by Цоомоо » Fri Feb 26, 2010 2:30 am
Аллен Айверсон багийнхаа Өрнөд бүсээр зочилж хийх Голден Стэйт, Финикс, Лейкерсийн эсрэг тоглолтуудад оролцохгүй. Ер нь хэзээ тоглох нь одоогоор тодорхойгүй байна.
Тэрээр ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй ч 4 настай Мессиа охиных нь эрүүл мэндийн байдал түүнийг тодорхойгүй хугацаагаар чөлөө авахад хүргэжээ.
Тэрээр 2 сарын 3-наас 10-ны хооронд хийсэн багийнхаа 5 тоглолтыг уг шалтгааны улмаас өнжиж байсны дээр Бүх оддын тоглолтонд ч оролцоогүй.
76 багийн эзэн, менежер Эд Стефански, дасгалжуулагч Эдди Жордан нар одоогоор чимээгүй байгаа ч магадгүй Айверсон дахин тоглохгүй байхыг үгүйсгэхгүй юм. Одоо тэрээр яг юуны төлөө тоглох ёстой гэж. Ер нь Айверсоны амьдралд одоо сагсан бөмбөг эн тэргүүнд тавигдахаа больсон, гэр бүл нь илүү чухал. Үүнийг тэрээр Филлитэй дахин гэрээ байгуулахынхаа өмнөхөн зодог тайлахаар зэхэж байхдаа ч хэлж байсан. Мөн охин нь өвдсөн тул удаа дараа чөлөө авч, тоглолтууд өнжиж байгаа нь ч нэгийг илэрхийлж байгаа хэрэг. Нэгэн цагийн “муу залуу” одоо сайн эцгийн дүрд оржээ. 35 нас хүрч байгаа хүн арга ч үгүй биз.
Филадельфи одоогоор 22-35 амжилттайгаар бүсдээ 10-т бичигдэж байгаа. Плей-оффт орох боломжоо хараахан алдаагүй ч энэ нь их л хэцүү байх болно. Айверсонтой Филли, Айверсонгүй Филлигийн ялгаа ч алга. Бараг Айверсонгүй Филли сайн тоглож байна гэхэд хилсдэхгүй. Айверсоны эзгүйд л тэд улирлын хамгийн сайн амжилтаа буюу дараалж 5 хожсон. Харин Айверсоны тоглосон сүүлийн 3 тоглолтын 2-т нь хожигджээ.
Сагсан бөмбөгийн хувьд бол багтайгаа ямар нэгэн асуудал байхгүй, бэлтгэлээ сайн хийж байгаа, багийнаа залуу тоглогчдод сайн зааж зөвлөж байгаа, тоглож байгаа минут болон хийж буй шидэлтийнхээ талаар ямар нэгэн гомдол, санал тавиагүй. Ер нь багтаа гүйцэтгэж буй “багахан” үүрэг ролио хүлээн зөвшөөрсөн, амжилт ялалтын төлөөх “өлсгөлөн” байдал нь алга болжээ гэж хэлж болохоор.
Сагсан бөмбөг сонирхогчид Айверсоныг дэмждэг хэвээр байгааг энэ жилийн Бүх оддын тоглолтын санал асуулгын дүнгээс харж болно. Гэхдээ олон фэнтэй Айверсоны сагсан бөмбөгийн кареер ерөнхийдөө дуусч байх шиг.
Филли зочлон тоглолтоо дуусгасны дараа эргэн ирэхэд Айверсон багтайгаа нэгдэх өндөр магадлалтай ч энэ улирал бол түүний сүүлийн улирал гэдэгт харин 90 хувь итгэлтэй байна.