Yes Man wrote:Доуг Коллинс - ын талаар өөрийн бодсоноо л бичье......
Юун түрүүнд дотроо Эвэри Жонсон ирвэл дээр юм уу гэж бодож байсанаа одоо хэлье..... Ягаад гэхээр ажиглаад байхнээ 76чууд залуу бүрэлдхүүнтэй учраас сэтгэлзүйгээр тоглоод байх шиг санагддаг...... Нэг тэсрэвэл ямар ч багийг аваад гарчих чадал ордог, нэг уруудахаараа адгийн багуудад хожигдоод эхлэдэг.........
Тиймээс Эвэри Жонсон шиг бүх зүйлийг яг хатуу шаардаж чаддаг, адилхан залуухан, эрч хүчтэй хүн их хэрэгтэй санагдсан...... Гэхдээ Эвэри Жонсон жаахан ядаргаатай, их олон юм нэхээд байдаг шиг санагдсан учраас нэг их сайн яриа болж чадаагүй юм болвуу?...... Гэхдээ одоо хийсэн сонголтонд харамсах зүйл алга.......
Доуг Коллинс - ыг Жордангын замыг засаж өгсөн гавьятай хүн гэж үздэг юм билээ...... Би яаж мэдэхэв, ямар тэр үед сагс үзэх байтугай төрөө ч үгүй байсан юм чинь........ Намайг дөнгөж төрж байх 89 онд нөхөр Чикагод сүүлийн жилээ өнгөрүүлж байж........ Өнөөгийн ахлах дасгалжуулагч алдарт Зен багш Фил Жаксон түүнийг ахлах байхад туслах байжээ........ 03 онд уналтанд орсон Визардсыг Жордангын хамт ахалж байжээ....... Доуг Коллинс.......
Энэ бүгдээс яахав бүр нэг А өгөөд байх хүн биш л байх...... Гэхдээ боломжын сонголт хийчихлээ гэсэн бодол хааяа төрөөд байгаа..... ямар ч байсан 73 оноос хойш НБА - д холбоотой байсан хүн гэхээр туршлага гэж явж өгсөн биз.......
Харин нөгөө талаар бага зэрэг хардалт яваад байгаа...... Манай ерөнхийлөгч Эд Стефански энэ хоёр цуг тоглож байсан 76 - д...... Тэгэхээр Эд өөрийнхөө хүнийг багтаа авчраад ажилд оруулаад байна уу?....... Майкл Жордан байсан учраас өнөөгийн Леброн шиг баг нь нэг хүний тархин дээр яваад байсан юм болвуу?...... гэсэн хардалт бас байна........
Одоо энэ нэг дэхь өдөр юу гэж ярихыг нь сонсоё..... Тэгээд дасгалжуулагчын багаа бүрдүүлнэ биз...... Баг гэдэг маш чухал........ Өнөөгийн Бостоны дасгалжуулагчын баг бол агуу шүү дээ....... Бас Эвэри Жонсон сайн дасгалжуулагчын багтай байсан учраас нилээн сайн амжилттай явж байсан гэх мэт....... өөрөө хичнээн мундаг байгаад бас сайн баг бүрдүүлж чадаагүй бол амжилтаас хойш татах нь тодорхой...... Жишээ нь Денверийн Жорж Карл байна......
Бусад бүх асуудал үүний дараа л хийгдэх, бодогдох ёстой......
За за юутай ч харж л байя......
Чуугий харин наадах чинь овоо сайхан мэдээ байна шүү. Бараг тэгсэн нь дээр дөө тэ? Энэ жил 1 олигтой юм хийгээсэй! За залбираал найдаал байж байя даа!