Ийгл ТВ - NBA TALK - official forum

Moderator: Сагсан бөмбөг модууд

Ийгл ТВ - NBA TALK - official forum

Postby Khosoo » Wed May 16, 2007 11:12 pm

Ийгл телевизийн НБА тоок нэвтрүүлгийн албан ёсны хэлэлцүүлэг нээгдлээ. Энд та бүхэн нэвтрүүлгийн санал хүсэлт, шүүмжлэл зэргээ бичиж болно.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Wed May 16, 2007 11:17 pm

[align=center]Image[/align]

Ганбатын Идэр-Ууган:
1982 оны 9-р сарын 21-нд төрсөн. Нохой жилтэй. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Багаасаа сагсан бөмбөгт дур сонирхолтой байсан ба сонирхоод зогсохгүй мөн тоглох дуртай байжээ. Шүтдэг тоглогч нь Пенни Хардауэй, дэмждэг баг “Чикаго Буллз”. Харин “Ийгл” ТВ 2005 онд шинээр дахин мэндлэхэд спортын албыг анх өлгийдөж авч багын хүсэл мөрөөдлөө биелүүлж эхэлсэн байна.

Баатархүүгийн Ялалт:
1985 оны 5 сарын 18-нд төрсөн. Үхэр жилтэй. 1994 оноос “Цэнхэр гараг” студийн спортын хөтөлбөрийг үзэн түүнээс хойш сагсан бөмбөгт дуртай болсон. 2001 оноос сагсан бөмбөгийн мэдлэгээ бусдад түгээхээр шийдсэн. NBA-ийн “Лос Анжелес Лейкерс” багийг дэмжиж, Коби Брайантийг шүтэн биширдэг.

[align=justify]
Улаанбаатар хотын спорт сонирхогчдын, ялангуяа сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг бол Бямба гараг бүрийн 14 цагаас “Ийгл” телевизээр гардаг “NBA TALK” нэвтрүүлэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Долоо хоног бүрийн яг дээрх цагийг хүлээн суудаг сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуустаа тус нэвтрүүлгийн тухай танилцуулъя.
Хэсэг хугацаанд завсарласны эцэст “Ийгл” телевиз дахин үйл ажиллагаагаа эхлэхээр болж, цоо шинэ бүрэлдэхүүнээр шинэ, шуурхай, шударга мэдээлэл түгээх уриатайгаар 2005 оны намар нээгдсэн билээ. Энэ үед спортын сэтгүүлчээр Г.Идэр-Ууган ирж, энэ албыг авч явах амаргүй үүргийг хүлээн авсан. Үүнээс хойш “Ийгл” ТВ-ийн спортын мэдээ хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болж чаджээ.
Үүнээс хойш зөвхөн мэдээ төдийгүй бусад сонирхолтой нэвтрүүлгүүд ч гарч эхэллээ. 2006 оны 9 сарын 22-нд “NBA TALK” нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар гарсан аж. Уг нэвтрүүлэг нь дараах булангуудаас бүрддэг.

- Тухайн долоо хоногийн хугацаанд ҮСБХ-ий ертөнцөд болсон сонирхолтой үйл явдлын мэдээллүүд
- Баг тоглогчдын танилцуулга
- Онцлох од, онцлох шинэ тоглогч
- “Та мэдсэн үү?”
- “Эргэн санахад”
- “Шилдэг 10”
- “Шуудангийн хайрцаг”
“NBA TALK” нь Монголд гарч буй ҮСБХ-ы хамгийн анхны албан ёсны нэвтрүүлэг гэдгээрээ тун онцлог. Дэлхийн шилдэг “FOX sports” сувгаас албан ёсоор бүх тоглолтын тойм ирдэг. Б.Ялалт, Г.Идэр-Ууган нар ирээдүйн гол зорилгоо “Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг өндөрт өргөхөд чадах чинээгээрээ туслах” гэж хэлсэн. Тиймдээ ч тэд “МБА talk” хэмээх нэвтрүүлгийг эрхлэн гаргаж эхэлжээ. Эдгээр залуусын бас нэгэн ирээдүйн зорилго нь ҮСБХ-ны тоглолтыг Монголд шууд дамжуулах бөгөөд үүний төлөө ч одоо идэвхитэй ажиллаж буй аж. Тус нэвтрүүлэгтэй хамтран ажиллах хувь хүн, албан байгууллагыг ч мөн хүлээж авахад бэлэн гэдгээ “Ийгл” телевизийн спортын албаны залуус илэрхийлсэн билээ.
Ийнхүү Монголын спортын сэтгүүл зүйн салбарт нэгэн шинэ хуудсыг бичиж буй “NBA TALK” нэвтрүүлэгт амжилт хүсье.
[/align]
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Жавхлан » Wed May 16, 2007 11:58 pm

Нэг ч дугаарыг нь vзээгvй ч гэсэн хvмvvсийн амнаас сонсоход давгvй сайн нэвтрvvлэг шиг санагдсан. Манайд иймэрхvv спортын аятайхан нэвтрvvлэг ч нvдний гэм шvv. Єгєєжтэй шинэ соргог мэдээллээр vзэгч олны мэлмийг баясгаж байгаарай гээд ажлын єндєр амжилт хvсье! :)(
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Chinbaa » Thu May 17, 2007 11:46 am

Neg shuumjlel baina!!!

Iimerhuu nevtruuleg hutulj baigaa humuus ilerhii bag demjikh ni utgagui!!!
Yalalt ni Lakers,Lakers geel.... PHX 3:1-eer terguulj baihad za yaahv 5 dahi toglolt LAL hojikh ni todorhoi geel..... Tegj bolohguishd.... Nevtruuleg hutulj baigaa hun tegj bolohgui!!! Dotroo,esvel nevtruulgees busad ued bagaa demjij boliishd.... Ideree ni bolkhoor Dallas,Chicago-g... Dallas-g NBA-n NO1 bag geel.... Hen yer ni tegj helsiin??? Stern lav bish.... 7 honogiin rank-aar ni tegj helj baigaa bol denduu uchir dutagdaltai.... Ter Allstar-n uyeer Duncan-g allstar-d orood neeh hereggui dee ene ter geed.... Ter ni bas taalagdaagui ee... Duncan-gui allstar gej yuu baidiin??

Za za ene nevtruuleg bol MGL-d, ter tusmaa zaluuchuudad ikh heregtei nevtruuleg baileee.... Za amjilt!!!
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Оршил

Postby Ideree » Thu May 17, 2007 1:59 pm

Сайн байцгаана уу, сагсан бөмбөг сонирхогч, энэхүү форумын гишүүдээ. Юуны түрүүнд манай NBA TALK нэвтрүүлэгт зориулж тусгай булан гаргаж өгсөнд Спортын Цонх сэтгүүлийнхэндээ баярлалаа. Бид энэхүү форумыг ашиглан нэвтрүүлгийнхээ талаар мэдээ мэдээллийг нийтэлж, санал бодол, шүүмжлэлийг хүлээн авах юм. Ирэх дугаараасаа эхлэн эфирээр зарлаж, магадгүй бүр олон хүмүүс форумд гишүүнээр элсэж, NBA-ийн талаар халуун мэтгэлцээнийг үүсгэнэ гэж найдаж байна. Нэвтрүүлгээ товч танилцуулахад, NBA TALK нь Бямба гараг болгоны 19:30-аас 21:00 цагийн хооронд Ийгл ТВ-ээр гардаг. Юуны талаар ярилцадаг нь нэрнээс нь харахад ойлгомжтой биз. Удахгүй бид нэвтрүүлгийнхээ 32 дох дугаараа үзэгчиддээ барих гэж байна. Дугаар болгоноороо бид өнгөрөгч долоо хоногт NBA-д болсон тоглолт (жишээ нь, сүүлийн хэдэн дугаартаа Playoffs-ийг ярисан), шинэ онцгой чухал мэдээ мэдээллийн талаар ярилцдаг. Үзсэн хүмүүс манай үндсэн булангуудыг андахгүй байлгүйдээ: Онцлох Од, Онцлох Rookie, NBA NEWS, Эргэн Санахад, MUSIC MIX, Та Мэдсэн үү, Шуудангийн Хайрцаг, Шилдэг 10 гээд л. Бид нэвтрүүлэгтээ ашигладаг дүрсээ Америкийн спортын алдартай сүлжээ болох Фоксоос хуулийн дагуу авдаг ба нэвтрүүлгээр гарах бүх дүрс, графикийг өөрсдөө хийдэг болно. Хэрэв санал хүсэлт, шүүмжлэх зүйл байвал nbatalk@eagletv.mn гэсэн хаягт захиа бичээрэй.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Шүүмжилсэнд баярлалаа

Postby Ideree » Thu May 17, 2007 2:30 pm

StevenJohnNash wrote:Neg shuumjlel baina!!!

Iimerhuu nevtruuleg hutulj baigaa humuus ilerhii bag demjikh ni utgagui!!!
Yalalt ni Lakers,Lakers geel.... PHX 3:1-eer terguulj baihad za yaahv 5 dahi toglolt LAL hojikh ni todorhoi geel..... Tegj bolohguishd.... Nevtruuleg hutulj baigaa hun tegj bolohgui!!! Dotroo,esvel nevtruulgees busad ued bagaa demjij boliishd.... Ideree ni bolkhoor Dallas,Chicago-g... Dallas-g NBA-n NO1 bag geel.... Hen yer ni tegj helsiin??? Stern lav bish.... 7 honogiin rank-aar ni tegj helj baigaa bol denduu uchir dutagdaltai.... Ter Allstar-n uyeer Duncan-g allstar-d orood neeh hereggui dee ene ter geed.... Ter ni bas taalagdaagui ee... Duncan-gui allstar gej yuu baidiin??

Za za ene nevtruuleg bol MGL-d, ter tusmaa zaluuchuudad ikh heregtei nevtruuleg baileee.... Za amjilt!!!


Ийм төрлийн шүүмжлэлийг бид ялангуяа сүүлийн үед нилээдгүй хэдийг аваад байгаа. Тийм ч учираас 31-р дугаараасаа эхлэн Ялалт бид хоёр хэлэх үгнүүд дээрээ анхаарах болсон. Би Чикагог хэтрүүлж дэмжсэн явдал нэг хоёр дугаар дээр илэрхий харагдаж байсныг нуугаад яахав. Аваргуудыг 4-0-ээр шүүрдээд ирэхээр чинь сэтгэлээ яаж барьж дийлэх вэ дээ. Гэхдээ алдаагаа ойлгосон. Энэ талаар шүүмжилсэн хүн бүрт баярлалаа гэдгээ чин сэтгэлээсээ хэлье. Гэхдээ энэ асуудалд нөгөө нэг тал бас бий. Хүмүүс хэлдэг л юм, сэтгүүлч, хөтлөгч хүн төвийг сахих ёстой. Улс төр ч бай, спорт ч бай ялгаагүй гэж. Миний бодлоор харин спортод илүү чөлөөтэй хандах нь зүйтэй юм болов уу. Монголчууд гэхээрээ л нэг л их сүртэй ингэж болохгүй, тэгэж болохгүй гээд байвал бид чинь яаж хөгжих вэ дээ. Төвийг барих, энээ тэрээ асуудлыг улс төрд нь орхих нь дээр байх. Барууны хэв маягийг харахад хөтлөгч хүн төвийг барьж, харин аналистууд нь таамаглалаа дэвшүүлдэг нь үнэн. Харин нэвтрүүлгийн хөтлөгчид, тэр дундаа ТНТ-ийн INSIDE NBA -ийн хөтлөгч, та бидний сайн танил Charles Barkley жишээ нь хувийн бодлоо чөлөөтэй илэрхийлж, нэвтрүүлгийг сонирхолтой, мэтгэлцээнтэй болгодог. Хэтрүүлэг бол спортод, тэр дундаа спортын хэвлэл мэдээллийнхэнд зайлшгүй байх ёстой нэг зүйл гэж бодож байна. Би Чикагог дэмжсэн үг хэлсэнээрээ олон хүний дургуйг тэгэж их хүргээгүй болов уу гэж бодож байна. Харин худлаа, дэндүү хэтрүүлсэн зүйл хэлсэн бол миний буруу байх нь мэдээж.

Dallas Mavericks-ийг NBA-ийн хамгийн сайн баг гэж хэлэхэд юу нь буруу байнаа? Тэднээс илүү хожсон баг байхгүй. Энэ бол хэтрүүлэг биш харин баримт юм. Mavericks-д дургүй хүмүүс миний хэлсэн тэр зүйлийг сонсоод, утасдаад яагаад тэд хамгийн сайн биш гэдэг тал дээр өөрсдийнхөө бодлыг хэлж болно. Хамгийн чухал нь би ганц хоёр хүний дургүйг хүргэсэн, эсвэл аазгайг хөдөлгөсөн зүйл хэлээд л аль хэдийнээ хүмүүсийн дотор олон зүйлийг бодогдуулж байгаа юм. Тэгсэн гэж хэлээгүй л дээ, гэхдээ хэрэв тэгэж чадсан бол хөтлөгч, аналист бидний хувьд тэр нь том амжилт юм.

Tim Duncan-ий асуудал дээр, Монголд ч биш, дэлхий даяар түүнийг NBA-ийн хамгийн тогтвортой, агуу тоглогч гэдгийг хүн бүр мэднэ. Хүмүүсийн мэддэг тэр зүйлийг ярьж нэвтрүүлгийнхээ цагийг үрэхийн оронд харин Duncan All-Star-д ороод хэрэггүй, уйтгартай, уран зүйл үзүүлдэггүй ш дээ гэх мэтийн хүмүүсийн анхаарлыг татах зүйл яривал сонин байх. Гэхдээ ЯГ ҮНЭНДЭЭ Duncan-ий сэтгэлд хоногшитол хийсэн уран гоол байдаггүй шүү дээ. Нэг гоё тохолтыг нь саная гээд ч сэтгэлд зураг мэт буухаар тийм гоё уран үзүүлбэр байдаггүй. Энэ бол энгийн нэг жишээ.

Ерөнхийдөө бид үзэгчидээсээ юуг хүсч байна вэ гэвэл, бид хоёрыг хөтлөгч гэхээс нь илүү та бүгдийн адил NBA-ийн хоёр хорхойтон сууж байна гэдэг талаас хүлээж авахыг хүсч байна. Бид хоёр ч гэсэн дэндүүлэн хэтрүүлсэн, худал, баримтгүй зүйл ярихгүй байх дээр байнга анхаарч байх болно гэдгээ амлая. Эчсийн эчэст NBA-ийн талаархи нэвтрүүлэг хөтлөхийн тулд сэтгүүл зүйн дипломтой байх албагүй болов уу. Гэхдээ мэдээж миний дээр хэлсэн зүйлүүдтэй санал нийлэхгүй хүн байвал эргүүлээд бичиж болно. Энэ чинь сайхан мэтгэлцээн шүү дээ.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 2:34 pm

дажгүй нэвтрүүлэг шүү.....
яахав....шүүмжлэлүүдийг анхааралдаа авна биз.....
гэхдээ бас бие биедээ урам хайрлаж байсан нь зүйтэй гэж бодном.....
нэвтрүүлгийн хувьд плейоффт дуусахаар яах бол гэж асуумаар байна?
завсарлах уу?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Thu May 17, 2007 2:40 pm

яхав нэвтрүүлэгийн ерөнхий шийдэл энэ тэрийн хувьд бол боломжийн гэхдээ гарууд ч шүүмжилсэн байна нь тэр нь ч зөв... тэгээд дээр нь энд ингээд шүүмжлэл хүлээн авах гээд сэдэв нээдэг чинь ч тун зөв юм... С1 шиг бидний зөв гээд дайрахгүй байгаа нь тун сайн хэрэг... би ч ТД маань тэгэж хэлсэн нэвтрүүлэгийг нэг харчихаад жаахан дур гутсан шүү хэхэхэ... гэхдээ яхав алдаа байна л байх гол нь тэрийгээ мэдэх гээд энд ийм юм нээсэн нь их сайхан санагдаж байна... за тэр ТД уйтгартай тоглолт ч яхав хүн хүний бодол өөр... зүгээр би бодохдоо бол сагс бол цирк эсвэл бүжиг биш зорилго нь кольцонд бөмбөгийг оруулах үүнийгээ л сайн хийх хэрэгтэй яаж гэдэг нь нэг их чухал биш гэдэг тал дээр байдаг хүн... энэ ч бас туйлын үнэн биш бөгөөд миний л бодол.... надад нэг ийм 2 хүсэлт байна...

эхнийх нь танайх фокусаас дүрсээ авдаг юм бол ууг нь шууд Фокусын цацалтыг аваад сагс монголд гаргах боломж байхгүй юу? яаг л С1 хөлбөмбөг гаргаж байгаа шиг... энэ талаар судалж үзээчээ гэх гсн юм... хужаа үзэж суусанаас л дээр...

2-т НБЭ талкийн алл стар гарааны тавт, эсвэл улирлын шилдэгүүд гэж шалгаруулдаг... энийгээ бол та 2 үзэмжээрээ хусаад байдаг шиг байгаан... энийг ер нь санал асуулга хэлбэрээр явуулдаг болмоор санагдаад байгаам... энд эсвэл ийглийн сайт гэж байдаг бол тэндээ ч гэх мэтээр эсвэл утсаар ч юм уу ясан ч болно... тэгээд хэлж байсан нь зүгээр байх... эсвэл ерөөсөө тийм юм заавал хийх гээд ч яхав... гол нь ТД дээр л гэхэд хичнээн олон хүн тэр тоглогчийг сэтгэлзүрхээрээ дэмждэг билээ гэтэл шууд тэрийг нь эфирээр уйтгартай гээд муулах гэдэг зүй зохисгүй хэрэг дээр нь ийм төрлийн мглд байгаа ганц нэвтрүүлэг байж... фэнүүд нь уурлах нь аргагүй надад лав үнэн онцгүй санагдсан... хэрвээ шууд санал асуулгаар тодруулдаг бол иймэрхүү юм гарахгүй байх гэж бодож байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Thu May 17, 2007 2:43 pm

аан тийн бас Кобег Жордантай харьцуулж нэг балайрсан гсн би үзээгүй хүмүүс яриад л байсан... тэгсэнээ багийн тоглогч хамгаалалт энэ тэр дээрээ Кобе ялсан ч гэл үү тйимэрхүү утгагүй юм бас яриж болохгүй л дээ... яаг харьцуулах үзүүлэлтүүдээ гаргаад үзэгчидээс санал авдаг ч юм уу тийм маягаар хийвэл л зүгээр байх гэх гэсийн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Шүүмжилсэнд баярлалаа

Postby spain man » Thu May 17, 2007 2:45 pm

Ideree wrote:
StevenJohnNash wrote:Neg shuumjlel baina!!!
Dallas Mavericks-ийг NBA-ийн хамгийн сайн баг гэж хэлэхэд юу нь буруу байнаа? Тэднээс илүү хожсон баг байхгүй. Энэ бол хэтрүүлэг биш харин баримт юм.
Tim Duncan-ий асуудал дээр, Монголд ч биш, дэлхий даяар түүнийг NBA-ийн хамгийн тогтвортой, агуу тоглогч гэдгийг хүн бүр мэднэ. Хүмүүсийн мэддэг тэр зүйлийг ярьж нэвтрүүлгийнхээ цагийг үрэхийн оронд харин Duncan All-Star-д ороод хэрэггүй, уйтгартай, уран зүйл үзүүлдэггүй ш дээ гэх мэтийн хүмүүсийн анхаарлыг татах зүйл яривал сонин байх. Гэхдээ ЯГ ҮНЭНДЭЭ Duncan-ий сэтгэлд хоногшитол хийсэн уран гоол байдаггүй шүү дээ. Нэг гоё тохолтыг нь саная гээд ч сэтгэлд зураг мэт буухаар тийм гоё уран үзүүлбэр байдаггүй. Энэ бол энгийн нэг жишээ.

Битгий эмзэгээр хүлээж аваарай........... Чи Далласын фэн байж болно..... Хамгийн сайн баг гэж чи хэлсэн.....Хамгийн олон хожсон гэлээ........Тэгээд По гийн анх шатнаас л хусууллаа......Энэ чинь бас л баримт.....Хамгийн сайн нь юм бол түрүүлэхгүй яасан юм....... Данканы тухайд " Агуу юм гэж хэзээд энгийн байдаг" Чиний тэр хүмүүсийн анхаарлыг татаж байгаа зүйл чинь гуй ээ мөн олон хүний нэрв хөдөлгөсөн дөө........... Сагс гэхээр л уран гоё тохолт байдгийм уу....... Сагсыг зөвхөн солиотой газуу данкаар төсөөлж байгаа бол харамсалтай л байна.......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 3:14 pm

хамгийн гол нь энтертэйнмэнт, шоу гэдэг утгаараа Данканы тоглолт Бүх Ододын тоглолтод нийцэхгүй л гэж байгаа байх.....
би ч гэсэн санал нийлнэ.....
тэрнээс биш түүнийг Агуу ангилалын тоглогч гэхэд хүлээн зөвшөөрнө....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby spain man » Thu May 17, 2007 3:23 pm

Тэгуул Сайн тохдог Жеральд Грийн Нэйт РОбинсон энэ тэр нь хаана байгаан...........Тэр чинь өмнөд Дорнод бүсийн аль нь илүү вэ гэдгийг харуулж байгаа хэлбэр ш дээ.......Мэдээж задгай тоглодог л доо......... Гэхдээ зүгээр л шоу гэдэгтэй санал нийлэхгүй байна.......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby El Payaso » Thu May 17, 2007 4:39 pm

hervee uneheer all star entertainment boloood td uitgartai bol manai hun bnga all star starter bolkuu bailgui dee... humuus sanalaa ogku bailgui dee... yamar yao sheg hujaa nar sanalaa ogch bga bish... teheer ene talaar bol neeh margah hereggui l gej bodjiino...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Ideree » Thu May 17, 2007 5:21 pm

rednasca wrote:дажгүй нэвтрүүлэг шүү.....
яахав....шүүмжлэлүүдийг анхааралдаа авна биз.....
гэхдээ бас бие биедээ урам хайрлаж байсан нь зүйтэй гэж бодном.....
нэвтрүүлгийн хувьд плейоффт дуусахаар яах бол гэж асуумаар байна?
завсарлах уу?


NBA 6-р сарын сүүлээр дуусангуут, бид завсарлаж, дараагийн шинэ улирлын бэлтгэлдээ шууд орно. Хэрэв та бүхэн анзаарсан бол манай нэвтрүүлэгт дутагдаж байгаа зүйл маш олон бий. Булан бүрийн толгой гээд л. Нэвтрүүлгийн ерөнхий шторк гээд л. Тэр бүх жижиг сажиг зүйлээ засаад, 2007-2008 оны улирлаа ганган эхлүүлэхийг хичээнээ.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Ideree » Thu May 17, 2007 5:29 pm

el payaso wrote:аан тийн бас Кобег Жордантай харьцуулж нэг балайрсан гсн би үзээгүй хүмүүс яриад л байсан... тэгсэнээ багийн тоглогч хамгаалалт энэ тэр дээрээ Кобе ялсан ч гэл үү тйимэрхүү утгагүй юм бас яриж болохгүй л дээ... яаг харьцуулах үзүүлэлтүүдээ гаргаад үзэгчидээс санал авдаг ч юм уу тийм маягаар хийвэл л зүгээр байх гэх гэсийн...


Хэ хэ, манай МЖ, Коби хоёрыг харьцуулсан дугаарыг олон хүмүүс үзээд ухаан алдах шахсан гэдэг. Тэр нь ч аргагүй юм. Хүмүүсийн амыг ангайлгах нь бидний зорилго байсан юм. Яг үнэндээ бол МЖ-г хэнтэй ч харьцуулсан бүх үзүүлэлтэн дээр л илүү гэж гарна. Статистикаараа бүгдээс илүү нь ойлгомжтой. Гэхдээ бидний үед Коби гэдэг сайхан тоглогч заяасан дээр нь ашиглах хэрэгтэй л гэж бодсон юм. Хэрвээ харьцуулж байгаа юм бол, сонирхолтой болгож, Кобид нэг хоёр чагт өгөх хэрэг гарсан. Жишээ нь Кобиг Жордан ахаас багийн тоглолтоороо илүү гэж өгсөн. Хэн ч инээнэ, дараана бүр уурлахаар зүйл байгаа биз дээ. Би ч өөрөө үхтлээ инээсэн. Гэхдээ энэ бол энтертэйнмэнт шүү дээ. Би дээр чөлөөтэй байх талаар хэлсэн. Тэр л юм л даа. Гэхдээ миний хувьд үзэгчийн зүгээс МЖ, Кобиг харьцуулсан дугаар хамгийн зугаатай нь байсан. Бас хамгийн хэтрүүлэгтэй нь.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Man!festo » Thu May 17, 2007 5:32 pm

Эхлээд сайнаас нь эхльэ. Үнэхээр баяр хүргэмээр байгаа. Хүнд хүргэж байгаа мэдээлэл ихтэй, доторхи агуулга сайтай сайхан нэвтрүүлэг. Та хоёрын хөтөлж байгаа ерөнхий байдал бас их давгүй байгаа. Бусад нэвтрүүлэг шиг зүгээр нэг бэлдсэн юмаа уншаад суухгүй, харилцан яриа, нээлттэй, чөлөөтэй байдал чинь яг энэ нэвтрүүлгийн хувьд зохьсон байлээ гэж хэлмээр байна.
Харин одоо ганц нэг шүүмж. (уучлаарай энэ бол миний л бодол шүү)

Нэвтрүүлэгч хүн дундыг барих албагүй гэж бодож байгаа чинь харамсалтай л санагдаж байна. Магадгүй Даллас хамгийн сайн баг, Чикаго хоёр дахь нь, Данкан алл старт орох хүн биш гэх зэрэг яриаг НБЭ-г хальт сонирхдог хүмүүс, мэддэг хүмүүсийн хувьд шүүлтүүрээр нь ороод нэг их нөлөөлөхгүй л байх. Гэтэл цаана нь анхлан сонирхож байгаа, танай нэвтрүүлгээс НБЭ-н талаарх ерөнхий чиг хандлага авч байгаа балчир хүүхдүүд хэдэн зуугаараа байгаа гэдэгт итгэж байна. Тэр хүүхдүүдийн хувьд бол дээрхитэй ижил ярианууд бол зүгээр тархийг нь угаасан явдал болж хувирна. Ямар ч анализгүй шууд хүлээж авна.
Тиймээс хамаагүй хувийн сэтгэл хөдлөлөө дэлгэцээр гаргах нь дэмий гэж бодож байна.
Барклигийн жишээ бол өөр л дөө. Баркли бол комментатор, хувийн зүгээс надад ингэж санагдаж байна гэх зэргээр ярьдаг. Хэзээд эцсийн дүгнэлт хэлдэггүй гэдгийг анзаарсан байх. Тиймээс та хоёр өөрсдийн дэмжиж байгаа зүйлээ ийм байдаг гэж дүгнэлт болгохоос илүү надад тэгж санагддаг гэсэн байдлаар хэлбэл зохимжтой.

Тэр Жордан, Коби бол арай ч дээ л гэмээр харьцуулалт болсон.
Ялалт Кобиг дэмждэг болхоор ойртуулах гэж хэт их оролдчихов уу даа?

ЦААШДИЙН НЭВТРҮҮЛГҮҮДЭД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Man!festo » Thu May 17, 2007 5:37 pm

Тийм бий... Та хоёр тэнд инээж суухад мань мэт золтой л зурагтруугаа юм шидчээгүй.
Дахиж тархины эд эсээр битгий интертэйнмент хийгээрэй гэж захья даа тэгвэл. :D
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Re: Шүүмжилсэнд баярлалаа

Postby Ideree » Thu May 17, 2007 5:39 pm

[/quote]
Битгий эмзэгээр хүлээж аваарай........... Чи Далласын фэн байж болно..... Хамгийн сайн баг гэж чи хэлсэн.....Хамгийн олон хожсон гэлээ........Тэгээд По гийн анх шатнаас л хусууллаа......Энэ чинь бас л баримт.....Хамгийн сайн нь юм бол түрүүлэхгүй яасан юм....... Данканы тухайд " Агуу юм гэж хэзээд энгийн байдаг" Чиний тэр хүмүүсийн анхаарлыг татаж байгаа зүйл чинь гуй ээ мөн олон хүний нэрв хөдөлгөсөн дөө........... Сагс гэхээр л уран гоё тохолт байдгийм уу....... Сагсыг зөвхөн солиотой газуу данкаар төсөөлж байгаа бол харамсалтай л байна.......[/quote]

Би хувьдаа Далласыг огт дэмждэггүй. Би энд нэг бяцхан алдаа гаргаж. Даллас бол 2006-2007 оны улирлын хамгийн сайн баг гэж хэлэх гэсэн юм. Данканы тал дээр гэвэл, би Данканы фэнүүдийг үнэхээр их үнэлдэг. Яг л Юта Жаззийн фэнүүд шиг, үнэнч хэвээрээ үлдэх юм. Би сагсан бөмбөгийг агуу тамирчдын түүхээр нь төсөөлдөг. Данкан шиг ялагч тоглогч НБА-д маш ховор. Тоглосон бүх жилдээ Плэйоффт орж, өндөр амжилт үзүүлнэ гэдэг мэдээж агуу зүйл. Тэхээр зөвхөн би түүнийг шүтдэггүй, уйтгартай гээд түүний үзүүлсэн гайхалтай амжилтуудыг үл хайхарч байгаа зүйл биш юм шүү. ГЭХДЭЭ МИНИЙ БОДЛООР ямар ч сагс сонирхдог хүнд тохолт, уран гоё үзүүлбэр лав зүгээр самбардаад оруулаад байдаг шидэлтүүдээс дээр л байх.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Ideree » Thu May 17, 2007 5:46 pm

el payaso wrote:2-т НБЭ талкийн алл стар гарааны тавт, эсвэл улирлын шилдэгүүд гэж шалгаруулдаг... энийгээ бол та 2 үзэмжээрээ хусаад байдаг шиг байгаан... энийг ер нь санал асуулга хэлбэрээр явуулдаг болмоор санагдаад байгаам... энд эсвэл ийглийн сайт гэж байдаг бол тэндээ ч гэх мэтээр эсвэл утсаар ч юм уу ясан ч болно... тэгээд хэлж байсан нь зүгээр байх... эсвэл ерөөсөө тийм юм заавал хийх гээд ч яхав... гол нь ТД дээр л гэхэд хичнээн олон хүн тэр тоглогчийг сэтгэлзүрхээрээ дэмждэг билээ гэтэл шууд тэрийг нь эфирээр уйтгартай гээд муулах гэдэг зүй зохисгүй хэрэг дээр нь ийм төрлийн мглд байгаа ганц нэвтрүүлэг байж... фэнүүд нь уурлах нь аргагүй надад лав үнэн онцгүй санагдсан... хэрвээ шууд санал асуулгаар тодруулдаг бол иймэрхүү юм гарахгүй байх гэж бодож байна...


Санал асуулгаар шагналуудыг тодруулах асуудлын хувьд, харамсалтай нь бидэнд тийм боломж байхгүй. Ууг нь бодож үзсэн. Гэхдээ бид хоёр нэг 10 тоглогчийн нэрийг шалгаруулах гэж утас ажлуулаад, дараа нь саналаа тоолоод гаргах үнэхээр утгагүй л дээ. Тийм зав ч байдаггүй юм. Гэхдээ бид хоёрын санал өгч, шалгаруулсан хүмүүс ер нь ихэнхдээ дундыг барисан, баримт дээр тулгуурласан тоглогчид байдаг. Улаан цайн Коби гээд дайрдаггүй, яагаад МВП авах ёстойг нь баримттай нь, учир шалтгаантай нь хэлдэг. Мэдээж Кобигийн фэнүүд үүнийг дэмжинэ, дургүй, бусад тоглогчдын фэнүүд нь эсэргүүцэнэ. Бид хүн болгоны сэтгэлд таарсан сонголт хийнэ гэж байхгүй шүүдээ. Энийг зөвөөр ойлгоорой.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 5:51 pm

ямар ч байсан Ц1-ийн Соццер Идэрээгээс сайхан үлгэр дууриал авмаар юм шиг санагдаж байна......:mrgreen::-o:eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Шүүмжилсэнд баярлалаа

Postby spain man » Thu May 17, 2007 5:57 pm

Ideree wrote:. ГЭХДЭЭ МИНИЙ БОДЛООР ямар ч сагс сонирхдог хүнд тохолт, уран гоё үзүүлбэр лав зүгээр самбардаад оруулаад байдаг шидэлтүүдээс дээр л байх.

Хэхэхэх сагс сонирхдог гэж харин сагс сонирхдоггүй хүмүүст тэр нь илүү чухал байх......... Надад сагс ялалтын төлөө хэрхэн тэмцэлдэж байгаа нь таашаал өгдөг.........Сүүлийн хоёр минутын тоглолтыг үзэх гэж нэг үеэс илүү уддаг нь ч таалагддаг........ Гүй яагаад Данканы финалд оруулсан нэг самбартай шидэлт Хэн нэгний Коби гийн ч юм уу Картерийн ч юм уу солиотой данкаас онцгүй харагдана гэж..........Чи харин сагсыг ганц данкаар төсөөлж байгаа нь харамсалтай..........Чамд сагс спорт биш зүгээр шоу бололтой..........
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 5:58 pm

за байз.....
улирал дуусаад нэвтрүүлэг ч гэсэн завсарлана гэдэг харамсалтай юм....
гэхдээ ярих юмны хэмжээ, хүрээ эрс хумигдахаар аргагүй л дээ....:RD
санаа өгөхөд ерөнхийдөө НБА-гийн талаар илүү нухацтай, илүү нарийн, тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй зүйлүүдийн тухай мэдээлэл бэлдээд явуулбал зүйтэй санагдаж байна....
ер нь энэ НБА-гийн бизнес яаж явагддаг вэ?
фрэнчайз гэж юу вэ?
нэг баг дээр жишээ болгоод тайлбарлавал....
цалин мөнгөний систем.....хэмжээ хязгаарын тухай.....
хүмүүс /ялангуяа хүүхдүүд/ Гарнетт, Коби 2 нийлж болдоггүй юм байхдаа гэж боддогоос биш цаана нь цалин мөнгөнөөс авахуулаад олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг сайн мэддэггүй санагддаг.....
драфт гэж юу вэ?
хэн ямар хүн авахыг хэрхэн шийддэг вэ?
драфтад орохоо зарлана гэж юуг хэлэх вэ?
илүү анализ тал руугаа хандсан зүйл яривал зүгээр санагдаж байна....
мэдээж мэдээлэл олж авахад хүндрэлтэй зүйлүүд их гарах байх....
гэхдээ л оролдоод үзвэл???
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby spain man » Thu May 17, 2007 6:00 pm

Man!festo wrote: Гэтэл цаана нь анхлан сонирхож байгаа, танай нэвтрүүлгээс НБЭ-н талаарх ерөнхий чиг хандлага авч байгаа балчир хүүхдүүд хэдэн зуугаараа байгаа гэдэгт итгэж байна. Тэр хүүхдүүдийн хувьд бол дээрхитэй ижил ярианууд бол зүгээр тархийг нь угаасан явдал болж хувирна. Ямар ч анализгүй шууд хүлээж авна.
Тиймээс хамаагүй хувийн сэтгэл хөдлөлөө дэлгэцээр гаргах нь дэмий гэж бодож байна.
Барклигийн жишээ бол өөр л дөө. Баркли бол комментатор, хувийн зүгээс надад ингэж санагдаж байна гэх зэргээр ярьдаг. Хэзээд эцсийн дүгнэлт хэлдэггүй гэдгийг анзаарсан байх. Тиймээс та хоёр өөрсдийн дэмжиж байгаа зүйлээ ийм байдаг гэж дүгнэлт болгохоос илүү надад тэгж санагддаг гэсэн байдлаар хэлбэл зохимжтой
ЦААШДИЙН НЭВТРҮҮЛГҮҮДЭД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Манифесто үнэхээр зөв бичжээ........... :-D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 6:01 pm

Данканы фэнүүдэд хэлэхэд бид нар ч гэсэн түүнийг хүндэтгэдэг.....
гэхдээ яг шоу /ер нь бол НБА бол шоу гэдгийг заримдаа бодолцох нь зүйтэй/ талдаа бол тэр зохицохгүй хүн шүү дээ....
үүнээс болоод сагс мэддэг, мэддэггүй гэж нэгнээ дайраад хэрэггүй ээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Ideree » Thu May 17, 2007 6:07 pm

Man!festo wrote:Нэвтрүүлэгч хүн дундыг барих албагүй гэж бодож байгаа чинь харамсалтай л санагдаж байна. Магадгүй Даллас хамгийн сайн баг, Чикаго хоёр дахь нь, Данкан алл старт орох хүн биш гэх зэрэг яриаг НБЭ-г хальт сонирхдог хүмүүс, мэддэг хүмүүсийн хувьд шүүлтүүрээр нь ороод нэг их нөлөөлөхгүй л байх. Гэтэл цаана нь анхлан сонирхож байгаа, танай нэвтрүүлгээс НБЭ-н талаарх ерөнхий чиг хандлага авч байгаа балчир хүүхдүүд хэдэн зуугаараа байгаа гэдэгт итгэж байна. Тэр хүүхдүүдийн хувьд бол дээрхитэй ижил ярианууд бол зүгээр тархийг нь угаасан явдал болж хувирна. Ямар ч анализгүй шууд хүлээж авна.
Тиймээс хамаагүй хувийн сэтгэл хөдлөлөө дэлгэцээр гаргах нь дэмий гэж бодож байна.
Барклигийн жишээ бол өөр л дөө. Баркли бол комментатор, хувийн зүгээс надад ингэж санагдаж байна гэх зэргээр ярьдаг. Хэзээд эцсийн дүгнэлт хэлдэггүй гэдгийг анзаарсан байх. Тиймээс та хоёр өөрсдийн дэмжиж байгаа зүйлээ ийм байдаг гэж дүгнэлт болгохоос илүү надад тэгж санагддаг гэсэн байдлаар хэлбэл зохимжтой.


Энэ талаар би бодож үзсэн. Тийм ч учираас 31-р дугаараасаа эхлэн хэлж буй үгнүүддээ анхаарах болсоноо би дээр хэлсэн. Энэ бол маш зөв шүүмжлэл байсан. Бид анх нэвтрүүлгээ эхлүүлж байх явцдаа энэ талаар анхаардаг байж байгаад сүүлрүүгээ тас мартсан. Яагаав эргэж буй дугуйндаа ороод сэнсрээд өгсөн дөө. Магадгүй бидний алдаа нь хэлсэн өгүүлбэрийнхээ төгсгөлд "энэ бол бидний хувийн бодол" гэж нэмэх байж л дээ. Гэхдээ өгүүлбэр болгоныхоо араас тэгээд байвал ямар **н** сонсогдох болоо.

Манай бяцхан фэнүүдийн хувьд бидэнтэй хамт өсөөсэй л гэж бодож байна. Коби, Чикаго, ЛеБрон нарыг дэмжиж өсөхөд буруу зүйл юу байх вэ дээ. Би багаасаа л уран тоглолттой тоглогчдыг шүтэж ирсэн. Шон Кемпээс авахуулаад Пенни гээд л. Ямар нэгэн буруу ойлголт аваад, буруу өссөн зүйл байхгүй. Сагсан бөмбөгт, тур дундаа уран тоглогчдод хайртай болж өссөн. Хэрэв бид Данканыг уйтгартай гээд, тэр хүүхдүүд Данканыг үзэхээ болисон бол үнэхээр уучлаарай, тэгэх нь бидний зорилго огт биш. Бид Данканыг уйтгартай гээд хүүхдүүдийн тархийг угааж байгаа болов уу? Би сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Ерөнхийлөгч Энхбаяр бол ёстой нэг сайн ерөнхийлөгч шүү гэж тархи угааснаас арай өөр болов уу гэж найдаж байна. Хэрвээ өөрсдийгөө хамгаалсан бол уучлаарай, зүгээр л хувийн бодлоо хэлсэн юм шүү. Ядаж энэ форумд хувийн бодлоо хэлж болно гэж бодож байна.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Next

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron