Brooklin NETS Шинэ давалгаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby gremlin » Fri Apr 02, 2010 11:47 am

Ямар ч байсан гутамшигт 9 хожилоос илүү хожиж чадлаа шүү. Би ч ёстой их айж байлаа.
10-аас илүү л хожих хэрэгтэй дээ. 2т орно гэдэг ямар л олиг байх вэ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby gremlin » Mon Jun 07, 2010 12:28 pm

За Драфтын сугалаа жоохон онцгүй юм болчлоо шүү.
Одоогоор фрафтын нээлттэй бэлтгэл хийж байгаа юм байна. Ихэвчлэн хамгаалагч нар уриад байгаа.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby bilgee80 » Thu Jun 10, 2010 3:15 pm

Эвэри Жонсонтой зөвшилцөөд, тоxиролцсон сурагтай байна даа...

Гэxдээ энэ зун гайгүй xүн олж ирэxгүй бол ч,...

Драфтаас тэр Кентаки-гийн ДиМаркус Каузнс-ийг аваад, **н** xужаагаа xөөгөөд явуулчуул,..
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby suldees » Thu Jun 10, 2010 3:22 pm

хужаа байж байсан нь дээр 25 минут өгөөдл байх хэрэгтэй бэнчнээс яг түүнтэй адил Дирк ч гсэн шууд ирээдл алчаагүй . яг тоглолтоо олохгүйл байна уул нь шидэлттэй хүн шидэлтээ ашиглахгүй бак биетэй юм шиг дайраад байдаглдаа.

Коусинг авахнуу Жеорж Текийн гарыг авахнуу . уул нь би ч бас Коусинд талтай байгаа.
Брүүктэй ихэр цамхаг үүсгээд. Вейд авчуул лаалаа шүү. Вейд ч гэхдээ ирэхгүй биз.

Терренс Виллиамс нь ч потеншил байгаа гэдгээ 2 трипл доблаараа харуулсанлдаа. 2 хийсэн санаж байна.
Терренсэ гаргахын тулд Лебронлуу чичрээд хэрэггүй биздээ.
Жэй З ах нь Лебронтой найз гээд бас панаалдаад байдаг гэж байгаа Брууклин Велком гээдл .

Эври жонсон ч хатуу чанга гэгддэг хариуцлага хамгаалалт гээд тоглуулахаарч хүмүүс нь өөр болно лдоо
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby crusader » Thu Jun 10, 2010 4:06 pm

Ер нь энэ улиралд надаа ихэд таалагдсан хоёр тоглогч гэвэл Терренс Уиллиамс, Ютагын Маттевс нар байна
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby gremlin » Wed Jul 14, 2010 9:58 am

Энэ зун Чөлөөт агентаас 1-р зэрэглэлийн тоглогч авч чадаагүй. Харамсмаар байгаа ч гэсэн дан залуучууд авч байгаа нь шаасаалтай. Шинэ дасгалжуулагч Эвэри Жонсон ирсэн нь сайхан мэдээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby Должко » Wed Jul 14, 2010 10:05 am

Ийм бүрэлдхүүнтэй дахиад л суга тоглох биз дээ сүртэй өөрчлөлт гарсангүйшд харинч нөгөө бусад багууд нь улам чангараад байдаг ер нэмэргүй юм байна даа.Харрис бүүр муу болцон байнлээ тэр Драфтаас авсан рүүкийг сайн мэдэхгүй Зуны лигт бол онцгойроод байсан юм алга.Довтлогчдоор олигтой юмнууд байгаа муу.Шаал духлаа Ойтлав,Морров,Фармар,Петро нтр авж тэнэгтэх юм даа.Ямар баг аваад явах чадваргүй сэлгээний муусайн банзнуудаар юуугаа хийнээ.Олигтой баг болохнуу гэсэн чинь шаал суга суга наймаад хийгээд байх юм.Ирэх улирал 25 хожил авуул их юм доо.Одоо тэгээд Сүпер зэрэглэлийн тоглогч чөлөөн агентад байхгүйшд.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby gremlin » Wed Jul 14, 2010 10:21 am

http://www.gossiponthis.com/wp-content/ ... ohnson.jpg
Эсери Жонсон.
1965 оны 03-р сарын 25 нд Нью Орлиан хотод төрсөн.
Тэрээр хотынхоо Сант Аугистины ахлах сургуулийн багт холбон тоглолчоор тоглож Луизана мужын аваргыг 1983 онд авч байжээ. Тэр улиралд түүний баг нь 35 жожиж ганц ч хожигдоогүй ялгуусан амжилт үзүүлсэн.
Энэ амжилтынхаа дараа Шинэ Мексикийн Жуниор коллежд бүрэн тэтгэлэгтэй элсэн оржээ. Тэрээр нэг тоглолтод дунджаар 13.2 оновчтой дамжуулалт хийсэн нь түүнийг ҮСБХ драфтад орох нь зүйтэй гэж үзжээ. Түүнийг Сэтл Супер Соникс баг драфтаар авсан ба тэрээр ихэнх улирлаа Сан Энтонио Спөорз багт өнгөрөөсөн билээ.
1999 онд хүсэн хүлээсэн ҮСБХ-ны аварга болсон. 2009 оны 2-р сарын 20-нд Сан Энтонио Спөорз баг түүнийг багийнхаа алдрын танхимд залсан бөлгөө.
Дасгалжуулагчын кареер.
2003-2004 оны улиралд Голден Стэйт Уариорз багт тоглож байхад нь Далласын дасгалжуулаг Дон Нелсон түүнийг багтаа ТОГЛОГЧ-ДАСГАЛЖУУЛАГЧ статустайгаар багтаа элсүүлжээ.
2005 оны 3-р сарын 19-д тэрээр туслах дасгалжуулагчаас ерөнхий болтлоо дэвшсэн.
2006 оны 1-р сарын 28-д Юта Жаззыг хожсоноор тэрээр дасгалжуулагчын кареераа эхлээд хамгийн хурдан 50 хожиж нэгэн гайхалтай амжилтын тогтоожээ. 2006 оны Бүх оддын тоглолтын Өрнөд бүсийн дасгалжуулагчаар сонгогдож бас л нэгэн амжилт тогтоож байсан билээ. 2005-2006 оны улирлын 82 тоглолтоос 66 хожил авч шинэхэн дасгалжуулагчын бас л сайхан амжилтын нэг байлаа.
2006 онд тэрээр ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ болсон билээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby gremlin » Wed Jul 14, 2010 10:27 am

Авч үлдсэн тоглогчид: Дэвин Хоррис, Брүүк Лопез, Кортни Ли, Крис Хамфрис, Тирренс Уилиамс нарыг авч үлдсэн.
Драфтаас: Дэрик Фэйворс, Дэимон Жэймс нарыг сонгоод байгаа
Чөлөөт агентаас: Трэйвс Оотлоу, Иохан Петро, Жордан Фармар нарыг аваад байна.
Солилцоогоор: Кюинтин Росс, Энтони Морроу нарыг эгнээндээ нэгтгээд байгаа бөлгөө.
Явуулсан: Крис Даглос Робертс, И Жин Лян, Кион Дүүлэн нарыг багтаа авч үлдсэнгүй ээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby gremlin » Thu Jul 15, 2010 11:13 am

Миний бодол:
Багийн бүрэлдэхүүн. 2009-2010 оны улирлын тоглолтын бүрэлдэхүүнийг бодвол эрс сайжирсан. Туршлагагүй залууч ихтэй байсан бол одоо бас ч гэж хэдэн жил тоглосон тоглогчидтой боллоо.
Төвийн тоглогч: Брүүки ноднингийнхоос хамаагүй сайжирсан, туршлагжсан. Түүний оноо авах болон хамгаалах чадвар сайжирсаар л байгаа. Одоо багийн лийдэр болсонтой маргах хүнгүй биз. Иохан Петро тийм ч сайн биш боловч ямарч байсан сэлгээнээс Жош Бүүнээс илүү байх. Ядаж л торгуулийн шидэлтэй 65-70 хувьтай шиднэ. Бүүнэ 50 хувьтай ч шидэж чададгүй нөхөр шүү дээ.
Хүчний довтлогч: И Жианлианыг туршиж үзсэн бүтээгүй. Тиймдээ ч түүнийг явуулаа биз. Түүний оронд драфтаас Дэрик Фэйворсыг сонгосон. Амаритай тун төстэй тоглолттой гэж яригдаад байгаа энэ залуугаас ихийг хүсэж болох санагдаад байгаа. К-Март шиг мангас болоо ч билүү хэн мэдлээ. Түүний сэлгээнд туршлагатай эрч хүчтэй, багийнхнийгаа сэргээж чаддаг Крис Хамфрис байгаа. Тэрээр түүний туршлагагүй талыг нөхөх биз.
Жижиг довтлогч: Олон сонголт байна даа. Т.Уилиамс, Т.Оотлоу, Д.Жэймс, К.Росс нараас сонгож гараанд гаргана. Бараг л Т.Оотлоу гарах биз.
Хамгаалагч: Энтони Морроу яриангүй гараанд гарна. Түүний оноо түүх чадвар маш их хэрэг болно. К.Лии К.Росс нар ч энэ байрлалд тоглох байх.
Холбогч: Дэвин Хоррис энэ залуу яагаад уржнангийнх шигээ сайн тоглохоо болив. Зарим нэг нь түүний тоглолтыг хамгаалч нар нь уншчихсан гээд байгаа. Би бол шууд л дасгалжуулагчтай холбож тайлбарлана. Ирэх улиралд сайн тоглох магадлал өндөртэй байгаа. Учир нь дасгалжуулагчтайгаа Даллас Маверикст хамт алба хашиж байсан. Хэн хэнийхээ арга барил, сул, давуу талуудыг гадарлана.
Жордан Фармар Түүнийг орлоод хангалттай сайн тоглож чадна. Сайн багт олон хэдэн жил сэлгээнээс тоглож байсан. Тэрэнд довтолгоонд оролцох нэг тийм онцгой чадвар байдаг гэж Жонсон хэлжээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 09-10 (Devin Harris, Brook Lopez)

Postby Saiza » Thu Jul 15, 2010 2:39 pm

Т.Уилиамс чинь харин энэ багийн гол хүн нь юм биш үү.. Маш ирээдүйтэй залуу бна лээ дээ... Бөөн ижил гаруудаас гараагаа хийх гэж бас хэцүү насс..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: NEW JERSEY NETS 09-10

Postby crusader » Thu Jul 15, 2010 5:37 pm

Өнгөрсөн улиралд миний шинээр тоочиглосон хоёр залуу байгаа нь Терренс Уилиамс, Весли Маттевс хоёр. Энэ хоёрын тоглолт надад их таалагдаад байгаа.
Нетс ч бас дажгүй болчихсон өнгөрсөн улирлаа бодвол. Морров бол сэлгээнээс гараад 3-аас сайн буудаад байх чадах нөхөр, Оутлавын оронд Терренс Уилиамс хамаагүй дээрээ яаж ч бодсон, өнгөрсөн улиралд тоглолтыг нь харж байхад хүртэл трипл дабл хийж дөнгөсөн нөхөр шүү дээ бас. Ингэж гараасай л гэж хүсэж байна.
Девин Харрис
Кортни Лий
Т.Уилиамс
Фэйворс
Лопез
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: NEW JERSEY NETS 09-10

Postby suldees » Thu Jul 15, 2010 5:55 pm

эднийд одоо 2-3 ветеран хэрэгтэй байгаамдаа .
Ветерануудаас

Бред Миллер
Жефферсон гэхдээ ирэхгүйл болвуу жазз авах гээд байгаа гэсэн Орос эр АК 47г ачихбал хамгаалалт сайжраадл хэрэгтэйдээ энэ миний санал шүү .
Ирл бойкинс гээдд зөвөлгөө өгчих гарууд хэвтэж л байна .

Эвэри Жонсон нэгийг бодож байгаа биз
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: NEW JERSEY NETS 09-10

Postby AG » Thu Jul 15, 2010 6:26 pm

Ишшш зайлуул бөөн л фрее агентуудыг ангуучлана гээд байсан бараг хоосон хоцорж ахиал 10 орчим хожил авах нь дээ.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Mon Jul 19, 2010 12:32 pm

Сүүлийн үеийн хов живээр бол томоохон хэмжээний наймаа хийгдэх боломж тун ховор болж байгаа юм байна. Учир нь цалингийн цэс хоослоод чөлөөт агентаас авах тоглогч байхгүй болсон гээд байна. Солилцоо хийх гэхээр манайхаас Лопезыг л их сонирхож байгаа гэх юм. Энэ бүрэлдэхүүнээр бол ноднинг бодвол хамаагүй сайн тоглох боломжтой. АГ-ийн яриад байгаа шиг 10 хожил авах нь ч хаашаа юм бэ. 30-40 хооронд хожил авах боломж байгаа.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Mon Jul 19, 2010 12:45 pm

Билли Кинг өнөөдөрөөс эхлэн Нью Жирси нэтс багийн ерөнхий менежерээр ажиллахаар боллоо. Тэрээр урд нь Дюикын их сургууль, Филиделфиа76, Америкын шигшээ багийн зохион байгуулагчаар ажиллаж байсан юм байна. Энэ нь торнуудын хувьд төлөвлөгөө Б болж таарч байна.
Төлөвлөгөө А: Чөлөөт агентаас супер од авчрах, түүнийг дагаж боломжийн гэрээтэй одууд авчрах, шинэ дасгалжуулагч байсан гэж байгаа. Энэ бүхэн бүтэл муутай болсон учир ПЛАН-Б рүү орохоор боллоо.
Төлөвлөгөө Б: Чөлөөт агентаас сайжрах магадлал бүхий шилдэг залуучуудыг сонгох + шинэ Менежер+Шилдэг дасгалжуулагч+ солилцоо хийх боломж хайх гэсэн хувилбарт орсон гэнэ. Бүх хүн шинэ менежерийн солилцоо наймааны төлөвлөгөөг харахыг хүсч байгаа гэнэ.
Кинг хэлэхдээ: Багаа сайжруулахын тулд бүхнийг хийнэ, дасгалжуулагч Жонсонд итгэдэг, хүндэлж явдаг гэжээ.
Жонсон хэлэхдээ. Би түүнийг тоглогч байхаас нь мэднэ. Тэр маш сайн менежер. Миний хүссэн тоглогчыг авчрахын төлөө бүхнийг хийнэ гэдгээ надад амласан гэжээ. Драфтын 3-аар ирсэн Дэрик Фэйворсыг гарааны хүчний тоглогчоор тоглуулна. Түүний арга барил их таалагдаж байгаа гэжээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Saiza » Thu Jul 22, 2010 6:46 pm

Image

Энэ Пэтроггос бусад 3ынх нь авсан дугаарууд нь дандаа өнгөрсөн жилийн тоглогчдынх нь дугаар бх юм... тэгхээр Жош Бүүнэ, Трэнтон Хассэл, Жарвис Хэйс нарыг ирэх улиралд багтаа блгахгүйм шиг бна.. Угаасаа ч чөлөөт агент л даа... Бас тэр Бобби Симмонс, К.Куин нар ч багтахгүй биз...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Spartakus » Sat Jul 24, 2010 9:36 am

баахан заменууд л аваад байна даа, Орос баян хэзээ түрийвчээ гаргаж ирэх гээд байна аа
Go Knicks
User avatar
Spartakus
 
Posts: 102
Joined: Wed Jul 07, 2010 3:17 am

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby suldees » Sat Jul 24, 2010 11:06 am

энэ баг 35 хожноо баараггүй шүү .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby crusader » Sun Aug 08, 2010 10:07 pm

за Терренс Уиллиамс гэдэг залууг л их хараад байгаам шүүдээ. Энэ улиралд лаагаад өгөөсэй
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby LS_FCB » Thu Aug 12, 2010 9:50 am

троу морпи танайх болсон гэнүү.
Дээд хурдаар
User avatar
LS_FCB
Fantasy NBA All-Stars MVP
 
Posts: 1309
Joined: Sun May 10, 2009 11:11 pm
Location: Уурхайн гүнд

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 17, 2010 9:27 pm

Би Нью Жерси багт тоглож байсан өөрийн дуртай 5 тоглогчынхоо мэдээллийг оруулна аа.
Image
Кит Адам Ван Орн
1975 оны 10-р сарын 23 нд АНУ-ын Калифорн муж улсын Фюллертонд төржээ. Тэрээр 2м8см өндөртэй, 111 кг жинтэй хүчний довтлогч болон жижиг довтлогчын байрлалд тоглодог нэгэн билээ. Тэрээр бага байхдаа их сульдаатай хүүхэд байсан ба өсвөр насандаа өөрийн дутагдлаа нөхөх гэж байнга л илүү цагаар биеийн хүчний хөдөлгөөнт дасгалууд хйидэг байжээ. Даймонд Бар ахлах сургуулийн сагсан бөмбөгийн од, охидын шүтээн болсон залуу маань Ютагийн их сургуульд элсэн орж орсон жилдээ бүх Америкийн нэг дүгээр багт нэрлэгдэж байлаа.
Тэрээр их сургуульдаа 3 жил суралцахдаа сургуулийнхаа бүх цаг үеийн шилдэг тоглогчдын 2т бичигдэж байлаа.
Алдарт спортын суваг болох ИСПН -ны оны шилдэг коллежийн сагсан бөмбөгч шагналыг 1997 онд хүртжээ.
1997 оны драфтын хоёрдох сонголтоор Филидалфи 76 баг авсан боловч авсан даруйдаа Нью Жерси багт солигдон ирсэн юм. Тэрбээр манай багт тоглож ахуйдаа 1997-1998, 1998-1999 оны багийн онооны лидер болж байлаа. Ид үедээ тал бүрийн олон талт тоглолттой гэж сайшаагдаж байлаа. Холын зайн шидэлт, дундын зайн шидэлт, самбар доорх тоглолт, чөлөөт шидэлт гэхчлэн оноо зулгааж чадах бүхий л чадвар түүнд байлаа. 1999 оны улиралын тоглолтыг 21.8 оноо авалт, 8.5 самбар, 1 таслалт, 1,3 блок гэсэн үзүүлэлтээр бүх тоглогчдоос 5-р байранд жагсаж олны гайхшралыг барсан билээ. ҮСБХ -д 10 улиралыг үдсэн тэрээр маш даруухан бөгөөд нууцхан од байсан. http://en.wikipedia.org/wiki/Keith_Van_Horn
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 17, 2010 9:57 pm

http://estaticos.elmundo.es/elmundodepo ... in-efe.jpg
Кенион Ли Мартин.
Төрсөн. 1977 оны 12-р сарын 30 Мичиган муж улсын Сагинью
Хоч. К-Март
Өндөр. 2м 6см
Жин. 109кг
Тэрээр ахлах сургуулиасаа л шуугиулж эхэлсэн нэгэн.
Хүчтэй слэмданк, шургуу хамгаалалт, монстер блок түүний нэрийн хуудас.
Боб Хиггинсийн удирдлага дор Синсинатти биркатс багт тоглож байхдаа 18,9оноо, 9.5 самбар, 3,5 блок хийж байсан байна. ҮКСБХ-ы бүхий л оны шилдэг гэсэн шагнал түүнд байгаа гээд та боддоо. Коллежд тэсэрж байх үеийн микс.
биширтүгээ. Аюутугай :ногоон:
Тэрээр 2000 оны ҮСБХ-ны драфтын №1 сонголтоор манай эгнээнд элссэн бөлгөө. Кэнион маань Баклаврын зэрэгтэй цөөхөн хэдэн тоглогчдын 1 билээ. Тэр тусамаа хуулийн чиглэлээр гэнэ шүү.
Мартин ирсэнээс хойш Ж.Кид, Кэри Китлэсс, Ван Орн, Лушиз Харрис, Жэйсэн Кид, Ричард Жефферсон, Родни Рожерс гэсэн сайхан баг үүсч бүсийн аваргаар 2 удаа шалгарсан билээ. Жэйон Кид К-Март 2ын хослол ҮСБХ-оог чичрүүлж байлаа. 2003-2004 оны улиралд тэрээр кареерынхаа оргил амжилтыг үзүүлжээ. 16.7 оноо, 9.5 самбар, 1,7 таслалт, 1,3 хаалт хийсэн байдаг. Түүний хамгаалалт ямар гэдгийг сагс сонирхогчид бүгд мэднэ бизээ. Одоо Денвер наггетсийн хамгаалалтын ноён нуруу болсоор л явна. Тим Данкен, Крис Уэббэр нар түүний эсрэг хамгийн муу тоглолтоо гаргадаг байсан гэдэг. К-Март маань хэрэгтэй үед Төвийн тоглогч, Хүчний довтлогч, жижиг довтлогч, тэрч бүү хэл хамгаалагчдыг хамгаалж тоглодог. Сүүлийн үед Кобиг хамгаалаад байгаа харагдсан.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2920
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby suldees » Fri Sep 17, 2010 10:01 pm

Би эдний кери Кэтлис ямар Харрис билээдээ анхны нүүрний маск зүүдэг гар 2т их дургүй байж билээ чөтгөрийн гарууд байсан шүү .

Одоо энэ Тэррэнс Брүүк Харрис Фавор нарыг Эври яана гэхээс хамаарч дэмжихээ илэрхийлээд байгаа .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby kamizake » Fri Sep 17, 2010 10:47 pm

Ван Орн нээрээ дажгүй тоглогч байсан шүү
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests