд...
Уншсан чинь сонирхолтой л байна.


Майами Хит – Улирлын өмнө

Өнгөрсөн улиралд Майами Хит 15-67 гэсэн итгэмээргүй муу амжилт үзүүлсэн. Уэйдтэй 10-41. Тэд энэ амжилтаа ахиулах, плей-оффт орох, цаашлаад финалд үлдэх боломж байгаа юу?

Мэдээж ахиулах нь бол тодорхой. Өнгөрсөн улирлынх шиг тийм хар энерги, том ангал энэ удаа байхгүй болсон биз. Харин плей-оффт үлдэх болов уу? Дорнод конференц одоо тийм ч муу биш болсон, жигдхэн багуудтай болсон.

Дуэйн Уэйд хэдийгээр өнгөрсөн улирлыг тэр чигээр нь өнжөөгүй, талаас их буюу 51 тоглолтонд оролцсон ч гэсэн энэ улиралд түүнийг шинээр эргэн ирж байгаа гэж ойлгож болно. Өнгөрсөн улиралд нэгэнт амжилт гаргахгүй нь тодорхой байсан тул Уэйд элдэв нервгүй, биеэ зовоохгүй тоглож байсан, угаасаа ч цөөхөн тоглолтонд оролцсон, плей-оффт шалгараагүй тул сайн амарч, бэртлээ бүрэн эдгээхэд илүү их цаг зарцуулж чадсан нь одоо эерэг нөлөөгөө үзүүлэх байх. Олимпоор Уэйд хэрхэн мундаг тоглосныг бид сайн санаж байна. Тэр Кобигоос ч, ЛеБроноос ч сайн тоглосон. Бээжинд хамгийн шилдэг нь байсан. Тэр формоороо энэ улиралд тоглох болно. Ер нь энэ улиралд Уэйд болоод түүний баг сайн тоглохгүй бол Уэйд хэмээх брэнд моодноос гарч эхэлж болзошгүй. Уэйд сайн тоглоход гэмтэл л саад болж чадна. Хэдий тэр одоо гэмтэл бэртлээсээ ангижирсан гэж байгаа ч нэлээн гэмтэмтгий тоглогчдын нэг. Өнгөрсөн 2 улиралд тус бүр 31 тоглолт өнжсөн. Эдгээр улирлуудын өмнө Уэйдээс бүгд л ихийг хүлээж байсан, яг л өнөөдрийнх шиг. Өнөөдрийн хүлээлтийн ялгаа нь миний хувьд “Тэр арай ч дахиад гэмтчихгүй байлгүй дээ, өмнөх 2 улирал шиг тийм азгүй зүйл дахин тохиолдохгүй байх” гэсэн бодол байна. Гэхдээ аль азгүй явдлыг хэлж барахав, болгоомжтой хандах хэрэгтэй.

Майами сайн амжилт үзүүлэхэд Уэйдээс гадна бусад тоглогчдын нөлөө ч их бий. Юун түрүүнд Шон Мэрион хэр тоглох бол? Ерөөсөө Мэрион энд байхдаа сэтгэл хангалуун байна уу, түүнд Майамид үргэлжлүүлэн тоглох хүсэл эрмэлзлэл хэр их байгаа бол? Мөн Мэрионы Финикст үзүүлдэг байсан шилдэг тоглолт Майамид өнгөрсөн улиралд тэр бүр харагдаагүй. Майамид Стив Нэш шиг сайн холбогч байхгүй, Мэрионд шууд оноо авах бөмбөг дамжуулахгүй байсан нь ч нөлөөлсөн биз. Өнгөрсөн улиралд Мэрион Финикст хийсэн 47 тоглолтондоо 52.6 хувийн довтолгооны амжилттай байсан бол Майамид ирээд 45.9 болтлоо буурсан.

Ирэх зун Мэрион чөлөөт агент болно. Чөлөөт агент болох дөхсөн тоглогчид хичээж сайн тоглож, сайн гэрээ хийх нөхцөлөө бүрдүүлэхийг хүсдэг. Мэрионд ч тийм бодол байгаа байх.

ImageМайамигийн аварга болж байсан бүрэлдхүүнээс одоо Уэйд, Удонис Хаслем нар л үлдэж.(Доррель Райтийн нэр байгаа ч тэр тоглохгүй байгаа) Пэт Райли ч дасгалжуулахаа больж, удирдах албаны хүн болсон. Тиймээс бид энэ улиралд шинэ Майами, дээр хэлсэнчлэн шинэ Уэйдийг л харах болно. Энэ баг дахин цогцлон босож байгаа.

Шинэ Майамигийн нэгэн чухал хэсэг нь энэ зуны драфтын номер 2 Майкл Бисли байх боломжтой. Магадгүй Уэйд – Бисли гэсэн хослол удахгүй лигийн шилдэг хослолуудын тоонд орж болох юм. Коллежед байхдаа Бисли 26.2 оноо, 12.4 оноо авч байсан. Тэр Майамид хүчний довтлогчоор тоглох болох нь. Тэрээр хангалттай авьяастай, потенциалтай ч NBA гэдэг тийм амархан ертөнц бас биш. Шинэ тоглогчоос хэт ихийг хүлээх бас л дэмий. Мөн зарим нэгнээс түүний зан характераас болгоомжилсон үгс унаж байгаа явдал ч бий. Дунд сургуульд байхаасаа эхлээд л сургуулиасаа хөөгдөж туугдаж ирсэн, драфтын дараа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гээд таагүй намтар түүнд нэлээд байна.

Бисли уг нь хөнгөн довтлогчоор тоглох чадвартай, Мэрион хүчний довтлогчоор тоглож чаддаг ч Бислиг хурдтай SF-үүдийг хамгаалж чадахгүй байх гэж үзсэнээс хүчний довтлогч болгосон болов уу. Ер нь Майамигийн гарааны бүрэлдэхүүн нэлээн жижиг, намхан байх нь. Уэйд ч гэсэн шиддэг хамгаалагчдынхаа дунд намханд орно.

Юутай ч дасгалжуулагч Эрик Споелстра шилдэг гурвалаа хамтад нь түлхүү тоглуулна гэдгээ хэлсэн. Дасгалжуулагч гэснээс Хитийн дасгалжуулагч ямар байхыг ёстой тааж хэлж чадахгүй нь, ямар ч байсан туршлагаар хомс.

Майамид төвийн тоглогч болон холбон тоглогчийн байрлал асуудалтай байгаа. Хаслем, Жамал Маглойр, Марк Блоунт, Жеймс Жоунс, Жол Энтони, Дэвид Пажетт нар төвд тэр бүр гялалзтал тоглохгүй л байх. Эхний нөхөр бол Шакыг байхад хүчний довтлогчоор тоглодог байсан, үндсэн байрлал нь ч довтлогч. Бусдаас нь их юм хүлээлтгүй.

Холбон тоглогчоор Крис Куинн өнгөрсөн улиралд 25 тоглолтонд гараанд гарсан, магадгүй энэ улирлын гарааны холбогч байх. Мөн Марио Чалмерс, Шон Ливингстон нар гарааны эрхийн төлөө өрсөлдөнө. Харин Маркус Бэнкс Уэйдийн замен болж байгаа сурагтай.

Бүрэлдэхүүний хувьд ингээд аваад үзэхээр тааруухан л байна. Уэйд, Мэрион, Хаслем, хэрхэн тоглохыг нь одоогоор хэн ч мэдэхгүй шинэ тоглогч Бисли гээд л бараг зогсох нь дээ.

Ер нь Майамигийн итгэл найдвар нь Уэйд л байна. Ерөөсөө ч Майами бол Уэйдийн баг. Тэр гэмтэл бэртэлгүй байвал дэлхийн хамгийн шилдэг 5 сагсан бөмбөгчний нэг. Мөн Коби, ЛеБроны хамт хамгийн авьяаслаг тоглогч. Сайн тоглогч багаа чирдэг. Уэйд тэгж чадна. Майами өнгөрсөн улирлын амжилтаа ахиулах нь мэдээж, мөн плей-оффт ч хүрнэ. Хэдий Дорнод конференц одоогоор “нээлттэй” байгаа, аль нь ч шигшээ тоглолтонд хүрч магадгүй ч Хит харин арай л барахгүй болов уу

www.sportnews.mn
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Mon Oct 26, 2009 8:13 pm

манай хүн 1 иймэрхүү :mrgreen:

райлэй болон спо нар энэ үйлдэлдэн их ундууцсан юм байх хэдэн доллараар торгох биз

Image

залуу насаа гэж...
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Mon Oct 26, 2009 8:14 pm

гэснээс манай шинэ цэрэг арроёог спо гараанд гаргах талаар ырьсан байх юм ярианийхан утга нь бол ягч шууд гаргана гээгүй ,,,
:wd:
1 тийм бөөрөнхий юм хэлсэн байна арроё бол сайн залуу тэр багийхантайгаа хурдан ойлголцоод нэгдэж чадах юм бол яагаад болохгүй гэж гэсэн байна
Image

энэ жоохон эвгүй зураг :mrgreen:
practice
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Tue Oct 27, 2009 9:59 pm

за манайхан эхний тоглолтоо new york knicks-тэй тоглоно

Image

энэ тоглолтонд гарах гарааний тав ( зургаар үзүүлэв ) :mrgreen:

V.S.

PG:MARIO
Image
SG:WADE
Image
SF:BEASLEY
Image
PF:UDONIS
Image
C: :-o
Image
:mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Wed Oct 28, 2009 1:04 pm

манайхан Тим Хардуэйгийн 10 дугаарыг улирлын эхний тоглолтынхоо үеэр мөнхлөх болжээ. өмнө нь зөвхөн ганц дугаар буюу Моурнингийн 33 дугаарыг дархалж байсан...
Image
...........................................................

Image
:-o
Last edited by WALCOTT on Wed Oct 28, 2009 1:38 pm, edited 1 time in total.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Chin-T-Mac » Wed Oct 28, 2009 1:30 pm

Жордан агаагын 23 дугаарыг мөнхөлж байсан гэнэдээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Tsog » Fri Oct 30, 2009 8:34 pm

Ашгүй шинэ улирал эхэллээ.

Тим Хардуйэн 10 дугаарыг нээлтийн тоглолтоор мөнхөлсөн нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Манай хүн чинь Зо-той хамт Хит-г амжилтад хүргэсэн. Сайхан хууралт хийдэг, холын зайнаас шиддэг хамгаалагч байлаа. Бүх ододын тоглолтод гарааны 5-д гарах эрхээ сайхан сэтгэлийн үүднээс Мейжик Жонсонд өгч байсан, 2000 оны Сиднейн олимпод түрүүлсэн хүн дээ. Харамсалтай нь ҮСБХ-ны аварга л болж чадсангүй. Сүүлд "Би гей нарыг үзэн яддаг" гэж хэлж шуугиан тарив. Хэ хэ

Никсийг ч аргагүй илүүрхэж хожлоо. Бийзли, ЖО нар сайн тоглоосой билээ. Энэ жил амжилт гаргахгүй бол Уэйд маань явчих вий дээ. Ямар ч байсан урьд жилээс илүү тоглож, Флайш маань хамгийн үнэ цэнэтэй тоглогч авах байх аа...
User avatar
Tsog
 
Posts: 98
Joined: Mon Mar 02, 2009 12:03 pm
Location: UB

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Жавхлан » Sat Oct 31, 2009 12:53 am

Өчигдөр Нью-Иорктой хийсэн тоглолтыг нь бүтнээр нь үзсэн. Өнгөрсөн зун чөлөөт агентаас Израйлд тоглож байсан Арроёог сэлгээндээ авч, Блоунтыг зайлуулж Күйнтин Ричардсонг авчирч гараанд жижиг довтлогчийн байрлалд тоглуулж эхэллээ. Зарим нэг тоглогч нар фитнессын хувьд хамаагүй сайжирсан харагдана лээ. Ялангуяа Жермэйн О´нил, Дэкүан Күүк, Жоел Энтони гэхчилэн.

Жэрмэйний хувьд сүүлийн 2 жил хагасаас 3 жилээс хойш анх удаа л өвчин зовиур мэдрэхгүй сайхан байна гэж ярьсан байсан. Өнгөрсөн зун 6 долоо хоног Чикагод, дахин 6 долоо хоног Миамид тусгай бэлтгэл хийж гэмтэлээ эдгээсэн. Нилээн ч жин хассан бололтой, их шуугдсан харагдана лээ. Гол нь эрүүл л байх нь чухал.

Мөн Бийсли тааруухан гэгддэг байсан хамгаалалтандаа нилээн анхаарч тоглож байгаа харагдсан. Тийм байгаа болоод ч Эрик түүнийг гараанд том довтлогчийн байрлалд гаргаж Хаслемыг сэлгээнээс тоглуулж байгаа биз.

Дэкүан Күүкийн хувьд шидэлтүүд сайн хэвээрээ, нэмэгдээд самбартай ойртож оролтууд хийж амжилттай болгож байсан. Энэ улиралд сэлгээнээс Хаслемын хамтаар гол сэргээлтийн хүч болох ёстой.

Жоэл Энтони хамгаалалт, блок шот, самбараас бөмбөг авалт гэхчилэн хар бор ажилд тун чамбай тоглож байсан. Гэхдээ довтолгоо 0.

Уэйдтэй ч юу ярихав. Эхний тоглолтонд тийм ч сайн байгаагүй ч энэ улирал түүний хувьд өнгөрсөн улиралаас ч хувийн амжилт арвинтай байна биз. Мань хүн конверсоос салж Жордангаар гангардаг болсон байсан. Дажгүй харагдаж байналээ. За юу ч гэсэн Дөлнүүддээ амжилт хүсье!!!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: MIAMI HEAT 2009-10

Postby RBK » Sun Nov 01, 2009 9:42 am

Tsog wrote:Тим Хардуйэн 10 дугаарыг нээлтийн тоглолтоор мөнхөлсөн нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Манай хүн чинь Зо-той хамт Хит-г амжилтад хүргэсэн. Сайхан хууралт хийдэг, холын зайнаас шиддэг хамгаалагч байлаа. Бүх ододын тоглолтод гарааны 5-д гарах эрхээ сайхан сэтгэлийн үүднээс Мейжик Жонсонд өгч байсан, 2000 оны Сиднейн олимпод түрүүлсэн хүн дээ. Харамсалтай нь ҮСБХ-ны аварга л болж чадсангүй. Сүүлд "Би гей нарыг үзэн яддаг" гэж хэлж шуугиан тарив. Хэ хэ

Харин Тим Хардуэйн 10-г мөнхөлсөн нь надад эсрэгээрээ санагдсан шд... Яахав манайх түүх багатай баг байж болох ч, Тим Хардуэйн дугаар дээр бол арай л эртэдсэн байх гэж би бодоод байгаан... Killer crossover гэгддэг ч гэсэн, миний л бодлоор дугаараа мөнхлүүлэх хэмжээнийх биш байхаа... Гэхдээ миний л бодол шүү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Tue Nov 03, 2009 9:18 pm

за маргааш нарнуудтай тоглоно....

Image

vs

Image

Last edited by WALCOTT on Tue Nov 03, 2009 9:25 pm, edited 2 times in total.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Должко » Tue Nov 03, 2009 9:21 pm

Нарнууд чанга байгаа Хилл, Ричардсон, Амари, Барбоса тэгээд нөгөө төв хэн билээ тэр танай багт гай болно доо арайл амжихгүй биз дээ лол :eek:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Tue Nov 03, 2009 9:24 pm

хэхэ чи зүгээр багтаа санаа зов айн манайх одоогоор хожигдол гээчийг мэдэхгүй айна майна гэсэн асуудалгүй шууд шууд л хүчиндэж байгаа

аа вашингтонд нухуулах ямар байвдаа нээрээ асуух гэж байгаад мартаж ккк
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Должко » Tue Nov 03, 2009 9:26 pm

WALCOTT wrote:хэхэ чи зүгээр багтаа санаа зов айн манайх одоогоор хожигдол гээчийг мэдэхгүй айна майна гэсэн асуудалгүй шууд шууд л хүчиндэж байгаа

аа вашингтонд нухуулах ямар байвдаа нээрээ асуух гэж байгаад мартаж ккк

Тэрийг би ёстой үзээгүй эээ...Манай багт бол асуудалтай зүйл алгаа даа...Бүгд л сайн байна...
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Бээгий » Wed Nov 04, 2009 12:00 pm

Ээ өнөөдөр ялах бсиймдаа.Гэхдээ Вэйд л ганцаараа зүтгээд яаж дийлэхэвдээ.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Thu Nov 05, 2009 1:14 am

хм яахав бодсоноос сайн тоголж 3 үе илүүрхэж яваад сүлийн хэдэн минутанд бариулсан....

чалмэрс муу байлаа 10 хүрэхгүй оноо авсан харагдсан 30 хэдэн минутанд ассист мөн тааруу арроёо ууг нь их үр бүтээлтэй харагдах юм талбай дээр мариог бодвол спо мэджил байгаа байхдаа яахав яахав эртнээс алдаа оноогоо яриад явсан нь зүгээр
:D
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Thu Nov 05, 2009 2:54 pm

mario mario :sad:
Image
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Должко » Fri Nov 13, 2009 8:10 pm

User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: MIAMI HEAT 2009-10

Postby 7 » Mon Nov 16, 2009 3:19 pm

Uchigdur ymar goy hojvoo, wade chi new edition of jordan yumaa.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Бээгий » Thu Nov 26, 2009 12:28 pm

Дөлнүүд Орландачуудыг 99 98 аар хожлоо.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Fri Dec 04, 2009 10:47 pm

ричардсон манай багийн нэг хэсэг болжээ гэмтэлээс ирэнгүүтээ 20 оноо 8 сам
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby WALCOTT » Sat Dec 05, 2009 2:35 pm

хожил байсан газар [color=#FFBF00]лэйкэрс ингээд дургүй хүргээд байдаг юм

манайхаас 8 хүн талбай дээр гарсан байна[/color] 8+) 8+) 8+)
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Terry_G » Mon Dec 14, 2009 1:07 am

Миний хувьд холбон тоглогчийн хувид асуудал бас байнаа. Чалмерсийг хараад байхад талбай дээр тоглож байхдаа найруулга хийх нь бага ихэнхдээ Вэйд рүү үүргээ шилжүүлээд байх шиг байдаг. Уг дамжуулалт өгөх мэдрэмжтэй, таслалт хийхдээ сайн тоглогч . Тэхдээ оноо түүх нь бага, хамгаалалт дээрээ заримдаа туршлага дутаад байдаг. Мөрөөдлөөр болдог бол зун Бош, Калдерон 2ыг зэрэг аваад ирэх юмсан. Хосье манай хүнд их юм заах байсан да.
User avatar
Terry_G
 
Posts: 3
Joined: Tue Oct 27, 2009 6:51 pm

Re: MIAMI HEAT 2009-10

Postby Tsog » Mon Dec 28, 2009 10:20 am

Хитийн фэнүүддээ Шинэ жилийн мэнд хүргье

Манайхан өнөөдөр Пейсэрсийг илт давуу хожлоо. Ойрд жигд тоглож байна. Лейкэрст харамсалтай хожигдсоныг эс тооцвол.

Арроёо-г гараанд гаргасан нь зөв шийдвэр болсон. Чалмерсын оноо авалт, дамжуулалт тааруухан байна. Бийзли-г л сайжрахыг хүлээх юм даа.
User avatar
Tsog
 
Posts: 98
Joined: Mon Mar 02, 2009 12:03 pm
Location: UB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests