
За баг маань асар чухал гэж болох нэгэн ИМПОРТ-ыг Европоос хийлээ... Тэр нь итали дасгалжуулагч Этторе Мессина бөгөөд тэр манайд туслахаар ажиллана... 4 удаагийн евролигийн аварга, 2 удаагийн евролигийн шилдэг дасгалжуулагч болж байсан энэ эрхэм 25 жил дасгалжуулагчаар ажилласан туршлагатай...
-Бидний хөтөлбөрт түүн шиг намтартай хүн нэгдэж байгаа нь нэр төрийн хэрэг юм... Мессина бол гайхалтай дасгалжуулагч, агуу лидер бөгөөд бидэнд маш олон зүйлсийг өгч чадах мэргэжилтэн хэмээн ПОП хэлжээ...
2000-аад дунд үеэс эхэлсэн европ дахь ЦСКА-гийн ноёрхол энэ хүнтэй холбоотой... 2008 онд Евролигийн комисс түүнийг лигийнхээ бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 дасгалжуулагчийн тоонд оруулж зарлаж байсан юм...
Түүний авч байсан шагналуудыг бичихэд нэлээн цаг хугацаа орох учраас яваандаа алхам алхмаар л танилцацгаая даа...
Италийн Болонья багт ажиллаж байх үед нь Ману Жинобили түүний доор тоглож байсан бөгөөд тэд 2001 онд хамтдаа Евролигт түрүүлж, Ману МВП-гээр нэрлэгдэж байсан юм...