Ийгл ТВ - NBA TALK - official forum

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby spain man » Thu May 17, 2007 6:08 pm

Зохицолдохгүй хүн байгаад байгаам байна л даа............Наска г ингэж ярьсан гайхав......... Арай ч дээ.......... Зсссссссссс маргаад ч нэмэргүй бололтой
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Шүүмжилсэнд баярлалаа

Postby Ideree » Thu May 17, 2007 6:17 pm

spain man wrote:Хэхэхэх сагс сонирхдог гэж харин сагс сонирхдоггүй хүмүүст тэр нь илүү чухал байх......... Надад сагс ялалтын төлөө хэрхэн тэмцэлдэж байгаа нь таашаал өгдөг.........Сүүлийн хоёр минутын тоглолтыг үзэх гэж нэг үеэс илүү уддаг нь ч таалагддаг........ Гүй яагаад Данканы финалд оруулсан нэг самбартай шидэлт Хэн нэгний Коби гийн ч юм уу Картерийн ч юм уу солиотой данкаас онцгүй харагдана гэж..........Чи харин сагсыг ганц данкаар төсөөлж байгаа нь харамсалтай..........Чамд сагс спорт биш зүгээр шоу бололтой..........


Чи миний хэлсэн санааг ерөөсөө ойлгоогүй байгаа юм шиг санагдлаа. Би чиний шүтдэг тоглогчийн талаар юу гэж ч ярисан, чиний бодол өөртөө л зөв. Мөн түүнтэй адилаар миний бодол минийхээрээ л үлдэг. Харин би хувийн бодлоо эфирээр хэлсэн бол уучлаарай гэж хэлье. Би өмнө нь Данканы фэнүүдтэй зөндөө мэтгэлцэж байсан, даан ч эцсийн үр дүн гардаггүй юм байна лээ. Данканийг УЙТГАРТАЙ гэсэний төлөө бөөн юм болно. Уйтгартайг нь хүлээн зөвшөөрөхөд юу нь тийм хэцүү байдаг байнаа. Би Данкан ахыг уйтгартай гэж хэлээд сагс мэддэггүй болж байгаа бол чамтай өөр юй ярих вэ. Бусад агуу тоглогч гэдгийг нь хэллээ, гэтэл тиймэрхүү зүйлүүд Данканы фэнүүдийн нэг чихээр ороод нөгөөгөөр гардаг гэдэг яг үнэн юм байна.

Жич: Ширүүн мэтгэлцээнд урьж байна.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 6:18 pm

юуны өмнө Испани залуугаас гүнээ хүлцэл өчье....
хөгшин нь танай Данканыг үзэн ядсан юм ерөөсөө байхгүй.....
маргалдах ч гэсэнгүй ээ....
зүгээр л Бүх Ододын тоглолтоос хүмүүс юуг хүсэн хүлээдэг билээ?
ядаж дийлэнх нь.....
тэр зүйлийг л түүнээс хүсэн хүлээх нь дэмий байдаг юмаа л гэх гэсэн юм....
Шак хэрхэн олныг хөгжөөдөг билээ? Леброн болон бусад залуус хэрхэн гайхамшигтай тохолтууд хийдэг билээ? Хэрхэн сайхан хууралтууд хийдэг билээ? Үзэгчид ҮҮ.....АА....ОО гэж орилохыг хүсдэг....
Тиммигийн тоглолтын онцлог бол сагсны үндсэн элементүүд буюу ялангуяа төвийн тоглогчийн хувьд төгс гэхээр тоглодог хүн.....самбарт ойлгож оруулах нь янзтай.....гэхдээ бид түүнийг нь тоглолт бүр дээр хардаг.....ҮҮ АА гэдэггүй....
харамсалтай нь МИНИЙ БОДЛООР түүнийг нь БҮХ ОДОДЫН ТОГЛОЛТ дээр харахыг хүсдэггүй байх.....тэгээд тийм яриа гарсан байх....
харин БҮХ ОДОДЫН ТОГЛОЛТ-д үнэхээр шилдгүүдийг оруулах нь зөв....
тиймээс угаасаа ДАНКАН НБА-д орж ирсэн цагаасаа шалгарч ирсэн....тэр бол шилдэг.....угаасаа шударга....зөв.....маргах юм алга.....
харин ХУВИЙН ХҮСЭЛ бол /магадгүй яг энэ тал дээр Идэрээ надтай санал нийлэх байх/ ЯАО, ТИМ нар тэр үеэр гэртээ амарч байвал.... :RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Ideree » Thu May 17, 2007 6:24 pm

rednasca wrote:ер нь энэ НБА-гийн бизнес яаж явагддаг вэ? фрэнчайз гэж юу вэ? нэг баг дээр жишээ болгоод тайлбарлавал....
цалин мөнгөний систем.....хэмжээ хязгаарын тухай.....хүмүүс /ялангуяа хүүхдүүд/ Гарнетт, Коби 2 нийлж болдоггүй юм байхдаа гэж боддогоос биш цаана нь цалин мөнгөнөөс авахуулаад олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг сайн мэддэггүй санагддаг.....драфт гэж юу вэ?
хэн ямар хүн авахыг хэрхэн шийддэг вэ? драфтад орохоо зарлана гэж юуг хэлэх вэ?илүү анализ тал руугаа хандсан зүйл яривал зүгээр санагдаж байна....мэдээж мэдээлэл олж авахад хүндрэлтэй зүйлүүд их гарах байх....гэхдээ л оролдоод үзвэл???


Хэрвээ манай хамгийн анхны дугаарыг үзсэн бол, NBA-ийн хөшигний цаана яг юу явагддаг талаар бид ярилцаж гаргах болно гэж байсан. Харамсалтай нь бид детальчилан орж ерөөсөө амжаагүй. Нэг мэдсэн чинь л уилрал дуусаад Плэйофф эхэлчихэж. Яг өөрийн чинь хэлсэн энэ бүгдийн талаар дэлгэрэнгүй нэг нэгээр гаргахаар бэлдэхээ амлая. Магадгүй шинэ улирлын дугаараа ийм зүйлүүдэд зориулах нь зүйтэй байхаа. Гэхдээ Драфтын талаар харин дэлгэрэнгүй мэдээллийг нэгэнт болсон хойно нь өгнөө. Одоо 22-нд багуудын сугалаа явагдана. Тэр хүмүүст их сонирхолтой санагдах байх гэж бодож байна.

Мартсан санааг минь эргүүлэн сануулсанд баярлалаа
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby meesh » Thu May 17, 2007 6:27 pm

Энд чинь харин маш богино хугацаанд хүмүүс яасан их юм биччих вэ ? Нэг чухал бөгөөд үнэн зүйлийг ойлгочихвол асуудал дуусч байгаа юм шиг ээ юу вэ гэвэл Данканг хичнээн энд муулж сайлсан ч биднээс хамааралгүйгээр тэнд тоглодогоороо л тоглоно штээ.Тиймээс нээх маргаад байх шаардлагагүй л гэж үзэж байна гэхдээ форумын утга учир нь энэ юм чинь гоё ч юм уу ? Марга марга :RD
Би Тим-г дэмжиж байгаа талд шүү :D
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby spain man » Thu May 17, 2007 6:28 pm

Юуны өмнө Чи бас өөрөө нэг юмыг ойлгох ёстой........ Чиний Данканы талаар юу гэж боддог нь надад ёстой падлийййййййййййййййййййййййй ч байхгүй......... Хамгийн гол нь чи хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгж ярьж байгаа чинь утгаггүй байна...... Чамайг өчнөөн мянган хүн үзэж байгаа ш дээ....Чи хэдэн хүн нэрвтүүлж хэдэн хүний бодолд өө энэ данкан гэдэг чинь мияа юм байна гэж бодогдуулсан бол........ Ер нь тэгээд чи Тв ээр хувийн бодлоо яридаг хэн юм бэ.......Чи зүгээр барууны жишгийг хар л даа...... Дэлхийд нэртэй од болцон хөтлөгч нар ч дундыг баридаг......Хувийн үзэл бодлоо барагтай д яридаггүй л байхгүй юу........ Данканы фэнүүд ч нэг чихээрээ юм оруулаад нөгөө чихэээрээ гаргадаг гэжийнэ..... Энэнд ямар ч утга алга......Данканы тоглолт бидэнд надаа лав хэээ ч уйтгартай санагдаггүй.....Би нэг шоучин гаруудыг биш жинхэнэ лидер хүний тоглолтыг үзэх дуртай.......... Надаа таалагдаж байна ........Надад уйтгартай санагдахгүй байна.......Кайф өгч байна ........... Өшөө юу хэрэгтэйм бэ........Би заавал ч үгйү чиний тэр Леброны амтиатсан тоглолт........Коби өчнөөн бүтэлгүй шидэлтээс чинь кайф авах ёстойм уу......... Чи их Данканы фэнүүд гэж ярих дуртайм ажигласан юм шиг бна..... Данканы фэнүүд надаас бусад нь сагсны талаар чамаас асар өндөр мэдлэгтэй хүмүүс байдын шүү.........Чи зүгээр САС ын топик руу ороод хар........СиЭс Эс Паяасо гийн бичлэгийг уншаад үз.........
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Thu May 17, 2007 6:32 pm

rednasca wrote:харин БҮХ ОДОДЫН ТОГЛОЛТ-д үнэхээр шилдгүүдийг оруулах нь зөв....
тиймээс угаасаа ДАНКАН НБА-д орж ирсэн цагаасаа шалгарч ирсэн....тэр бол шилдэг.....угаасаа шударга....зөв.....маргах юм алга.....
харин ХУВИЙН ХҮСЭЛ бол /магадгүй яг энэ тал дээр Идэрээ надтай санал нийлэх байх/ ЯАО, ТИМ нар тэр үеэр гэртээ амарч байвал.... :RD

Өчнөөн сая хүн саналаа өгсөн бна ш дээ........Энэ чинь л нотолгоо ш дээ.......Ороод л бна ш дээ....... Данканы тоглолтыг харахыг хүссэн хүн түмээрээ байгаад л НБА тэр олон тоглогчдоос илүү санал аваад л ороод ирсэн байна ш дээ........ Хэн ч уйтгартай санагдсан хүндээ санал өгөхгүй ш дээ .......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 6:37 pm

хөөе....хөөе.....
одоо нөгөө хөлбөмбөгийнхөн шиг утгагүй хэрүүл хийх шинжтэй болоод явчихлаа.....:RD
ТВ-ээр хувийн бодлоо ярихын хувьд нэг санаа байна....
үнэхээр хөтлөгч хүн бол дундыг барих нь зүйтэй.....чиглүүлэгчийн үүрэгтэй....
харин арай өөр байр сууринаас буюу жишээ нь дээр дурдсан Баркли шиг байдлаар оролцвол юу нь буруу байх вэ? хүмүүс энэ хүн ийм бодолтой юм байна гэж л бодно биз....
харин хамгийн гол үүрэгтэй, нэвтрүүлгийг чиглүүлж буй хүн нь нэг тал руу хэлбийгээд эхлэвэл олны дургүйцэл төрөх нь мэдээж.....
алдарт Данканы хувьд одоо маргалдаад яах вэ?
ерөнхийдөө зарчмын хувьд санал зөрж буй тул маргалдаад нэмэргүй.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Ideree » Thu May 17, 2007 6:39 pm

spain man wrote:Юуны өмнө Чи бас өөрөө нэг юмыг ойлгох ёстой........ Чиний Данканы талаар юу гэж боддог нь надад ёстой падлийййййййййййййййййййййййй ч байхгүй......... Хамгийн гол нь чи хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгж ярьж байгаа чинь утгаггүй байна...... Чамайг өчнөөн мянган хүн үзэж байгаа ш дээ....Чи хэдэн хүн нэрвтүүлж хэдэн хүний бодолд өө энэ данкан гэдэг чинь мияа юм байна гэж бодогдуулсан бол........ Ер нь тэгээд чи Тв ээр хувийн бодлоо яридаг хэн юм бэ.......Чи зүгээр барууны жишгийг хар л даа...... Дэлхийд нэртэй од болцон хөтлөгч нар ч дундыг баридаг......Хувийн үзэл бодлоо барагтай д яридаггүй л байхгүй юу........ Данканы фэнүүд ч нэг чихээрээ юм оруулаад нөгөө чихэээрээ гаргадаг гэжийнэ..... Энэнд ямар ч утга алга......Данканы тоглолт бидэнд надаа лав хэээ ч уйтгартай санагдаггүй.....Би нэг шоучин гаруудыг биш жинхэнэ лидер хүний тоглолтыг үзэх дуртай.......... Надаа таалагдаж байна ........Надад уйтгартай санагдахгүй байна.......Кайф өгч байна ........... Өшөө юу хэрэгтэйм бэ........Би заавал ч үгйү чиний тэр Леброны амтиатсан тоглолт........Коби өчнөөн бүтэлгүй шидэлтээс чинь кайф авах ёстойм уу......... Чи их Данканы фэнүүд гэж ярих дуртайм ажигласан юм шиг бна..... Данканы фэнүүд надаас бусад нь сагсны талаар чамаас асар өндөр мэдлэгтэй хүмүүс байдын шүү.........Чи зүгээр САС ын топик руу ороод хар........СиЭс Эс Паяасо гийн бичлэгийг уншаад үз.........


Хэхэ за за, нэг юмыг ойлголоо. Ууг нь сагсан бөмбөгийн гайгүй мэдлэгтэй, мэтгэлцэж, маргаж чаддаг соёлтой нэгэнтэй Данкан ахын талаар мэтгэлцэж байна гэж бодсон чинь том эндүүрэл болж. Энэ сэдвийг ингээд хааядаа 2-уулаа. Нээрээ, нэг зүйлийг хүсэхэд хэрвээ чамд Данканы гоё гоё уран довтолгоотой бичлэг байгаа бол надад илгээхийг хүсье. Эртээд Данканыг онцлоод, MUSIC MIX хийх гэсэн чинь оруулчихмаар ГАНЦ ч дүрс байдаггүй шүү. :sad:

За за тоглогсон юм. Битгий сүртэй уурла. Бид зүгээр л мэтгэлцэж байна. Доромжлох руугаа ороод хэрэггүй шүү дээ. Жоохон хүүхдүүд л тэгдэг юм.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Man!festo » Thu May 17, 2007 6:42 pm

Ideree wrote:Манай бяцхан фэнүүдийн хувьд бидэнтэй хамт өсөөсэй л гэж бодож байна. Коби, Чикаго, ЛеБрон нарыг дэмжиж өсөхөд буруу зүйл юу байх вэ дээ. Би багаасаа л уран тоглолттой тоглогчдыг шүтэж ирсэн. Шон Кемпээс авахуулаад Пенни гээд л. Ямар нэгэн буруу ойлголт аваад, буруу өссөн зүйл байхгүй.

Надад нэг ийм бодол байдаг. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд юу дутаад байгаа вэ гэдэг талаар. Форумын бусад уншигч лигийн аваргын сэдэв дээр уншсан байх миний бодлыг. Одоогийн сагсан бөмбөг сонирхогч шинэ үе сагсан бөмбөгийг спорт, зөв сайн техник, стандарт ойлголтуудаас нь илүүтэй фрийстайль, илүү гудамжны стилээр сонирхож хөгжүүлээд байх шиг байгаан. Гоё уран залат, хууралт, эргэлттэй, уналттай шидэлт гэх мэт. Гэтэл сагсан бөмбөгийн хөгжил бол тэр үндсэн стандарт техникүүдтэй салшгүй холбоотой гэж ойлгодог. Хамгийн том жишээ Хятадууд, Солонгосууд. Тийм уран гайхамшиг үзүүлж байгаа юмгүй мөртлөө асар ухаалаг, оновчтой, техниктэй болж хөгжиж байгаа нь харагдаж байгаа. Азийн түвшинд шүү дээ.

Дэлхийн аваргаар баахан супер одтой АНУ, холын шидэлт, уйтгартай хүчний тоглолттой Грект хэрхэн хожигдсоныг санаж байгаа байх. НБЭ аналистууд өөрсдөө хүртэл бид Хип Хоп гэймд шилжээд байна. Энэ бол буруу гэх мэтчилэн ярьдаг болсон. Багийн спорт, тактикийн тулаан байх ёстой юм гэсэн.

Тэгэхээр миний хэлэх гэсэн зүйл гэвэл та хэдийн нэвтрүүлгийн зорилгод Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах гэдэг зүйл байдаг л бол ийм техник, онол, арга барилын талаар ярьж байх ёстой юм болов уу?

Миний хувьд хүүхдүүд Коби шиг соло тоглолттой болох сонирхлоосоо илүү Данкан шиг найдвартай, Нэш шиг ухаалаг, Жордан шиг төгс техниктэй тоглогч болохыг хүсдэг байвал сайн. Энэ бол том дэвшил.

Бас нэг юмыг хэлэхэд та хоёр өөрсдөө яг сагсан бөмбөгийн техник, тоглолтын сэтгэл зүй энэ тэрд анализ хийх тал дээр өөрсдийгөө хөгжүүлээд тайлбар энэ тэр хийдэг болвол мөн сайн даа.

Жишээ нь: Яа энэ Коби ямар гоё тохож байнаа гэдэг тайлбараас илүү энэ тохиолдолд Коби гайхалтай хувийн тоглолт хийлээ. Түүний оронд Нэш байсан бол самбарын дор ганцаар байсан Одомд бөмбөгийг төвөггүйхэн дамжуулж, илүү хялбар оноо авах боломжтой байлаа.... гэх ч юмуу. Мэдээж иймэрхүү анализ хийхэд маш их мэдлэг хэрэгтэй.

Заза, дэндүү их ярьчлаа. Би бол зүгээр л сонирхогч, техник энэ тэр сайн мэдэхгүй. Хувийн бодлоо илэрхийллээ.

Аан нээрээ манай форум бол байнга нээлттэй шд. Хувийн үзэл бодлоо хэзээ ч илэрхийлч болох ардчилсан газар. :D
Last edited by Man!festo on Thu May 17, 2007 6:50 pm, edited 1 time in total.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby spain man » Thu May 17, 2007 6:43 pm

Чи Данкан дээр микс хийх гсн юм бол Сонгодог бүтээлээр хий гэж зөвлөх байна......Зүгээр харуудын хип хопыг тавьчвал цаадхи чин угаасаа зохицолдохгүй.... :D Данкан бол угаасаа сонгодог бүтээл.......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Бүх Оддын тоглолт

Postby Ideree » Thu May 17, 2007 6:47 pm

Бүх Оддын тоглолт гэснээс, миний бодлоор EAST, WEST хоёрын тоглолтонд ямар нэгэн зүйл нэммээр юи шигээ. Жил ирэх тусам л одууд маань маазраад ирэх боллоо. МЖ ахын үед ч өөр байсандаа. Ямар нэгэн шагнал, шийтгэл байх ёстой юм шигээ. Одуудыг хамтад нь жилдээ ганц хардаг байж, ядаж 70%-ийн хүч гаргаад тоглохыг нь хармаар байх юм. Миний бодлоор яахав хожигдсон талын тоглогчдын багуудаас нэг хожлыг нь аваад хожсон багийнханд нь өгчихвөл алалцана даа хэхэ. Боломжгүй зүйл л дээ, гэхдээ яахав, өөр мэргэн санаа толгойнд буухгүй байна. Ямар ч л байсан өөрчлөлт хэрэгтэй байнаа. Тэгээд тэр slam dunk-д ямар цөөхөн хүн ордог болчихоо вэ. Дээр үед чинь арван хэдэн нөхөд навс үздэг байсаншдээ. Ямар гоё байлаадаа.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby rednasca » Thu May 17, 2007 6:51 pm

харин тиймээ....
дан ганц тоглолт ч биш....
ер нь бүхэлдээ яах вэ? гэдэг том асуудал болоод байна......
тэр ур чадвар, багаараа шидэх энэ тэр тийм сонин биш.....
дээр нь слэм данк уйтгартай болоод байдаг....
3 оноо ч яахав....үүнээс өөр яах ч билээ.....
үүн дээр сайхан санаа бодлоо ярилцвал яасан юм бэ? хө.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Ideree » Thu May 17, 2007 7:03 pm

Man!festo wrote:Надад нэг ийм бодол байдаг. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд юу дутаад байгаа вэ гэдэг талаар. Форумын бусад уншигч лигийн аваргын сэдэв дээр уншсан байх миний бодлыг. Одоогийн сагсан бөмбөг сонирхогч шинэ үе сагсан бөмбөгийг спорт, зөв сайн техник, стандарт ойлголтуудаас нь илүүтэй фрийстайль, илүү гудамжны стилээр сонирхож хөгжүүлээд байх шиг байгаан. Гоё уран залат, хууралт, эргэлттэй, уналттай шидэлт гэх мэт. Гэтэл сагсан бөмбөгийн хөгжил бол тэр үндсэн стандарт техникүүдтэй салшгүй холбоотой гэж ойлгодог. Хамгийн том жишээ Хятадууд, Солонгосууд. Тийм уран гайхамшиг үзүүлж байгаа юмгүй мөртлөө асар ухаалаг, оновчтой, техниктэй болж хөгжиж байгаа нь харагдаж байгаа. Азийн түвшинд шүү дээ.


Үнэнийг хэлэхэд би хэлсэнтэй чинь санал 100% байна. Манай хүүхдүүдэд анхан шатны зөв техник яах аргагүй дутагдаж байна. Төгс жишээ бол лигийн шинэ баг Халлелуяа. Маш олон авъяаслаг залуучууд, нэг л сайхан залалт болсон, гэтэл толгойгоороо тоглож байгаа тоглогч нэг ч алга. Жишээ нь AND1-ийг би сагс гэж боддоггүй. Харамсалтай Ялалт бид хоёр сагсан бөмбөгийн багш нар биш, мэдлэг асар дутуу. Багадаа гудамжинд л сагс тоглож өссөн. Ямар нэгэн багшид шавь орсон зүйл байхгүй. Тэхээр бидний хувьд тоглолтын гүнзгий анализ рүү орох бараг боломжгүй зүйл.

Миний үзэж байгаагаар бид NBA TALK нэвтрүүлгээрээ хүүхдүүдийг сагсан бөмбөгт дуртай болгохыг хүсч байна. Зааж, зөв техник эзэмшүүлэхийг нь ах багш нар маань л заасан нь дээр байхаа. Хамгийн энгийнээр хэлэхэд одоогийн хүүхдүүд аав ээжээсээ мөнгө аваад өдөржин PC тоглохын оронд, тэр мөнгөөрөө сагсны бөмбөг аваад, гудамжны шийдэн дээр Коби, ЛеБрон, Уэйд нарыг дууриаж тоглоод л... "Эртээд NBA TALK-оор ЛеБрон аймаар тохож байна лээ тэээ" гэж хоорондоо яриад л... Энэ л миний мөрөөдөл гэх юмуудаа. Магадгүй дараа ирээдүйд бид зорилгоо улам томосгож болох л юм. Одоо арай л болоогүй байхаа гэж бодож байна. Бид хоёр өөрсдөө ч сагсыг сайн тоглож чаддаггүй хоёр шүү дээ.

Гэхдээ үнэтэй шүүмжлэл хэлсэнд баярлалаа. Хэлсэн бүгдэдтэй чинь санал нэг байнаа.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby meesh » Thu May 17, 2007 7:16 pm

Бид багадаа тэгж л өссөн шт.Өдөржингөө л халтар болтлоо л тоглодог байж тэр үед ч тоглож шийд бөмбөг ховор байсан даа байгаа нь хужаа хамернууд. Харин одооны хүүхдүүдэд хийх юм нь их болчихоод комьпютер шоу энэ тэр гээд яг сонирхсон хэсэг нь л тоглож байх шиг байна.
Мэргэжлийн багш гэснээс дасгалжуулагч Дамба Цэврээ 2 чинь хойно яг энэ мэргэжлээрээ сурч төгссөн гэж сонссон юм байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

hi nba sonirhogchidoo

Postby yalalt » Fri May 18, 2007 10:04 am

yunii omno heleltuuleg neej ogson hosoodoo bayarlalaa. naiz ni 2 honog amarj ireed chamtai ene tuhai yariltsii gesen chi ali hediin neechihej.
za tegeher neegdeed 2 honoj baigaach olon zuiliig bichsen baina . bayarlalaa. zowlon nurshaad yaahaw. yunii turuund ter shildeg toglogchdiig sanal asuulgaar todruulbal yaasan be ym be gedeg chini mash zuitei sanal sanagdlaa. bas ene sanal asuulgiig neg negnee doosh hiij nogoohiinhoo deer garah gesen bish. harin medeelel soliltsoj, zowlogoo ogch, magadgui anhlan sonirhoj baigaa huuhduuded ene site zow medeelel ulger durialal boloosoi gej husej bn. ternees bish onoodor ideree bid 2 iig shuumjleed baih ni ene heleltsuulgiin gol utga bish gedgiig oilgoj baigaa gedegt naidaj bn. gehdee bid ta buhnii shuumjleliig bainga urgelj awdag. oorsdondoo zowoor tusgahiig hicheedeg.
minii huwid kobe g demjdeg ch efiree ashiglan kobe g demj zaawal demj uneheer alzahgui demjih heregtei uunees oor sain toglogch baihgui gej helj baigaagui sanagdana. tegeheer kobe g huuhduuded surtachilhiig oroldson ni yu l bol. ene urirald hiisen amjiltuudiig l yarij baisan. hehe za baahan biye omoorchloo oilgooroi. mon :D ene heleltsuulegt yu nemj bidnii zugees yamar medeelel yamar bulan ajilluulah we gdgt gishuud ta buhen todorhoi oilgomjtoi msg ilgeenee gedegt naidaj bn. bid odor bur heleltsuulegtee baih bno. :D . ta buhnees dahin husehed. ene bol heruuliin site bish baigaasai. :grin: za tgd ideree bid 2 bainga orj irj baih uchraas bidend naiz nohdiin uudnees tuslamj demjij shuumjilj baigaarai. ingesneeree bid newtruulgee ulam orgojuulj olon niited hurtemjtei sonirhoj ehelj baigaa huuhduuded zow medeelel ogch chadah baihaa gej naidaj bn. anhaaral tawisand bayarlalaa.
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Postby Man!festo » Fri May 18, 2007 10:18 am

Надад чиний бичсэн тон чинь үнэхээр таалагдсангүй. Бид энд хүнийг шүүмжлэх гэж бичээгүй гэдгийг өөрөө ойлгоорой. Хэрүүл хийж байгаа хүн ч алга. Өөрсдийн зүгээс тэгвэл зүгээр юм, ингэвэл зүгээр санагдаж байна гэх мэтчилэн л бичсэн байна.
Өмнөх нэвтрүүлгүүдэд алдсан юм нь тэндээ байх шиг байсан гэсэн л зүйлс байншд. Бас нэг Спэйнмэний шүтдэг одоо өмөөрөх энэ тэр бол форум гэдэг нэртэй газар бол эрүүл л үзэгдэл санагдана.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

spain man - д хандав

Postby yalalt » Fri May 18, 2007 10:21 am

naizaa chi hun shuumjleh durtai mortloo chinii bichsen zuil duncan iig shutuuleh ged baigaa bololtoi. ugaasaa ter toglogchiig superstar gedgiig huleen zowshoorno bagiin lider uu lider. gehdee tuunii tehnik arga bariliin talaar l zarim neg zuiluudiig helsen ni chinii egduutsliig huregsen bol uuchlaarai. odoo naizaa ene forumd yu nemj yaawal sonirholtoi gedeg tal deer sanalaa heleerei. bas neg ym helehed bi chamaig kobeg shutee ch gej tulgahgui shuu dee . ter ni shig busdad buu tulgaa.
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Postby Man!festo » Fri May 18, 2007 10:34 am

yalalt,
Уучлаарай би ТД дургүй л дээ. Би өөр баг дэмждэг. Надад Коби таалагддаг бас. Чикагогийн хэдэн залуучуудад бол нугасгүй.
Чи миний хэлэх гэсэнг ойлгосонгүй бололтой.
Чамтай үг хэл ололцохгүй бололтой.

Идэрээгийн ерөнхий санааг ойлгосон. Санал нийлж байна. Өөрийнхөө түвшинд боломжын зорилго тавьжээ. Шудрага байна.

ЗА ЗА НАДАД ӨӨР САНАЛ АЛГА. ДАХИАД АМЖИЛТ ХҮСЬЕ
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Зүрх өвтгөсөн хожигдол...

Postby Ideree » Fri May 18, 2007 11:25 am

Манай Бухнууд ингээд мултарлаа. Ууг нь аль дээр мултарчих байсан ч, сайхан тэмцэж, Пистонсийг багагүй сандаргах шиг боллоо. Ямар ч байсан Майамиг зүгээр нэг хожоогүй гэдгээ харуулсан болов уу. Энэ цувралаас авсан хоёр хожил залуу Бухнуудын хувьд ямар их үр өгөөжтэй байсныг үгээр хэлэхийг арга үгүй. Пистонс бол агуу баг, Буллс бол залуу баг. Хэрэв МЖ ахын үеийг санаж байгаа бол анхныхаа аваргыг авах гэж ямар олон жил Пистонс болон илүү туршлагатай багуудад дарлууллаадаа. Шинэ Буллс ч гэсэн яг адил замаар явж байгаа харагдана. Жил жилээр сайжирч байгаад, нэг гэгээн сайхан өдөр Пистонсийг дийлж Аваргын төлөө гарна гэдэгт итгэлтэй байна.

Харин одоо самбар дор оноо авчих чадвартай нэг одын араас л тэд хөөх хэрэгтэй дээ. Жирмэйн Онил ууг нь сайхан сонсогдож байгаа ч, Дэн, Гордон 2-ынхоо нэгийг алдахад хүрвэл харамсалтай. Гарнеттийг аваасай гэж олон фэнүүд нь хүсч байгаа ч, КЖ бол илүү олон билэт л зарна. Харин аварга авчирч чадах тоглогч нь мөн гэдэгт би эргэлзэж эхлээд байгаа.

За яахав, энэ улирал ингээд Буллсын хувьд дууслаа. Харин одоо Драфтаас бас нэг сайн тоглогч сонгох эрх байна. Эдди Карригийн солилцоо ч НБА-гийн түүхэн дэх агуу солилцоонуудын нэг болохоо харуулж байна даа. Миний л хувьд лав Чикаго энэ жил үүнээс сайн тоглож чадахгүй байсан болов уу. Улирлын сүүлийн тоглолтоо хожоод, 2-оор гараад муу багуудыг хожсоноос, Пистонс шиг сайн багтай үсэрч наалдсан нь тэдний хувьд илүү хэрэгтэй зүйл байсан болов уудаа. Дараа жил ямар ахиц гаргахыг нь харцгаая даа.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby El Payaso » Fri May 18, 2007 11:42 am

идэрээ яаг чинийхээр ямар шидэлт уран гоёо шидэлт вэ? ямар шидэлт микст орохоор вэ?

Фишер баг алдаг жил ТД-ийн фишерийн өмнө хийсэн шидэлтийг хараарай... за яхав кобе шиг аймаар лэй ап хийгээгүй нэш шиг унаж шидээгүй... гэхдээ тэр шидэлт бол ТД стилийн /яхав Дирк энэ тэр гсн гадуур тоглох дуртай биг мэнүүд сайн шиддэг л дээ... Гэхдээ ТД бол самбар сайн ажилладаг тэр утгаараа хэлсийн/ биг мэнээс гархааргүй супер шидэлт байсан... шидсэн цаг үе нөхцөл байдал гээд бүх зүйлсийг оруулбал үнэхээр тасархай... даан ч араас нь фишер хусаад ямар ч үнэ цэнэгүй болгочихсон... бас 2 жилийн өмнөх финалд 3-р үеийн дунд Детройт 9 оноогоор хожиж байхад ТД ганцаараа зүтгэсээр байгаад тэнцүүлсэн тоглолтыг хараарай... ямар хүнд нөхцөл байдалд ямар гоёо өөртөө итгэлтэй тайван шидэж багаа удирдаж байгааг нь... За тэгээд энэний хажууд Броны хэдэн данк ч гэх юм уу? аль нь илүү үнэ цэнэтэй вэ? Дээр нь ТД уйтгартай гээд байгааг бол их **н** асуудал чи бодоод үздээ 7 фүүт өндөртэй хүн дрибблинг хийж орж ирэнгүүтээ хэн нэгэн дээгүүр даваад слэм данк хийх үү? эсвэл гурваас очоод шидэх үү? боломжгүй ш дээ...

Дээр нь одоогийн энэ энтертэйнмент байдал АНУ-ын сагсыг устгаж байна... үзэгчид дийлэнхидээ энтертайнмент буюу слэм данк эсвэл гурвын шидэлтүүдэд дуртай... тэгээд энэ тал руугаа хэт хэлбийж хөгжөөд байна... ДАШТ болон олимпийн наадмыг хараа биз дээ? Европууд бол сагс гэж юу вэ? яаг тэр утгаар нь тоглоод АНУг хожоод байна ш дээ... тэд нохой хаана тэгээд гүйж гүйж сулраад суларсан нэг нь шиднэ... илүү тактикийн илүү ухаантай тоглолттой... Гэтэл Уэйд Брон Мело гээд суперүүд очоод байхгүй нухуулаад л ирж байгаа биз дээ... яаг чам шиг бодолын улмаас сагс хэт энтертэйнмент болоод байгаам... НСАА-ын тоглолтыг үзээрэй одоогоор тэнд л яаг жинхэнэ өрсөлдөөн байгаа... илүү сэтгэлээсэй илүү яс тоглодог... НБЭ-д бол энийг ухамсарлаж тоглодог баг одоо бол Жазз Спурс Хьюстон Детройт л байна... смалль балл гэж юм финикс гаргаж ирээд баахан гүйж тохдог болсон... яхав улиралд гайгүй л тоглоно тэгээд ПО-д нэг хамгаалдаг багтай таараад нухуулаад дуусдаг... энэ тоглоомын гол зорилго нь уран гоёо харагдахдаа юу? эсвэл ялахдаа юу? би бол ялахдаа л гэж боддог... харин НБЭийн удирдлагууд илүү мөнгө олохоо бодоод смалль балль тоглодог багуудыг илүү дэмжих чанартай ажилладаг жишээ нь гэхэд Спурс дараагийн шатанд шалгарах уу? Санс шалгархуу?е Стернд бол Санс шалгаруул ТВ-үүдээс олох мөнгө нь хамаагүй их болно гэх мэтчилэн... энэнээс болж америкийн сагс сүүлийн жилүүдэд онигоо болж байгаа... надад смалль балл тоглодог багууд таалагдадгүй... харахад гоёо ч хамгаалж чададгүй... хамгаалалт гэдэг өөрөө сагсан бөмбөгийн нэг хэсэг... би лав Боуэн эсвэл Принцийг Мело Броноос дутахгүй шилдэг тоглогчид гэж боддог... багтаа 30 оноо бэлэглэх нэг хэрэг... 30 оноо авдаг хүнийг алинг нь алдуулах гэдэг ч яаг адилхан тус... сагсан бөмбөгийг илүү ойлгож илүү шимтэж үздэг болоосой л гэж боддог... одоо ихэнхи залуучуудтай ярихаар Нэш аймаар Амаре ийм гэнэ... Тэгсэнээ Боуэний хаалтуудын тухай эсвэл Принцийн тухай ч юм уу хүмүүс нэг их мэдэдгүй...

Идэрийгийн хэлээд байгаа уран тоглолт гэдэгийг бол зүгээр сагс анхлан сонирхогчид л мэднэ... хэн ч данкийг хараад гоёо данк гэж ойлгоно... хэрвээ чи нэвтрүүлгээрээ хүмүүст илүү их юм хүргэе гэж бодож байгааа бол хүмүүсийн анзаарч хардаггүй тэр зүйлсийн тухай ярих ёстой гэж бодож байна...

эхлээд лаг ТД өмөөрч маргаж байгаад сүүлдээ шаал хаа хамаагүй юм болчлоо жаахан ойлгомжгүй бичлэг хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Fri May 18, 2007 11:45 am

Жэрмэйн шаал дэмий...ямар ч хүсэл эрмэлзлэл тэмүүлэлгүй их гэмтэнэ... багт хэрэгтэй биш тоглогч... КЖ авахад цалингийн хэмжээ нь хүрэх юм уу? Гордон бол надад таалагдадгүйм хэт орон гаран... аюултай тоглогч...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Ideree » Fri May 18, 2007 12:21 pm

Манай маргаашийн дугаарын Онцлох Одыг таадаа. Тиймээ, Тим Данкан. Тэхээр Спейн Мэн, үүнээс нэг зүйлийг ойлгохыг хүсье. Чиний Данканыг өмөөрөх, миний Данканыг уйтгартай гэж хэлэх энэ бяцхан маргаан маань хаана ч хүрэхгүй. 2-уулаа л өөрсдийн үзэл бодлоо хэллээ. Өөр, өөрсдийн зөв. 32-р дугаараараа Данкан ахыг онцолж байгаа явдал маань, бид түүнийг онцлох хэмжээний агуу од гэж үзээд ингэж байгаа юм. Тэрнээс биш Данканы фэнүүдийг хөөрхийлсөн, өдсөн, хатгасан тийм зүйл байхгүй шүү. Зөвөөр ойлгоно гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь бид үзэгчидээ хүндлэх ёстой. Чи бол манай нэвтрүүлгийн үзэгчдийн нэг. Чамтай адил Данканыг шүтдэг хүмүүс олон бий. Тэхээр хэрэв NBA TALK хэн нэгний шүтдэг тоглогчийг, тэр дундаа Данканыг муулж, фэнүүдийг нь гомдоосон бол уучлаарай. Маргаашийн Онцлох Одыг хүлээн авч үзэхийг хүсье. Хэрэв Онцлох Одоороо Данканы талаар хангалттай мэдээлэл өгч чадахгүй бол уучлаарай. Бидэнд ердөө 3 минут л байдаг учраас, аль болох ихийг багтаахыг зоридог юм.

Нээрээ нэг зүйлийг хэлэхээ мартаж. Өөрийн үзэл бодлоо хажуу тийш нь тавиад, аналист байдлаар хэлэхэд энэ жилийн аваргыг Сан Антонио хүртэж, Тим Данкан МВП болно гэдэгт 90%-ийн итгэлтэй байна. Поповичийн төгс хамгаалалттай багийн дийлэх баг НБА-д хараахан алга даа. Ганц аргыг нь олдог байсан нь Даллас байсан юм.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Man!festo » Fri May 18, 2007 12:35 pm

el payaso,
Чи яг маний хэлэх гэснийг хэлчиж.

Идэрээ, Ялалт хоёр интертэйнмэнт талруу нь илүү зорилготой байгаам шиг байлээ. Угаасаа чиний ч миний ч яриад байгаа тэр айхтар хамгаалалт, техник, арга ухааны талаар цэгцтэй зөв ярихад асар их мэдлэг шаардана л даа. Энэ хоёр залуу байна, арай л дутах байх.
НБЭ-н ихэнхи комментаторууд өөрсдөө арсан бөмбөгөөр амьдралаа тодорхойлсон, удаан хугацааны туршлагатай, хөгшчүүл байдышд.
Тэгэхээр одоогийн нөхцөлд эдний нэвтрүүлэгт тийм тайлбар хий гэх нь хэр чадлаас нь хэтэрсэн юм нэхэж байгаа болж байна.

Онц далийгаад хэт муулаад, эсвэл магтаад байхгүй л бол ховор ховор сайхан бичлэгүүдээ цацаад, шинэ мэдээгээ хүргээд явж байхад болж л байна.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby csc » Fri May 18, 2007 1:13 pm

Энэ нэвтрvvлгийг vзээгvй ч гэсэн бодоод байхад дажгvй л нэвтрvvлэг байшд,

харин тэр хєтлєгч єєрийнхєє санааг шууд хэлдэг нь бол зєв шдээ.... Даллас хамгийн сайн баг энэ тэр гээд хэлчихсэн юм шиг байна vнэхээр тэгж бодож байгаа бол шууд л хэлэх хэрэгтэй, NBA shootaround, Inside the NBA ээр ч гэсэн гарууд шууд хэлдэг шд.... энэ жил Голдэн Статэ Далластай тоглож байхад Баркли эднvvс Голдэн Статэ бол suck ийм баг байдаггvй юм энэ тэр гээд л хэлж байсан, бас миний бодлоор бол шууд ийм гээд шудрага хэлчихдэг нь зvгээр шд...

Стив Кeрр ч гэсэн энэ жил Спарс аварга авч чадахгvй ээ... аварга авах баг ийм байдаггvй юм ... Даллас Сансын аль нь ч байсан Спарсыг хожно гээд л шууд єєрийнхєє бодлыг хэлэхэд Баркли тийм юм байхгvй чи Спарсын тоглогч байсан байж яaж ингэж хэлж чаджийнаа гээд л маргаад байсан

харин нэвтрvvлэгтэ єєр нэг хун оруулаад хамт ярьдаг бол зvгээр юм тэхгvй бол хєтлєгчийг нь юу гэж ярьдаг хэн хэнд дуртайг нь мэддэг болохоор хvмvvс уйдах байх....

Тэрнээс биш Мэжик Жонсон шиг бvгдийг нь худлаа магтаад л бєєрєнхийлєєд дундыг бариад байвал утгагуй шал уйтгартай нэвтрvvлэг болно
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests