Ийгл ТВ - NBA TALK - official forum

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby Nomer 10 » Sun May 20, 2007 3:07 am

Энд чинь айхтар юм болжээ хэхэ. Данкан бол үнэхээр хүндлэх ёстой довтлогч шүү. Манай форумынхнаас энэ нэвтрүүлэгт оролцооч хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

hi

Postby Vinsanity » Sun May 20, 2007 4:02 pm

sain baitsgaanuu NBA talkiinhaan. bi bol air canada buyu vince carteriin ulaa nogoon fan bna. ta nar vince carteriig buten dugaaraar gargana gesen yasan be. bas carteraar music mix hiivel yostoi hangalttai yum bii baihaa gej bodoj bna. New jersey dahiad l archigdchihlaa azgui yuma . carter bagaa solivol taarna. etsest ni helehed VINSINATY MANDATGUIA NBA TALK MANDATGUIA
vince carter
Vinsanity
 
Posts: 1
Joined: Sun May 20, 2007 3:52 pm

Postby El Payaso » Mon May 21, 2007 9:39 am

танай хүнээс болоод арчуулчих шиг болсон ш дээ Нетс... Кидд бол чадлаараа л зүтгэсэн... Муур ч гсн лол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby 1220 » Mon May 21, 2007 9:43 am

Кидд ганцаараа зүтгээд зүтгээд л гэтэл Ричард Жефферсон Картер 2 байдаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby csc » Mon May 21, 2007 9:50 am

Жэфэрсєн бол сайн тоглосон шдээ... Картэр л баг алж арчаагvйтээд баг нь хожигдсон болохоос
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby BECKHAM » Mon May 21, 2007 3:42 pm

end olon saihan metgeltseen boljee. Ideree gishuunii hiij bgaa yum n zuw saihan. harin neg dutagdal olon garchiina. forum deer ch ter nevtruulegeeree ch ter. humuusiin shuumjleliig huleej avahgui hun yumaa. tiim bsan iim bsan geed dandaa tailbar hiigeed. ter duncan deer bol uneheer utgagui yum yarisan. spurs-n duncan-ii fan-uud eserguutseh n argaguishd. bi ch gesen spurs-g demjdeg. ted unuudur hamgiin sain n uchiraas. bas dallasiig hasagdchihaad bhad n hurtel nba-n hamgiin sain bag gej orilsoor yarisaar baih yumaa. ulirald hamgiin sain togloson bag gej boldoggui yumuu. urjigdar hurtel yarisaar baisan. bas uuriiguu hamgaas iluu nba medeg gej boddog yum shig bna. uguie ene chinii hiij bgaa ajil uchir chi sain l hiih heregtei. bidnees iluu ih medlegtei baih heregtei .ene bol chinii ajl. bid bol uur uursdiinhuu ajiliig hiigeed l tanai nevtruulgiig uzeed yavj bgaa. ternees nevtruuleg hiih hetsuu ta nar bsan bol...gej yarih utgaggui. ene chinii ajil shuude. hiij bolno hiihgui baij bolno. YAO-g barag 5 onoo avdag ch bai zodog tailtlaa ALL STAR bolno geel utgaggui yum bichihiin. ter unuudur NBA-d hamgiin sain hamgiin une tsenetei ireeduitei center bizdee. bitgii iim yarij baildaa. za tsaashdiin chini ajild amjilt.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby enkuna » Mon May 21, 2007 8:09 pm

Cleveland CAVALIERS sain bolood l hojson
Minii huvid Carter bol aguu toglogchdiin neg
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Ideree » Tue May 22, 2007 10:49 am

StevenJohnNash wrote:Idereed!!!

Hey hugshuun chi Ideree gesneesee oor neg nick-eer neegeed orchikhooch.... Ideree gedeg nick-eeree ene NBA-Talk gedeg nevtruuleg hutuldug hun shig, bidnees shuumjlel,sanal avch nevtruulgiin tukhai yariltsana.... Harin shine nick-eeree yag bidentei adil NBA-n donton shig bidentei metgeltsej yariltsaj bolno sh dee.... Tegehgui bolkhoor ene nevtruuleg hutuldug hun gej bodood baikhiimaa!!!!! Tegheer chinii bichsen zuiluud ikh shuumjleld urtuud bna.... Come on!!!! Aliv saihan metgeltsii ldee..... Yariltsay,sanal bodloo huvaaltsii!!!


Ууг нь зөв сайхан л санаа байна. Гэхдээ би nick-ээ солисон ч ялгаа гарахгүй байхаадаа. Тэгээд ч би шүүмжлэлд өртөөд байгаадаа дургүйлэхсэн зүйл ерөөсөө байхгүй л дээ. I kinda like it hehe. Гэхдээ анхаарал тависанд баярлалаа. Магадгүй ирээдүйд гишүүд намайг бүрэн ойлгож, хөтлөгч гэдгээр маань биш NBA-ийн улаан донтон гэдгээр маань хүлээж авна гэж найднам. Гэхдээ шүүмжлэлүүдээ битгий зогсоогоорой гэж хүсье. Манай нэвтрүүлгийн мотор нь хянуур үзэгчдийн шүүмжлэл юм шүү.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Ideree » Tue May 22, 2007 10:58 am

Nomer 7 wrote:Bi tanai newtruulegeer Grant Hilliin tuhai uzmeer bna bolomj bgaa yu?


Би хувьдаа Грант Хиллд маш дуртай. Хэрэв санаж байгаа бол манай нэвтрүүлгийн анхны онцлох оддын нэг нь Хилл байсан. Хүмүүс тэр онцлох од дугаарт маш их дуртай байдаг юм билээ. Хэдийгээр Хилл энэ улиралд тогтвортой, жигд тоглосон ч, онцлоод яритал гайхалтай тоглож чадаагүй. Гэхдээ магадгүй, Эргэн Санахад болон MUSIC MIX-ээрээ Хиллийг оруулж болох юм. Түүний Пистонсийн үеийн дүрсийг олсоныхоо дараа гаргана гэж амлая.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby 1220 » Tue May 22, 2007 11:05 am

Grant [flash width=325 height=400]http://www.youtube.com/v/MdQe-5_qcUk[/flash]Hill

Eagle& Idereegees amjaad gants Grant Hill-n MIX-g tavichiy
Last edited by 1220 on Tue May 22, 2007 11:11 am, edited 2 times in total.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: hi

Postby Ideree » Tue May 22, 2007 11:05 am

Vinsanity wrote:sain baitsgaanuu NBA talkiinhaan. bi bol air canada buyu vince carteriin ulaa nogoon fan bna. ta nar vince carteriig buten dugaaraar gargana gesen yasan be. bas carteraar music mix hiivel yostoi hangalttai yum bii baihaa gej bodoj bna. New jersey dahiad l archigdchihlaa azgui yuma . carter bagaa solivol taarna. etsest ni helehed VINSINATY MANDATGUIA NBA TALK MANDATGUIA


Картерийн фэнүүдээ, бага зэрэг хүлээцтэй байхыг хүсье. Бид Винсийг бүтэн дугаар гаргах хэвээрээ байгаа. Гэхдээ арай л болоогүй байна. Финал эхэлсэний дараа ярих юм багассан үеэр Картерийг оруулнаа. MUSIC MIX, Онцлох Од, Шилдэг 10, Та Мэдсэн үү гээд олон үндсэн булангууд маань бүгд Картерийн талаар байх болно. Бидэнд гайгүй материал бий. Гоё болгохын тулд сайн бэлдэх хэрэгтэй байгааг ойлгоно биз дээ. VINCE CARTER on NBA TALK - COMING SOON
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Ideree » Tue May 22, 2007 11:59 am

BECKHAM wrote:end olon saihan metgeltseen boljee. Ideree gishuunii hiij bgaa yum n zuw saihan. harin neg dutagdal olon garchiina. forum deer ch ter nevtruulegeeree ch ter. humuusiin shuumjleliig huleej avahgui hun yumaa. tiim bsan iim bsan geed dandaa tailbar hiigeed. ter duncan deer bol uneheer utgagui yum yarisan. spurs-n duncan-ii fan-uud eserguutseh n argaguishd. bi ch gesen spurs-g demjdeg. ted unuudur hamgiin sain n uchiraas. bas dallasiig hasagdchihaad bhad n hurtel nba-n hamgiin sain bag gej orilsoor yarisaar baih yumaa. ulirald hamgiin sain togloson bag gej boldoggui yumuu. urjigdar hurtel yarisaar baisan. bas uuriiguu hamgaas iluu nba medeg gej boddog yum shig bna. uguie ene chinii hiij bgaa ajil uchir chi sain l hiih heregtei. bidnees iluu ih medlegtei baih heregtei .ene bol chinii ajl. bid bol uur uursdiinhuu ajiliig hiigeed l tanai nevtruulgiig uzeed yavj bgaa. ternees nevtruuleg hiih hetsuu ta nar bsan bol...gej yarih utgaggui. ene chinii ajil shuude. hiij bolno hiihgui baij bolno. YAO-g barag 5 onoo avdag ch bai zodog tailtlaa ALL STAR bolno geel utgaggui yum bichihiin. ter unuudur NBA-d hamgiin sain hamgiin une tsenetei ireeduitei center bizdee. bitgii iim yarij baildaa. za tsaashdiin chini ajild amjilt.


Хэрэв шүүмжлэл хүлээж аваагүй мэтээр танд харагдсан бол үнэхээр харамсалтай л байна. Би хариу тайлбар хийлээ гээд шүүмжлэлийг ойшоогоогүй гэсэн үг биш. Миний бичсэн хариултуудыг дахиад нэг уншиж үзэхийг хүсье. Би дандаа л, шүүмжлэлийг хүлээж авлаа, ойлголоо, бидэнд шүүмжлэл хэрэгтэй гэсэн үгсүүдийг хэлээд байгаа. Do not read in-between lines please. Харин би хариулт хийж байгаа явдал маань энэ форумын гишүүний зүгээс хэлж байгаа зүйлс юм.

Би мөн Далласыг улирлын хамгийн сайн баг гэж хэлсэн. Та бүх хуудсуудыг бүтнээр нь уншаагүй бололтой.

Би өөрийгөө бусдаас илүү НБА-г мэддэг гэж ОГТ БОДДОГГҮЙ. Би энэ байр суурь дээрээ хатуу зогсоно. Би хэзээ ч ийм төрлийн зүйл хэлж байгаагүй. Би бусдын л адил НБА-гийн улаан донтон. Би НБА-гийн талаархи нэвтрүүлэг хийх гэж, хөтлөх гэж НБА-г бусдаас илүү мэдэх ёсгүй гэж бодож байна. Бид хоёр нэвтрүүлгээ анх эхлэхдээ л тоо томшгүй хэлж байсан. Бид нэвтрүүлгээ үзэгчидтэйгээ хамт хөтөлдөг. Бид хоёрт мэдэхгүй зүйл их олон гарна. Хэрэв ийм төрлийн нэвтрүүлэг хийх ёстой хүмүүс нь НБА-г бусдаас илүү мэдэх ёстой юм бол МАНАЙ ХҮҮХЭД БАГАЧУУД ХЭЗЭЭ Ч ИЙМ НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭХГҮЙ БИЗ ДЭЭ. Ер нь НБА-г бусдаас илүү мэднэ гэж яг юу гэсэн үг вэ?

Таны "bidnees iluu ih medlegtei baih heregtei .ene bol chinii ajl. bid bol uur uursdiinhuu ajiliig hiigeed l tanai nevtruulgiig uzeed yavj bgaa. ternees nevtruuleg hiih hetsuu ta nar bsan bol...gej yarih utgaggui. ene chinii ajil shuude. hiij bolno hiihgui baij bolno." гэж хэлсэнтэй би харамсалтай нь санал нийлэхгүй байна. Бараг таны энэ шүүмжлэлийг хүлээж авах ч арга алга. Нэгдүгээрт, "энэ нэвтрүүлэг хийхэд хэцүү, хэрэв та нар байсан бол" гэж би хэзээ ч уйлж, унжиганаж байгаагүй. Ингэх нь үнэхээр утгагүй зүйл. Харин манай нэвтрүүлгээр ороод үзвэл ийм, тийм юмыг ойлгоно гэж байсан маань тань шиг буруу ойлголттой явдаг үзэгчдийг нэвтрүүлгээ ойлгуулах явдал юм. Жишээ нь: хүмүүс биднийг "та нар ийм, тийм юмыг нь хэлээгүй" энээ тэрээ гэж олон шүүмжилдэг. Нэвтрүүлгийн цагт баригдана гэдгийг тэдгээр хүмүүс ойлгодоггүй. Харин нэгэнт манай нэвтрүүлгээр ороод үзсэн үзэгч 1 цаг 30 минут ЯМАР ХУРДАН өнгөрдөгийг, өөрөө ч их олон юм хэлж амжаагүйгээ ойлгоод гардаг. Энэ бол хамгийн наад захын жишээ.

Та "YAO-g barag 5 onoo avdag ch bai zodog tailtlaa ALL STAR bolno geel utgaggui yum bichihiin. ter unuudur NBA-d hamgiin sain hamgiin une tsenetei ireeduitei center bizdee. bitgii iim yarij baildaa." гэж хэлсэн байна. Би ХЭРЭВ гэдэг үгийг оруулсан байгаа. Хэрэв Яао нэг тоглолтонд 5 оноо авдаг байсан ч Бүх Оддын гарааны 10-т багтана гэж. Энийг утгагүй зүйл гэж та үзэж байгаа бол маш харамсалтай. Хятад хүмүүсийг дутуу үнэлж байна даа. Гэхдээ миний дээр хэлсэн зүйлийг бататгах цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй л байна. Харин би Яаог хамгийн муу, ирээдүйгүй гэж хэлээгүй шүү дээ. Та хүссэн юмаа хараад л, бусдыг нь үл тоомсорлосон байна. Дээрээс нь нэмж хэлэхэд би нэвтрүүлгээрээ ийм зүйл хэлээгүй. Энэ Форумд хэлсэн. Энэ чинь ардчилсан газар биз дээ. Нэвтрүүлгээрээ харин хэлсэн бол би таны шүүмжийг бүрэн хүлээж авна шүү.

За за баахан юм хэлчихлээ. BECKHAM гишүүн намайг одоо харин жинхэнэ өөртөө итгэлтэй, бусдыг дор үзсэн, шүүмжлэл сонсдоггүй мулгуу амьтан байна гэж бодох нь баттай биз. Гэхдээ би таны дээрхи шүүмжлэлүүдийг үнэхээр хүлээж аваагүй шүү. Яагаад гэхлээр үнэхээр үндэсгүй, баримтгүй зүйлсээр биднийг шүүмжилжээ. Таныг дахин эргэн бодож, зөв шүүмжилнэ гэдэгт найдаж байна.

Гэхдээ ер нь хүссэнээрээ шүүмжилж болно л доо. Энэ бол та бидний эрх. Мөн түүнтэй адилаар хариулах нь миний эрх.

Don't you just love democracy? I love it.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Ideree » Tue May 22, 2007 12:11 pm

Уучлаарай хэхэ, болохгүй байна, гацчихлаа гэж бодоод баахан дарчихсан чинь зөндөө орчихсон байна. Сагсны мод илүү хэдийг нь устгахыг хүсье. Нэг л орилоод байгаа амьтан шиг харагдаад байна хэхэ.

Наад Грант Хиллийн микс чинь агуу байнаа. Хуулаад ТВ-ээр гаргадаг бол дэндүү гоё бичлэг байна. Даанч шаардлага хангахгүй биз.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby BECKHAM » Tue May 22, 2007 12:24 pm

oilgoloo :eek: .magadagui bi zarimiig n dutuu unshij, dutuu oilgoson baihaa.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby 1220 » Tue May 22, 2007 12:44 pm

neeree shaardlaga hangahgyi baihaa. Neeree Ideree chi suuliin nevteruuleg deeree Duncan-nii oligtoi bichleg oldohgyi baina gej baisan. Tegeed ch Duncan-d yzchiheer zuil baidaggyi tiimerhuu gej baisan bolohoor chini ene mix-g tavilaa.

[video width=450 height=450]http://www.youtube.com/v/mwdro0NyJtU[/video]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Данканы фэнүүдэд зориулав

Postby Ideree » Tue May 22, 2007 1:53 pm

Би ер нь нэг зүйлийг тодруулах хэрэгтэй юм шигээ. Энэ бүхэн би анх Данканыг уйтгартай гэж хэлсэнээс гаралтай. Яагаад ч юм бэ, би Данканыг уйтгартай гэдгээс гадна өөр түүний талаар юу гэж боддог талаараа нэвтрүүлгээрээ ч тэр, форумаар ч тэр нэг их хэлээгүй юм шиг байна. Би чинь сагсан бөмбөгийн фэн хүн. Тэхээр Данканы талаархи миний бусад бодол:

Жич: Яахуугийн Адриан Вожнаровскигийн бичсэн нийтлэл миний дотор дарагдсан зүйлсийг маань гаргаж ирэхэд их тусаллаа. Түүнээс ч гэсэн би иш татсан байгаа шүү.

НБА-гийн 1950-иад оныг Боб Кузигүйгээр, 60-аад оныг Оскар Робертсонгүйгээр, 70-аад оныг Жулиус Өрвингүйгээр, 80-аад оныг Мэжикгүйгээр, 90-ээд оныг МЖ ахгүйгээр төсөөлөхийг арга байхгүй. Тэгвэл 21-р зууны орчин үеийн сагсан бөмбөгийг Тим Данкангүйгээр төсөөлөх арга байхгүй. Хэхэ яг энэ зүйлийг хэлэнгүүт зарим хүмүүс итгэхгүй. Гэхдээ одоогоос магадгүй 50 жилийн дараа хүмүүс яг ийм зүйлийг хэлж, ухаарах болов уу гэж найднам. Данкан бол манай Монголын Түвшинбаяр юмуудаа. Уйтгартай, гэвч үр нөлөөтэй. Орой болгон өөрийн 100%-ийг авчирч, 110% гаргахыг хичээнэ. Ичэмхий даруухан тэр нүдний цаана асар их хожих шар нуугдаж байгааг хэн ч олж харахгүй. Түүний уйтгартай самбардаж оруулсан гоол нь багийнхаа оноог 2-оор ахиулж л байна. Яг л Винсийн 360 эргэн, томахокдсон тохолт шиг. Данкан бол өнөө үед ховордож, улаан номонд бичигдээд байгаа дөлгөөн намуун агуу тоглогчдын нэг. Хүүхдүүд түүний өмсгөлийг худалдан авч, самбартай шидэлтийг нь дуйрайхгүй нь лавтай ч, түүнийг хэрхэн НБА-д тоглосон жил болгондоо Плейоффд орж, 4 удаа (энэ жил Спөрс авна) аварга авсаныг (магадгүй 4-өөс их) гайхаад гайхаад олохгүй.

Сан Антонио Спөрс лигийн хамгийн жигд амжилтыг жил алгасалгүй үзүүлж байгаа нь НБА-гийн түүхэн дэх хамгийн жигд тоглогч Тим Данкантай шууд холбоотой. Хэдийгээр энэ жилийн МВП Новицки болсон ч, Данканыг энэ жилийн аварга болсоных нь дараа түүнийг жинхэнэ МВП гэх яриа нэтээр нэг тасрахгүй дээ. Хэдийгээр Маркус Кэмби шилдэг хамгаалагч болсон ч, Сансын эсрэг Данканы хийсэн 9 блок НБА-гийн Плейоффын рекордыг эвдэх шахсан нь тэрхүү шагнал Данканд очих ёстой байсан мэт. Өрсөлдөгчийнхөө шидэлтийг үзэгчдийн суудалруу ортол нь дардаггүй ч, өрсөлдөгчийнхөө шидэлтийг өөрчилж, эсвэл дамжуулахад хүргэдэг нь Данканы шилдэг хамгаалалтын гол илэрхийлэл болно. Лигийн амжилт нь өссөн тоглогчийн шагналыг Монта Эллис авсан ч, Данканы амжилт жил бүр өссөөр байсан ба энэ жилийн Данкан өмнөх жилүүдээс хамгийн сайн нь гэдгийг түүний тоглолтын амьдралаараа үзсэн мэргэжилтнүүд баталж байна. Плейофф-т Эллис хаачиваа? Бүү мэд. Харин Данкан өөрийн тоглолтоо төгс хэмжээнд бүр л их ойртуулсаар байгаа нь НБА-гийн бусад багуудыг айж сандрахад хүргэсээр байна.

Данкан хэзээ ч өөрийн дасгалжуулагчаа ажлаа алдахад хүргэж байгаагүй. Багийн андтайгаа олны өмнө муудалцаж байгаагүй. Уэйк Форэст их сургуулиа 3 жилийн дараа орхиод Драфтын 1-ээр гарах боломж байсан ч, дахин нэг жил сурч, баклавр зэрэгээ эзэмшин, зөв амьдралаа үргэлжлүүлсэн. Сан Антониог орхин хамаагүй илүү зах зээлтэй хотод очин, зар сурталчилгааны хэрэгсэл болж долларыг хэдэн зуун саяаар нь хармаалах боломж байсан ч Данкан нөгөө л уйтгартай Сан Антонио хотод үлдэж, нөгөө л уйтгартай багийн андуудтайгаа хувцас солих өрөөг хуваалцахаар шийдсэн. Данкан бол дэлхийн хамгийн үлгэр жишээ сагсан бөмбөгчин.

Данканы сагсан бөмбөгт оруулсан хувь нэмэрийг хэн ч, хэзээ ч хангалттай үнэлж, ойлгож чадахгүй. Яагаад гэхлээр тэр өөрийн хийсэн хувь нэмэрээ ямагт эвдэж, илүү ихийг хийсээр байх учираас. Хамгийн гол нь Данкан хэзээ ч өөрийн хийсэн зүйлийн талаар ДВД гаргаж, ном бичиж, ярилцлага өгөхгүй. Данкан бол Данкан. Тэр бол Мухаммед Алигийн хэлгүй нэг хэлбэр.

Тиймээ, Данкан бол НБА-гийн хамгийн уйтгартай тоглогч. Гэхдээ...дээрхи бичсэнийг дахиад нэг уншина биз.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby El Payaso » Tue May 22, 2007 2:24 pm

сайхан бичлэг байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

SAS bohir uu Phoenix Suns surtei yu. hariugui ergetsuulel

Postby yalalt » Tue May 22, 2007 3:13 pm

ta bidnii medej baigaagaar ene jiliin playoff iin hamgiin sonirholtoi tulaan enehuu 2 bagiin hoorond bolson bolow uu. harin ene 2 bagiinhnii hewleliin baga hurlaar hiisen duel togloltiig uzeh uzegchdiig ulam iheer tataj ter ch utgaaraa sonirholtoi bolson. togloltiin tsuwrald steven nash hamraa yaz awhuulj amare stoudemire holondoo bertel awahaa shahaj, joohon jujig nemsen ch asuudal uusgej chadsan robert horry giin morgolt geed. hewleliin baga hural deer amare stoudemire SAS iig bohir toglolttoi bag hemeen neriidsen. joohon suriig nemsen ch ene ni bas unenii ortoi. yagaad dandaa bruce bowen manu ginobili g hamgaalsan toglogch tehnikiin aldaagaar torguulj, tednii hamgaalsan toglogchid shagaindaa bertel awch togloltiig orhidog ym bol? ene ni tednii tsewer sags toglodogoos bolj baigaa zuil bish bolow uu? gehdee ted sagsan bombogiig togs bish ym aa gehed uneheer chadaltai ezemshij chadsan toglogchid. shuugchid haragdahaargui haragdsan ch ooriin aldaa bus bolgoj hiij chaddag aguu toglogchid. ene ni sportod baidag l zuil. uundee ch manu hewleliin baga hural deer amare g joohon huuhed shig gomdloh hereggui gesen biz.
manai newtruulgeer negen uzegch holbogdohdoo yaadgiin sportod iim zuil baih heregtei hemeesen. bas ch gej bodoh l bodol. bohir zuil baidag uchraas shuugch gej baidag. gehdee hamgiin oiriin jisheeg awaad uzehed mongoliin liigiin haraagiin hartsaga bagiin Purewdorjiig zaluu toglogchidod haltai bertej gemteedeg hemeen busad bagiin demjigchid durgui baidag. gehdee ter sain toglogch. bagtaa onoo awdag. damjuulaltaa ogch chaddag. gehdee tuuniig hamgaalsan bolon gemteed uldeh ystoi gej uu. tegwel husen huleej baisan toglolt garahgui. say hagas shigshee togloltond hasiin hulguud bagiin hamgaalagch Odiig berteeh dohson. Od ch neleen zowiurlaj baigaa haragdsan. herwee od gemtej togloltoos garsan bol ene 2 bagiin toglolt sonirholtoi bolj chadah baisan gej uu. gehdee od shud zuun tsaash togloson. uuntei adil tuhai uyed stoudemire -g bruce bowen gemteej ulmaar tsuwraliig ooriin tald bolgolson bol, stoudemire tuuhend bolson haramsaltai toglogchidiin tuuhiig dawtsan bol yaah baisan ym be? ene buhen hariu neheegui l ergetsuulel...
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Postby kaka' » Tue May 22, 2007 3:14 pm

Tanai nevtruuleg NBA duusahaar tur zavsarlah uu?
Aan.. Bas NBA-n oduudin puuznii talaar taniltsuuldag shine bulan neevel goyo bolno gej bodoj bna. Minii sanal-g bodoj uzeerei Ideree ahaa.
Image
User avatar
kaka'
 
Posts: 23
Joined: Tue May 22, 2007 3:05 pm
Location: UB

Postby Ideree » Tue May 22, 2007 3:38 pm

kaka' wrote:Tanai nevtruuleg NBA duusahaar tur zavsarlah uu?
Aan.. Bas NBA-n oduudin puuznii talaar taniltsuuldag shine bulan neevel goyo bolno gej bodoj bna. Minii sanal-g bodoj uzeerei Ideree ahaa.


NBA дуусахаар бид завсарлана. Гэхдээ нэг их удаан завсарлахгүй л дээ. 9-р сарын сүүлээр эргээд л ирнэ. Одуудын пүүзний талаар гаргадаг шинэ булан нээнэ гэдэг их өвөрмөц, гоё санаа байна. Гэхдээ пүүзний талаар яг юу ярих вэ? Магадгүй хэрвээ НБА бидэнд тоглогчдын пүүзийг үнэхгүй явуулаад, бид тэрийг нь сурталчилдаг бол сайхан л байна хэхэ. Гэхдээ, зүгээр нэг пүүзний зураг гаргаад танилцуулах нь юу л бол. Гэхдээ бодож үзнээ.

Дээр үед НБА-ийнханы өмссөн пүүз бидний өдрийн бодол, шөнийн зүүд болдог байсан даа. Миний бодлоор хамгийн гоё пүүз нь Шон Кемпийн Рийбок байсан. Яагаав цагаан судалуудтай. Аяаа, тэрийг мөрөөдсөөр байгаад нэг ч өмсөж үзээгүйдээ. Мөн Пеннигийн бүх пүүзүүд гоё шүү.

Гишүүдийн хувьд хамгийн гоё пүүзээ нэрлээч.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby yalalt » Tue May 22, 2007 3:38 pm

newtruuleg nba duusahaar zawsarlanaa. ireh uliralaas yamar shine bulan nemj yaj newtruulgee ulam sonirholtoi bolgoh we gesen tal deer ta buhnii sanaliig forumaaraa bolon oorin newtruulgiin site boloh NBATALK@EAGLETV.MN site aar bainga awch baih bogood nba giin zunii amidraliin talaar medeelliig sports talk newtruulgeeree hurgej baih bolnoo.
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Зарлал

Postby Ideree » Tue May 22, 2007 6:08 pm

Форумын нийт гишүүдэд хандаж нэгэн зүйл зарлах гэсэн юм.

НБА Тоок нэвтрүүлэг ТЛЖ 13 багийн захирал Тулгатай хамтран тун удахгүй Сонирхогчдын Сагсан Бөмбөгийн Лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Яг одоо тодорхой болсон зүйл ховор байгаа ч ямар ч байсан 20-24 багтай томоохон хэмжээний лигийг зохиох гэж байна. Эхний ээлжинд бид ямар ч байсан оролцох багийнхаа тоог 20-24 гэж бодож байна. Энэ лигийн хамгийн гол онцлог нь бүх зүйл нь НБА-гийн хэлбэрээр явагдах юм. Жишээ нь, 20-24 багаа Өрнөд, Дорнод гэж хуваана. Нэг баг нэг багтай 2 тоглоно гэдэг ч юмуу. Бүх Оддын тоглолттой, Плейоффтой, Шилдэгүүдээ мөн шалгаруулна. Бидний төлөвлөж байгаагаар 6-р сарын дунд үеэр нээлтээ хийх бодол байна. Энэхүү лигийн тэмцээнд Мэргэжлийн болон Оюутны лигт тоглодог тамирчдаас бусад ямар ч насны, ямар ч хүмүүс орж болно.

НБА Тоокийн 34-р дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай.

Жич: Энэхүү лигийн тэмцээн нь уламжлал болж, жил бүр зохиогдох ирээдүйтэй юм. Шагналын сан МАШ ӨНДӨР. Түүнийгээ дагаад багуудаас авах хураамж, тэднээс шаардах шаардлага өндөр байна.

Эцсийн үр дүн: Жинхэнэ Лигийн Тэмцээн хэрхэн болдогийг Монголчуудад үзүүлээд өгнөө.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Chinbaa » Tue May 22, 2007 6:17 pm

Penny2,penny4 bol tasarcaan!!! Har tsagaan taltai tsahilgaantai payton bas mangar goy sanagddag baisan....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby meesh » Wed May 23, 2007 1:00 pm

Тэмцээн гэдэг чинь харин аятайхан сонсогдож байна шт.Сайн ЗБ хэрэгтэй.
Пүүзний хувьд Пейтоны ногоон тасархай харагддаг байсан.Өөрөө ч нэгийг будаа болгож хаясан даа хөөрхий ул нь цоороод гэхээс дээд тал бөх байсан шүү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby rednasca » Wed May 23, 2007 1:12 pm

Ideree,
Миний бодлоор хамгийн гоё пүүз нь Шон Кемпийн Рийбок байсан. Яагаав цагаан судалуудтай. Аяаа, тэрийг мөрөөдсөөр байгаад нэг ч өмсөж үзээгүйдээ.

хэхэ.....би лав сагсан бөмбөг тоглож чаддаггүй, 6 дугаар ангийн мангар бацаан байхдаа тэр Рийбокийг 45000 төгрөгөөр /тухайн үедээ ч овоо үнэтэй байсан даг/ ээжийгээ дарамтлан авч өмсөөд анги дээр очоод од болж байлаа..... :mrgreen: тэр өдөр хичээл тасласан хүүхдүүд маргааш нь манай гэрт очиж миний пүүзийг үзэж байлаа шүү дээ.....:-o тэр үеэс л хойш би сагсан бөмбөг тоглодог болсон юм даа ч гэх шиг.....:RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests